A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 8.1.4, 8.1.5 ДАХЬ ЗААЛТУУД ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 8.1.4, 8.1.5 ДАХЬ ЗААЛТУУД ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2008 оны 2 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 04

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

12.30 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, П.Очирбат, Д.Наранчимэг /илтгэгч/, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 хорооны оршин суугч, иргэн Б.Лхагважав, мөн хорооны оршин суугч, иргэн Б.Баярсайхан нар хүрэлцэн ирсэн ба Монгол Улсын Их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл, Д.Дондог нар цэцийн хуралдаанд оролцоогүй болно.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.5 дахь заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн Б.Лхагважав, Б.Баярсайхан нар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөлдөө:

“Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв зэрэг асуудлыг хэлэлцэхэд гишүүн нам, эвсэлийн бүлэг дээр тогтсон бодлого, зарчмыг удирдлага болгох” мөн 8.1.5-т “энэ хуулийн 8.1.4-т зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэхэд гишүүн өөрийн байр сууринаас хандаж үг хэлэх, санал хураалтанд оролцох” гэсэн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн дараахь зүйлийг зөрчсөн байна. Үүнд:

1. Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”

2. Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”

3. Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхолыг эрхэмлэн баримтлана”

4. Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах” гэсэн хэм хэмжээг тус тус зөрчсөн байна.

Иймд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн “Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.5 дахь заалтуудыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хоёр. Монгол Улсын Их хурлын даргын 2008 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 27 тоот захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-Үүл, Д. Дондог нар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“... Улсын Их Хурлаас 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн тухай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны иргэн Б.Лхагважав, Б.Баярсайхан нарын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.

Аливаа улс оронд “нийгмийн ашиг сонирхол болон өөрсдийн /хувийн/ үзэл бодлын үүднээс сайн дураараа эвлэлдэн нэгдэж” нам байгуулах үйл ажиллагаа нь тухайн нийгмийн улс төрийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр байдаг. Тийм ч учраас 2005 онд батлагдсан Улс төрийн намын тухай Монгол Улсын хуулийн 4.1-д “Нам нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн” гэж тодорхойлсон. Энэ нь аливаа намын гол зорилго нь засгийн эрхийг барихын төлөө үйл ажиллагаа байдаг.

Ялангуяа улс төрийн намын сонгуулийн мөрийн хөтөлбөр нь нийт иргэн, улсын ашиг сонирхлыг хамгаалсан, нийгмийн амьдралын төлөө юу хийж чадах тэр бүхнийгээ төлөвлөн дэвшүүлэн тавьдаг. Тухайн намын энэхүү мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ард түмнийгээ төлөөлөн парламентын гишүүн ажиллах шаардлагатай болдог. Энэ агуулгаар аваад үзэхэд сонгогч нэр дэвшигчийг дэмжиж санал өгч байгаа ч тэр нэр дэвшигчийн харьяалах намын мөрийн хөтөлбөрийг дэмжиж байгаа хэрэг гэж үздэг.

Тухайн нам нь Монгол Улсын хууль тогтоомж, үндэсний эрх ашигт нийцсэн өөрийн үзэл баримтлал, үйл ажиллагааны зарчим, эрхэм зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх үндсэн арга замыг тодорхойлсон мөрийн хөтөлбөртэй байдаг бөгөөд хувь хүн хувийн үзэл бодол, санаагаараа тэдгээрийг дэмжиж, түүнтэй санал нэгдсэний үндсэн дээр гишүүн нь болж үйл ажиллагаанд нь оролцдог. Энэ байдал ч парламентад суудалтай намуудын үйл ажиллагаанд илэрхийлэгдэж байдаг.

УИХ дахь намын бүлэг бүрээр хэлэлцэж байгаа асуудал нь сайн шүүгдэж, нэгдмэл санаанд хүрсэн бол чуулганы хуралдаан дээр үр ашиггүй маргаан, санал зөрөлдөх явдал бага гарна гэж үздэг. Энэ жишиг парламентат улс орнуудад нийтлэгээр дагаж мөрддөгдөж байна. Улс төрийн намын бүлэг нь парламентын ганц гишүүнээс илүүгээр Засгийн газар, нийгэм хоёрыг холбох гол үүргээ гүйцэтгэж чаддаг болох нь амьдралаар нотлогдсон гэж үздэг. Нөгөө талаар намын сахилга бат бол парламент дахь улс төрийн намын бүлгийн чадвар, түүний гишүүдийнх нь удирдлагынхаа бодлогыг хэр дэмжиж байгаад оршдог.

Олон улсын практикаас харахад ардчилсан либерал үзэл ихэвчлэн намын лидерүүд парламентын гишүүн болж байдаг буюу “удирдлагыг дамжуулдаг” тогтолцоо байдаг. Намын сахилга бат нь Вестминстер тогтолцооных шиг болон Англи, Канад, Австрали, Энэтхэг шиг их хатуу байх хандлагатай байдаг. Энэ нь Засгийн газрын эсрэг парламентад санал хураалгадаггүй байдал нь Засгийн газрын бодлогыг “унагах, сүйрэлд” оруулахгүй байхаар тохиролцохоос гадна намын байр суурийг гишүүд дэмжиж ажилладагтай холбоотой юм. Энэ нөхцөл байдалд өөрийн намын хүсэл, бодлогын эсрэг ажиллах гишүүд ховор байдаг. Тийм учраас намын байр суурийг харгалзан парламентын санал хураалтад оролцдог байна.

Онолын хувьд парламентын гишүүн бол ард түмний элч, тэднийг төлөөлж байдаг. Гэхдээ практикт парламентын гишүүн нь намаас нэр нь дэвшигдэж, ард түмэн түүнийг сонгох, эс сонгохоо шийддэг. Тухайн нэр дэвшигч ард түмнээс сонгогдож гарч ирдэг боловч өөрийн харьяалах намтайгаа гэрээ байгуулж нэг талаас улс төрийн бодлогыг тодорхойлоход намын байр суурийг, нөгөө талаас ард түмний нийтлэг эрх ашгийг тус тус илэрхийлж оролцох шаардлагатай болдог. Энэ агуулгаар авч үзвэл ямарч нөхцөлд парламентын гишүүн хоёрдмол байр сууринд ирдэг. Иймээс ихэнх улс оронд парламентын гишүүний энэхүү хоёрдмол байр суурийг зохицуулах үүднээс тодорхой асуудлуудыг ялангуяа улс төрийн бодлогын үүднээс хандах асуудалд парламент дахь намын бүлгийн баримталж байгаа зарчим, бодлогыг дагаж мөрдөхөөр зохицуулдаг нь үүнтэй холбоотой юм.

Гэхдээ зөвхөн улс төрийн шалтгаанаар ийнхүү нэгдэж ажилладаг бөгөөд ийм ч учраас бүх асуудлаар бус зөвхөн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, улсын төсвийг хэлэлцэхэд л УИХ дахь нам, эвслийн бүлэг дээр тогтсон бодлого, зарчмыг удирдлага болгож гишүүн байр сууриа илэрхийлж байхаар тусгасан юм. Ялангуяа парламентад олонхи суудал авсан улс төрийн намын үйл ажиллагааны болон сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болдог бөгөөд түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулахыг эрмэлздэг тул намын сахилга батыг илүү харгалзах шаардлага гарч байдаг. /парламентад суудалтай бусад намд ч энэ байдал хамаарч байдаг/

Энэ бүхнээс үзэхэд дээрх заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй болно.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д дээрх тусгайлан заасан асуудлаас бусад асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн өөрийн үзэл бодол, байр сууринаас хандаж үг хэлэх, санал хураалтад оролцохоор заасан бөгөөд энэ заалтыг мөн адил Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тухай өргөдөл гаргагчид үзсэн байна. Хуулийн 8.1.4-т тусгайлан заасныг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн атлаа өөрийн үзэл бодлоор хандах энэ заалтыг Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа нь хоорондоо зөрчилдөж байна. УИХ-ын гишүүний нам, эвслийн бүлэг дээр тогтсон бодлого, зарчмаар, эсхүл өөрийн үзэл бодлоор хандахын аль алиныг нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

Тэгвэл гишүүн асуудалд хэрхэн хандах ёстой вэ, өөр гуравдахь хандлагаар хандах хэрэг гарч байгаа биш үү. Тэгээд ч өргөдөл гаргагчид Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтууд нь ямар үндэслэлээр Үндсэн хуулийн тухайн заалтуудтай зөрчилдөж байгаа талаар огт дурьдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, иргэн Б.Лхагважав, Б.Баярсайхан нар Цэцэд өргөдөл гаргахдаа түүнд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4-т заасны дагуу Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хуулийн тухайн заалтуудтай зөрчилдөж байгаа үндэслэл, бусад нөхцөл байдал, тэдгээрийн нотолгоог тусгаагүй байна.

Мөн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг урьдчилан шалгаж өргөдөл, мэдээлэл нь энэ хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзаж тогтоол гаргахаар заасан.

Дээр дурьдсан үндэслэлээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.5 дахь заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Өргөдөл гаргагч нар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтын “...хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэхэд гишүүн өөрийн байр сууринаас хандаж үг хэлэх, санал хураалтанд оролцох” гэсэн хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөн гэсэн шаардлагаасаа Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад татгалзсан болно.

ҮНДЭСЛЭЛ:

Улсын Их Хурлын гишүүн ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах Үндсэн хуулийн үүрэгтэй атал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-д заасан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэхэд “гишүүн нам, эвслийн бүлэг дээр тогтсон бодлого, зарчмыг удирдлага болгож байхаар” хуульчилсан нь Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хязгаарласан гэх үндэслэлтэй байна.

Харин дээрх заалтаар Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7/-д заасан Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх хөндөгдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтуудыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ:

1. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтын “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв зэрэг асуудлыг хэлэлцэхэд гишүүн нам, эвслийн бүлэг дээр тогтсон бодлого, зарчмыг удирдлага болгох” мөн 8.1.5 дахь заалтын “энэ хуулийн 8.1.4-т зааснаас бусад…” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэснийг тус тус зөрчсөн байна.

2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтын “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв зэрэг асуудлыг хэлэлцэхэд гишүүн нам, эвслийн бүлэг дээр тогтсон бодлого, зарчмыг удирдлага болгох” мөн 8.1.5 дахь заалтын “энэ хуулийн 8.1.4-т зааснаас бусад…” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7/-д заасан “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах,” гэснийг зөрчөөгүй байна.

3. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 8.1.5 дахь заалтын “энэ хуулийн 8.1.4-т зааснаас бусад…” гэсэн хэсгийн үйлчлэлийг 2008 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

4. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлснээс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮН П.ОЧИРБАТ

Н.ЖАНЦАН

Д.НАРАНЧИМЭГ

Ц.САРАНТУЯА

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 8.1.4, 8.1.5 ДАХЬ ЗААЛТУУД ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2008 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот