A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

1998 оны 7 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 77

Улаанбаатар хот

Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 05 тоот дүгнэлтийн тухай

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын 1996 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавин долдугаар зүйлийн З дахь хэсгийн "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц,хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ", мөн хуулийн тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална" гэсэн заалтуудыг тус тус зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 05 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ