A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6.9.1 ДЭХ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙ
Бүлэг: 1979
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6.9.1 ДЭХ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 03

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 16.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, гишүүн П.Очирбат, Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа, Д.Мөнхгэрэл /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Ц.Энхжин, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Р.Гончигдорж нар оролцов.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн Ц.Энхжин Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэл, нэмэлт тайлбартаа:
“Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.” хэмээн заажээ. ...
...Гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” бол гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай заажээ...
...Энэхүү заалт нь тухайн гишүүн гэмт үйлдлийнхээ явцад, эсвэл хэрэг үйлдсэн газартаа эд мөрийн баримттайгаа баривчлагдсан тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, хууль тогтоомжийн дагуу хэрэг үйлдсэн эсэхийг нь тогтоох ажиллагааг явуулж болно гэх агуулгыг илэрхийлж байна. Гэтэл эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу тухайн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нь тогтоохын тулд хуульд заасан ажиллагааг явуулах шаардлагатай болдог. Гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримтад үндэслэн тухайн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны дүнд хэрэг үйлдсэн эсэх нь тогтоогдож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал гарч ирдэг байтал Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүйгээр энэ ажиллагаа явагдах боломжгүй болж байна. Учир нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.” гэж заасан байна. Иймд хэрэв гишүүний эрхийг түдгэлзүүлэлгүйгээр дээрх ажиллагааг явуулсан тохиолдолд хууль зөрчсөн үйлдэл болно.
Нэгэнт хэрэг үйлдсэн болохыг нотлох хангалттай нотлох баримтад үндэслэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг үндэслэн хэрэг үйлдэж байх үед нь, эсвэл хэргийн газарт нь баривчлаагүй л бол гэмт хэрэг үйлдсэн байсан ч түүнийг тогтоох боломжгүй болгож байгаа нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчиж, гэмт хэрэгтнийг тогтоож, хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болгож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэх дараах үндэслэл байна. Үүнд:
Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ...эрхэлсэн ажил, албан тушаал... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэж тус тус заажээ.
Гэвч Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дээрх заалтаас үзэхэд энгийн иргэд гэмт хэрэг үйлдсэн бол заавал хэргийн газар нотлох баримттайгаа, гэмт үйлдлийнхээ явцад баривчлагдсан байх шаардлагагүйгээр нотлох баримтад үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, буруутай эсэхийг нь тогтоодог. Гэтэл Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдсэн байхад дээрх хуулийн заалтаар халхавч хийж буруутай эсэхийг нь тогтоож, хариуцлага хүлээлгэхээр гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх үндэслэлгүй болж байгаа юм. Иймд Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалт зөрчигдөж жирийн иргэн, Улсын Их Хурлын гишүүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлаж байгаа нь дээрх хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн болохыг илтгэж байна.
Мөн 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.2 дахь заалтыг хүчингүйд тооцсон. Энэ хэсэгт гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлд “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хуралд оруулсан” гэх заалт хамрагдаж байсан. Гэвч энэ заалтыг хүчингүйд тооцсоноор эрх түдгэлзүүлэх үндэслэл бүхий ганц заалт (6.9.1) үлдэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх үндэслэлийг хэт явцууруулж, тухайн заалт өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн утга агуулгыг илэрхийлж байгаа болно.
Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 108 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Р.Гончигдорж нар Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:
“... Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1-д "гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан" бол гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хуульчилсан билээ.
Дээр дурдсан хуулийн "гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан" гэсэн заалт нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна гэсэн заалтыг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэснийг тус тус зөрчсөн гэж үзжээ.
1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийг анх Улсын Бага Хурлаас Монгол Улсын Их Цааз нэртэйгээр ард нийтээр хэлэлцүүлэхээр болсон бөгөөд уг төслийн Гучин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Их Хурлын гишүүнийг Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр (гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд) эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, түүний бие, гэр орон, албан тасалгаа, эд хөрөнгө, унаанд халдах, үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно" гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдсэн тухай асуудал гарвал түүнийг гагцхүү Улсын Их Хурлын чуулганаар шүүн хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурал уг гишүүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоовол эгүүлэн татаж Улсын Дээд шүүхэд шилжүүлнэ" гэж тус тус заасан байсан. Энэхүү төсөл нь ард нийтийн хэлэлцүүлгээр орж дээрх заалтуудыг өөрчлөн төслийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын халдашгүй байдлыг хуулиар хамгаална" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухайд гагцхүү Улсын Их Хурлын чуулганаар хянан хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоовол эгүүлэн татаж шүүхэд шилжүүлнэ" гэж тус тус заасан байна. Дараагаар нь дээрх Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг "Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар тэрхүү гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Ийнхүү гишүүний эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр нь шүүхийн шийдвэр гартал хүчин төгөлдөр байна" гэж томьёолсон байсан бөгөөд энэхүү заалтуудыг эцэслэн батлахдаа Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна" гэж тус тус баталсан байна.
Дээрх томьёоллуудыг харахад Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг шууд томьёолж байсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад уг асуудлыг Үндсэн хуулийн хэмжээнд томьёолохоо больж "Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална" гэж тусгахаар болж харин гэмт хэрэгт холбогдсон бол хэрхэх тухай асуудлыг Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тусгасан байна.
Халдашгүй байдлыг бусад улс орнууд янз бүрээр авч үздэг бөгөөд манай улсын хувьд энэхүү халдашгүй байдлыг тогтоохдоо дээр дурдсан хэлбэрээр тогтоосон байна.
Үүнээс харахад халдашгүй байдлыг анх Монгол Улсын Үндсэн хуулийг батлахад хэрхэн авч үзэж байсан нь ойлгомжтой байгаа бөгөөд халдашгүй байдлыг хэрхэн тогтоох асуудлыг хууль тогтоох байгууллагын бүрэн эрхэд үлдээж өгсөн байна. Иймд одоогийн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг томьёолсон томьёолол нь Үндсэн хууль зөрчсөн томьёолол биш бөгөөд Үндсэн хуульд анх оруулахаар төсөлд тусгаж байсан заалт юм.
Монгол Улсын Их Хурал бол хууль тогтоох болон төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд түүний гишүүн болох Улсын Их Хурлын гишүүн нь ард түмний элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлан ажилладаг тул түүний халдашгүй бүрэн эрхийг Үндсэн хуульд зааж өгсөн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэгш эрхийн зарчмыг алдагдуулаагүй гэж үзэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль (16 дугаар зүйл), Монгол Улсын Засгийн газрын тухай хууль (25 дугаар зүйл), Шүүхийн тухай (78 дугаар зүйл) хуулиудад Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасантай адил агуулгаар тухайн байгууллагын холбогдох албан тушаалтны Үндсэн хууль болон бусад хуульд заасан халдашгүй байдлыг бататган заасан хуулийн заалт байгаа нь тэдгээрийг хувь хүнийнх нь хувьд бус харин эрхэлж буй албан тушаалынх нь хувьд ийнхүү халдашгүй бүрэн эрхийг тогтоож өгдөг байна.
Иргэн Ц.Энхжингээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн өргөдөлд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг зохицуулж байсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.2 дахь заалтыг хассанаар хэт явцууруулж байна гэж дурдсан байгаа бөгөөд энэ тохиолдолд явцуурсан байж болох боловч энэ нь Үндсэн хууль зөрчсөн асуудал биш юм.
Ийнхүү үндэслэлүүдээр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтын "гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй тухай тайлбарыг хүргүүлж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
1. Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заасан. Гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн заалтын агуулгыг хэт явцууруулан, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нийтлэг зарчимд харшилсан шинжийг агуулжээ.
2. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “… Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.” гэснийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС
ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ:
1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг тус тус зөрчсөн байна.
2. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “… Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.” гэснийг зөрчөөгүй байна.
3. Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтын “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар
зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.
4.Энэхүү дүгнэлтийг хүлээн авч Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН
ГИШҮҮД П.ОЧИРБАТ
Ж.АМАРСАНАА
Ц.САРАНТУЯА
Д.МӨНХГЭРЭЛ