A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 05

Хувь хүний нууцын тухай хуулийн

4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн

холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай

маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 11.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Ш.Цогтоо/илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Мэргэн оролцож, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 13/, 17/ дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Мэргэн Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ:

Улсын Их Хурлаас 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын "нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин" гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй" /цаашид "ХДХВ/ДОХ" гэх/ гэсэн хэсэг нэмсэн. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Захидал харилцаа, эрүүл мэнд, хөрөнгө, гэр бүлийн нууц гэдгийг энэ хуульд дараах утгаар ойлгоно:" гээд 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад "эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг;" гэж заасан. Хуулийн дурдсан хэсэг, заалтаас харахад хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчнөөр өвчилсөн хүний мэдээллийг хувь хүний нууцын төрлөөс хассан байна. Ингэснээр Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг ... ялгаварлан гадуурхаж үл болно.", Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын "... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, ... -ыг хуулиар хамгаална;", мөн зүйлийн 17 дахь заалтын "... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ...-г хангах зорилгоор задруулж үл болох ... хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг тус тус зөрчсөн байна.

1. Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн тухайд: Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш, адил байна гэдэг нь хууль тогтоогчийн болон хэрэглэгчийн зүгээс хүн бүрт эрх, үүрэг, хариуцлага гурвыг ямар нэг ялгаваргүй тогтоох хэрэгжүүлэх зарчим юм. Өөрөөр хэлбэл хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлаж, аль нэг хэсэгт нь давуу буюу дутуу эрх олгох, илүү үүрэг хүлээлгэх буюу үүргээс чөлөөлөх хууль гаргаж болохгүй гэсэн үг. Гэтэл Хувь хүний нууцын тухай хуулиар "Хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол" өвчинтэй хүний мэдээллийг онцгойлон нууцаас хассан нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. ...

2. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/, 17/ дахь заалтын тухайд: Иргэний хувийн нууц гэдэгт тухайн этгээд өөрийн нэр төр, алдар хүндэд харшилна гэж үзэж бусдад мэдэгдэхээс нууцалж явдаг бие, эрхтний гажиг согогоос эхлээд нэр төртэй нь холбоотой бүхий л зүйл хамаарах бөгөөд эрх зүйн онолд нэр төр гэдгийг тухайн хүн өөрөө өөрийгөө болон бусад этгээдээр хэрхэн үнэлүүлэхээ шийдвэрлэх эрх гэж үздэг. Үндсэн хуульд энэ эрхийг нь баталгаажуулж иргэний хувийн нууцыг хуулиар хамгаалах заалт тусгасан.

Энд нийтийн ашиг сонирхол, бусдын эрхийг хамгаалах зорилгоор хүний эрхийг зүй ёсоор хязгаарлах тухай яригдаж болох юм. Хэдийгээр Үндсэн хуульт ёсны үзэл баримтлалаар ардчиллын зарчмаар гарч ирсэн хууль тогтоогч хууль батлах замаар иргэний үндсэн эрхийг хөндөж болох ч үүнд зайлшгүй баримтлах ёстой зарчим бол хязгаарлалт нь үндсэн эрхийг хэдий чинээ хөндөхөөр байна төдий чинээ хуулиар тогтоосон эрх зүйн үндэслэлүүд нь "тодорхой байх ёстой" гэсэн эрх зүйт ёсны формал шаардлага хангагдаж байх учиртай. Хувь хүний нууцын тухай болон бусад хуульд нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчин гэдэгт ямар өвчнүүдийг хамааруулах, хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол энэ ангилалд ямар учраас багтаж байгаа тухай нэр томъёоны хийгээд бусад тайлбар, тодорхойлолт байхгүй атлаа нийтэд аюултай гэсэн тодорхойгүй шалтгаанаар хувь хүний нууцаас хассан байна.

3. Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тухайд: Төрөөс хүний эрхийг хангахад зориулан бүрдүүлэх баталгаа нь эдийн засгийн, нийгмийн, хууль зүйн болон бусад хэлбэрийн арга хэмжээнүүдэд илрэх ёстой. ...

Орчин үеийн Үндсэн хуульт ёсны онолоор үндсэн эрхийг хязгаарлах зайлшгүй шаардлага гэдэгт нийтээр хүлээн зөвшөөрсөн төрийн эрхэм зорилго, тухайлбал, нийгмийн дэг журмыг сахин хамгаалах, нийт иргэдийн сайн сайхан байдлыг хангах, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зэргийг ойлгох хандлага түгээмэл байна. Энд мөн л хүний эрхийг хязгаарлах болсон үндэслэл нь тодорхой байх гэсэн зарчим яригдах бөгөөд хууль тогтоогчийн зүгээс хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол өвчин нь "нийтэд онцгой аюултай халдварт өвчин" учраас тухайн иргэний эрхийг хязгаарлах нь зүйтэй гэсэн бололтой.

Хувь хүний нууцын тухай хуульд "Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх" тухай хуулийг шинэчлэн найруулсантай холбоотойгоор дагаж өөрчлөгдөх хуулийн хүрээнд нэмэлт оруулсан бөгөөд ингэхдээ үндэслэл болсон хуулийнхаа эсрэг үзэл баримтлал бүхий хэсэг нэмсэн нь хүний эрхийг хязгаарлах болсон зайлшгүй шаардлагыг тодорхой бус харин ч бүрхэгдүүлж байна. Энэ нь Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн 11 зүйлийн 11.3 болон холбогдох бусад заалтуудад байгууллага, албан тушаалтан, иргэнд хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолтой хүний талаарх мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байхыг үүрэг болгосон байгаагаас харагдана.

Мөн хууль тогтоогчийн зүгээс www.раrliament.mn цахим хуудсанд баталсан хуулийнхаа танилцуулгыг нийтлэхдээ ".... Нэгдсэн Үндэсний Байгууллагын хүний эрхийн байгууллагаас хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ, судалгаанаас үзэхэд Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлал олдмол хомсдолтой хүмүүсийн .... хувь хүний нууцын халдашгүй байдал зэрэг хүний үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдөх магадлал өндөр түгээмэл байгаа талаар анхааруулсан. ... Хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдолтой хүмүүсийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг хориглож ... эдгээр хүмүүсийн талаарх мэдээллийг задруулахгүй байхыг хуульчиллаа. ... Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенцийн заалттай үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэх, хүний эрхийг хамгаалах асуудлыг цогцоор нь оновчтой болгон хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагын улмаас хууль баталлаа..." гэсэн байгаа нь Хувь хүний нууцаар хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдолтой хүмүүсийн мэдээллийг нууцаас хасах зайлшгүй шаардлагыг тодорхойлсон бус харин ч эсрэг үзэл баримтлалуудыг дурдсан байна.

Иймд Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох хэсэг, заалтуудыг зөрчсөн байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү" гэжээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 72 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"...Монгол Улс Хүний дархлал хомсдолын вирусын халдварын тархалт харьцангуй бага орнуудын тоонд багтаж байгаа хэдий ч хүний дархлал хомсдолын вирусын халдвар тархах нөхцөл байдал, эрсдэл түгээмэл бөгөөд сүүлийн жилүүдэд халдварын тохиолдлын тоо өсөн нэмэгдэж байна. Түүнчлэн Монгол Улс Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой хүний эрхийг хамгаалах, нийтийн дэмжлэгт орчинг бүрдүүлэх уриалга болон хүний эрхийн олон улсын байгууллагуудаас өгч буй зөвлөмжүүдийг харгалзан үзэж эрх зүйн орчноо боловсронгуй болгосон.

Тухайлбал, Улсын Их Хурлаас Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталжээ. Түүнчлэн дээр дурдсан хуультай нийцүүлэн хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж байхаар заасан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгож, улмаар халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой хүний эрхийг хамгаалахтай холбогдсон эрх зүйн зарим зохицуулалтыг холбогдох хуульд нэмэлт болгон оруулсан.

Үүний дотор "Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин" гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй" гэсэн зохицуулалт болно.

1.Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтын тухайд: Үндсэн хуулийн "хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна" гэдэг нь хууль тогтоох болон гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтанд хамааралтай заалт бөгөөд хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах явдлыг хориглосон зохицуулалт нь хүн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхын илэрхийлэл буюу нийтлэг шинж чанарыг агуулж байна. Иймд мэдээлэл гаргагчийн бичиж байгаачлан хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдол өвчтэй хүний талаарх мэдээллийг онцгойлон нууцаас хасч эрхийг нь зөрчсөн гэж үзэхгүй байгаа болно.

2.Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ болон 17/ дахь заалтын тухайд: Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлд тус тус заасанчлан "хэний ч хувийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох ёсгүй. Ийнхүү оролцох гэвэл хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй" гэсэн байдаг. Үүнээс үзэхэд хувь хүний нууц бол хүний халдашгүй эрх мөн бөгөөд энэ эрх нь зөрчигдсөн тохиолдолд Иргэний хуулийн 21.4-т заасан ёсоор хуульчилж тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг өөрийнх нь зөвшөөрөлгүй тарааснаас гэм хор учирсан гэж үзвэл иргэн гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй.

Түүнчлэн хувь хүний нууцыг задруулсан бол холбогдох хуулийн дагуу захиргааны улмаар Эрүүгийн хуулийн 136 дугаар зүйлд заасанчлан эрүүгийн хариуцлагыг тус тус хүлээлгэдэг. Энэхүү эрх зүйн механизм нь Үндсэн хуулийн дээр дурдсан зохицуулалтыг практикт хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл болох билээ.

Мэдээлэл гаргагч мэдээлэлдээ "нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчин" гэдэгт ямар өвчин хамаарч байгаа, тэдгээрт хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол багтаж буй эсэх нь тодорхойгүй" гэжээ. Нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчний жагсаалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоодог бөгөөд тэдгээрт хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол хамаарахгүй. Харин Монгол Улсын хууль тогтоомжид энэ зохицуулалт тодорхой тусгагдаагүй билээ.

1995 онд баталсан Хувь хүний нууцын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасанчлан Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хувь хүний нууц хэмээн ойлгоно.

Түүнчлэн "хувь хүний эрүүл мэндийн нууц" нь зөвхөн дээр дурдсан хуулийн зохицуулах зүйл биш билээ. Учир нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой хүний эрхийг хамгаалсан бөгөөд түүний талаарх мэдээллийг задруулахыг хориглосон заалтыг илүү нарийвчилсан зохицуулалттай хууль буюу Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай шинэчлэн найруулсан хуульд тусгажээ.

3.Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тухайд: Хүний эрх, эрх чөлөө нь бүх хүнд адил заяасан төрөлх шинжтэй бөгөөд хүний эрхийг хамгаалах нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудын анхдагч үүрэг болдог байна. Монгол Улс хүний эрхийг хамгаалах төрийн бүтэц болох хүний эрхийн хэрэгжилтийг хянах бие даасан механизм буюу Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссыг байгуулсан. Мөн хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх бие даасан хараат бус захиргааны хэргийн шүүхийн тогтолцоо бүрэлдэн төлөвшиж хүний эрхийн хэрэгжилтэд чухал нөлөө үзүүлж байна.

Иймд Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Харин Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд итгэмжилсэн төлөөлөгч томилж, хариу тайлбар гаргах тухай асуудлыг хэлэлцсэн билээ. Тус хуралдаан дээр Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлд оруулсан дээрх нэмэлт нь Үндсэн хуулийн зүйл, заалтын шууд зөрчлийг агуулсан гэж үзэхэд хүндрэлтэй боловч хууль хоорондын зөрчил оршиж байгаа талаар Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Р.Гончигдорж нар тус тус санал гаргаж байв.

Иймд Улсын Их Хурлын гишүүн миний бие Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төсөл санаачилан боловсруулж, өргөн мэдүүлэн дээр дурдсан зөрчлийг арилгана." гэжээ.

Гурав. Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 1а/3026 дугаарт албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол нь "нийтэд аюултай онцлог халдварт өвчин" биш юм. Иймд "Хувь хүний нууцын тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн тухайн заалт нь найруулгын алдаа гарснаас хувь хүний нууц алдагдахад хүрэх тул найруулан өөрчлөх саналтай байна.

Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-д заасны дагуу "Гишүүн улс бүр өөрийн нутаг дэвсгэрт гарсан ноцтой байдалд үнэлгээ дүгнэлт өгч, ер бусын, гэнэтийн, хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлж болох доорх өвчнүүдийг мэдээлэх ёстой. Үүнд:

- Цагаан цэцэг;

- Зэрлэг полио вирусээр үүсгэгдсэн полимелит;

- Шинэ дэд төрлөөр үүссэн хүний томуу;

- Амьсгалын цочмог халтай хамшинж (SARS);

- Булчин задрах тахал;

- Уушгины тахал (тарваган тахлын уушгины хэлбэр);

- Шар чичрэг;

- Вируст цусархаг чичрэгүүд (эбола, ласса, марбургийн чичрэг, өрнөд Нилийн

чичрэг)

- Үндэсний ба бүсийн онцгой асуудал болох бусад өвчнүүд /денге чичрэг, Рифтийн хөндийн чичрэг, менингоккт халдвар ... гэх мэт/." гэжээ.

Үндэслэл:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтад иргэний хувийн ба гэр бүл, нууцыг хуулиар хамгаална гэж, мөн зүйлийн 17/ дахь заалтад хүний эрх, нэр төр, алдар хүндийг хангах зорилгоор задруулж үл болох хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаалахаар заасан. Гэтэл Монгол Улсын Их Хурал 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын "нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин" гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй" гэж нэмэлт оруулсан нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой болох нь тогтоогдсон хүний хувийн нууцад халдах боломжийг бүрдүүлж, улмаар тухай хүний нэр төр, алдар хүндэд нөлөөлөх ноцтой үр дагавар үүсгэхээр байна.

Иймд Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн дээрх заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/,17/ дахь заалтын агуулгад үл нийцсэн, хувь хүний нууцыг хуулиар хамгаалах Үндсэн хуулийн зарчимд харшилсан, улмаар Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэсэн заалтыг зөрчсөн шинжийг агуулсан байна.

2. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын "нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин" гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй" гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын "нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин" гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтын "... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, ... -ыг хуулиар хамгаална;", мөн зүйлийн 17/ дахь заалтын " ... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ...-г хангах зорилгоор задруулж үл болох ... хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг тус тус зөрчсөн байна.

2. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын "нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин" гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна.

3. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын "нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин" гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй" гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

4. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН

ГИШҮҮД П.ОЧИРБАТ

Ш.ЦОГТОО

Д.СОЛОНГО

Д.ГАНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН

 ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

 

 

 

2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр                                                                                                                                                     Улаанбаатар хот

 

 

Дугаар 05

 

 

Хувь хүний нууцын тухай хуулийн

4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн

холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай

маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

 

                                                             Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

                                                             танхим 11.00 цаг

              Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Ш.Цогтоо/илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

           Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр  хорооны оршин суугч, иргэн Б.Мэргэн оролцож, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

 

               Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 13/, 17/ дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

         Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Мэргэн Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ:

                   

         Улсын Их Хурлаас 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” /цаашид “ХДХВ/ДОХ” гэх/ гэсэн хэсэг нэмсэн. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Захидал харилцаа, эрүүл мэнд, хөрөнгө, гэр бүлийн нууц гэдгийг энэ хуульд дараах утгаар ойлгоно:” гээд 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад “эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг;” гэж заасан. Хуулийн дурдсан хэсэг, заалтаас харахад хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчнөөр өвчилсөн хүний мэдээллийг хувь хүний нууцын төрлөөс хассан байна. Ингэснээр Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... ялгаварлан гадуурхаж үл болно.”,  Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын “... Иргэний хувийн ба гэр бүл, захидал  харилцааны нууц, ... -ыг хуулиар хамгаална;”, мөн зүйлийн  17 дахь заалтын “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ...-г хангах зорилгоор задруулж үл болох ... хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна.

 

          1. Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн тухайд: Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш, адил байна гэдэг нь хууль тогтоогчийн болон хэрэглэгчийн зүгээс хүн бүрт эрх, үүрэг, хариуцлага гурвыг ямар нэг ялгаваргүй тогтоох хэрэгжүүлэх зарчим юм. Өөрөөр хэлбэл хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлаж, аль нэг хэсэгт нь давуу буюу дутуу эрх олгох, илүү үүрэг хүлээлгэх буюу үүргээс чөлөөлөх хууль гаргаж болохгүй гэсэн үг. Гэтэл Хувь хүний нууцын тухай хуулиар “Хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол” өвчинтэй хүний мэдээллийг онцгойлон нууцаас хассан нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. ...

        

            2. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/, 17/ дахь заалтын тухайд: Иргэний хувийн нууц гэдэгт тухайн этгээд өөрийн нэр төр, алдар хүндэд харшилна гэж үзэж бусдад мэдэгдэхээс нууцалж явдаг бие, эрхтний гажиг согогоос эхлээд нэр төртэй нь холбоотой бүхий л зүйл хамаарах бөгөөд эрх зүйн онолд нэр төр гэдгийг тухайн хүн өөрөө өөрийгөө болон бусад этгээдээр хэрхэн үнэлүүлэхээ шийдвэрлэх эрх гэж үздэг. Үндсэн хуульд энэ эрхийг нь баталгаажуулж иргэний хувийн нууцыг хуулиар хамгаалах заалт тусгасан.

 

            Энд нийтийн ашиг сонирхол, бусдын эрхийг хамгаалах зорилгоор хүний эрхийг зүй ёсоор хязгаарлах тухай яригдаж болох юм. Хэдийгээр Үндсэн хуульт ёсны үзэл баримтлалаар ардчиллын зарчмаар гарч ирсэн хууль тогтоогч хууль батлах замаар иргэний үндсэн эрхийг хөндөж болох ч үүнд зайлшгүй баримтлах ёстой зарчим бол хязгаарлалт нь үндсэн эрхийг хэдий чинээ хөндөхөөр байна төдий чинээ хуулиар тогтоосон эрх зүйн үндэслэлүүд нь “тодорхой байх ёстой” гэсэн эрх зүйт ёсны формал шаардлага хангагдаж байх учиртай. Хувь хүний нууцын тухай болон бусад хуульд нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчин гэдэгт ямар өвчнүүдийг хамааруулах, хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол энэ ангилалд ямар учраас багтаж байгаа тухай нэр томъёоны хийгээд бусад тайлбар, тодорхойлолт байхгүй атлаа нийтэд аюултай гэсэн тодорхойгүй шалтгаанаар хувь хүний нууцаас хассан байна.

 

            3. Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тухайд: Төрөөс хүний эрхийг хангахад зориулан бүрдүүлэх баталгаа нь эдийн засгийн, нийгмийн, хууль зүйн болон бусад хэлбэрийн арга хэмжээнүүдэд илрэх ёстой. ...

 

            Орчин үеийн Үндсэн хуульт ёсны онолоор үндсэн эрхийг хязгаарлах зайлшгүй шаардлага гэдэгт нийтээр хүлээн зөвшөөрсөн төрийн эрхэм зорилго, тухайлбал, нийгмийн дэг журмыг сахин хамгаалах, нийт иргэдийн сайн сайхан байдлыг хангах, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зэргийг ойлгох хандлага түгээмэл байна. Энд мөн л хүний эрхийг хязгаарлах болсон үндэслэл нь тодорхой байх гэсэн зарчим яригдах бөгөөд хууль тогтоогчийн зүгээс хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол өвчин нь “нийтэд онцгой аюултай халдварт өвчин” учраас тухайн иргэний эрхийг хязгаарлах нь зүйтэй гэсэн бололтой.

 

            Хувь хүний нууцын тухай хуульд “Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх” тухай хуулийг шинэчлэн найруулсантай холбоотойгоор дагаж өөрчлөгдөх хуулийн хүрээнд нэмэлт оруулсан бөгөөд ингэхдээ үндэслэл болсон хуулийнхаа эсрэг үзэл баримтлал бүхий хэсэг нэмсэн нь хүний эрхийг хязгаарлах болсон зайлшгүй шаардлагыг тодорхой бус харин ч бүрхэгдүүлж байна. Энэ нь Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн 11 зүйлийн 11.3 болон холбогдох бусад заалтуудад байгууллага, албан тушаалтан, иргэнд хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолтой хүний талаарх мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байхыг үүрэг болгосон байгаагаас харагдана.

 

            Мөн хууль тогтоогчийн зүгээс www.раrliament.mn цахим хуудсанд баталсан хуулийнхаа танилцуулгыг нийтлэхдээ “.... Нэгдсэн Үндэсний Байгууллагын хүний эрхийн байгууллагаас хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ, судалгаанаас үзэхэд Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлал олдмол хомсдолтой хүмүүсийн .... хувь хүний нууцын халдашгүй байдал зэрэг хүний үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдөх магадлал өндөр түгээмэл байгаа талаар анхааруулсан. ... Хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдолтой хүмүүсийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг хориглож ... эдгээр хүмүүсийн талаарх мэдээллийг задруулахгүй байхыг хуульчиллаа. ... Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенцийн заалттай үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэх, хүний эрхийг хамгаалах асуудлыг цогцоор нь оновчтой болгон хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагын улмаас хууль баталлаа...” гэсэн байгаа нь Хувь хүний нууцаар хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдолтой хүмүүсийн мэдээллийг нууцаас хасах зайлшгүй шаардлагыг тодорхойлсон бус харин ч эсрэг үзэл баримтлалуудыг дурдсан байна.

 

            Иймд Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох хэсэг, заалтуудыг зөрчсөн байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ.

 

Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 72 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

            “...Монгол Улс Хүний дархлал хомсдолын вирусын халдварын тархалт харьцангуй бага орнуудын тоонд багтаж байгаа хэдий ч хүний дархлал хомсдолын вирусын халдвар тархах нөхцөл байдал, эрсдэл түгээмэл бөгөөд сүүлийн жилүүдэд халдварын тохиолдлын тоо өсөн нэмэгдэж байна. Түүнчлэн Монгол Улс Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой хүний эрхийг хамгаалах, нийтийн дэмжлэгт орчинг бүрдүүлэх уриалга болон хүний эрхийн олон улсын байгууллагуудаас өгч буй зөвлөмжүүдийг харгалзан үзэж эрх зүйн орчноо боловсронгуй болгосон.

 

            Тухайлбал, Улсын Их Хурлаас Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталжээ. Түүнчлэн дээр дурдсан хуультай нийцүүлэн хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж байхаар заасан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгож, улмаар халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой хүний эрхийг хамгаалахтай холбогдсон эрх зүйн зарим зохицуулалтыг холбогдох хуульд нэмэлт болгон оруулсан.

 

            Үүний дотор “Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэсэн зохицуулалт болно.

 

            1.Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтын тухайд: Үндсэн хуулийн “хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна” гэдэг нь  хууль тогтоох болон гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтанд хамааралтай заалт бөгөөд хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах явдлыг хориглосон зохицуулалт нь хүн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхын илэрхийлэл буюу нийтлэг шинж чанарыг агуулж байна. Иймд мэдээлэл гаргагчийн бичиж байгаачлан хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдол өвчтэй хүний талаарх мэдээллийг онцгойлон нууцаас хасч эрхийг нь зөрчсөн гэж үзэхгүй байгаа болно.

 

            2.Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ болон 17/ дахь заалтын тухайд: Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлд тус тус заасанчлан “хэний ч хувийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох ёсгүй. Ийнхүү оролцох гэвэл хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэсэн байдаг. Үүнээс үзэхэд хувь хүний нууц бол хүний халдашгүй эрх мөн бөгөөд энэ эрх нь зөрчигдсөн тохиолдолд Иргэний хуулийн 21.4-т заасан ёсоор хуульчилж тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг өөрийнх нь зөвшөөрөлгүй тарааснаас гэм хор учирсан гэж үзвэл иргэн гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй.

 

            Түүнчлэн хувь хүний нууцыг задруулсан бол холбогдох хуулийн дагуу захиргааны улмаар Эрүүгийн хуулийн 136 дугаар зүйлд заасанчлан эрүүгийн хариуцлагыг тус тус хүлээлгэдэг. Энэхүү эрх зүйн механизм нь Үндсэн хуулийн дээр дурдсан зохицуулалтыг практикт хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл болох билээ.

 

            Мэдээлэл гаргагч мэдээлэлдээ “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчин” гэдэгт ямар өвчин хамаарч байгаа, тэдгээрт хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол багтаж буй эсэх нь тодорхойгүй” гэжээ. Нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчний жагсаалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоодог бөгөөд тэдгээрт хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол хамаарахгүй.     Харин Монгол Улсын хууль тогтоомжид энэ зохицуулалт тодорхой тусгагдаагүй билээ.

 

            1995 онд баталсан Хувь хүний нууцын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасанчлан Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хувь хүний нууц хэмээн ойлгоно.

 

            Түүнчлэн “хувь хүний эрүүл мэндийн нууц” нь зөвхөн дээр дурдсан хуулийн зохицуулах зүйл биш билээ. Учир нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой хүний эрхийг хамгаалсан бөгөөд түүний талаарх мэдээллийг задруулахыг хориглосон заалтыг илүү нарийвчилсан зохицуулалттай хууль буюу Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай шинэчлэн найруулсан хуульд тусгажээ.

           

            3.Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тухайд:  Хүний эрх, эрх чөлөө нь бүх хүнд адил заяасан төрөлх шинжтэй бөгөөд хүний эрхийг хамгаалах нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудын анхдагч үүрэг болдог байна. Монгол Улс хүний эрхийг хамгаалах төрийн бүтэц болох хүний эрхийн хэрэгжилтийг хянах бие даасан механизм буюу Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссыг байгуулсан. Мөн хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх бие даасан хараат бус захиргааны хэргийн шүүхийн тогтолцоо бүрэлдэн төлөвшиж хүний эрхийн хэрэгжилтэд чухал нөлөө үзүүлж байна.

           

Иймд Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

 

            Харин Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд итгэмжилсэн төлөөлөгч томилж, хариу тайлбар гаргах тухай асуудлыг хэлэлцсэн билээ. Тус хуралдаан дээр Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлд оруулсан дээрх нэмэлт нь Үндсэн хуулийн зүйл, заалтын шууд зөрчлийг агуулсан гэж үзэхэд хүндрэлтэй боловч хууль хоорондын зөрчил оршиж байгаа талаар Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт,  Р.Гончигдорж нар тус тус санал гаргаж байв.

 

            Иймд Улсын Их Хурлын гишүүн миний бие Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төсөл санаачилан боловсруулж, өргөн мэдүүлэн дээр дурдсан зөрчлийг арилгана.” гэжээ.

 

            Гурав. Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 1а/3026 дугаарт албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

            “Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол нь “нийтэд аюултай онцлог халдварт өвчин” биш юм. Иймд “Хувь хүний нууцын тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн тухайн заалт нь найруулгын алдаа гарснаас хувь хүний нууц алдагдахад хүрэх тул найруулан өөрчлөх саналтай байна.

 

            Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-д заасны дагуу “Гишүүн улс бүр өөрийн нутаг дэвсгэрт гарсан ноцтой байдалд үнэлгээ дүгнэлт өгч, ер бусын, гэнэтийн, хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлж болох доорх өвчнүүдийг мэдээлэх ёстой. Үүнд:

- Цагаан цэцэг;

- Зэрлэг полио вирусээр үүсгэгдсэн полимелит;

- Шинэ дэд төрлөөр үүссэн хүний томуу;         

- Амьсгалын цочмог халтай хамшинж (SARS);

- Булчин задрах тахал;

- Уушгины тахал (тарваган тахлын уушгины хэлбэр);

- Шар чичрэг;

- Вируст цусархаг чичрэгүүд (эбола, ласса, марбургийн чичрэг, өрнөд Нилийн

чичрэг)

- Үндэсний ба бүсийн онцгой асуудал болох бусад өвчнүүд /денге чичрэг, Рифтийн хөндийн чичрэг, менингоккт халдвар ... гэх мэт/.” гэжээ.

 

Үндэслэл:

 

            1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтад иргэний хувийн ба гэр бүл, нууцыг хуулиар хамгаална гэж, мөн зүйлийн  17/ дахь заалтад хүний эрх, нэр төр, алдар хүндийг хангах зорилгоор задруулж үл болох хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаалахаар заасан. Гэтэл Монгол Улсын Их Хурал 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж нэмэлт оруулсан нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой болох нь тогтоогдсон хүний хувийн нууцад халдах боломжийг бүрдүүлж, улмаар тухай хүний нэр төр, алдар хүндэд нөлөөлөх ноцтой үр дагавар үүсгэхээр байна.

 

            Иймд Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн дээрх заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/,17/ дахь заалтын агуулгад үл нийцсэн, хувь хүний нууцыг хуулиар хамгаалах Үндсэн хуулийн зарчимд харшилсан, улмаар Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэсэн заалтыг зөрчсөн шинжийг агуулсан байна.

 

            2. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн  хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

            1. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн  хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтын “... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, ... -ыг хуулиар хамгаална;”, мөн зүйлийн 17/ дахь заалтын “ ... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ...-г хангах зорилгоор задруулж үл болох ... хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна.

 

            2. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн  хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна.

 

            3. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

 

            4. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Н.ЖАНЦАН

 

                        ГИШҮҮД                                                                    П.ОЧИРБАТ

 

                                                                                                            Ш.ЦОГТОО

                                                                                                           

                                                                                                            Д.СОЛОНГО

 

                                                                                                            Д.ГАНЗОРИГ