A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Монгол Улсын 2004 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 51

Улаанбаатар хот

Монгол Улсын 2004 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2004 оны төсвийн тухай хуулийг үндэслэн Улсын төсвийн орлогын төлөвлөгөөг 1 дүгээр хавсралтаар, төсвийн орлого төвлөрүүлэгч байгууллагуудын улсын төсөвт төвлөрүүлэх орлогын нэр төрлийн төлөвлөгөөг 2 дугаар хавсралтаар, Монгол Улсын төсвөөс санхүүжүүлэх төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний төсвийн дэлгэрэнгүй жагсаалтыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Төсвийн ерөнхийлөн захирагчдаас аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2004 оны төсвийн жилийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ байгуулах арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

3.Монгол Улсын 2004 оны төсвийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд тусгагдсан агуулга, бүтцийн дагуу батлан хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, шаардагдах журам, зааврыг иж бүрэн гаргаж мөрдүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчдын 2003 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгөхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР