Хэвлэх DOC Татаж авах
Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

 2014 оны  07  сарын  01  өдөр                      

Дугаар   54                        

Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай

            Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

            1.“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 10-т заасан “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсүгэй.

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД