Хэвлэх DOC Татаж авах
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
1998 оны 8 дугаар сарын 14-ний өдөр                                                           Дугаар 93                                                                                              Улаанбаатар хот

                            

                                

                                                             ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

          Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлийн "... Улсын ерөнхий прокурор анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоол, давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн аймаг, нийслэлийн шүүхийн магадлал, тогтоол, давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн магадлалд доод шатны прокурорын саналыг үндэслэн эсэргүүцэл бичих эрхтэй.",  мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын ерөнхий прокурор давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн аймаг, нийслэлийн шүүхийн магадлал, тогтоол, завж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн магадлалд доод шатны прокурорын саналаар эсэргүүцэл бичих эрхтэй" гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэг, тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчөөгүй байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

                                                                   ДАРГА                                                  Р.ГОНЧИГДОРЖ