Хэвлэх DOC Татаж авах
АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖЛЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 237

АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖЛЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

“Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоол, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 15 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын Чойбалсан хот доторх хот, суурингийн зориулалттай 10.65 км хатуу хучилттай авто замын зураг төсөлд өөрчлөлт оруулан гүйцэтгүүлсэн боловч төсөвт өртөг нь хүрэлцэхгүй байгаа тул уг авто замыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэхэд шаардлагатай байгаа нэмэлт санхүүжилт болох 1,900.0 (нэг тэрбум есөн зуун) сая төгрөгийг Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                             Н.АЛТАНХУЯГ

Зам, тээврийн сайд                                                            А.ГАНСҮХ