A

A

A

  • Нүүр
  • Тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6.9.1 ДЭХ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН Ш
Бүлэг: 1979
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6.9.1 ДЭХ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол/ 

2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 02

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны
танхим 14.00 цаг 
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд П.Очирбат, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа /илтгэгч/, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Ц.Энхжин, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж нар оролцов.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. ...”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэж, Улсын Их Хурлын 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” 05 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.
Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн Ц.Энхжин Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэл, нэмэлт тайлбартаа:
“Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.” хэмээн заажээ...
...Гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” бол гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай заажээ...
...Энэхүү заалт нь тухайн гишүүн гэмт үйлдлийнхээ явцад, эсвэл хэрэг үйлдсэн газартаа эд мөрийн баримттайгаа баривчлагдсан тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, хууль тогтоомжийн дагуу хэрэг үйлдсэн эсэхийг нь тогтоох ажиллагааг явуулж болно гэх агуулгыг илэрхийлж байна. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу тухайн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нь тогтоохын тулд хуульд заасан ажиллагааг явуулах шаардлагатай болдог.
Гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримтад үндэслэн тухайн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны дүнд хэрэг үйлдсэн эсэх нь тогтоогдож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал гарч ирдэг байтал Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүйгээр энэ ажиллагаа явагдах боломжгүй болж байна. Учир нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.” гэж заасан байна.
Иймд хэрэв гишүүний эрхийг түдгэлзүүлэлгүйгээр дээрх ажиллагааг явуулсан тохиолдолд хууль зөрчсөн үйлдэл болно. Нэгэнт хэрэг үйлдсэн болохыг нотлох хангалттай нотлох баримтад үндэслэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг үндэслэн хэрэг үйлдэж байх үед нь, эсвэл хэргийн газарт нь баривчлаагүй л бол гэмт хэрэг үйлдсэн байсан ч түүнийг тогтоох боломжгүй болгож байгаа нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчиж, гэмт хэрэгтнийг тогтоож, хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болгож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэх дараах үндэслэл байна. Үүнд: Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ...эрхэлсэн ажил, албан тушаал... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэж тус тус заажээ. Гэвч Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дээрх заалтаас үзэхэд энгийн иргэд гэмт хэрэг үйлдсэн бол заавал хэргийн газар нотлох баримттайгаа, гэмт үйлдлийнхээ явцад баривчлагдсан байх шаардлагагүйгээр нотлох баримтад үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, буруутай эсэхийг нь тогтоодог. Гэтэл Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдсэн байхад дээрх хуулийн заалтаар халхавч хийж буруутай эсэхийг нь тогтоож, хариуцлага хүлээлгэхээр гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх үндэслэлгүй болж байгаа юм.
Иймд Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалт зөрчигдөж жирийн иргэн, Улсын Их Хурлын гишүүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлаж байгаа нь дээрх хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн болохыг илтгэж байна. Мөн 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.2 дахь заалтыг хүчингүйд тооцсон. Энэ хэсэгт гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлд “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хуралд оруулсан” гэх заалт хамрагдаж байсан. Гэвч энэ заалтыг хүчингүйд тооцсоноор эрх түдгэлзүүлэх үндэслэл бүхий ганц заалт (6.9.1) үлдэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх үндэслэлийг хэт явцууруулж, тухайн заалт өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн утга агуулгыг илэрхийлж байгаа болно.
Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 108 дугаар захирамжаар томилогдсон Цэцийн дунд суудлын хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Р.Гончигдорж нар Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:
“...Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1-д "гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан" бол гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хуульчилсан билээ.
Дээр дурдсан хуулийн "гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан" гэсэн заалт нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна гэсэн заалтыг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэснийг тус тус зөрчсөн гэж үзжээ.
1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийг анх Улсын Бага Хурлаас Монгол Улсын Их Цааз нэртэйгээр ард нийтээр хэлэлцүүлэхээр болсон бөгөөд уг төслийн Гучин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Их Хурлын гишүүнийг Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр (гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд) эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, түүний бие, гэр орон, албан тасалгаа, эд хөрөнгө, унаанд халдах, үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно" гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдсэн тухай асуудал гарвал түүнийг гагцхүү Улсын Их Хурлын чуулганаар шүүн хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурал уг гишүүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоовол эгүүлэн татаж Улсын Дээд шүүхэд шилжүүлнэ" гэж тус тус заасан байсан.
Энэхүү төсөл нь ард нийтийн хэлэлцүүлгээр орж дээрх заалтуудыг өөрчлөн төслийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын халдашгүй байдлыг хуулиар хамгаална" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухайд гагцхүү Улсын Их Хурлын чуулганаар хянан хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоовол эгүүлэн татаж шүүхэд шилжүүлнэ" гэж тус тус заасан байна. Дараагаар нь дээрх Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг "Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар тэрхүү гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.
Ийнхүү гишүүний эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр нь шүүхийн шийдвэр гартал хүчин төгөлдөр байна" гэж томьёолсон байсан бөгөөд энэхүү заалтуудыг эцэслэн батлахдаа Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна" гэж тус тус баталсан байна.
Дээрх томьёоллуудыг харахад Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг шууд томьёолж байсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад уг асуудлыг Үндсэн хуулийн хэмжээнд томьёолохоо больж "Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална" гэж тусгахаар болж харин гэмт хэрэгт холбогдсон бол хэрхэх тухай асуудлыг Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тусгасан байна.
Халдашгүй байдлыг бусад улс орнууд янз бүрээр авч үздэг бөгөөд манай улсын хувьд энэхүү халдашгүй байдлыг тогтоохдоо дээр дурдсан хэлбэрээр тогтоосон байна.
Үүнээс харахад халдашгүй байдлыг анх Монгол Улсын Үндсэн хуулийг батлахад хэрхэн авч үзэж байсан нь ойлгомжтой байгаа бөгөөд халдашгүй байдлыг хэрхэн тогтоох асуудлыг хууль тогтоох байгууллагын бүрэн эрхэд үлдээж өгсөн байна. Иймд одоогийн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг томьёолсон томьёолол нь Үндсэн хууль зөрчсөн томьёолол биш бөгөөд Үндсэн хуульд анх оруулахаар төсөлд тусгаж байсан заалт юм.
Монгол Улсын Их Хурал бол хууль тогтоох болон төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд түүний гишүүн болох Улсын Их Хурлын гишүүн нь ард түмний элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлан ажилладаг тул түүний халдашгүй бүрэн эрхийг Үндсэн хуульд зааж өгсөн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэгш эрхийн зарчмыг алдагдуулаагүй гэж үзэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль (16 дугаар зүйл), Монгол Улсын Засгийн газрын тухай хууль (25 дугаар зүйл), Шүүхийн тухай (78 дугаар зүйл) хуулиудад Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасантай адил агуулгаар тухайн байгууллагын холбогдох албан тушаалтны Үндсэн хууль болон бусад хуульд заасан халдашгүй байдлыг бататган заасан хуулийн заалт байгаа нь тэдгээрийг хувь хүнийнх нь хувьд бус харин эрхэлж буй албан тушаалынх нь хувьд ийнхүү халдашгүй бүрэн эрхийг тогтоож өгдөг байна.
Иргэн Ц.Энхжингээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн өргөдөлд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг зохицуулж байсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.2 дахь заалтыг хассанаар хэт явцууруулж байна гэж дурдсан байгаа бөгөөд энэ тохиолдолд явцуурсан байж болох боловч энэ нь Үндсэн хууль зөрчсөн асуудал биш юм.
Ийнхүү үндэслэлүүдээр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтын "гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй тухай тайлбарыг хүргүүлж байна.” гэсэн байна.
Гурав. Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэж, 03 дугаар дүгнэлт гаргасан болно.
Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт:
“1. Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заасан. Гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн заалтын агуулгыг хэт явцууруулан, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нийтлэг зарчимд харшилсан шинжийг агуулжээ.
2. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “… Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.” гэснийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэсэн байх ба
Дүгнэлтийн тогтоох хэсэгт:
“1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг тус тус зөрчсөн байна.
2. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “… Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.” гэснийг зөрчөөгүй байна.” гэж шийдвэрлэсэн байна.
Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд 05 дугаар тогтоол гаргасан байна. Уг тогтоолд:
“1. “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэсэн байна.
Тав. Монгол Улсын Их Хурлын даргын 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 14 дүгээр захирамжаар томилогдсон Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Р.Гончигдорж нар Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:
“...Улсын Их Хурлаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч бид уг асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбар хэвээр байгааг онцлоод дараах товч тайлбарыг нэмэлт болгож байна:
1. Монгол Улсын Үндсэн хуульд тусгайлан халдашгүй байдлыг хуулиар тогтоохыг заасан нь тухайн хүнийг бусдаас ялгаварласан бус, харин тухайн байгууллага, албан тушаалтны чиг үүргээ хэрэгжүүлэх баталгаа болгосон зохицуулалт юм. Иймд тухайн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн заалт Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг зөрчсөн гэх үндэслэл байхгүй гэж үзсэн. “Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх”, “ялгаварлан гадуурхах" гэсэн эрх зүйн ухагдахууны тайлбар ч ингэж дүгнэх үндэслэл болно гэж үзэж байна.
2. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн ‘‘Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ" гэсэн заалтыг зөрчөөгүй бөгөөд энэ хоёр заалтын хооронд зөрчил байхгүй гэж үзэж байна.
Нөгөө талаас уг заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн эцсийн шийдвэр гарсан тохиолдолд тухайн заалт хүчингүй болж үүнтэй адил болон сулруулсан заалт дахин хуулиар тогтоогдох боломжгүй болж Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хэт туйлчилсан хэлбэрт хүргэх үр дагавар үүсэх болно.” гэсэн байна.
ҮНДЭСЛЭЛ:
1. Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заасан. Гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн заалтын агуулгыг хэт явцууруулан, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нийтлэг зарчимд харшилсан шинжийг агуулжээ.
Мөн гэмт хэрэгт холбогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх, улмаар Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох боломжийг хязгаарлаж байгаа нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх эрүүгийн эрх зүйн суурь зарчим зөрчигдөхөд хүргэсэн байна.
2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.
3. Улсын Их Хурлын 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 03 дугаар дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрөөгүй тухай үндэслэлээ заагаагүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Их Хурлаас 2006 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэсэн нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. ...”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.
2. Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн тухай Улсын Их Хурлын 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
3. Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН
ГИШҮҮД П.ОЧИРБАТ
Ж.БОЛДБААТАР
Ж.АМАРСАНАА
Д.НАРАНЧИМЭГ
Ц.САРАНТУЯА
Д.МӨНХГЭРЭЛ
Б.ПҮРЭВНЯМ