Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /татвараас чөлөөлөгдөх тоног төхөөрөмж

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 219

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

2014 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Улсын Их Хурлаар батлагдсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гаалийн албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх “Амгалан дулааны станц”-ын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Тогтоолыг хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд М.Сономпил, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                           Н.АЛТАНХУЯГ

Эрчим хүчний сайд                                                           М.СОНОМПИЛ

Сангийн сайд                                                                     Ч.УЛААН