A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 262

Улаанбаатар хот

САНХҮҮЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Санхүүжилтийн тухай" Засгийн газрын 2013 оны 263 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг үндэслэн Засгийн газраас хөдөө орон нутаг, Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа орон сууцны төсөл, хөтөлбөр хооронд ажлын гүйцэтгэлийн явц, хөрөнгө оруулалтын хэрэгцээтэй уялдуулсан санхүүжилтийн зохицуулалтыг үр ашигтай, шуурхай зохион байгуулж ажиллахыг "Төрийн орон сууцны корпораци" төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирал А.Гантулгад даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР