A

A

A

Бүлэг: 1979

2014 оны 07 сарын 01 өдөр

Улаанбаатар хот

Дугаар 46

Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,010,398.6 сая /дөрвөн их наяд арван тэрбум гурван зуун ерэн найман сая зургаан зуун мянган/ төгрөгөөр баталсугай.

2.Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 4,683,038.2 сая /дөрвөн их наяд зургаан зуун наян гурван тэрбум гучин найман сая хоёр зуун мянган/ төгрөгөөр баталсугай.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД