- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ //Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар тушаалаар хасаж, хөдөлгөөн хийсэн.
//Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар тушаалаар хасаж, хөдөлгөөн хийсэн.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар А/147
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам"-ыг 1 дүгээр, Хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгүүлэх өргөдлийн маягтыг 2 дугаар, Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрх олгох маягтыг 3 дугаар, Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн тухай батламжийн загварыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү тушаалыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл дагаж мөрдөнө.
3.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Ж.Баярцэцэг/-д даалгасугай.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН 2017 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН А/85 ДУГААР ТУШААЛААР ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧЛЭЛИЙН ХУГАЦАА ДУУССАН БОЛОН ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН 3 ДУГААР ЗҮЙЛИЙН 3.1.4 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНААР ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНД ХАМААРАХ ТУШААЛУУДЫГ УЛСЫН НЭГДСЭН БҮРТГЭЛЭЭС ХАСАЖ, ХӨДӨЛГӨӨН ХИЙСЭН.
Текст томруулах
A
A
A