A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Казиногийн тухай болон Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай хуулиудыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Казиногийн тухай болон Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт,

оруулах тухай хуулиудыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Дугаар 21

1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот

Казиногийн тухай болон Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Казино ажиллуулах онцгой эрхийн зөвшөөрлийг олгох тендер зарлахдаа дараахь зүйлүүдийг тусгахыг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай:

1/казино ажиллуулах онцгой эрхийн зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж ашгийнхаа хэдэн хувийг дахин хөрөнгө оруулалтад оруулахаар төлөвлөж байгаа;

2/тахир дутуу иргэд, өнчин хүүхдүүдийн асрамжийн газруудад болон нийгмийн эмзэг хэсэгт үзүүлэх тусламжийн хэмжээ.

2. Казиногийн хуультай уялдуулж Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулан 1998 оны хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Засгийн газрын зохих тогтоол, шийдвэртээ зохих өөрчлөлт оруулахыг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Да.Ганболд/-нд даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ