A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 10 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 316

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2015 онд тэмдэглэсүгэй.

2. Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх ажлыг Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. Ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, дүнг Засгийн газарт танилцуулахыг Зохион байгуулах хорооны даргад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Гадаад харилцааны сайд Л.БОЛД