A

A

A

  • Нүүр
  • Олон талт гэрээ
  • ОЛОН ТАЛТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭНИЙ УРУГВАЙН ҮЕ ШАТНЫ ҮР ДҮНГ ТУСГАСАН ТӨГСГӨЛИЙН БАРИМТ БИЧИГ
Бүлэг: 1979

ОЛОН ТАЛТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭНИЙ УРУГВАЙН ҮЕ ШАТНЫ

ҮР ДҮНГ ТУСГАСАН ТӨГСГӨЛИЙН БАРИМТ БИЧИГ

Олон талт худалдааны хэлэлцээний Уругвайн үе шатыг дуусгавар болгохын тулд засгийн газруудын болон Европын Холбооны төлөөлөгчид, Худалдааны хэлэлцээний холбооны гишүүд хуран цугларч хэлэлцэн тохирохдоо энд хавсаргасан Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай хэлэлцээр (цаашид энэхүү төгсгөлийн баримт бичигт “ДХБ-ын тухай хэлэлцээр” гэнэ), түүнчлэн Сайд нарын тунхаглал, шийдвэрүүд, Санхүүгийн үйлчилгээний талаар хүлээх үүрэг амлалтын тухай харилцан ойлголцох баримт бичиг нь тэдгээрийн хэлэлцээний үр дүн болж байгаа бөгөөд энэхүү төгсгөлийн баримт бичгийн салшгүй хэсэг болно хэмээн үзэв.

Төлөөлөгчид энэхүү төгсгөлийн баримт бичигт гарын үсэг зурж, дараахь зүйлийн талаар хэлэлцэн тохиров:

(a)ДХБ-ын тухай хэлэлцээрийг өөрсдийн эрх бүхий холбогдох байгууллагаар хэлэлцүүлэхээр зохих ёсоор оруулж тухайн хэлэлцээрийг холбогдох журмын дагуу батлуулах арга хэмжээ авах, болон

(b)Сайд нарын тунхаглал, шийдвэрүүдийг батлах.

ДХБ-ын тухай хэлэлцээрийг олон талт худалдааны хэлэлцээний Уругвайн үе шатны бүх оролцогчид (цаашид “оролцогчид” гэнэ) 1995 оны 1-р сарын 1-ээс, эсхүл үүнээс хойших хамгийн богино хугацаанд хүчин төгөлдөр болгохын тулд батлах нь зүйтэй хэмээн төлөөлөгчид тохиролцов. Пунта-дель-Эсте-гийн Сайд нарын тунхаглалын төгсгөлийн заалтын дагуу төгсгөлийн баримт бичгийг олон улсын хэмжээнд хэрэгжүүлэх, үүний дотор түүнийг биелүүлэх хугацааны талаар шийдвэр гаргахын тулд Сайд нарын уулзалтыг 1994 он дуусахаас өмнө зохион байгуулна.

Төлөөлөгчид ДХБ-ын тухай хэлэлцээр нь бүхэлдээ түүний 14 дүгээр зүйлийн дагуу гарын үсэг зурах замаар, эсхүл өөр аргаар нэгдэн ороход бүх оролцогчдод нээлттэй байх болно хэмээн хэлэлцэн тохиров. ДХБ-ын тухай хэлэлцээрийн 4 дүгээр Хавсралтад заасан Хязгаарлагдмал тооны оролцогчидтой худалдааны хэлэлцээрүүдийг батлан гаргах, хүчин төгөлдөр болгох нь Хязгаарлагдмал тооны оролцогчидтой тэдгээр хэлэлцээрийн холбогдох заалтын дагуу зохицуулагдана.

Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн хэлэлцэн тохирогч тал биш оролцогчид нь ДХБ-ын тухай хэлэлцээрийг батлахаасаа өмнө ерөнхий хэлэлцээрт нэгдэж орохтой холбогдсон хэлэлцээг дуусгаж түүний хэлэлцэн тохирогч тал болох ёстой. Төгсгөлийн баримт бичгийг батлах үед ТХЕХ-ийн хэлэлцэн тохирогч тал болоогүй байсан оролцогчдын хүлээсэн үүргийн жагсаалт нь эцсийн биш бөгөөд тэдгээрийг ерөнхий хэлэлцээр, ДХБ-ын тухай хэлэлцээрт нэгдэж орох зорилгоор эцэслэн дуусгавар болгох ёстой.

Энэхүү төгсгөлийн баримт бичигт, түүнд хавсаргасан эх бичвэрүүдийг Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн Хэлэлцэн тохирогч талын Ерөнхий захиралд хадгалуулах бөгөөд тэрбээр тэдгээрийн баталгаат хуулбарыг оролцогч болгонд нэн даруй хүргүүлнэ.

Марракеш хотноо нэг мянга есөн зуун ерэн дөрвөн оны дөрөвдүгээр сарын арван тавны өдөр нэг хувь англи, франц, испани хэлээр үйлдсэн бөгөөд эх бичвэр бүр нь адил хүчинтэй байна. 