


Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоол, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 5 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтад нийцүүлэн 2014 оны хоёрдугаар хагас жилд экспортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг 1 дүгээр, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг 2 дугаар хавсралтад заасны дагуу тус тус тогтоосугай.
2.Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-ын дагуу хуулийн хугацаанд зохион байгуулахыг ажлын хэсэг /М.Нармандах/-т даалгасугай.
САЙД Ш.ТҮВДЭНДОРЖ
