A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 442 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 245

ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 442 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсаас гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын орон тооны хязгаарыг нийт батлагдсан төсвийн дүнд багтаан хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2018 оны 338 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 94 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дипломат төлөөлөгчийн газруудын орон тоог батлах тухай" Засгийн газрын 2007 оны 141 дүгээр тогтоол, "Элчин сайдын яамны орон тоо, цалингийн дундаж нэгж тогтоох тухай" Засгийн газрын 2008 оны 310 дугаар тогтоол, "Элчин сайдын яамны орон тоог тогтоох тухай" Засгийн газрын 2009 оны 120 дугаар тогтоол, "Зарим Дипломат төлөөлөгчийн газрын орон тоог нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 2009 оны 273 дугаар тогтоол, "Элчин сайдын яамны орон тоог тогтоох тухай" Засгийн газрын 2009 оны 330 дугаар тогтоолын 1 дэх заалт, "Зарим Дипломат төлөөлөгчийн газрын орон тоог нэмэх, шинээр нээн ажиллуулах Ерөнхий консулын газрын орон тооны хязгаар, цалин тогтоох нэгжийг батлах тухай" Засгийн газрын 2011 оны 183 дугаар тогтоолын 1, 2, 3 дахь заалт, "Элчин сайдын яамны орон тооны хязгаар, цалин тогтоох нэгжийг батлах тухай" Засгийн газрын 2011 оны 334 дүгээр тогтоолын 1, 3 дахь заалт, "Зарим Дипломат төлөөлөгчийн газрын орон тооны хязгаар, цалин тогтоох нэгжийг батлах тухай" Засгийн газрын 2013 оны 418 дугаар тогтоолын 1 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Гадаад харилцааны сайд Л.БОЛД