A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх/

2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар А/91

Улаанбаатар хот

Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 5.3.2, 12.1.5, 12.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Хилийн чанадад хүн худалдаалах болон хүнд, онц хүнд гэмт хэргийн хохирогч болсон иргэнийг түр хугацаагаар орон байр, хоол хүнсээр хангах, гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг олгох, эх оронд нь буцаан авчрах, үйлчилгээ үзүүлэх тухай журмыг хавсралтаар баталсугай.

2. Гэмт хэргийн хохирогч болсон иргэний аюулгүй байдлыг хангах, тэдэнд үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын 2008 оны 110 дугаар тогтоолоор батлагдсан "Иргэдэд туслах сан"-гаас гаргаж зохицуулахыг Консулын газрын захирал Ш.Сүхбаатарт даалгасугай.

3. Журмыг ДТГ-уудад хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг нарт үүрэг болгосугай.

4. Журмыг "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам" батлах тухай Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолд заасны дагуу Хууль зүйн яаманд хүргүүлж, Хууль тогтоомжийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Төрийн захиргааны удирдлагын газрын захирал С.Сүхболдод тус тус даалгасугай.

САЙД Л.БОЛД