- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөрийн сайд Хууль зүйн сайдын 2015-А/180/А/217 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/Хөдөлмөрийн сайд Хууль зүйн сайдын 2015-А/180/А/217 дугаар тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН
ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН
ТУШААЛ
2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дугаар А/158 Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /С.Баатаржав/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Н.Амарзаяа/ нарт тус тус даалгасугай.
3.Энэхүү тушаал батлагдан гарсантай холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 102, 2007 оны 03, Хууль зүйн сайдын 2013 оны А/122 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A