Хэвлэх DOC Татаж авах
ШАЛГУУР, ҮЗҮҮЛЭЛТ БАТЛАХ ТУХАЙ /импортын барааны эрсдэлийг тодорхойлох/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 233

ШАЛГУУР, ҮЗҮҮЛЭЛТ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Импортын барааны эрсдэлийг тодорхойлох шалгуур, үзүүлэлт”-ийг хавсралт ёсоор  баталсугай.

2. Батлагдсан шалгуур, үзүүлэлтийг үндэслэн импортын барааг эрсдэлээр ангилан “Хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах импортын барааны       жагсаалт”-ыг баталж, мөрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгасугай.

3. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалт, мэдээллээр ханган хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга (Д.Батмөнх)-д үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                              Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын Шадар сайд                                                 Д.ТЭРБИШДАГВА