Хэвлэх DOC Татаж авах
Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 06 тоот дүгнэлтийн тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

        Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 06 тоот дүгнэлтийн тухай

1998 оны 7 дугаар сарын 23-ны өдөр                                                                                  Дугаар 78                                                                            Улаанбаатар хот

                                         

       

  Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

          Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн "... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нас барсан, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эгүүлэн татсан бол Хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн гуравны хоёрт хүрэхгүй тохиолдолд нөхөн сонгууль явуулна" гэсэн заалт Үндсэн хуулийн З дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 9, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 06 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

                                                                        ДАРГА                                                     Р.ГОНЧИГДОРЖ