Хэвлэх DOC Татаж авах
СОЁЛЫН БАРИМТАТ ӨВИЙГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 238

СОЁЛЫН БАРИМТАТ ӨВИЙГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

“Төрөөс соёлын талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоол, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр”-ийг 1 дүгээр, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалт, мэдээллээр ханган хяналт тавьж, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгах болон гадаадын зээл, тусламжаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                     Н.АЛТАНХУЯГ

Соёл, спорт, аялал

жуулчлалын сайд                                                        Ц.ОЮУНГЭРЭЛ