A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 10 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 320

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын гавьяат багш, академич Дондогийн Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ойг 2015 онд тэмдэглэсүгэй.

2. Ойг тэмдэглэх ажлын хүрээнд Д.Цэвэгмидийн амьдрал, уран бүтээлийн түүхэн замналаар эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн зохион байгуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ