Хэвлэх DOC Татаж авах
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 10 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 318

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ  

Засгийн газрын тухай хуулийн 30.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын XY.2.2-т тусгагдсан “Нийслэлийн 25 сууц өмчлөгчдийн холбооны байрын орц, дээврийн засвар” төсөл, арга хэмжээ нь “Монгол Улсын 2014 оны төсвийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 291 дүгээр тогтоолд хамаарахгүй байхаар тогтоосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                     Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд                                                              Ч.УЛААН

Барилга, хот байгуулалтын сайд                              Ц.БАЯРСАЙХАН