A

A

A

Бүлэг: 1979

ИМПОРТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРМЫН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР

Гишүүд,

Олон талт худалдааны хэлэлцээрийг анхааралдаа авч,

1994 оны ТХЕХ-ийн зорилтыг цаашид урагшлуулахыг эрмэлзэж,

хөгжиж буй гишүүн орнуудын худалдаа, хөгжил болон санхүүгийн хэрэгцээ шаардлагыг анхааралдаа авч,

тодорхой зорилгын үүднээс хэрэглэж буй импортын шууд тусгай зөвшөөрлийн ач холбогдлыг, тэгэхдээ тухайн тусгай зөвшөөрөл нь худалдааг хязгаарлахад чиглэгдэхгүй болохыг хүлээн зөвшөөрч,

1994 оны ТХЕХ-ийн холбогдох заалтыг мөрдлөг болгон батласан зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс импортын тусгай зөвшөөрөл олгож байхыг хүлээн зөвшөөрч,

импортын тусгай зөвшөөрөл олгох горимд үйлчлэх хэлбэрээр 1994 оны ТХЕХ-ийн заалтыг хүлээн зөвшөөрч,

1994 оны ТХЕХ-ийн үзэл баримтлал, үүрэгтэй харшлах хэлбэрээр импортын тусгай зөвшөөрлийн журмыг хэрэгжүүлэхгүй байхыг хангахыг эрмэлзэж,

импортын тусгай зөвшөөрлийн журмыг зүй бусаар хэрэгжүүлэх нь олон улсын худалдааны эргэлтэд саад учруулахыг хүлээн зөвшөөрч,

импортын тусгай зөвшөөрөл, тухайлбал импортын шууд бус тусгай зөвшөөрлийг тогтворотой арга хэлбэрээр хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгт итгэж,

импортын шууд бус тусгай зөвшөөрлийг олгох горим нь холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай хэмжээнээс илүү хүнд суртал учруулах ёсгүйг хүлээн зөвшөөрч,

олон улсын худалдаанд хэрэглэгддэг захиргааны горим болон туршлагыг хялбарчлах, ил тод байлгах, энэ горим болон туршлагыг шударга, ижил тэгш хэлбэрээр хэрэгжүүлж, зохицуулахыг эрмэлзэж,

энэхүү хэлэлцээрийн тухайд үүсэж болох маргааныг шуурхай, үр дүнтэй, эрх тэгш байдлаар шийдвэрлэх зөвлөлдөөний тогтолцоог бий болгохыг эрмэлзэж,

үүгээр дараахь зүйлийг хэлэлцэн тохиров.

1 дүгээр зүйл

Нийтлэг заалт

1.Энэхүү хэлэлцээрийн зорилгоор, импортын тусгай зөвшөөрлийг хэрэглэх гэж импортлоч гишүүнийн гаалийн бүсэд импортлон оруулах урьдчисан нөхцөл болгон захиргааны холбогдох байгууллагад өргөдөл, эсхүл бусад төрлийн баримт бичиг (гаалийн зорилгооv бусад тохиолдол)-ийг бүрдүүлж өгөхийг шаардсан импортын тусгай зөвшөөрлийн горимыг хэрэгжүүлэхэд ашиглаж буй захиргааны журмыг гэж тодорхойлно.

2.Хөгжиж буй гишүүн орнуудын эдийн засгийн хөгжлийн зорилт болон санхүү, худалдааны хэрэгцээг харгалзан үзэж, тухайн журмуудыг зүй бусаар хэрэгжүүлснээс үүдэн худалдаанд гажуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс импортын тусгай зөвшөөрлийн горимыг хэрэгжүүлэхэд ашиглах захиргааны журмыг 1994 оны ТХЕХ, түүний хавсралт, протоколуудын холбогдох заалтуудтай энэхүү хэлэлцээрийн дагуу нийцүүлэхийг гишүүд хангана.

3.Импортын тусгай зөвшөөрлийн журамтай холбогдсон дүрэм нь хэрэгжүүлэхэд аль нэг талыг баримтласан бус, шудрага, эрх тэгш зарчмаар зохицуулагдсан байна.

4.(a)Өргөдөл гаргахад баримталбал зохих дүрэм болон бүх мэдээлэл ийнхүү өргөдөл гаргах эрх бүхий хувь хүн, пүүс болон байгууллага, өргөдөл хүлээн авах захиргааны байгууллага/байгууллагууд болон тусгай зөвшөөрөл шаардлагатай барааны жагсаалт зэргийг 4 дүгээр зүйлд заасан Импортын тусгай зөвшөөрлийн хороо (цаашид энэхүү хэлэлцээрт “Хороо” гэх)-нд мэдэгдэл нь өгөгдсөн хэвлэлд засгийн газрууд болон худалдаачид танилцахад нь дөхөмтэй байдлаар нийтэлнэ. Чингэхдээ, тухайн шаардлага хүчин төгөлдөр болохоос өмнө 21 хоногийн өмнө аль нэг боломжтой үед болон аль ч тохиолдолд тухайн хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө хэвлэн нийтэлнэ. Импортын тусгай зөвшөөрлийн журам, эсхүл импортын тусгай зөвшөөрөл авбал зохих барааны нэрийн жагсаалтад аливаа үл хэрэглэх тохиолдол, өөрчлөлт орох, хүчингүй болох тохиолдолд тэдгээрийг дээр дурдсаны нэгэн адил байдал, хугацаанд багтаан нийтлэх ёстой. Эдгээр нийтлэлийн хувийг Нарийн бичгийн дарга нарын газарт мөн хүрггүлсэн байна;

(b)Саналаа бичгээр илэрхийлэх хүсэлт бүхий ДХБ-ын гишүүнд хүсэлтийнх нь дагуу тухайн саналыг хэлэлцүүлэх боломж олгоно. Холбогдох гишүүн эдгээр санал болон түүний хэлэлцүүлгийн үр дүнд зохих байдлаар анхаарал тавьбал зохино.

5.Өргөдлийн маягт болон шаардлагатай тохиолдолд шинэчлэх маягт нь аль болох хялбар байна. Гагцхүү тусгай зөвшөөрлийн горимыг хэвийн ажиллагаанд шаардлагатай гэж үзсэн эдгээр баримт бичиг болон мэдээллийг өргөдөл гаргахад шаардаж болно.

6.өргөдөл гаргах журам болон шаардлагатай тохиолдолд шинэчлэх журам нь аль болох хялбар байна. өргөдөл гаргагчид тусгай зөвшөөрлийг хүсэх тухай өргөдөл гаргахад зориулан боломжийн хугацаа олгоно. Хяналтын хугацааг тодорхойлсон бол энэ хугацаа нь наад зах нь 21 хоног байх бөгөөд энэ хугацаанд хангалттай гэж үзсэн тооны өргөдөл хүлээж авсан нөхцөлд энэ хугацааг сунгах боломжтой байна. Өргөдөлтэй холбогдуулан өргөдөл гаргагч нь гагцхүү захиргааны нэг байгууллагад хандах ёстой. Хэрэв нэгээс илүү захиргааны байгууллагад хандах зайлшгүй шаардлага гарч байгаа бол өргөдөл гаргагч нь дээд тал нь захиргааны гурвсан байгууллагад хандана.

7.Агуулгыг бүрдүүлж буй үндсэн үзүүлэлтийг өөрчлөхгүй бичиг баримтын ялихгүй алдаа нь өргөдлийг буцаах үндэслэл болохгүй. Баримт бичиг болон журмын алдаа нь санаатайгаар залилан мэхлэх буюу нэн хайхрамжгүйн улмаас үүсээгүй гэж үзээгүйгээс өөр тохиолдолд, анхааруулга өгөхөөс өөр илүү хэмжээний торгууль ногдуулахгүй.

8.Ачуулалт, бөөнөөр задгай ачсаны улмаас үүсч буй өөрчлөлтүүд болон худалдааны ердийн ажиллагаанд хэвийн үзэгдэл болсон бусад бага хэмжээний өөрчлөлтүүдийн улмаас тусгай зөвшөөрөлд дурдсан хэмжээтэй харьцуулахад үүссэн үнэ, тоо хэмжээ, буюу жингийн зөрүү нь тусгай зөвшөөрөлтэй импортыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

9.Тусгай зөвшөөрөлтэй импортын төлбөр хийхэд шаардагдах гадаад валют нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд импортын тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй бараа импорлогчтой ижил нөхцөлөөр хийнэ.

10.Аюулгүй байдалд хамаарах үл хэрэглэх заалтын хувьд 1994 оны ТХЕХ-ийн 21 дүгээр зүйлийн заалт үйлчилнэ.

11.Энэхүү хэлэлцээрийн заалтууд нь хууль сахиулах үйл ажиллагаанд саад учруулах, эсхүл нийтийн эрх ашигтай үл нийцэх, эсхүл хувийн ч бай, төрийн ч бай толорхой аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны ажрилжааны ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй нууцалбал зохих мэдээллийг задлахыг аливаа гишүүнээс шаардахгүй.

2 дугаар зүйл

Импортын шууд тусгай зөвшөөрөл

1.Импортын шууд тусгай зөвшөөрлийн өргөдлийг аль ч тохиолдолд зөвшөөрөгддөг импортын тусгай зөвшөөрөл олголт гэж тодорхойлох бөгөөд тэр нь 2 (а) хэсгийн шаардлагад нийцсэн байвал зохино.

2.Импортын шууд тусгай зөвшөөрөл олгоход 1 дүгээр зүйлийн 1-ээс 11 дэх хэсгүүд болон энэ зүйлийн 1 дэх хэсгийн зэрэгцээгээр дараахь заалтуудыг баримтална:

(а)Импортын шууд тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа нь шууд тусгай зөвшөөрөлд хамрагдах импортод хязгаарлалтын арга хэмжээ болох байдлаар үйлчлэх ёсгүй. Дараахь шаардлагыг inter alia биелүүлээгүй бол импортын шууд тусгай зөвшөөрлийн худалдааг хязгаарлаж байгаа гэж үзнэ:

(i)импортын шууд тусгай зөвшөөрөл авбал зохих бараанд хамаарах импортын үйл ажиллагаатай холбогдсон импортлогч гишүүний хууль зүйн шаардлагыг биелүүлж байгаа хувь этгээд, аж ахуйн нэгж буюу байгууллага импортын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргах болон эрх авах талаар адилхан нөхцөл эдлэх;

(ii)тусгай зөвшөөрөл авах тухай мэдүүлгийг бараанд гаалийн бүрдүүлэлт хийхээс өмнө ажлын аль ч өдөр гаргасан байх;

(iii)шаардлагын дагуу бүрэн хэмжээгээр бүрдүүлсэн тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг хүлээн авсан даруй захиргааны зүгээс боломжийн хэрээр, чингэхдээ ажлын 10 хоногт багтаан батлагдсан байх.

(b)Холбогдох бусад журам хэрэглэх бололцоогүй нөхцөлд импортын шууд тусгай зөвшөөрөл шаардлагатай гэдгийг гишүүд хүлээн зөвшөөрч байна. Импортын шууд тусгай зөвшөөрөл нь түүнийг нэвтрүүлэхийг шаардсан нөхцөлүүд давамгайлсан хэвээр байгаа болон түүнийг хэрэгжүүлэх болсон захиргааны зорилтыг өөр аргаар хэрэгжүүлэх бололцоогүй тохиолдолд ашиглагдсан хэвээр байна.

3 дугаар зүйл

Импортын шууд бус тусгай зөвшөөрөл

1. 1 дүгээр зүйлийн 1-ээс 11 дэх хэсэгт заасны зэрэгцээ дараахь заалтыг импортын шууд бус тусгай зөвшөөрөл олгох журмын хувьд хэрэглэнэ. Импортын шууд бус тусгай зөвшөөрөл олгох журмыг 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тодорхойлтод хамаарахгүй импортын тусгай зөвшөөрөл гэж тодорхойлно.

2.Шууд бус тусгай зөвшөөрөл нь мөрдөгдөж буй хязгаарлалт дээр нэмж худалдааг хязгаарлах буюу бусниулах нөлөөг импортод үзүүлэхгүй байна. Импортын шууд бус тусгай зөвшөөрөл олгох журам нь хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ цар хүрээ, хугацаатай нь уялдаатай байх бөгөөд эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай хэмжээнээс илүүгээр хүнд суртал үүсгэх ёсгүй.

3.Тоо хэмжээний хязгаарлалтыг хэрэгжүүлэхээс өөр зорилгоор тусгай зөвшөөрөл олгох шаардлага байгаа тохиолдолд, гишүүд нь бусад гишүүн болон худалдаанд оролцогч нарт зориулан тусгай зөвшөөрөл авах болон/эсхүл хуваарилах талаархи үндэслэлийг ойлгуулахад чиглэсэн хангалттай мэдээллийг хэвлэн нийтлэнэ.

4.Аливаа гишүүн нь хувь этгээд, пүүс буюу байгууллагад тусгай зөвшөөрлийн шаардлагыг үл хэрэглэх, эсхүл хэсэгчилэн хэрэглэх бололцоо олгож байгаа тохиолдолд 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтэлбэл зохих мэдээлэлд тусгасан байх бөгөөд тийм хүсэлтийг хэрхэн гаргах, эдгээр хүсэлтийг хүлээн авч болохуйц нөхцөл байдлын талаар бололцооны хэрээр мэдээлэл өгвөл зохино.

5.(a)Гишүүд холбогдох бүтээгдэхүүний худалдааг сонирхсон аль нэг гишүүний хүсэлтийн дагуу дараахь зүйлийн талаар бүх мэдээллийг өгнө:

(i)хязгаарлалтыг хэрэгжүүлэх нөхцөл;

(ii)сүүлийн үед олгосон импортын тусгай зөвшөөрлүүд;

(iii)нийлүүлэгч улсуудад дээрх тусгай зөвшөөрлийг хуваарилсан байдлын тухай;

(iv)бололцоотой тохиолдолд импортын зөвшөөрөлд хамрагдаж буй барааны статистик, тухайлбал, (үнэ, эсхүл тоо хэмжээ) мэдээ. Үүнтэй холбогдуулж захиргааны болон санхүүгийн нэмэлт дарамтыг хөгжиж байгаа гишүүн оронд учруулахгүй;

(b)Тусгай зөвшөөрлийн аргаар тоон хязгаарлалтыг хэрэгжүүлдэг гишүүд нь хязгаарлатад хамрагдах нийт хэмжээг тоо хэмжээ болон/эсхүл үнийн дүнгээ, тоон хязгаарлалтыг үйлчилж эхлэх болон дуусах өдөр, тэдгээрт оруулсан аливаа өөрчлөлтийн талаархи мэдээллийг 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд засгийн газрууд болон худалдаанд оролцогчид зориулан танилцахад нь дөхөмтэй байдлаар нийтэлнэ;

(c)Нийлүүлэгч улсуудад тоон хязгаарлалтыг хуваарилсан тохиолдолд, хязгаарлалтыг хэрэгжүүлж буй гишүүн тухайн барааг нийлүүлэх сонирхолтой бусад гишүүнд нийлүүлэгч орон бүрт хамгийн сүүлд хуваарилсан тоо хэмжээ, эсхүл үнийндүнг нэн даруй мэдээлэх бөгөөд эдгээр мэдээллийг 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд засгийн газрууд болон худалдаанд оролцогчдод тэдгээртэй танилцахад нь дөхөмтэй байдлаар нийтэлнэ;

(d)Тоон хязгаарлалтыг товлосноос эрт хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд 1 дүгээр зүйлийн 4 хэсэгт заасан мэдээллийг 1 дүгээр зүлийн 4 дэх хэсэгт заасан тэрхүү хугацаанд засгийн газрууд болон худалдаанд оролцогчдод тэдгээртэй танилцахад нь дөхөмтэй байдлаар нийтэлнэ;

(e)Импортлогч гишүүн орны хууль зүйн болон захиргааны шаардлагыг биелүүлдэг аливаа хувь этгээд, пүүс буюу байгуулага тусгай зөвшөөрөл авахаар өрөгдөл гаргах болон авч хэлэлцэхэд тэгш эрхээр хангагдана. Зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлаагүй тохиолдолд өргөдөл гаргасан этгээдэд шалгааныг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд нь импортлогч гишүүний дотоодын хууль тогтоомж болон журмын дагуу давж заалдах буюу хянуулах эрхийг эдлэнэ;

(f)Гишүүний хяналтаас гадуурх шалтгаанаар бололцоогүй гэж үзсэнээс бусад тохиолдолд өргөдлийг хянаж шийдвэрлэх хугацаа нь өргөдлийг ирүүлсэн дарааллаар нь түрүүлж ирснийг нь эхлэн авч үзэх гэсн зарчмыг баримтлах нөхцөлд 30 хоногоос илүүгүй, бүх өргөдлийг нэгэн зэрэг хүлээн авсан гэж тооцох нөхцөлд 60 хоногоос илүүгүй байна. Сүүлчийн тохиолдолд өргөдлийг боловсруулах хугацааг өргөдөл хүлээж авсныг хаасны дараагийн өдрөөс эхэлсэн гэж үзнэ;

(g)Зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа нь боломжит хугацаанд үргэлжлэх бөгөөд импортод саад учруулахааар богино байх ёсгүй. Зөвшөөрөл хүчинтэй байх хугацаа нь урьдчилан тооцоолох боломжгүй богино хугацааны шаардлагуудад нийцүүлэх импортын онцгой тохиолдлоос бусад нөхцөлд алслагдсан цэгээс оруулж ирж байгаа импортод саад учруулах ёсгүй;

(h)Тоон хязгаарлалтыг зохицуулж хэрэгжүүлэхдээ гишүүд импортыг өмнө олгосон тусгай зөвшөөрлийн дагуу хэрэгжүүлэхэд саад учруулах ёсгүй бөгөөд хязгаарлалтыг бүрэн ашиглахад хүндрэл учруулахгүй;

(i)Тусгай зөвшөөрөл олгох үедээ гишүүд эдийн засгийн тоо хэмжээгээр тухайн бараанд зөвшөөрөл олгох зохистой эсэхийг харгалзан үзнэ;

(j) Зөвшөөрлийг хуваарилахдаа гишүүн өргөдөл гаргагчийн импортын үйл ажиллагааг харгалзан үзнэ. Энэ тохиолдолд өргөдөл гаргагч нь тооцоонд авч болохуйц сүүлийн үед олгогдсон тусгай зөвшөөрлийг хэр зэрэг бүрэн хэрэгжүүлж байсана нөхцөл байдлыг харгалзан үзнэ. Өмнө олгогдсон тусгай зөвшөөрлийг бүрэн ашиглаагүй тохиолдолд гишүүн чингэх болсон шалтгааныг хянаж үзэх бөгөөд шинэ тусгай зөвшөөрлийг хуваарилах үедээ эдгээрийг харгалзан үзнэ. Хянаж үзэхдээ тусгай зөвшөөрлийг эдийн засгийн хувьд аль болох зохистой тоо хэмжээгээр олгох эрмэлзлийг бодолцон тусгай зөвшөөрлийг бололцооны хэрээр шинэ импортлогчдод олгох явдлыг хангана. Энэ тохиолдолд хөгжиж байгаа гишүүн орон, үүний дотор нэн буурай хөгжилтэй гишүүн орнуудаас гарал үүсэлтэй барааг оруулж ирж байгаа импортлогчийг тусгайлан харгалзан үзнэ;

(k)Нийлүүлэгч улс орнуудад хуваарилаагүй тусгай зөвшөөрлийн системээр тоон хязгаарлалтыг зохицуулж буй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь импортын эх үүсвэрийг чөлөөтэй сонгоно. Тоон хязгаарлалтыг нийлүүлэгч орноор хуваарилсан тохиолдолд тухайн орон, бүлэг орнуудыг зөвшөөрөлд тодорхой заасан байна;

(l)1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийг хэрэглэхдээ импорт нь өмнөх зөвшөөрлөөр тодорхойлсон түвшингээс илүү гарсан тохиолдолд дараа олгох зөвшөөрлийн хуваарилалтад нөхөн залруулга хийж болно.

4 дүгээр зүйл

Байгууллагууд

Гишүүн бүрийн төлөөлөгчөөс бүрдсэн Импортын тусгай зөвшөөрөл олгох хороог үүгээр байгуулна. Хороо дарга болон дэд даргаа сонгож, энэхүү хэлэлцээрийн үйлчлэл, эсхүл түүний зорилтыг урагшлуулах тухай аливаа асуудлаар зөвлөлдөөн хийх боломжийг олгох үүднээс шаардлагатай үедээ хуралдана.

5 дугаар зүйл

Мэдэгдэл

1.Тусгай зөвшөөрлийг хэрэглэх журмыг нэвтрүүлж байгаа, эсхүл түүнд өөрчлөлт оруулж байгаа гишүүд тэдгээрийг хэвлэн нийтлэснээс хойш 60 хоногийн дотор энэ тухай Хороонд мэдэгдэнэ.

2.Импортын тусгай зөвшөөрөл хэрэглэх журмыг шинээр нэвтрүүлж байгаа тухай Байгууллагад илгээх мэдэгдэл нь дараахь мэдээллийг агуулсан байна:

(a)тусгай зөвшөөрөл хэрэглэх журамд хамрагдах барааны жагсаалтын тухай;

(b)тусгай зөвшөөрөл олгох эрхтэй холбогдсон мэдээлэл өгөх байгууллагын тухай;

(c)өргөдөл хүлээн авах байгууллагын тухай;

(d)зөвшөөрөл хэрэглэх журмыг нийтэлсэн өдөр болон хэвлэлийн нэрийн тухай;

(e)2 болон 3 дугаар зүйл дэх тодорхойлтод өгсөн нэр томъёоны дагуу тусгай зөвшөөрлийн журам нь шууд, эсхүл шууд бус эсэх тухай тодотгол;

(f)импортын шууд тусгай зөвшөөрөл хэрэглэх журам үйлчилж буй тохиолдолд тэдгээрийг хэрэглэх болсон зохицуулалтын зорилгын тухай;

(g)импортын шууд бус тусгай зөвшөөрөл хэрэглэх журам үйлчилж буй тохиолдолд тусгай зөвшөөрөл хэрэглэх журмаар хэрэгжүүлэх болсон арга хэмжээний тодотгол;

(h)тогтоох бололцоотой бол тусгай зөвшөөрөл хэрэглэх журмын үйлчлэхээр тооцоолж буй хугацаа, тодорхойлох бололцоогүй бол ийм мэдээлэл өгөх боломжгүй байгаа шалтгааны тухай.

3.Импортын тусгай зөвшөөрөл хэрэглэх журамд орсон өөрчлөлтийг мэдэгдэхдээ орсон өөрчлөлтийн тухайд дээр дурдсан зүйлийг мэдээлнэ.

4.Гишүүд 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шаардсан мэдээллийг нийтлэх хэвлэлийн талаар Хороонд мэдэгдэнэ.

5.Сонирхсон аль нэг гишүүн тусгай зөвшөөрөл хэрэглэх журмыг нэвтрүүлсэн буюу түүнд өөрчлөлт оруулсан тухай мэдээгээ энэ зүйлийн 1-ээс 3 дахь хэсгийн заалтын дагуу мэдэгдээгүй гэж аливаа гишүүн үзвэл энэ тухай тэрхүү бусад гишүүний сонорт хүргэнэ. Ингэсний дараа ч холбогдох мэдэгдлийг нэн даруй хийгээгүй бол тэрхүү гишүүн өөрөө хийсэн гишүүн тусгай зөвшөөрөл хэрэглэх журам болон тэдгээрт орсон өөрчлөлтийн талаар холбогдох бүх мэдээллийг хамруулан мэдэгдэл хийж болно.

6 дугаар зүйл

Зөвлөлдөх болон маргаан шийдвэрлэх

Энэхүү хэлэлцээрийг хэрэглэхтэй холбогдон гарах маргааныг зөвлөлдөөн хийх болон маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичгийн хүрээнд боловсруулан хэрэгжүүлж буй 1994 оны ТХЕХ-ийн 22 болон 23 дугаар зүйлийн заалтаар зохицуулна.

7 дугаар зүйл

Хянан үзэх

1.Хороо нь энэхүү хэлэлцээрийн үйлчлэл болон хэрэгжилтийг түүний зорилт, түүнд дурдсан эрх, үүргийг анхааралдаа авах замаар шаардлагатай үед, чингэхдээ хоёр жилд нэгээс доошгүй удаа хянаж үзнэ.

2.Нарийн бичгийн дарга нарийн газар нь 5 дугаар зүйлд заасан мэдээлэл, импортын тусгай зөвшөөрөл олгох журмын тухай жил бүрийн асуулгын хариулт болон мэдэгдэж байгаа бусад холбогдож бүх баримтад тулгуурлан бодит тайланг гаргаж хяналт тавих үндэс болгон Хороонд хянуулахаар өгнө. Энэхүү тайлангийн хугацаанд дээр дурдсан мэдээлэл, нэн ялангуяа тайлант хугацаанд гарсан аливаа өөрчлөлт буюу үйл явдлыг тодотгосон тойм баримт бичиг байна.

3.Гишүүд импортын тусгай зөвшөөрөл олгох журмын тухай жил бүрийн асуулгыг шуурхай, бүрэн хэмжээгээр хариулах үүрэг хүлээнэ.

4.Хороо нь дээрхи хяналтанд хамрагдах тайлангийн хугацаанд өрнөсөн үйл явдлын талаар Барааны худалдааны зөвлөлд мэдээлнэ.

8 дугаар зүйл

Төгсгөлийн заалт

Тайлбар хийх

1.Энэхүү хэлэлцээрийн аль нэг заалтанд бусад гишүүний зөвшөөрөлгүйгээр тайлбар хийхгүй.

Дотоодын хууль тогтоомж

2.(a)Гишүүн бүр ДХБ-ын тухай хэлэлцээр түүний тухайд хүчин төгөлдөр болох өдрөөс оройтуулалгүйгээр дотоодын хууль тогтоомж, дүрэм журам болон захиргааны журмыг энэхүү хэлэлцээрийн заалтад нийцүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

(b) Гишүүн бүр энэхүү хэлэлцээрт холбогдох хууль тогтоомж, дүрэм журам болон тэдгээрийн зохицуулалтанд гарсан аливаа өөрчлөлтийн талаар Хороонд мэдээлнэ.