A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Эмийн гаж нөлөө болон аюулгүй байдлын мэдээллийг бүртгэн, мэдээлэх журам батлах тухай
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

Эмийн гаж нөлөө болон аюулгүй байдлын мэдээллийг бүртгэн, мэдээлэх журам батлах тухай

2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр

Дугаар 415

Улаанбаатар хот

Монгол Улсын "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай" хуулийн 25.1, Улсын Их Хурлын 2002 оны 68 дугаар тогтоолоор баталсан "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого"-ын хавсралтын 4.6 дах заалт, эмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Эмийн гаж нөлөө болон аюулгүй байдлын мэдээллийг бүртгэн, мэдээлэх журам"-ыг нэгдүгээр, "Эмийн гаж нөлөөг мэдээлэх хуудас"-ыг хоёрдугаар, "Эмийн гаж нөлөөний бүртгэл"-ийн загварыг гуравдугаар, "Эмийн аюулгүй байдлын мэдээллийн тайлан" ирүүлэх загварыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Эмийн гаж нөлөө, эмийн аюулгүй байдлын мэдээллийг бүртгэн мэдээлэх ажлыг эрчимжүүлж, тушаалын хэрэгжилтийг ханган ажиллахыг эрүүл мэндийн байгууллага болон эм хангамжийн байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэс /Ч.Мөнхдэлгэр/-т даалгасугай.

4. Эмийн ноцтой гаж нөлөө, эмийн чанартай холбоотой асуудлуудыг хэлэлцэн, шаардлагатай зохицуулалтын арга хэмжээг авах, зохих шийдвэрийг гарган, хяналт тавьж ажиллахыг Хүний эмийн зөвлөл /А.Эрдэнэтуяа/-д үүрэг болгосугай.

5. Журам батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2010 оны 10 дугаар сарын 29–ны өдрийн 378 тоот тушаалыг хүчингүй болгосонд тооцсугай.

САЙД Н.УДВАЛ