Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /БНбД 40-01-14/

МОНГОЛ УЛСЫН

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /БНбД 40-01-14/

2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр                                         Дугаар 90                              Улаанбаатар хот

                                                                                                         

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн орон тооны бус зөвлөлийн хуралдааны 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 03/2013, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 04/2013 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2018 оны 197 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/

1.“Ариутгах татуурга. Гадна сүлжээ ба байгууламж” /БНбД 40-01-14/-ийг 1 дүгээр хавсралтаар, “Үйлдвэрийн газрын цахилгаан хангамжийн зураг төсөл төлөвлөх” /БД 43-101-14/-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Р.Эрдэнэцэцэг/-т, норм ба дүрмийг нийтэд сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилгын хөгжлийн төв /Б.Баярсайхан/-д тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Барилгын норм ба дүрэм батлах тухай Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 3 дугаар сарын 17-ны 27 дугаар тушаалын хавсралтын 1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                                                                    Ц.БАЯРСАЙХАН