A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • “ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН АГААРЫН ЗАМЫН БООМТЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН БҮСИЙН ХЭМЖЭЭ, ХИЛИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 276

Улаанбаатар хот

"ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН АГААРЫН ЗАМЫН БООМТЫН

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН БҮСИЙН ХЭМЖЭЭ,

ХИЛИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Хилийн боомтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Чингис хаан" олон улсын агаарын замын боомтын хяналт шалгалтын бүсийн хэмжээ, хилийн заагийг хавсралт ёсоор баталсугай.

2. Олон улсын нислэг давхцах тохиолдолд "Чингис хаан" олон улсын нисэх буудлын 1 дүгээр давхрын 786 м2 талбайг орон нутгийн нислэггүй үед ирэгчдийн болон ачааны танхимыг боомтын хяналт шалгалтын түр бүсээр тухай бүр тогтоож, зохицуулалт хийж ажиллахыг Боомтын захиргаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ