- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ШАЛГУУР, ҮЗҮҮЛЭЛТ БАТЛАХ ТУХАЙ /импортын барааны эрсдэлийг тодорхойлох/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 233
Улаанбаатар хот
ШАЛГУУР, ҮЗҮҮЛЭЛТ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Импортын барааны эрсдэлийг тодорхойлох шалгуур, үзүүлэлт"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Батлагдсан шалгуур, үзүүлэлтийг үндэслэн импортын барааг эрсдэлээр ангилан "Хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах импортын барааны жагсаалт"-ыг баталж, мөрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгасугай.
3. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалт, мэдээллээр ханган хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга (Д.Батмөнх)-д үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА
Текст томруулах
A
A
A