A

A

A

Бүлэг: 1979

ТАТААС БОЛОН СААРМАГЖУУЛАХ АРГА

ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР

Гишүүд дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

I ХЭСЭГ:НИЙТЛЭГ ЗААЛТ

1 дүгээр зүйл

Татаасын тодорхойлолт

1.1.Энэхүү хэлэлцээрийн утгаар дараахь зүйлийг татаас байгаа гэж тооцно:

(a).(1) Засгийн газар, эсхүл засгийн газрын аливаа байгууллага (цаашид “Засгийн газар” гэх)-ын зүгээс аливаа гишүүний нутаг дэвсгэрийн хүрээнд үзүүлж байгаа санхүүгийн туслалцаа, өөрөөр хэлбэл, хэрэв:

(i)Засгийн газар мөнгөн хөрөнгийг шууд шилжүүлж байгаа (жишээ нь: баталгаа, зээл болон хувьцаа худалдаж авах) болон тийм хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн бол (өөрөөр хэлбэл, зээлийн баталгаа олгох);

(ii)Засгийн газар хураах ёстой орлогоосоо татгалзах, эсхүл хурааж авахгүй байх (өөрөөр хэлбэл, татварын зээл зэрэг татварын хөнгөлөлт);

(iii)Засгийн газар нийтлэг дэд бүтцээс бусад бараа, эсхүл үйлчилгээгээр хангах болон бараа худалдан авах;

(iv)Засгийн газар аль нэг сангийн тогтолцоонд төлбөр хийж байгаа, эсхүл (i)-(iii) дэд хэсэгт дурдсан, гол төлөв засгийн газар гүйцэтгэдэг бөгөөд засгийн газрын ердийн практикаас ялгаагүй нөхцөлөөр нэг буюу хэд хэдэн үүргийг хувийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр үүрэг болгосон, эсхүл ийнхүү үүрэг болгохоор шийдвэрлэсэн;

(a).(2) 1994 оны ТХЕХ-ийн 16 дугаар зүйлийн дагуу орлого буюу үнийг аливаа хэлбэрээр дэмжих;

(b)тийм хэлбэрээр олгож байгаа аливаа хөнгөлөлт.

1.2.1 дэх хэсэгт тодорхойлсон татаас нь хэрэв тэрээр 2 дугаар зүйлийн заалтын дагуу тусгай татааст тооцогдох тохиолдолд л татаас нь II хэсгийн заалт, эсхүл III, V хэсгийн заалтын үйлчлэлд хамаарна.

2 дугаар зүйл

Тусгайлсан шинж

2.1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон татаас нь аль нэг үйлдвэр, эсхүл аж үйлдвэрийн салбар буюу бүлэг үйлдвэр, салбар (цаашид энэхүү хэлэлцээрт ”тодорхой үйлдвэр” гэх)-ын хувьд татаас олгож буй эрх бүхий байгууллагын хуулийн эрх мэдлийн хүрээнд тусгайлсан шинжтэй эсэхийг тогтоохын тулд дараахь зарчмыг хэрэглэнэ:

(a)Татаас олгож буй эрх бүхий байгууллага болон татаас олгож буй байгууллагын дагаж мөрдөж буй хууль тогтоомж нь татаас авах боломжийг зөвхөн тодорхой үйлдвэрээр нарийвчлан хязгаарлаж байгаа бол тийм татаас нь тусгайлсан шинжтэйд тооцогдоно;

(b)Татаас олгож буй эрх бүхий байгууллага, болон татаас олгож буй байгууллагын дагаж мөрдөж буй хууль тогтоомж нь татаас авах эрх болон түүний хэмжээг тодорхойлсон бодит шалгуур, эсхүл нөхцөлийг тогтоож өгсөн боловч татаас авах эрх аяндаа хэрэгжиж, тийм шалгуур болон нөхцөл нь чанд биелэгдэж байгаа нөхцөлд тусгайлсан шинжтэй татаас байхгүй гэж үзнэ. Шалгуур буюу нөхцөл нь хууль, зохицуулалтын дүрэм, эсхүл албан ёсны бусад баримт бичигт тэдгээрийг магадлан шалган болохоор тодорхой заагдсан байна;

(c)Хэрэв (a) буюу (b) дэд хэсэгт дурдсан зарчмыг хэрэглэхэд өнгөцхөн харвал тусгайлсан шинж харагдахгүй байгаа боловч тухайн татаас нь тусгайлсан шинжтэй байж болох юм гэж үзэх үндэслэл байвал бусад хүчин зүйлийг анхааралдаа авч болно. Тийм хүчин зүйлд: татаасын хөтөлбөрийг хязгаарлагдмал тооны тодорхой үйлдвэр ашиглах, тодорхой үйлдвэр давамгайлан ашиглах, их хэмжээний тодорхой татаасыг харьцангуй бусаар тодорхой үйлдвэрт олгох, түүнчлэн татаас олгогч эрх бүхий байгууллагаас татаас олгохтой холбогдсон сонголтын арга тус тус хамаарна. Энэ дэд хэсгийг хэрэглэхдээ татаас олгож буй эрх бүхий байгууллагын хуулийн эрх мэдлийн хүрээн дэх эдийн засгийн үйл ажиллагааны өргөжих цар хэмжээ, мөн татаасын тухайн хөтөлбөр үйлчилж ирсэн хугацааны үргэлжлэлийг анхааралдаа авбал зохино.

2.2.Татаас олгогч эрх бүхий этгээдийн хуулийн эрх мэдлийн хүрээнд газар зүйн тодорхой бүс нутагт орших тодорхой үйлдвэрээр хязгаарлагдаж байгаа татаас нь тусгайлсан шинжтэй байна. Бүх түвшинд нийтээр дагаж мөрдөх татварыг засгийн газрын эрх бүхий байгууллагаас нэвтрүүлэх буюу хэмжээг өөрчлөх нь энэхүү хэлэлцээрийн зорилгоор тусгайлсан татварт тооцогдохгүй.

2.3.3 дугаар зүйлийн заалтад хамаарагдах аливаа татаас нь тусгайлсан гэж тооцогдоно.

2.4.Энэ зүйлийн заалтын дагуу татаасын тусгайлсан шинж чанарын аливаа тодорхойлолт нь эерэг нотолгоон дээр тулгуурлах ёстой.

II ХЭСЭГ: ХОРИГЛОСОН ТАТААС

3 дугаар зүйл

Хориг

3.1.Хөдөө аж ахуйн хэлэлцээрт тусгайлан зааснаас бусад тохиолдолд 1 дүгээр зүйлийн утгаар дор дурдсан татаасыг хориглоно:

(a)Экспортын үр дүнтэй нэг, эсхүл хэд хэдэн нөхцөлийн аль нэгийн хувьд хуулиар, эсхүл бодит байдлаар холбогдсон татаас (1 дүгээр хавсралтад хялбаршуулан дурдсаныг оролцуулан);

(b)Импортын оронд дотоодын бүтээгдэхүүн ашиглахтай нэг болон хэд хэдэн нөхцөлийн нэгийн хувьд хуулиар болон бодит байдлаар холбогдсон татаас.

3.2 Гишүүн 1 дэх хэсэгт дурдсан татаасыг олгохгүй бөгөөд нэвтрүүлэн мөрдөхгүй.

4 дүгээр зүйл

Хохирлыг нөхөн төлөх арга

4.1.Хэрэв аль нэг гишүүн бусад аливаа гишүүнийг хориотой татаас олгож, эсхүл үргэлжлүүлэн мөрдөж байна гэх үндэслэл байвал бүхий л тохиолдолд тухайн гишүүн тэрхүү бусад гишүүнд зөвлөлдөөн хийх талаар хандаж болно.

4.2.1 дэх хэсэгт дурдсан зөвлөлдөөн хийх тухай хүсэлт нь яригдаж байгаа татаас мөрдөгдөж байгаа тухай болон түүний шинж чанарын талаар мэдэгдэж байгаа нотолгоог агуулсан байна.

4.3.Дурдсан татаасыг олгож, эсхүл үргэлжлүүлэн мөрдөж байгаад тооцогдож буй гишүүн 1 дэх хэсэгт дурдсан зөвлөлдөөн хийх хүсэлтийг хүлээн авмагц тийм зөвлөлдөөнийг аль болох яаралтай эхэлнэ. Зөвлөлдөөний зорилго нь үүссэн нөхцөл байдлыг тодруулах болон харилцан тохиролцсон шийдвэрт хүрэхэд оршино.

4.4.Зөвлөлдөөний тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор ямар нэг харилцан тохиролцсон шийдвэрт хүрч чадаагүй бол тухайн зөвлөлдөөний тал болох аливаа гишүүн асуудлыг Маргаан шийдвэрлэх байгууллага (МШБ)-д оруулах бөгөөд хэрэв МШБ нийтийн тохиролцоогоор хөндлөнгийн хэсэг байгуулахгүй байхаар шийдвэрлээгүй бол тийм хэсгийг яаралтай байгуулна.

4.5.Хөндлөнгийн хэсэг байгуулагдсаны дараа тухайн арга хэмжээ хориотой татаас мөн эсэхийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэхийг мэргэжилтний байнгын хэсэг (цаашид “МБХ” гэх)-ээс хүсч болно. МБХ хүсэлтийг хүлээн авмагц тухайн арга хэмжээ хэрэгжиж байгаа нотолгоо болон түүний шинж чанарыг яаралтай хянаж үзэх бөгөөд тухайн арга хэмжээг хэрэглэж, эсхүл үргэлжлүүлэн мөрдөж байгаа гишүүнд тухайн арга хэмжээ нь хориотой татаас биш гэдгийг батлах боломж олгоно. МБХ өөрийн дүгнэлтээ хөндлөнгийн хэсэгт түүний тогтоосон хугацаанд гаргаж өгнө. Тухайн арга хэмжээ нь хориотой татаас мөн эсэх талаархи МБХ-ийн дүгнэлтийг хөндлөнгийн хэсэг өөрчлөхгүйгээр хүлээж авна.

4.6.Хөндлөнгийн хэсэг эцсийн илтгэлээ маргалдагч талуудад хүргэнэ. Хөндлөнгийн хэсэг байгуулагдаж, бүрэн эрхийг нь тогтоосноос хойш 90 хоногийн дотор илтгэлийг бүх гишүүнд хүргүүлнэ.

4.7.Хэрэв хянан үзэж байгаа арга хэмжээ нь хориотой татаас болох нь тогтоогдвол хөндлөнгийн хэсэг татаас олгож буй гишүүнд татаасаа нэн даруй зогсоохыг зөвлөнө. Хөндлөнгийн хэсэг өөрийн зөвлөмждөө тухайн арга хэмжээг таслан зогсоох эцсийн хугацааг зааж өгнө.

4.8.Маргалдагч талуудын аль нэг нь давж заалдах тухайгаа албан ёсоор МШБ-д албан ёсоор мэдэгдээгүй, эсхүл МШБ нийтийн тохиролцоогоор илтгэлийг батлахгүй гэж шийдвэрлэснээс бусад тохиолдолд хөндлөнгийн хэсгийн илтгэлийг бүх гишүүнд тарааснаас хойш 30 хоногийн дотор МШБ тухайн илтгэлийг сайшаана.

4.9.Хөндлөнгийн хэсгийн илтгэлийг давж заалдсан тохиолдолд маргаанд оролцогч тал давж заалдах тухайгаа албан ёсоор мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор Давах шатны байгууллага шийдвэрээ гаргана. Давах шатны байгууллага илтгэлээ 30 хоногийн дотор гаргаж чадахгүй гэж үзвэл тэрээр саатлын шалтгаан болон илтгэл гаргаж чадахуйц баримжаат хугацааны талаар МШБ-д бичгээр мэдэгдэнэ. Ямар ч тохиолдолд хянан шийдвэрлэх хугацаа 60 хоногоос илүү байх ёсгүй. Хэрэв зөвхөн МШБ нийтийн тохиролцоогоор Давах шатны байгууллагын шийдвэрийг гишүүдэд тарааснаас хойш 20 хоногийн дотор батлахгүйгээр шийдээгүйгээс бусад тохиолдолд Давах шатны байгууллагын илтгэлийг МШБ сайшаах бөгөөд түүнийг маргаанд оролцогч талууд заавал хүлээн зөвшөөрнө.

4.10.Хэрэв МШБ-ын зөвлөмжийг хөндлөнгийн хэсгийн илтгэл болон Давах шатны байгууллагын илтгэлийг хүлээн авсан өдрөөс эхлэн тооцох хөндлөнгийн хэсгээс тогтоосон хугацааны дотор биелүүлээгүй нөхцөлд МШБ нийтийн тохиролцоогоор хүсэлтийг хүлээж авахгүй байх шийдвэр гаргаагүй бол гомдол гаргасан гишүүнд холбогдох хариу арга хэмжээ авахыг МШБ зөвшөөрнө.

4.11.Хэрэв маргалдагч тал Маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичиг (МШББ)-ийн 22 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн дагуу арбитрын журмаар шийдвэрлүүлэхийг хүсвэл арбитр хариу арга хэмжээ нь зохих ёсны эсэхийг шийдвэрлэх ёстой.

4.12.Энэхүү зүйлд дурдсан журмын дагуу маргаан шийдвэрлэх зорилго бүхий хугацаа нь энэ зүйлд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичигт заасан хугацааны хагастай тэнцэнэ.

III ХЭСЭГ: ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ҮНДЭС БОЛОХ ТАТААС

5 дугаар зүйл

Тааламжтай бус үр дагавар

Ямар ч гишүүн 1 дүгээр зүйлийн 1 болон 2 дугаар хэсэгт дурдсан аливаа татаасыг ашиглах замаар бусад гишүүний ашиг сонирхолд тааламжтай бус нөлөөлөл үзүүлэх ёсгүй, тухайлбал:

(a)бусад гишүүний үндэсний аж үйлдвэрт хохирол учруулах;

(b)бусад гишүүнээс 1994 оны ТХЕХ-ийн дагуу шууд болон шууд бусаар олж авах, үүний дотор 1994 оны ТХЕХ-ийн 2 дугаар зүйлийн дагуу тогтоосон буултаас олж байгаа давуу талыг хүчингүй болгох буюу багасгах;

(c)бусад Гишүүний ашиг сонирхолд ноцтой хохирол учруулах.

Энэ зүйл нь Хөдөө аж ахуйн тухай хэлэлцээрийн 13 дугаар зүйлд заасан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хувьд хэрэглэж буй татаасанд хамаарахгүй.

6 дугаар зүйл

Ашиг сонирхолд ноцтой хохирол учруулах

6.1.5 дугаар зүйлийн (c) хэсгийн утгаар ашиг сонирхолд ноцтой хохирол учруулах гэдэгт дараахь тохиолдлыг ойлгоно:

(a)хэрэв татаасын нийт хэмжээ барааны үнийн дүнгийн 5 хувиас хэтэрч байвал;

(b)аж үйлдвэрийн салбарын ашиглалттай холбогдсон алдагдлыг нөхөхөд зориулсан татаас;

(c)аж үйлдвэрийн ашиглалтын алдагдлыг хаахад зориулсан татаас, тэгэхдээ тухайн үйлдвэрийн хувьд дахин давтагдахгүй болон зөвхөн урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд цаг олгох болон нийгмийн хурц асуудлаас зайлсхийхэд зориулан олгож байгаа нэг удаагийн арга хэмжээ энд хамаарахгүй;

(d)улсад төлөх өрөөс чөлөөлөх болон өр төлөхөд буцалтгүй хөрөнгө олгох зэргээр өрийг шууд хүчингүй болгох.

6.2.1 дүгээр хэсгийн заалтыг харгалзах хэдий боловч хэрэв татаас олгож буй гишүүн тухайн татаас нь 3 дахь хэсэгт дурдсан үр дагаврыг агуулаагүй гэдгийг нотолбол ашиг сонирхолыг ноцтой хохироосон гэж тогтоохгүй.

6.3.Хэрэв татаас хэрэглэх явдал нь дор дурдсан үр дагаврын нэгийг, эсхүл хэд хэдийг агуулж байгаа тохиолдолд 5 дугаар зүйлийн (c) хэсгийн агуулгаар ашиг сонирхолд аль ч тохиолдолд ноцтой хохирол учирч болно:

(a)татаасны улмаас татаас хэрэглэж буй гишүүний зах заал дээр өөр нэг гишүүний ижил барааны импортод хүндрэл учирсан болон шахагдан гарсан бол;

(b)татаасын улмаас аливаа гуравдагч улсын зах зээлд өөр нэг гишүүний экспортод хүндрэл учирсан болон шахагдан гарсан бол;

(c)татаасын улмаас нэг зах зээл дээрхи өөр нэг гишүүний ижил барааны үнэтэй харьцуулахад татаастай барааны үнэ эрс буурсан буюу тухайн зах зээл дээр үнийн өсөлтийг их хэмжээгээр саатуулсан, үнэ унасан болон борлуулалт буурсан бол;

(d)татаасын улмаас татаас олгож буй гишүүний аль нэг түүхий эдийн барааны дэлхийн зах зээлд эзлэх хувийн жин өмнөх гурван жилийн хугацаанд тэрээр эзэлж байсан хувийн жинтэй харьцуулахад өссөн бөгөөд энэ өсөлт нь татаасыг хэрэглэж байгаа хугацааны туршид тогтвортой байх хандлагатай бол.

6.4.3(b) хэсгийн зорилгоор экспортод хүндрэл учруулах, эсхүл түүнийг шахан гаргах явдал нь ижил төстэй татаас олгоогүй барааны хувьд зах зээлд эзлэх хувь хэмжээ нь тааламжгүй байдлаар өөрчлөгдсөн гэдгийг 7 дахь хэсгийн заалтын дагуу нотлосон аливаа тохиолдолыг хамрана. (нөхцөл байдлыг хангалттай илэрхийлж чадахуйц хугацааны туршид тухайн барааны зах зээлийн хөгжилд тодорхой хандлагыг илэрхийлж байгаа хэвийн нөхцөлд энэ нь гол төлөв нэг жилээс доошгүй хугацаа байвал зохино). “Зах зээлд эзлэх холбогдох хувь хэмжээ өөрчлөгдөх” гэдэгт дараахь нөхцөл байдлын аль аль нь хамаарна: (а) татаастай барааны зах зээлд эзлэх хувь хэмжээ нэмэгдсэн, (b) татаастай барааны зах зээлд эзлэх хувь хэмжээ татаас төлөөгүй нөхцөлд тэрээр буурч болох байсан нөхцөл хэвээр үлдсэн, (с) татаастай барааны зах зээлд эзлэх хувь хэмжээ нь унаж байгаа ч тэр нь татаасгүй тохиолдолд байвал зохихоос илүү удааширсан байвал.

6.5.3(с) хэсгийн зорилгоор үнийн бууралт нь аливаа нэг тодорхой зах зээл дээр татаасгүй ижил барааны үнэтэй татаастай барааны үнийг харьцуулахад бууралт байгаа бүх тохиолдлыг хамаарна. Харьцуулалтыг худалдааны эргэлтийн ижил түвшинд, харьцуулж болохуйц цаг хугацааг хамааруулан хийвэл зохих бөгөөд тэгэхдээ үнийн харьцуулалтад нөлөөлж болох аливаа бусад хүчин зүйлийг анхааралдаа авбал зохино. Гэхдээ тийм шууд харьцуулалт хийх боломжгүй бол үнийн бууралтыг экспортын нэгжийн дундаж өртөг дээр тулгуурлан тогтоож болно.

6.6.Зах зээл дээр нь ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн тухай яригдаж буй гишүүн бүр 5 дугаар хавсралтын 3 дахь хэсгийн заалтыг хангасан тохиолдолд маргаанд оролцогч талын зах зээлийн хувь хэмжээ, түүнчлэн холбогдох барааны үнийн өөрчлөлтөд хамаарах бүх мэдээллийг 7 дугаар зүйлийн хүрээнд үүссэн маргаанд оролцогч талууд болон 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу байгуулсан хөндлөнгийн хэсэгт өгөх ёстой.

6.7.Ашиг сонирхолд ноцтой хохирол үзүүлэхэд хүргэж буй хүндрэл болон шахан гаргах явдал нь 3 дугаар хэсгийн дагуу холбогдох хугацааны туршид дор дурдсан нөхцөл байдлын аль нэг тохиолдолд үүсээгүйд тооцогдоно:

(а)гомдол гаргасан гишүүний ижил барааны экспортыг, эсхүл гомдол гаргасан гишүүний импортыг сонирхсон гуравдагч орны зах зээлд хориглосон буюу хязгаарласан бол;

(b)тухайн барааны хувьд худалдааны онц эрх хэрэглэж буй, эсхүл, улсын худалдаа хэрэгжүүлж буй импортлогчийн засгийн гарын шийдвэрээр арилжааны бус шалтгаанаар гомдол гаргасан гишүүний импортыг бусад орон, эсхүл орнуудад шилжүүлсэн бол;

(с)гомдол гаргасан гишүүнээс экспортод нийлүүлэхэд бэлэн болсон барааны үйлдвэрлэл, чанар, тоо хэмжээ болон үнэд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхүйц байгалийн гамшиг, ажил хаялт, тээврийн хомсдол, эсхүл давагдашгүй бусад хүчин зүйл байгаа бол;

(d)гомдол гаргасан гишүүний зүгээс хязгаарласан тухай тохиролцоо байгаа бол;

(e)гомдол гаргасан гишүүн тухайн барааны экспортын тоо хэмжээг сайн дураараа бууруулсан бол (тухайлбал, хэрэв гомдол гаргасан гишүүний үйлдвэрийн газар тухайн барааны экспортыг аяндаа бие даан шинэ зах зээлд шилжүүлэх тохиолдлыг оролцуулан);

(f)импортлогч орны стандарт болон захиргааны бусад шаардлагад нийцэх боломжгүй бол.

6.8.7 дахь хэсэгт дурдсан нөхцөл байдал илрээгүй тохиолдолд ашиг сонирхолыг ноцтой хохироосныг 5 дугаар хавсралтын заалтын дагуу гаргаж өгсөн мэдээллийг оролцуулан хөндлөнгийн хэсэгт гаргаж өгсөн, эсхүл тухайн хэсэг бие даан олж авсан мэдээллийн үндсэн дээр тогтоох ёстой.

6.9.Энэ зүйл нь Хөдөө аж ахуйн хэлэлцээрийн 13 дугаар зүйлд дурдсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хувьд мөрдөж байгаа татаасанд хамаарахгүй.

7 дугаар зүйл

Хохирлыг нөхөх арга

7.1.Хөдөө аж ахуйн хэлэлцээрийн 13 дугаар зүйлд дурдсанаас бусад бүх тохиолдолд хэрэв 1 дүгээр зүйлд заасан бөгөөд өөр нэг гишүүнээс олгосон буюу үргэлжлүүлэн мөрдөж байгаа аливаа татаас нь үндэсний аж үйлдвэрт нь хохирол учруулах, давуу талыг нь хүчингүй болгох болон багасгах болон ашиг сонирхолыг нь ноцтой хохироох үр дагавартай байна гэж үзэх үндэслэл аль нэг гишүүнд байгаа бол тэр гишүүн холбогдох гишүүнд зөвлөлдөөн хийх хүсэлт гаргаж болно.

7.2.1дэх хэсэгт дурдсан зөвлөлдөөн хийх хүсэлт нь дараахь асуудалд хамаарах нотолгоог тусгана: (a) тухайн татаасын үйлчлэл болон мөн чанар; (b) зөвлөлдөөн хийх хүсэлт гаргасан гишүүний үндэсний үйлдвэрт үзүүлсэн хохирол, давуу талыг хүчингүй болгосон, эсхүл багасгасан байдал буюу ашиг сонирхолд нь учирсан ноцтой хохирол.

7.3.1дэх хэсгийн дагуу зөвлөлдөөн хийх хүсэлтийг хүлээн авмагц тухайн бараанд татаас олгосон, эсхүл, үргэлжлүүлэн мөрдөж байгаа гэж тооцогдож буй гишүүн аль болох богино хугацаанд тийм зөвлөлдөөн хийж эхэлнэ. Зөвлөлдөөний зорилго нь бодит нөхцөл байдлыг тодотгох болон харилцан тохиролцсон шийдвэрт хүрэх явдал байна.

7.4.Хэрэв зөвлөлдөөн нь 60 хоногийн дотор харилцан тохиролцсон шийдвэрт хүрээгүй бол тухайн зөвлөлдөөнд оролцож байгаа аливаа гишүүн хэрэв МШБ нийтийн тохиролцоогоор тийм хэсэг байгуулахгүй гэж шийдээгүй бол асуудлыг хөндлөнгийн хэсэг байгуулахаар Маргаан шийдвэрлэх байгууллагад өгч болно. Тийм хэсгийн бүрэлдэхүүн болон эрх хэмжээг түүнийг байгуулснаас хойш 15 хоногийн дотор тодорхойлно.

7.5.Хөндлөнгийн хэсэг нь асуудлыг авч хэлэлцээд илтгэлээ маргаанд оролцогч талуудад хүргүүлнэ. Илтгэлийг хөндлөнгийн хэсгийн бүрэлдэхүүн, эрх хэмжээг тодорхойлсноос хойш 120 хоногийн дотор бүх гишүүнд хүргүүлнэ.

7.6.Хэрэв зөвхөн маргаанд оролцогч талын аль нэг нь давж заалдах тухай өөрийн шийдвэрийг албан ёсоор мэдэгдээгүй, эсхүл, МШБ нийтийн тохиролцоогоор илтгэлийг батлахгүй гэж шийдвэрлээгүй бол хөндлөнгийн хэсгийн илтгэлийг бүх гишүүнд хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор МШБ түүнийг батална.

7.7.Хөндлөнгийн бүлгийн илтгэлийг давж заалдсан тохиолдолд Давах шатны байгууллага маргаанд оролцогч тал давж заалдах тухай хүсэлтээ албан ёсоор мэдэгдсэнээс хойш 60 хоногийн дотор шийдвэрээ гаргана. Хэрэв Давах шатны байгууллага илтгэлээ 60 хоногийн хугацаанд танилцуулж чадахгүй гэж үзвэл саатлын шалтгаан болон илтгэлээ ирүүлэх барагцаалсан хугацааны талаар МШБ-д бичгээр мэдэгдэнэ. Ямар ч нөхцөл байдалд хянан шийдвэрлэх ажиллагаа 90 хоногоос илүү хугацаагаар үргэлжлэх ёсгүй. Хөндлөнгийн хэсгийн илтгэлийг хэрэв гишүүдэд илгээснээс хойш 20 хоногийн хугацаанд хэрэв МШБ нийтийн тохиролцоогоор сайшаахгүйгээс шийдвэрлээгүй бол МШБ түүнийг сайшаах бөгөөд маргаанд оролцогч талууд түүнийг аливаа нөхцөлгүйгээр хүлээж авна.

7.8.Хөндлөнгийн хэсгийн, эсхүл, Давах шатны байгууллагын илтгэлийг сайшаасан тохиолдолд татаас нь 5 дугаар зүйлийн утгаар бусад гишүүний ашиг сонирхолд сөрөг үр дагавартай байгаа нь тогтоогдвол тийм татаас олгож байгаа болон үргэлжлүүлэн хадгалж байгаа гишүүн эдгээр тааламжгүй үр дагаврыг арилгах буюу татаасыг цуцлах талаар холбогдох арга хэмжээ авах ёстой.

7.9.Хэрэв хөндлөнгийн хэсэг болон Давах шатны байгууллагын илтгэлийг МШБ сайшааснаас хойш зургаан сарын хугацаанд гишүүн татаасын тааламжгүй үр дагаврыг арилгах буюу татаасыг цуцлах талаар холбогдох арга хэмжээ аваагүй болон нөхөн төлөх талаар тохиролцоо байхгүй нөхцөлд МШБ нийтийн тохиролцоогоор тийм хүсэлтээс татгалзахаар шийдвэрлээгүй бол МШБ гомдол гаргасан гишүүнд тааламжгүй үр дагаврын тогтоогдсон түвшин болон шинж чанартай дүйцэхүйц хариу арга хэмжээ авахыг зөвшөөрнө.

7.10.Хэрэв маргаанд оролцогч аль нэг тал Маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичигийн 22 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн дагуу маргааныг арбитраар шийдвэрлүүлэхийг шаардвал хариу арга хэмжээ нь тогтоогдсон тааламжгүй үр дагаврын түвшин болон шинж чанартай дүйцэх эсэхийг арбитр тодорхойлно.

IV ХЭСЭГ: ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ

ҮНДЭС БОЛОХГҮЙ ТАТААС

8 дугаар зүйл

Хариу арга хэмжээ авах үндэс болохгүй

татаасыг тогтоох

8.1.Дор дурдсан татаасыг хариу арга хэмжээ авах үндэс болохгүй татаас гэж үзнэ:

(a)2 дугаар зүйлийн утгаар тусгайлсан бус татаас;

(b)2 дугаар зүйлийн утгаар тусгайлсан боловч дор дурдсан 2 (a), 2 (b), эсхүл 2 (c) хэсэгт дурдсан нөхцөлд нийцэж байгаа татаас.

8.2.III болон V хэсгийн заалтыг үл харгалзан дор дурдсан татаасыг хариу арга хэмжээ авах үндэс болохгүй татаас гэж үзнэ:

(a)компаниудаас, түүнчлэн дээд боловсролын болон шинжлэх ухааны байгууллагуудаас компаниудтай байгуулсан контрактын үндсэн дээр хэрэгжүүлж байгаа судалгааны ажилд үзүүлэх тусламж, хэрэв тухайн тусламж   нь аж үйлдвэрийн судалгааны өртгийн 75 эсхүл өрсөлдөөний өмнөх шатны  зохион бүтээх төслийн өртгийн 50 хувиас илүүгүйг бүрдүүлж байгаа бөгөөд тухайн тусламж нь дараахь зардлыг нөхөхөд зориулагдаж байгаа бол:

(i)ажилчдын зардал (судлаачид, техникчид болон зөвхөн судалгааны үйл ажиллагаа эрхэлж буй бусад туслах ажилтан);

(ii)гагцхүү судалгааны үйл ажиллагааны зориулалтаар байнга хэрэглэж буй багаж, тоног төхөөрөмж, газар, байгууламж (арилжааны зориулалтаар борлуулснаас бусад)-ийн зардал;

(iii)шинжлэх ухаан, техникийн мэдлэг, патент зэргийг худалдан авахыг оролцуулан зөвхөн судалгааны ажилд зориулан зөвлөлгөө өгөх болон түүнтэй ижилтгах үйлчилгээнд зориулсан зардал;

(iv)судалгааны үйл ажиллагааны үр дүнд шууд зарсан нэмэлт дайвар зардал;

(v)судалгааны үйл ажиллагааны үр дүнд шууд зарсан урсгал бусад зардал (материал, техникийн хангамж г.м).

(b)бүс нутгийн ерөнхий хөгжлийн хүрээнд гишүүний нутаг дэвсгэр дээр тааламжгүй бүс нутагт олгож байгаа тусламж нь тусгайлсан бус (2 дугаар зүйлийн агуулгаар) бөгөөд холбогдох бүс нутгийн хооронд дараахь байдлаар хуваарилгдаж байвал:

(i)тааламжгүй бүс болгон захиргаа, эдийн засгийн талаар нийтлэг шинж бүхий газар зүйн хувьд нэгдмэл бүс байх ёстой;

(ii)тийм бус нутаг нь тухайн бүсийн хүндрэл нь зөвхөн цаг үеийн нөхцөл байдлаар тодорхойлогдоогүй гэдгийг харуулсан төвийг сахисан болон бодит шалгуурын үндсэн дээр тааламжгүй гэж тооцогдох бөгөөд тэдгээр шалгуур нь хууль, журам, албан ёсны бусад баримт бичигт тэдгээрийг шалган тогтоож болохуйцаар тодорхой бичигдсэн байвал зохино;

(iii)шалгуур нь дор дурдсан үзүүлэлтийн аль нэгэнд тулгуурлавал зохих эдийн засгийн хөгжлийн хэмжүүрийг тусгах ёстой:

- хүн ам тутамд ногдох болон гэр бүлийн гишүүн бүрт ногдох орлого буюу хүн амд ногдох ҮНБ нь тухайн нутаг дэвсгэрийн дундаж үзүүлэлтийн 85 хувиас хэтэрч болохгүй;

-ажилгүйдлийн түвшин нь тухайн нутаг дэвсгэрийн дундаж үзүүлэлтийн наад зах нь 110 хувь байх ёстой боловч гурван жилийн хугацаанд тооцсон тухайн үзүүлэлт нь иж бүрэн бөгөөд бусад хүчин зүйлийг тооцсон байх ёстой.

(с)ажиллаж буй дэд бүтцийг нь хүрээлэн буй орчны талаархи шинэ шаардлагад нийцүүлэх, дэмжлэг үзүүлэх явдал нь хууль болон журмын дагуу үйлдвэрийн газарт нэмэлт хязгаарлалт, санхүүгийн дарамт үзүүлж байгаа бөгөөд тухайн дэмжлэг нь дараахь нөхцөлийг хангаж байгаа бол:

(i)нэг удаагийн, дахин давтагдахгүй арга хэмжээ болон;

(ii)нийцүүлэх зардлын 20 хувиас хэтрэхгүй байгаа болон;

(iii)үйлдвэрийн газар бүрэн хариуцаж буй татаастай тоног төхөөрөмжийг шинэчлэн солих болон ашиглахтай холбогдсон зардлыг бүрэн нөхөхгүй байгаа болон;

(iv)дуу чимээ, бохирдлыг бууруулахтай шууд холбоотой, үйлдвэрийн зүгээс хувь оролцуулан санхүүжүүлэхээр төлөвлөгдсөн бөгөөд үйлдвэрлэлийн зардлын хүрч болох хэмнэлтийг нөхөхгүй байгаа болон;

(v)шинэ тоног төхөөрөмж болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шилжиж болох бүх үйлдвэрийн газрын хувьд олгогдох.

8.3.2 дахь хэсгийн дагуу хэрэгжүүлж байгаа татаасын хөтөлбөрийн талаар Хороонд түүнийг VII хэсгийн заалтын дагуу хэрэгжүүлж эхлэхээс өмнө мэдэгдэнэ. Тийм мэдэгдэл нь тухайн хөтөлбөр нь 2 дахь хэсгийн холбогдох заалтад тусгагдсан нөхцөл болон шалгуурт нийцэж байгаа эсэхийг бусад гишүүнийн зүгээс үнэлэж болохуйц хангалттай тодорхой байх ёстой. Гишүүд, түүнчлэн тухайн мэдэгдэлд тусгагдсан үзүүлэлтийг жил бүр сэргээж байх ёстой бөгөөд ингэхдээ хөтөлбөр бүрт зарцуулсан зардлын нийт дүн болон түүнд оруулсан өөрчлөлтийн тухай мэдээлж байна. Бусад гишүүн мэдэгдэлд тусгагдсан хөтөлбөрт орсон тодорхой татаасын талаар мэдээлэл шаардах эрхтэй.

8.4.Аль ч гишүүний шаардлагыг хүлээн авмагц нарийн бичгийн дарга нарын газар 3 дахь хэсгийн дагуу хийсэн мэдэгдлийг хянан үзэх бөгөөд байгаа хөтөлбөрийн тухай татаас олгож буй гишүүнээс нэмэлт мэдээлэл шаардаж болно. Нарийн бичгийн дарга нарын газар хянан үзсэн дүнгээ Хороонд оруулна. Хүсэлтийг хүлээн авмагц Хороо нь нарийн бичгийн дарга нарын газрын дүгнэлт (эсхүл, нарийн бичгийн дарга нарын газар авч хэлэлцэхийг хүсээгүй бол мэдэгдлийг өөрийг нь)-ийг 2 дахь хэсэгт дурдсан нөхцөл болон шалгуурыг баримталсан эсэхийг тодорхойлохын тулд даруй авч хэлэлцэнэ. Энэ хэсэгт дурдсан дэг журмыг хамгийн оройтууллаа гэхэд татаасын хөтөлбөрийн тухай мэдэгдэл хийснээс хойш болж байгаа Хорооны анхны ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэх бөгөөд энэ нь тийм мэдэгдэл хийсэн болон Хорооны ээлжит хуралдаан хоёрын хооронд хоёр сараас доошгүй хугацаа өнгөрөх нөхцөлд хэрэгжих ёстой. Энэ хэсэгт дурдсан дэг журмыг, хүсэлт гаргасан тохиолдолд түүнчлэн 3 дугаар хэсэгт дурдсан жил бүрийн тодотголын дагуу мэдээлэгдэх, хөтөлбөрт оруулсан дорвитой өөрчлөлтийн тухайд хэрэглэнэ.

8.5.4 дэх хэсгийн дагуу Хорооноос гаргасан шийдвэр, Хороо тийм шийдвэр гаргаж чадаагүй, тодорхой нөхцөлд мэдэгдэл өгөгдөж буй хөтөлбөрт дурдсан нөхцөлийг зөрчсөн тохиолдолд аль нэг гишүүний хүсэлтээр хэргийг арбитрт шилжүүлэх бөгөөд түүний шийдвэр нь зайлшгүй биелэгдэх хүчин чадалтай байна. Арбитрын байгууллага хэргийг тухайн арбитрт шилжүүлснээс хойш 120 хоногийн дотор өөрийн дүгнэлтээ гишүүдэд хүргүүлнэ. Энэ зүйлд өөрөөр зааснаас бусад тохиолдолд энэ хэсгийн дагуу хийгдэж байгаа арбитрын хувьд Маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичгийн заалтыг хэрэглэнэ.

9 дүгээр зүйл

Зөвлөлдөөн болон хамгаалалтын

зөвшөөрөгдсөн арга

9.1.Хэрэв 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад тухайн хөтөлбөр нь дурдсан хэсэгт заасан шалгуурт нийцэж байгаа хэдий ч аль нэг гишүүнд энэ хөтөлбөр нь арилгахад хэцүү хохирол учруулах зэргээр түүний үндэсний үйлдвэрт ноцтой тааламжгүй үр дагавартай байна гэж үзэх үндэслэл байвал тухайн гишүүн тийм татаас олгож байгаа болон үргэлжлүүлэн хадгалж байгаа холбогдох гишүүнд хандаж зөвлөлдөөн хийхийг хүсч болно.

9.2.Энэ 1 дэх хэсгийн дагуу зөвлөлдөөн хийх хүсэлтийг хүлээн авмагц татаасын тийм хөтөлбөрийг хэрэгжүүлж, үргэлжлүүлэн хадгалж байгаа гишүүн аль болох богино хугацаанд тийм зөвлөлдөөнийг эхлэх ёстой. Зөвлөлдөөний зорилго нь нөхцөл байдлыг тодорхой болгох болон харилцан хүлээн авч болохуйц шийдвэрт хүрэх явдал байх ёстой.

9.3.Хэрэв зөвлөлдөөн хийх тухай хүсэлтийг хүлээж авснаас хойш 60 хоногийн хугацаанд 2 дахь хэсэгт дурдсан харилцан хүлээн авч болохуйц шийдвэрт хүрч чадаагүй бол хүсэлт гаргасан гишүүн асуудлыг Хороонд шилжүүлж болно.

9.4.Хороонд шилжүүлсэн тохиолдолд Хороо нь 1 дэх хэсэгт дурдсан үр дагавар байгаа талаар хэрэгт холбогдох баримт болон нотолгоог нэн даруй авч үзнэ. Хэрэв Хороо тийм үр дагавар байгааг тогтоовол тэрээр татаас олгож буй гишүүнд тухайн хөтөлбөрөө дурдсан үр дагаврыг арилгах тийм байдлаар өөрчлөхийг зөвлөж болно. Хороо өөрийн дүгнэлтээ 3 дахь хэсгийн дагуу хэргийг авч хэлэлцүүлэхээр түүнд илгээснээс хойш 120 хоногийн дотор гаргана. Хэрэв зөвлөмж 6 сарын турш хэрэгжихгүй бол Хороо зөвлөлдөөн хийх тухай хүсэлт гаргасан гишүүнд тогтоосон үр дагавартай шинж чанар болон хэмжээний хувьд дүйцэхүйц хариу арга хэмжээ авахыг зөвшөөрнө.

V ХЭСЭГ: СААРМАГЖУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ

10 дугаар зүйл

1994 оны ТХЕХ-ийн 6 дугаар зүйлийг хэрэглэх

Гишүүд нь аль нэг гишүүний нутаг дэвсгэрт импортлох өөр нэг гишүүний аливаа бараанд саармагжуулах татвар ногдуулах явдлыг ТХЕХ -1994 -ийн 6 дугаар зүйл болон энэхүү хэлэлцээрийн нөхцөлийн дагуу хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор шаардлагатай бүх арга хэмжээ авна. Саармагжуулах татварыг зөвхөн энэхүү хэлэлцээр болон Хөдөө аж ахуйн хэлэлцээрийн холбогдох заалтын дагуу санаачлан хэрэгжүүлсэн мөрдөн шалгалтын дараа хэрэглэж эхэлнэ.

11 дүгээр зүйл

Мөрдөн шалгалтыг эхлэн санаачлах болон

 цаашид үргэлжлүүлэх

11.1.6 дугаар хэсэгт дурдсанаас бусад тохиолдолд болзошгүй аливаа татаасын мөрдөгдөж байгаа эсэх, хувь хэмжээ болон үр дагаврыг тодорхойлох зорилгоор хийж байгаа мөрдөн шалгалтыг үндэсний аж үйлдвэр буюу түүний нэрийн өмнөөс бичгээр өгсөн өргөдлийг үндэслэн санаачилна.

11.2.1 дүгээр хэсэгт дурдсан өргөдөл нь (a) татаас болон хэрэв боломжтой бол түүний хэмжээ; (b) 1994 оны ТХЕХ-ийн 6 дугаар зүйлийн агуулгаар тодорхойлсон бөгөөд энэхүү хэлэлцээрт тайлбарласан хохирол; (c) татаастай импорт болон болзошгүй хохирлын хооронд байгаа уялдаа холбооны тухай хангалттай нотолгоог тусгах ёстой. Холбогдох нотолгоонд үндэслэгдээгүй энгийн баталгаа нь энэ хэсгийн шаардлагын дагуу хангалттай гэж тооцогдохгүй. Өргөдөлд, түүнчлэн өргөдөл гаргагчид илүү олдоцтой дор дурдсан мэдээлэл тусгагдах ёстой:

(i)өргөдөл гаргагч этгээдийн биеийн байцаалт, ижил барааны үндэсний үйлдвэрлэлийн хэмжээ болон өртгийн тухай өргөдөл гаргагчийн үзүүлэлт. Үндэсний аж үйлдвэрийн нэрийн өмнөөс бичгээр өргөдөл гаргасан бол тэрээр нэрийн өмнөөс нь гомдол гаргасан салбарыг тодорхой заах бөгөөд чингэхдээ ижил барааны мэдэгдэж буй үндэсний бүх үйлдвэрлэгчидийн жагсаалтыг гаргаж өгөхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчийн үйлдвэрлэж байгаа ижил бүтээгдэхүүний хэмжээ буюу өртгийн тухай мэдээллийг боломжийн хэрээр тодотгон заавал зохино;

(ii)татаастай байж болох барааны бүрэн тодорхойлолт, хөндөгдөж буй экспортын гарал үүслийн орон болон улсын нэр, мэдэгдэж буй экспортлогч, эсхүл гадаадын үйлдвэрлэгчидийн тодорхойлолт болон тухайн барааны импортлогчдын хувьд мэдэгдэж буй этгээдийн жагсаалт;

(iii)хөндөгдөж буй татаасын мөрдөгдөж байгаа эсэх, хэмжээ, шинж чанарт хамаарагдах нотолгоо;

(iv)татаасын улмаас татаастай импортоор нөхцөлдөх үндэсний аж үйлдвэрт учирч болох хохиролын нотолгоо, эдгээр нотолгоо нь татаастай байж болох импортын тоо хэмжээний өөрчлөлт, дотоодын зах зээл дээрхи ижил барааны үнэд энэхүү импортын үзүүлэх нөлөө, 15 дугаар зүйлийн 2 болон 4 дэх хэсэгт дурдсан дотоодын үйлдвэрлэлийн байдлыг тодорхойлсон үзүүлэлт болон индекс дээр үндэслэсэн үндэсний үйлдвэрт үзүүлэх импортын цаашдын нөлөөг агуулбал зохино.

11.3.Мөрдөн шалгах байгууллага өргөдөлд тусгасан нотолгооны үнэн бодит байдалд нийцэж буй эсэхийг тэдгээр нь мөрдөн шалгах ажиллагааг эхлэхэд хангалттай эсэхийг тодорхойлох зорилгоор хянан үзнэ.

11.4.1 дэх хэсгийн дагуу хийх мөрдөн шалгалтыг мөрдөн тухайн өргөдлийг үндэсний аж үйлдвэр, түүний нэрийн өмнөөс өгсөн гэдэгт ижил барааны үндэсний үйлдвэрлэгчидийн зүгээс илэрхийлсэн дэмжлэгийн эсхүл, эсэргүүцлийн түвшинг шалган тогтоох үндсэн дээр мөрдөн шалгах байгууллага үнэмшээгүй бол эхлэхгүй. Хэрэв өргөдлийг дэмжих, түүнийг эсэргүүцэхээ илэрхийлсэн үндэсний үйлдвэрийн бүх ижил бүтээгдэхүүний 50-иас илүү хувь ногдож байгаа үндэсний үйлдвэрлэгчид дэмжиж байгаа бол өргөдлийг “үндэсний аж үйлдвэр болон түүний нэрийн өмнөөс” өгсөн гэж тооцно. Гэвч өргөдлийг дэмжсэн үндэсний үйлдвэрлэгчидэд үндэсний аж үйлдвэрийн үйлдвэрлэсэн бүх ижил бүтээгдэхүүний 25-аас бага хувь хэмжээ ногдож байгаа бол мөрдөн шалгалт эхлэх ёсгүй.

11.5.Мөрдөн шалгалт эхлэх тухай шийдвэр гарахаас өмнө мөрдөн шалгах байгууллага нь тийм мөрдөн шалгалтыг эхлэн санаачлах хүсэлт бүхий өргөдлийг нийтэд мэдээлэхээс зайлсхийх ёстой.

11.6.Хэрэв онцгой тохиолдолд холбогдох мөрдөн шалгах байгууллага мөрдөн шалгалт эхлэх тухай шийдвэрийг үндэсний аж үйлдвэр болон түүний нэрийн өмнөөс тийм мөрдөн шалгалт эхлэхийг хүссэн өргөдлийг бичгээр хүлээж авалгүйгээр гаргаж болох боловч 2 дахь хэсэгт заасны дагуу татаас болон хохирол байгаа, түүнчлэн тэдгээрийн хооронд шалтгаан нөхцөлийн хэлхээ холбоо байгаа тухай хангалттай нотолгоо нь тийм мөрдөн шалгалтыг зөвтгөж байгаа тохиолдолд гаргаж болно.

11.7.Татаас болон хохиролын нотолгоог (а) мөрдөн шалгалт эхлэх, эсхүл эхлэхгүй байх; (b) цаашид энэхүү хэлэлцээрийн заалтын дагуу түр арга хэмжээ авч болох хамгийн эрт хугацаанаас оройтолгүйгээр эхлэх мөрдөн шалгалтын явцтай нэгэн зэрэг авч үзэх ёстой.

11.8.Хэрэв бараа гарал үүслийн орноос шууд импортлогдоогүй, харин импортлогч оронд завсрын орноос импортлогдож байгаа тохиолдолд энэхүү хэлэлцээрийн заалтыг бүрэн хэрэглэх бөгөөд энэхүү хэлэлцээрийн утгаар хэлцэл буюу хэлцлүүдийг гарал үүслийн орон болон импортлогч гишүүний хооронд байгуулсан гэж үзнэ.

11.9.Мөрдөн шалгах байгууллага мөрдөн шалгалтыг ажлыг зөвтгөхөд чиглэсэн татаас болон хохирлын талаар хангалттай нотолгоо байхгүй байна гэдэгт итгэлтэй болмогц 1 дэх хэсгийн дагуу мөрдөн шалгах хүсэлт бүхий өргөдлөөс татгалзаж, мөрдөн шалгалтыг нэн даруй зогсооно. Хэрэв татаасын хэмжээ de minimis, эсхүл, одоогийн буюу цаашдаа хэрэгжих татаастай импортын хэмжээ болон хохирол ялимгүй байвал мөрдөн шалгалтыг нэн даруй зогсооно.

11.10.Мөрдөн шалгалт нь гаалийн бүрдүүлэлтийн горимд саад учруулах ёсгүй.

11.11.Онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд мөрдөн шалгалт нэг жилийн хугацаанд дуусах бөгөөд ямар ч нөхцөлд түүнийг эхэлснээс хойш 18 сараас илүү гарах ёсгүй.

12 дугаар зүйл

Нотолгоо

12.1.Ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа Гишүүд болон саармагжуулах татварын мөрдөн шалгалт хийлгэх сонирхолтой байгаа талд мөрдөн шалгах байгууллагад шаардлагатай байгаа мэдээллийн тухай мэдэгдлийг илгээх бөгөөд тэдгээрийн үзэж байгаагаар дурдсан мөрдөн шалгалтад холбогдолтой бүх нотолгоог бичгээр ирүүлэх боломж олгоно.

12.1.1.Мөрдөн шалгалтад ашиглах асуулгыг хүлээн авсан экспортлогчид, гадаадын үйлдвэрлэгчид болон сонирхогч гишүүдэд хариу өгөхөд нь зориулж наад зах нь 30 хоногийн хугацаа олгоно. Бодит боломж байгаа болон тийнхүү сунгах үндэслэлтэй бол дурдсан 30 хоногийн хугацааг сунгуулах аливаа хүсэлтэд зохих анхаарал хандуулбал зохино.

12.1.2.Нууц мэдээллийг хамгаалах тухай шаардлагыг бодолцон сонирхогч нэг гишүүн, сонирхогч талын бичгээр ирүүлсэн нотолгоог сонирхогч бусад гишүүн, эсхүл мөрдөн шалгалтад оролцож байгаа сонирхогч талд нэн даруй хүргүүлнэ.

12.1.3.Мөрдөн шалгалт эхэлмэгц мөрдөн шалгах байгууллага 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу бичгээр хүлээн авсан өрөгдлийн бүрэн эхийг мэдэгдэж буй экспортлогчид болон экспортлогч гишүүний эрх бүхий байгууллага, түүнчлэн татагдан оролцож буй бусад талд тэдгээрийн хүсэлтээр хүргүүлнэ. Ингэхдээ 4 дэх хэсэгт дурдсан нууц мэдээллийг хамгаалахад зохих анхаарал тавих ёстой.

12.2.Сонирхсон гишүүд болон сонирхогч тал, түүнчлэн зөвтгөсөн нөхцөл байдал байгаа тохиолдолд мэдээллийг амаар өгөх эрхтэй. Хэрэв тийм мэдээллийг амаар өгсөн тохиолдолд сонирхогч гишүүд буюу талууд дараа нь өөрийн үндэслэлийг бичгээр товчлон хүргүүлнэ. Мөрдөн шалгах байгууллагын аливаа шийдвэр нь мөрдөн шалгах байгууллагын мэдэлд зөвхөн бичгийн хэлбэрээр байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байгаа сонирхогч гишүүд болон талд мөн нээлттэй байсан тэдгээр мэдээлэл буюу үндэслэл дээр тулгуурлан гарах ёстой. Чингэхдээ нууц мэдээллийг хамгаалахад зохих ёсоор анхаарна.

12.3.Боломжтой тохиолдолд мөрдөн шалгах байгууллага нь сонирхогч бүх гишүүн болон талуудад тэдгээрийн хэрэгт холбогдолтой, мөрдөн шалгах байгууллага саармагжуулах татварын мөрдөн шалгалтын явцад ашиглаж буй 4 дэх хэсэгт тодорхойлсоны дагуу нууц биш бүх мэдээлэлтэй танилцах боломжийг нэн даруй олгох бөгөөд түүнчлэн эдгээр мэдээллийн үндсэн дээр өөрийн үндэслэлийг цаг тухайд нь бэлдэнэ.

12.4.Шинж чанараараа нууц аливаа мэдээлэл, эсхүл нууцлалын үндсэн дээр (түүнийг задруулах нь өрсөлдөгч талд үлэмж тодорхой давуу тал олгосон болон түүнийг задруулах нь мэдээллийг ирүүлсэн этгээд, эсхүл тухайн мэдээллийг өгсөн этгээдийн хувьд тааламжгүй үр дагаварт хүргэх). Эсхүл мөрдөн шалгалтад хамрагдаж буй талаас нууцлалын үндсэн дээр гаргаж өгсөн мэдээлэлд зохих бодит үндэслэл байгаа бол мөрдөн шалгах байгууллага зохих нөхцөлийн дагуу хангагдана. Тийм мэдээллийг түүнийг гаргаж өгсөн талын тусгай зөвшөөрөлгүйгээр задруулах ёсгүй.

12.4.1.Маргаан шийдвэрлэх байгууллага нууц мэдээлэл өгсөн сонирхогч гишүүн, эсхүл түүний талаас нууц бус хураангуйг гаргаж өгөхийг шаардана. Энэ хураангуй нь гаргаж өгсөн нууц мэдээллийн мөн чанарыг ойлгоход хангалттай тодорхой байх ёстой. Онцгой тохиолдолд тухайн гишүүн, эсхүл талууд тийм мэдээллийг товчлох боломжгүй тухай зааж болно. Тийм онцгой тохиолдолд хураангуйг гаргаж өгөх боломжгүй болсон шалтгааныг дурдах ёстой.

12.4.2.Хэрэв мөрдөн шалгах байгууллага нууцлалыг хангах хүсэлт үндэслэлгүй гэж үзсэн мэдээллийн эх сурвалж нь энэ мэдээллийг ил тод болгохыг хүсээгүй, эсхүл түүнийг ерөнхийлсэн буюу товчилсон хэлбэрээр задлахыг зөвшөөрөөгүй бол мөрдөн шалгах байгууллага хэрэв холбогдох эх сурвалжаас мэдээлэл нь үнэн гэдгийг нотлох хүртэл тийм мэдээллийг анхаарахгүй байж болно.

12.5.7 дахь хэсэгт дурдсанаас бусад тохиолдолд мөрдөн шалгах байгууллага мөрдөн шалгалтын явцад сонирхогч гишүүн, эсхүл талын гаргаж өгсөн бөгөөд түүний үндсэн дээр дүгнэлтээ гаргах мэдээллийн үнэн зөв гэдэгт итгэл төгс байвал зохино.

12.6.Мөрдөн шалгах байгууллага тухайн аль нэг гишүүнд цаг тухайд нь урьдчилан мэдэгдсэн, тэрхүү бусад гишүүн мөрдөн шалгалтаас татгалзаагүй нөхцөлд мөрдөн шалгалтыг тэрхүү гишүүний нутаг дэвсгэр дээр явуулж болно. Түүнээс гадна тэдгээр нь мөрдөн шалгалтыг үйлдвэрийн газрын байранд хийж болох бөгөөд хэрэв (a) үйлдвэрийн газар үүнийг зөвшөөрсөн; (b) холбогдох гишүүнд мэдэгдсэн бөгөөд тэрээр татгалзаагүй бол үйлдвэрийн газрын баримт бичгийг судлаж болно. 6 дугаар хавсралтад дурдсан дэгийг үйлдвэрийн газрын байранд мөрдөн шалгалт явуулахад хэрэглэнэ. Нууц мэдээллийг задруулахгүй байх тухай шаардлагад тусгагдсан хязгаарлалтыг харгалзан мөрдөн шалгах байгууллага тухайн мөрдөн шалгалтын үр дүнг холбогдох үйлдвэрийн газарт өгөх, эсхүл 8 дахь хэсгийн дагуу тэдгээрийг тухайн үйлдвэрийн газрын хувьд задлах, түүнчлэн тийм үр дүнг өргөдөл гаргагчийн мэдэлд өгч болно.

12.7.Хэрэв өөрөөр заагаагүй бол аливаа сонирхогч гишүүн, эсхүл талууд шаардлагатай мэдээллийг нэвтрүүлэхээс татгалзах, боломжит хугацааны туршид гаргаж өгөхгүй байх, эсхүл мөрдөн шалгалтыг үлэмж хүндрүүлж байгаа бол эерэг, эсхүл сөрөг, урьдчилсан, эцсийн тодорхойлолтыг байгаа баримтын үндсэн дээр гаргаж болно.

12.8 Эцсийн тодорхойлолт гарахаас өмнө мөрдөн шалгах байгууллага сонирхогч бүх гишүүн болон талд эцсийн арга хэмжээ нэвтрүүлэх эсэх, шийдвэр гаргах үндэслэл болон тооцогдож буй баримтын талаар мэдээлж байна. Мэдээллийг тийнхүү мэдэгдэхдээ талууд өөрийн ашиг сонирхолыг хамгаалах боломжтой байлгахын тулд урьдчилан гүйцэтгэнэ.

Энэхүү хэлэлцээрийн зорилгоор “сонирхогч талууд” гэдэгт:

(i)мөрдөн шалгалтад хамрагдаж байгаа барааны экспортлогчид болон гадаадын үйлдвэрлэгчид, импортлогчид, гишүүдийн олонх нь тухайн барааны үйлдвэрлэгч, экспортлогч, импортлогч болох худалдааны, ажил хэргийн нийгэмлэг болон;

(ii)импортлогч гишүүний нутаг дэвсгэр дээр ижил барааг үйлдвэрлэгчид, гишүүдийн олонхи нь импортлогч гишүүний нутаг дэвсгэр дээр ижил барааг үйлдвэрлэж байгаа худалдааны, ажил хэргийн нийгэмлэг багтана.

Энэ жагсаалт нь “сонирхогч талууд”-ын тоонд дээр дурдсанаас бусад үндэсний болон гадаадын бусад талыг хамруулахад гишүүдэд саад болохгүй.

12.10.Мөрдөн шалгах байгууллагууд мөрдөн шалгалт хийгдэж байгаа барааны аж үйлдвэрийн хэрэглэгчид болон тухайн бараа жижиглэн худалдаанд өргөн хэрэглэгдэж байгаа тохиолдолд хэрэглэгчийн төлөөлөх байгууллагад мөрдөн шалгалт холбогдолтой болон татаас, хохирол буюу тэдгээрийн хоорондох нөхцөл шалтгааны хэлхээ холбоонд хамаарагдах мэдээлэл гаргаж өгөх боломжоор хангана.

12.11.Мөрдөн шалгах байгууллага сонирхогч тал, ялангуяа, жижиг үйлдвэрийн газрын хувьд шаардсан мэдээллийг гаргахад учирч буй хүндрэлийг харгалзах бөгөөд тэдэнд боломжтой аливаа тусламж үзүүлнэ.

12.12.Дээр дурдсан дэгийн горим нь аль нэг гишүүний эрх бүхий байгууллага мөрдөн шалгалтыг эхлэх, эерэг, сөрөг шинжтэй урьдчилсан болон эцсийн тодорхойлолт гаргах, энэхүү хэлэлцээрийн холбогдох заалтын дагуу түр болон эцсийн арга хэмжээ хэрэглэх талаар цаг алдалгүй ажиллахад саад болох зорилго агуулахгүй.

13 дугаар зүйл

Зөвлөлдөөн

13.1.11 дүгээр зүйлд дурдсан мөрдөн шалгах хүсэлт бүхий өргөдлийг хүлээж авснаас хойш хамгийн богино хугацаанд, тэгэхдээ мөрдөн шалгалт эхлэхээс өмнө аль ч тохиолдолд бараа нь тийм мөрдөн шалгалтад хамрагдаж байгаа гишүүдэд 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг тодруулах болон тохиролцсон шийдвэрт хүрэх зорилгоор зөвлөлдөөн хийх саналыг хүргүүлнэ.

13.2.Түүнээс гадна мөрдөн шалгалтын бүхий л хугацааны туршид бараа нь мөрдөн шалгалтад хамрагдаж байгаа гишүүдэд бодит нөхцөл байдлыг тодруулах, тохиролцсон шийдвэрт хүрэх зорилгоор зөвлөлдөөнөө үргэлжлүүлэх боломж оллгоно.

13.3.Зөвлөлдөөн хийхэд хангалттай боломж олгох үүрэгт нь хохирол учруулахгүйгээр зөвлөлдөөнтэй холбогдсон эдгээр заалт нь аливаа гишүүний мөрдөн шалгах байгууллага мөрдөн шалгалтыг эхлэх, эерэг, эсхүл сөрөг шинжтэй урьдчилсан болон эцсийн тодорхойлолт гаргах, эсхүл энэхүү хэлэлцээрийн заалтын дагуу түр болон эцсийн арга хэмжээ хэрэглэх талаар цаг алдалгүй ажиллахад саад болох зорилго агуулахгүй.

13.4.Мөрдөн шалгалт эхлүүлэхээр төлөвлөж байгаа, эсхүл тийм мөрдөн шалгалт хийж байгаа гишүүн бараа нь тийм мөрдөн шалгалтад хамрагдаж байгаа гишүүний хүсэлтээр мөрдөн шалгалт эхлэн явуулахад ашиглах нууц мэдээллийн нууц бус хураангуйг оролцуулан нууц бус мэдээлэлд нэвтрэхийг зөвшөөрнө.

14 дүгээр зүйл

Татаасын хэмжээг хүлээн авагчид нь олгож буй

хөнгөлөлт гэдэг нөхцөлөөр тооцох

V хэсгийн зорилгоор мөрдөн шалгалт хийж байгаа байгууллагын зүгээс 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу татаас хүлээн авагчид олгож буй хөнгөлөлтийг тооцох зорилгоор ашиглаж байгаа аливаа арга нь тухайн гишүүний үндэсний хууль тогтоомж, хэм хэмжээ тогтоосон актад тусгагдсан байх ёстой. Харин түүнийг тодорхой нөхцөл байдал бүрт хэрэглэх явдал нь ил тод буюу зохих ёсоор тайлбарлагдсан байвал зохино. Цаашилбал аливаа тийм арга нь дор дурдсан зарчимд нийцэж байх ёстой:

(a)хэрэв хөрөнгө оруулалтын тухай шийдвэрийг тухайн гишүүний нутаг дэвсгэр дээрхи хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчидын хөрөнгө оруулалтын ердийн практикт (эрсдлээс хамгаалсан хөрөнгө оруулахыг оролцуулан) нийцээгүй гэж дүгнээгүй бол засгийн газрын оролцоог хөнгөлөлт үзүүлсэн гэж тооцохгүй;

(b)хэрэв засгийн газраас зээл авсан үйлдвэрийн газраас улсын зээлийн төлбөрт төлж байгаа дүн болон ердийн арилжааны зах зээлээс дүйцэх зээлийг авсан, төлөх байсан дүнгийн хооронд зөрүү байхгүй бол улсын зээлийг хөнгөлөлт үзүүлсэнд тооцохгүй. Тухайн тохиолдолд энэ хоёр дүнгийн хоорондын зөрүүг хөнгөлөлт гэж үзнэ;

(c)хэрэв зээл авсан үйлдвэрийн газраас засгийн газрын баталгаатай улсын зээлийн төлбөрт төлж буй дүн болон улсын баталгаагүй арилжааны дүйцэх зээлийг төлөх байсан дүнгийн хооронд зөрүү байхгүй бол зээлийн улсын баталгааг хөнгөлөлт олгож байгаад тооцохгүй. Тухайн тохиолдолд зуучлалын зөрүүгээр засварласан дээрхи хоёр дүнгийн хоорондын зөрүүг хөнгөлөлт гэж үзнэ;

(d)хэрэв бараа, үйлчилгээг засгийн газар дүйцэх төлбөрөөс багаар нийлүүлэх, эсхүл дүйцэх төлбөрөөс өндөрөөр худалдаж аваагүй бол засгийн газраас бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх болон засгийн газраас бараа худалдан авах явдлыг хөнгөлөлт гэж үзэхгүй. Төлбөрийн дүйцэх байдал нь тухайн бараа нийлүүлэх болон үйлчилгээ үзүүлэх, худалдаж авахад хэрэглэж буй зах зээлийн нөхцөлөөр тодорхойлно (үнэ, чанар, олдох болон түргэн борлогдох боломж, тээвэр болон худалдах, эсхүл, худалдан авах бусад нөхцөл).

15 дугаар зүйл

Хохиролыг тодорхойлох

15.1.1994 оны ТХЕХ-ийн 6 дугаар зүйлийн дагуу хохиролыг тодорхойлох нь эерэг нотолгоонд үндэслэхийн зэрэгцээ (a) татаас олгож байгаа импортын хэмжээ болон ижил барааны дотоодын зах зээлийн үнэд татаастай импортын нөлөөлөл; болон (b) тухайн барааны үндэсний үйлдвэрлэгчидэд ийм импортын цаашид үзүүлэх нөлөөллийг бодитойгоор судлах явдлыг хамарвал зохино.

15.2.Татаастай импортын хэмжээний хувьд үнэмлэхүй хэмжээгээр буюу татаастай импортын өсөлт нь импортлогч гишүүний үйлдвэрлэл, хэрэглээтэй харьцуулсан, эсхүл харьцангуй үзүүлэлтээрээ үлэмж хэмжээтэй байсан эсэхийг мөрдөн шалгах байгууллага тодорхойлно. Татаастай импортын үнийн нөлөөллийн хувьд мөрдөн шалгах байгууллага импортлогч гишүүний ижил барааны үнэтэй харьцуулахад татаастай импортын үнэ үлэмж буурсан буюу тийм импорт нь үнийг үлэмж хэмжээгээр бууруулахад хүргэсэн болон тийм импорт байгаагүй тохиолдолд үнэ үлэмж өсөхөд саад болсон эсэхийг авч үзнэ. Эдгээр хүчин зүйлийн аль нь ч тусдаа буюу бусадтайгаа хослоод шийдвэр гаргах гарцаагүй үндэслэл болж чадахгүй.

15.3.Хэрэв саармагжуулах татвар нэвтрүүлэх зорилгоор мөрдөн шалгалтыг аль нэг барааны хэд хэдэн орны импортын хувьд нэгэн зэрэг хийж байгаа бол мөрдөн шалгах байгууллага (a) орон бүрээс хийж буй импортын хувьд татаасын хэмжээ нь 11 дүгээр зүйлийн 9 дэхр хэсэгт тодорхойлсон de minimis-ээс хэтэрч байгаа бөгөөд орон бүрийн импортын хэмжээ ялихгүй биш; (b) импортын нөлөөллийн нийлмэл үнэлгээг импортын бараа хоорондын өрсөлдөөний нөхцөл болон импортын буюу үндэсний үйлдвэрийн ижил барааны хоорондын өрсөлдөөний нөхцөлийн үүднээс авч үзэх нь зүй ёсны гэж тогтоосон нөхцөлд л ийм импортын нөлөөллийг нийлмэл байдлаар үнэлнэ.

15.4.Татаастай импортын үндэсний аж үйлдвэрт үзүүлэх нөлөөллийг судлахдаа асуудалд хамаарах эдийн засгийн бүх хүчин зүйл болон салбарын байдалд холбогдох тоон үзүүлэлт, үүний дотор үйлдвэрлэл, борлуулалт, зах зээлд эзлэх хувь, ашиг, үйлдвэрлэлийн бүтээмж, хөрөнгө оруулалтын орлого, түүнчлэн, хүчин чадлын ашиглалт, дотоодын үнэд нөлөөлөх хүчин зүйл, хангамж, барааны нөөц, хөдөлмөр эрхлэлт, цалин, эдийн засгийн өсөлт, эсхүл хөрөнгө оруулалтыг дайчлах боломжид үнэлгээ өгөх бөгөөд хөдөө аж ахуйн тухайд татаасын засгийн газрын хөтөлбөрийн зардал нэмэгдсэн эсэхийг судлана. Дурдсан жагсаалт бүрэн төгс биш болно. Эдгээр хүчин зүйлийн аль нь ч тусдаа буюу бусадтайгаа хослоод шийдвэр гаргах гарцаагүй үндэслэл болж чадахгүй.

15.5.Татаасын нөлөөлийн улмаас татаастай импорт нь энэхүү хэлэлцээрийн агуулгаар хохирол учруулж байгааг нотлох ёстой. Татаастай импорт болон үндэсний аж үйлдвэрт учруулж байгаа хохирлын хоорондын шалтгаан нөхцөлийн хэлхээ холбоог нотлох явдал нь мөрдөн шалгах байгууллагад байгаа холбогдох нотолгоон дээр үндэслэх ёстой. Мөрдөн шалгах байгууллага нь татаастай импортоос гадна үндэсний аж үйлдвэрт хохирол учруулж байгаа аливаа тодорхой хүчин зүйлийг авч үзэх бөгөөд бусад хүчин зүйлээс учирах хохирлыг татаастай импорттой холбох ёсгүй. Тийм тохиолдолд харгалзвал зохих хүчин зүйлс нь тухайн барааны татаасгүй импортын хэмжээ болон үнэ, эрэлт хэрэгцээний бууралт, эсхүл хэрэглээний бүтцийн өөрчлөлт, гадаадын болон эх орны үйлдвэрийн хоорондын худалдааны хязгаарлах практик болон өрсөлдөөн, техникийн дэвшил, экспортын үзүүлэлт болон үндэсний аж үйлдвэрийн бүтээмж зэргийг багтаана.

15.6.Ижил бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийн хувьд татаастай импортын үзүүлэх нөлөөллийг хэрэв мэдэгдэж байгаа үзүүлэлт нь тухайн үйлдвэрлэлийг үйлдвэрлэлийн боловсруулалт, борлуулалт, үйлдвэрлэлтийн болон ашиг зэрэг шалгуурын үндсэн дээр ялгах боломж олгож байгаа бол тооцоолж үнэлнэ. Тухайн үйлдвэрлэлийг тийнхүү ялгах боломжгүй бол татаастай импортын нөлөөллийг шаардлагатай мэдээлэл олдож болохуйц ижил барааг тусгасан илүү нарийн бүлэглэл, эсхүл нэр төрлийн барааны үйлдвэрлэлийг судлах үндсэн дээр үнэлнэ.

15.7.Материалын хохирол учирч болохуйц аюул байгааг мэдэгдэл, таамаглал, конъюнктур, эсхүл цаашдын боломж дээр бус бодит баримтад тулгуурлан тогтооно. Татаас хохирол учруулахуйц орчинг бүрдүүлж буй нөхцөл байдлын өөрчлөлт нь урьдчилан харах боломжгүй бөгөөд зайлшгүй шинжтэй байвал зохино. Материалын хохирлын аюул байгааг тогтоохдоо мөрдөн шалгах байгууллага бусдын зэрэгцээ дараахь хүчин зүйлийг харгалзана:

(i)тухайн татаас, эсхүл татаасын шинж чанар болон тэдгээрийн хупдалдаанд үзүүлж болох нөлөөлөл;

(ii)импорт дорвитой өсөх магадлалын дохио болж буй татаастай импортын дотоодын зах зээлийн өсөлтийн үлэмж хурдац;

(iii)нэмэгдэл экспортыг шингээж чадахуйц экспортын бусад зах зээлийн боломжийг харгалзсан импортлогч гишүүний зах зээл дээр татаастай экспорт мэдэгдэхүйц өсөх магадлалыг тухайн экспортлогчийн сул, эсхүл дорвитой өсөлтөд зайлшгүй хүргэх хүчин чадал;

(iv)импорт дотоодын үнэд үлэмж бууруулах, эсхүл, тогтоон барих нөлөө үзүүлж чадах үнээр нийлүүлэгдэж байгаа эсэх болон импортын эрэлт хэрэгцээний цаашдын өсөлтийн магадлал;

(v)мөрдөн шалгалтад хамаарагдаж буй барааны нөөц.

Эдгээр хүчин зүйлийн аль нь ч дангаараа зайлшгүй шийдвэрлэх ач холбогдолтой байж чадахгүй бөгөөд харин авч үзэж байгаа хүчин зүйл нийлбэрээрээ татаастай экспорт үргэлжлэх нь гарцаагүй бөгөөд хамгаалалтын арга хэмжээ авахгүй бол энэ нь материалын хохирол учруулна гэсэн дүгнэлтэд хүрэх ёстой.

15.8.Татаастай импортын хохирлын аюул байгаа тохиолдлын хувьд саармагжуулах арга хэмжээ хэрэглэх тухай асуудлыг туйлын анхааралтай авч үзэж шийдвэрлэвэл зохино.

16 дугаар зүйл

Үндэсний аж үйлдвэрийн тодорхойлолт

16.1.Энэхүү хэлэлцээрийн зорилгоор “үндэсний аж үйлдвэр” гэдэг нэр томъёог 2 дахь хэсэгт дурдсанаас гадна ижил бүтээгдэхүүний үндэсний бүх үйлдвэрлэгчид, эсхүл тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нийлбэр дүнгээрээ эдгээр барааны эх орны үйлдвэрийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг хэсэгт хамаарна гэж тайлбарлах бөгөөд хэрэв үйлдвэрлэгчид нь татаастай, ижил барааны экспортлогчид, импортлогчидтой холбоотой эсхүл өөрсдөө тэдгээр барааны импортлогч бол тэдгээрт хамаарахгүй. Ийм тохиолдолд “үндэсний аж үйлдвэр” гэдэг нэр томъёог үйлдвэрлэгчидийн үлдсэн хэсэгт хамаарна гэж тайлбарлаж болно.

16.2.Онцгой тохиолдолд аль нэг гишүүний нутаг дэвсгэрийг тухайн үйлдвэрлэлийн хувьд хоёр буюу түүнээс дээш өрсөлдөгч зах зээлд хувааж болох бөгөөд зах зээл бүрийн доторх үйлдвэрлэгчдийг дараахь нөхцөлд бие даасан аж үйлдвэр гэж тооцно: (а) тухайн зах зээлийн доторх үйлдвэрлэгч нь үйлдвэрлэсэн ийм бараагаа бүхэлд нь, эсхүл бүхэлд нь энэ зах зээл дээр худалдаж байгаа; (b) энэхүү зах зээл дээр эрэлт хэрэгцээ нь нутаг дэвсгэрийн бусад хэсэгт орших үйлдвэрлэгчидийн зүгээс тухайн бараа дорвитой хангагдаж чадахгүй байгаа бол. Ийм нөхцөл байдалд хохирол учирсан болохыг татаастай импорт нь холбогдох тусгаарлагдмал зах зээл дээр төвлөрсөн бөгөөд үүний сацуу тэрээр тухайн зах зээл дээрхи ижил барааны нийт буюу нийт үйлдвэрлэлийг хангадаг үйлдвэрлэгчидэд хохирол учруулсан нөхицөлд үндэсний аж үйлдвэрийн үндсэн хэсэгт хохиролгүй байхад ч тэмдэглэн дурдаж болно.

16.3.Хэрэв үндэсний аж үйлдвэр гэдэгт тодорхой бүс, өөрөөр хэлбэл, 2 дахь хэсэгт тодорхойлсон зах зээлийн хүрээнд байрлаж байгаа үйлдвэрлэгчидийг ойлгож байгаа бол саармагжуулах татварыг зөвхөн тухайн бүсэд эцэслэн хэрэглэгдэх бараанд ногдуулна. Хэрэв импортлогч гишүүний гол хууль тийм үндсэн дээр саармагжуулах татвар ногдуулахыг зөвшөөрдөггүй бол импортлогч гишүүн зөвхөн дараахь тохиолдолд саармагжуулах татварыг аливаа хязгаарлалтгүйгээр ногдуулж болно: (a) экспортлогчидод тухайн бүс нутагт экспорт хийхийг таслан зогсоох боломж олгох; эсхүл 18 дугаар зүйлийн дагуу бусад баталгаа өгөх, ингэхдээ холбогдох баталгааг тэдний зүгээс хойшлуулалгүй олгох бөгөөд (b) тийм татварыг зөвхөн тухайн бүсэд бараа нийлүүлж байгаа тодорхой үйлдвэрлэгчдийн бараанаас хураах ёсгүй.

16.4.Хэрэв хоёр болон түүнээс олон орон 1994 оны ТХЕХ-ийн 24 дүгээр зүйлийн 8 (a) хэсгийн дагуу интеграцын тийм түвшинд хүрсэн бөгөөд эдгээр нь нэгдсэн зах зээлийн шинжийг агуулж байгаа бол тийм аж үйлдвэр нь интеграцын бүхий л бүс нутагт 1 болон 2 дахь хэсэгт дурдсан үндэсний аж үйлдвэр гэж тооцогдоно.

16.5.15 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг энэ зүйлд хэрэглэнэ.

17 дугаар зүйл

Түр арга хэмжээ

17.1.Түр арга хэмжээг зөвхөн дараахь тохиолдолд хэрэглэж болно:

(a)мөрдөн шалгалтыг 11 дүгээр зүйлийн заалтын дагуу эхлүүлсэн, энэ талаархи мэдэгдлийг хэвлэн нийтэлсэн болон сонирхогч гишүүд буюу талд мэдээлэл гаргаж өгөх болон өөрийн байр сууриа илэрхийлэх хангалттай боломж олгосон;

(b)эерэг шинжтэй урьдчилсан тодорхойлолтын дагуу татаас байгаа болон татаастай импорт нь үндэсний аж үйлдвэрт хохирол учруулж байгаа;

(c)тухайн арга хэмжээ нь мөрдөн шалгах хугацаанд хохирол учруулахаас сэргийлэхэд чухал гэж эрх бүхий байгууллага үзсэн.

17.2.Түр арга хэмжээ нь татаасын урьдчилан тооцсон хэмжээтэй дүйцэхүйц мөнгөн барьцаа, эсхүл өрийн үүргээр баталгаажсан саармагжуулах түр татварын хэлбэртэй байж болно.

17.3.Түр арга хэмжээг мөрдөн шалгалт эхэлснээс хойш 60 хоног өнгөрөх хүртэл нэвтрүүлэхгүй.

17.4.Түр арга хэмжээг 4 сараас хэтрэхгүй, аль болох богино хугацаанд хэрэглэнэ.

17.5.Түр арга хэмжээг хэрэгжүүлэхэд 19 дүгээр зүйлийн холбогдох заалтыг баримтлана.

18 дугаар зүйл

Үүрэг

18.1.Хангалттайд тооцогдох дор дурдсан үүргийг сайн дураар авсан бол түр арга хэмжээ, эсхүл саармагжуулах татвар нэвтрүүлэлгүйгээр хянан шийдвэрлэх ажиллагааг түр зогсоож, эсхүл дуусгавар болгож болно:

(a)экспортлогч гишүүний засгийн газар татаасыг өөрчлөх, эсхүл хязгаарлах буюу татаасын үр дагаврын хувьд өөр арга хэмжээ авахыг зөвшөөрсөн;

(b)экспортлогч өөрийн үнийг мөрдөн шалгах байгууллага татаасын тааламжгүй үр дагаврыг арилгасан гэдэгт үнэмших байдлаар өөрчлөхийг зөвшөөрсөн. Тийм үүргийн дагуу үнийг нэмэх явдал нь татаасын хэмжээг нөхөн төлөхөд шаардлагатай хэмжээнээс хэтрэхгүй. Хэрэв тийнхүү нэмэгдүүлэх нь үндэсний аж үйлдвэрт учруулах хохирлыг арилгахад хангалттай байвал болж өгвөл үнийн өсөлт нь татаасын хэмжээнээс бага байвал зохино.

18.2.Татаас болон тийм татаасын учруулах хохиролын хувьд хэрэв импортлогч гишүүний мөрдөн шалгах байгууллага урьдчилсан эерэг тодорхойлолт гаргаагүй, түүнчлэн экспортлогчийн үүргийн тухайд экспортлогч гишүүний зөвшөөрлийг аваагүй нөхцөлд үүрэг авах саналыг гаргахгүй, хүлээн авахгүй болон хэрэглэхгүй.

18.3.Хэрэв импортлогч гишүүний эрх бүхий байгууллага одоогийн болон цаашдын экспортлогчдын тоо хэт олон, ерөнхий бодлогын зэрэг шалтгаанаар үүргийг хүлээн авах нь практик ач холбогдолгүй гэж үзвэл санал болгосон үүргийг хүлээж авах шаардлагагүй. Шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллага үүрэг хүлээх саналыг хүлээж авах боломжгүй гэж үзсэн шалтгааныг экспортлогчид практик хэрэгцээний дагуу мэдээлэх бөгөөд өөрийн боломжоор экспортлогчид байр сууриа илэрхийлэх боломж олгоно.

18.4.Хэрэв үүрэг авсан, экспортлогч гишүүн түүнийг хүссэн, эсхүл тийм шийдвэрийг импортлогч гишүүн гаргасан бол татаас болон хохирлын асуудлаархи мөрдөн шалгалт ямар ч тохиолдолд дуусгавар болно. Татаас болон хохирол байгаа талаар сөрөг тодорхойлолт гарсан бол хэрэв тийм тодорхойлолт нь үлэмж хэмжээгээр үүрэг хүлээсний үр дүн байхаас бусад тохиолдолд хүлээсэн үүрэг аяндаа хүчингүй болно. Ийм тохиолдолд эрх бүхий сонирхогч байгууллага энэхүү хэлэлцээрийн заалттай нийцсэн боломжит хугацааны туршид үргэлжлэн хэрэгжих ёстой гэж шаардаж болно. Татаас болон хохирол байгааг батласан тохиолдолд үүрэг энэхүү хэлэлцээрийн нөхцөл буюу заалтын дагуу үргэлжлэн мөрдөгдөнө.

18.5.Үнийн талаархи үүргийг импортлогч гишүүний эрх бүхий байгууллага санал болгож болох боловч тийм үүрэг авахыг ямар ч экспортлогчид тулгах ёсгүй. Засгийн газар болон экспортлогч тийм үүрэг өөртөө хүлээхийг санал болгоогүй, эсхүл тийнхүү санал гаргахыг зөвшөөрөөгүй бол энэ нь асуудлыг авч хэлэлцэхэд ямар нэг байдлаар саад учруулахгүй. Гэвч эрх бүхий байгууллага татаастай импортыг үргэлжлүүлэх тохиолдолд хохирлын аюул илүү магадлалтай гэсэн дүгнэлт хийх эрхтэй.

18.6.Импортлогч гишүүний эрх бүхий байгууллага үүрэг хүлээсэн аливаа засгийн газар, эсхүл экспортлогчоос тухайн үүргийг биелүүлэхтэй холбогдсон мэдээллийг тогтмол гаргаж өгөх бөгөөд холбогдох үзүүлэлтийг шалгахыг зөвшөөрөхийг шаардаж болно. Үүрэг зөрчигдсөн тохиолдолд импортлогч гишүүний эрх бүхий байгууллага энэхүү хэлэлцээрийн заалтын дагуу хамгийн сайн мэдэгдэж байгаа мэдээллийн үндсэн дээр түр арга хэмжээг хойшлуулшгүй хэрэглэх байдлаар хэрэгжиж болох арга хэмжээг яаралтай авч болно. Ийм тохиолдолд эцсийн татварыг энэхүү хэлэлцээрийн дагуу тийм татварыг буцааж хэрэглэхээс бусад тохиолдолд тухайн түр арга хэмжээ авахаас өмнө 90 хоногоос илүүгүй хугацаанд эргэлтэд орсон бараанд ногдуулж болох бөгөөд үүрэг зөрчигдөхөөс өмнө оруулсан импортын бараанд ногдуулах ёсгүй.

19 дүгээр зүйл

Саармагжуулах татвар нэвтрүүлэх болон хураан авах

19.1.Хэрэв зөвлөлдөөнийг дуусгавар болгох талаар боломжийн чармайлт гаргасны дараа аль нэг гишүүн татаас байгаа болон түүний хэмжээ хийгээд татаасын үйлчилгээний улмаас татаастай импорт нь хохирол учруулж байгааг эцэслэн тодорхойлсон бол тухайн татаас, эсхүл татаасыг цуцлаагүй нөхцөлд тэрээр энэ зүйлийн дагуу саармагжуулах татвар нэвтрүүлж болно.

19.2.Нэвтрүүлэх бүх шаардлага биелэгдсэн нөхцөлд саармагжуулах татвар нэвтрүүлэх, эсхүл үл нэвтрүүлэх, түүнчлэн нэвтрүүлж байгаа саармагжуулалтын хэмжээ нь татаасын бүрэн хэмжээтэй тэнцүү байх, эсхүл түүнээс бага байх эсэх тухай шийдвэрийг импортлогч гишүүний эрх бүхий байгууллага гаргана. Нэвтрүүлэх явдал нь бүх гишүүдийн нутаг дэвсгэр дээр хэр тааруу шинжтэй байх бөгөөд хэрэв тийм багавтар татвар нь үндэсний аж үйлдвэрт учрах хохирлыг арилгахад хангалттай бол татвар нь татаасын хэмжээнээс бага байхын зэрэгцээ түүнчлэн, сонирхол нь саармагжуулах татвар нэвтрүүлснээр тааламжгүйгээр хөндөгдөх орон нутгийн сонирхогч талын санал бодлыг эрх бүхий холбогдох байгууллагад зохих ёсоор бодолцож болох журмыг тогтоовол зохино.

19.3.Аливаа барааны хувьд саармагжуулах татвар нэвтрүүлж байгаа бол саармагжуулах татварыг аль ч тохиолдолд ялгаварлан гадуурхах явдал гаргахгүй байх үндсэн дээр татаас байгаа болон хохирол учирсныг тогтоосон бүх эх сурвалжаас гаралтай тухайн барааны импортод ногдуулах бөгөөд тийм татаас ашиглахаас татгалзсан эх үүсвэр, эсхүл энэхүү хэлэлцээрийн нөхцөлийн дагуу үүрэг авсан эх үүсвэрийн импорт энд орохгүй. Мөрдөн шалгалтыг хамтран ажиллахаас татгалзсанаас бусад шалтгаанаар хийгээгүй боловч нийлүүлэлт нь саармагжуулах татварын ногдуулалтад эцэслэн хамрагдсан аливаа экспортлогч нь тухайн экспортлогчид ногдох тухайлсан саармагжуулах татварын хэмжээг мөрдөн шалгах байгууллагаар цаг алдалгүйгээр тогтоолгохын тулд даруй хянан үзэхийг шаардах эрхтэй.

19.4.Саармагжуулах ямар ч татварыг импортын бараанд ногдуулахдаа татаастай болон экспортлосон барааны нэгжид олгосон татаасын хэмжээгээр тооцож тогтоосон татаасын хэмжээнээс хэтрүүлэхгүй.

20 дугаар зүйл

Буцаан хэрэглэх

20.1.Түр арга хэмжээ болон саармагжуулах татварыг зөвхөн 17 дугаар зүйлийн 1 болон 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу энэ зүйлд дурдсан үл хамаарах заалтыг бодолцон гаргасан шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа дотоодын эргэлтэд орсон бараанд хэрэглэнэ.

20.2.Хохирол байгаа тухай (хохирлын аюул, эсхүл аж үйлдвэрийг бий болгоход учирч буй үлэмж саад бус) эцсийн тодорхойлолтыг гаргасан тохиолдолд, эсхүл хохирлын аюул байгаа тухай эцсийн тодорхойлолт гарсан тохиолдолд буюу түр арга хэмжээ аваагүй тохиолдолд татаастай импортын нөлөөлөл нь хохирол байгаа тухай тодорхойлолт гаргахад хүргэвэл саармагжуулах татварыг түр арга хэмжээ нэвтрүүлсэн хугацаанаас эхлэн хэрэв тийм арга хэмжээ авсан бол буцаан хэрэглэж болно.

20.3.Хэрэв эцсийн саармагжуулах татварын хэмжээ нь мөнгөн барьцаа болон өрийн үүргээр баталгаажуулсан дүнгээс их байвал тэдгээрийн хоорондын зөрүүг хураан авахгүй. Хэрэв эцсийн татварын хэмжээ мөнгөн барьцаа болон өрийн үүргээр баталгаажуулсан дүнгээс бага байвал илүү дүнг буцаан өгөх, эсхүл өрийн үүргийг аль болох богино хугацаанд хэрэгсэхгүй болгоно.

20.4.2 дахь хэсэгт дурдсанаас бусад тохиолдолд хохирлын аюул, эсхүл аж үйлдвэрийг бий болгоход үлэмж саад учирч байгаа (гэвч хохирол хараахан учраагүй) тухай тодорхойлолт гарсан нөхцөлд эцсийн саармагжуулах татварыг зөвхөн хохирлын аюул, эсхүл үлэмж саад байгаа тухай тодорхойлолт гарсан цагаас нэвтрүүлж болох бөгөөд түр арга хэмжээг хэрэглэх хугацаанд оруулсан аливаа мөнгөн барьцааг буцаан өгч, аливаа өрийн үүргийг аль болох богино хугацаанд хэрэгсэхгүй болгоно.

20.5.Хэрэв гаргасан эцсийн тодорхойлолт нь сөрөг байвал түр арга хэмжээг хэрэглэх хугацаанд оруулсан аливаа мөнгөн барьцааг буцааж өгөх ёстой бөгөөд өрийн үүргийг аль болох богино хугацаанд хэрэгсэхгүй болгоно.

20.6.Хүндрэлтэй нөхцөл байдалд тухайн татаастай барааны хувьд мөрдөн шалгах байгууллага арилгахад хэцүү хохирол нь тухайн барааг харьцангуй богино хугацаанд бөөнөөр нь импортлосноос болсон бөгөөд түүний хувьд татаасыг 1994 оны ТХЕХ болон энэхүү хэлэлцээрийн заалтыг зөрчиж төлүүлсэн, эсхүл олгосон бөгөөд хэрэв тийм хохирол давтагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд тийм импортод буцаан хэрэглэх саармагжуулах татвар ногдуулах шаардлагатай гэж үзвэл эцсийн саармагжуулах татварыг түр арга хэмжээг нэвтрүүлснээс хойш 90 хоногоос хэтрэлгүй эргэлтэд орсон импортод ногдуулж болно.

21 дүгээр зүйл

Саармагжууллах татвар болон үүргийн үйлчлэх

хугацаа, түүнийг хянан үзэх

21.1.Саармагжуулах татвар нь зөвхөн хохирол учруулж байгаа татаасыг саармагжуулахад шаардлагатай тийм хугацаа буюу хэмжээгээр үйлчилнэ.

21.2.Мөрдөн шалгах байгууллага татвар ногдуулах явлыг үргэлжлүүлэх шаардлагыг боломжтой тохиолдолд өөрийн санаачлагаар буюу эцсийн саармагжуулах татвар нэвтрүүлснээс хойш ухаалаг хугацаа өнгөрсөн тохиолдолд, эсхүл хянан үзэх шаардлагыг нотолсон итгэлтэй нотолгоо гаргасан аливаа сонирхогч талын хүсэлтээр хянан үзнэ. Мөрдөн шалгах байгууллагаас татвар ногдуулах явдлыг үргэлжлүүлэх нь үнэхээр татаасыг саармагжуулахад шаардлагатай эсэх, түүнчлэн татварыг цуцлах болон өөрчлөх, эсхүл тэдний аль алиныг хамтад хийх тохиолдолд хохирол учруулах явдлыг үргэлжлүүлэх, эсхүл сэргээх магадлал байгаа эсэх талаар сонирхогч тал лавлах эрх эдэлнэ. Хэрэв энэхүү хэсгийн үндсэн дээр хянан үзсэний үр дүнд мөрдөн шалгах байгууллага саармагжуулах татварыг цаашид мөрдөх нь зохисгүй гэж шийдвэрлэвэл түүнийг нэн даруй зогсоох ёстой гэдгийг тодорхойлно.

21.3.1 болон 2 дахь хэсгийн заалтаас үл хамааран аливаа эцсийн саармагжуулах татварын үйлчлэл нь нэвтрүүлснээс (эсхүл, 2 дугаар хэсгийн үндсэн дээр сүүлчийн удаа хянан үзсэн өдрөөс, хэрэв тийнхүү хянан үзэх явдал нь татаас буюу хохирол учруулахыг нэгэн зэрэг хамарч байгаа, эсхүл энэ хэсгийн үндсэн дээр хийгдсэн бол) хойш 5 жилээс хэтрэлгүй таслан зогсоогдох ёстой тэгэхдээ мөрдөн шалгах байгууллага өөрийн санаачлагаар, эсхүл, үндэсний аж үйлдвэр, эсхүл түүний нэрийн өмнөөс ирүүлсэн үндэслэл бүхий хүсэтийн үндсэн дээр энэ хугацааг дуусахаас зохих хугацааны өмнө хийсэн хянан үзэх ажлын явцад татварын үйлчлэлийг зогсоох нь юуны түрүүнд татаас болон хохирол учруулах явдлыг үргэлжлүүлэх, эсхүл сэргээхэд хүргэнэ гэсэн дүгнэлтэд хүрээгүй байвал зохино. Тийнхүү хянан үзсэний үр дүн гарах хүртэл татварын ногдуулалт хүчинтэй хэвээр байна.

21.4.Нотолгоо болон журамьай холбогдсон 12 дугаар зүйлийн заалтыг энэ зүйлийн үндсэн дээр хийж байгаа аливаа хянан үзэх ажиллагаанд хэрэглэнэ. Тийм хянан үзэх ажиллагааг түргэн хийх бөгөөд гол төлөв хянан үзэх ажиллагаа эхэлснээс хойш 12 сарын туршид дуусгах ёстой.

21.5.Энэ зүйлийн заалтыг 18 дугаар зүйлийн дагуу авсан үүрэгт mutatis mutandis байдлаар хэрэглэнэ.

22 дугаар зүйл

Нийтэд мэдэгдэх болон тодорхойлолтыг тайлбарлах

22.1.Мөрдөн шалгах байгууллага 11 дүгээр зүйлийн дагуу мөрдөн шалгалт эхлэн явуулах явдлыг зөвтгөх баттай нотолгоо байгаад итгэсэн тохиолдолд бараа нь мөрдөн шалгалтад хамрагдаж байгаа гишүүн, эсхүл гишүүд болон мөрдөн шалгах байгууллагад мэдэгдэж байгаа сонирхогч талд энэ тухай мэдэгдэх бөгөөд холбогдох мэдэгдлийг хэвлэн нийтлэнэ.

22.2.Мөрдөн шалгалт эхэлсэн тухай нийтэд зориулсан мэдэгдэл нь дор дурдсан зүйлийн тухай хангалттай мэдээлэл агуулсан, эсхүл тусгай илтгэлийн хэлбэрээр нийтэд хүртээмжтэй болно:

(i)экспортлогч орон болон холбогдох барааны нэр;

(ii)мөрдөн шалгалт эхлэх хугацаа;

(iii)мөрдөн шалгавал зохих татаасын практикийн, эсхүл практикийн төрлийн тодорхойлолт;

(iv)учирсан байж болох хохиролыг үндэс болох хүчин зүйлийн товч тайлбар;

(v)сонирхогч гишүүд болон сонирхогч талын тайлбарыг илгээвэл зохих хаяг;

(vi)сонирхогч гишүүд болон сонирхогч тал өөрсдийн үзэл бодлоо илэрхийлвэл зохих хугацаа.

22.3.Аливаа эерэг, эсхүл сөрөг, урьдчилсан, эсхүл эцсийн тодорхойлолт гарсан, 18 дугаар зүйлийн дагуу үүрэг хүлээхтэй холбогдсон аливаа шийдвэр, тийм үүргийн үйлчлэл дуусгавар болсон, эцсийн саармагжуулах татварын үйлчлэл зогссон тухай нийтэд зориулж мэдэгдэл хийнэ. Тийм мэдэгдэл бүр мөрдөн шалгах байгууллага зайлшгүй чухал гэж үзсэн баримт болон эрх зүйн хэм хэмжээнд тулгуурласан дүгнэлт үнэлгээг хангалттай болон дэлгэрэнгүй байдлаар тусгах, эсхүл тусгай илтгэлийн хэлбэрээр хүртээмжтэй болгоно. Тийм бүх мэдэгдэл болон илтгэлийг бараа нь тийм тодорхойлолт гаргах буюу үүрэг хүлээх зүйл болж байгаа гишүүн, эсхүл гишүүд, түүнчлэн, тухайн асуудалд сонирхолтой гэдэг нь тодорхой байгаа бусад сонирхсон талд илгээнэ.

22.4.Түр арга хэмжээ нэвтрүүлэх тухай нийтэд зориулсан мэдэгдэл нь татаас болон хохирол байгаа тухай, түүнчлэн үндэслэлийг хүлээн авах, эсхүл татгалзах үндэслэл болсон баримт болон эрх зүйн хэм хэмжээнд хийх ишлэлийн холбогдолтой урьдчилсан дүгнэлтийн хангалттай, тодорхой тайлбарыг тусгах, эсхүл тусгай илтгэлийн хэлбэрээр байх ёстой. Нууц мэдээллийг задруулахгүй байх шаардлагыг зохих ёсоор тусгасан тийм мэдэгдэл болон илтгэл нь дор дурдсан зүйлийг тусгана:

(i)нийлүүлэгч, эсхүл ийм бодит боломж байхгүй бол холбогдох нийлүүлэгч орны нэр;

(ii)гаалийн зорилгод хангалттай барааны тодорхойлолт;

(iii)татаас байгаа тухай тодорхойлолт гаргахад хүргэсэн татаасын тогтоогдсон хэмжээ болон үндэслэл;

(iv)15 дугаар зүйлд заасны дагуу хохирол байгааг тодорхойлоход холбогдсон үзэл бодол;

(v)тухайн тодорхойлолтыг гаргахад хүргэсэн үндсэн шалтгаан.

22.5.Эцсийн татвар нэвтрүүлэх, эсхүл үүрэг хүлээх асуудлыг тусгасан эерэг тодорхойлолт гаргасан тохиолдолд мөрдөн шалгалтыг хаах, эсхүл зогсоох тухай нийтэд зориулсан мэдэгдэл нь эцсийн арга хэмжээ авах, эсхүл үүрэг авах баримт, эрх зүйн хэм хэмжээ болон үндэслэлийн тухай асуудалд холбогдолтой бүх мэдээллийг нууц мэдээллийг задруулахгүй байх шаардлагыг тооцсон байдлаар тусгах, эсхүл тусгай илтгэлийн хэлбэрээр агуулах ёстой. Түүнээс гадна мэдэгдэл, эсхүл илтгэл нь 4 дэх хэсэгт заасан мэдээлэл, түүнчлэн, сонирхогч гишүүд, экспортлогч болон импортлогчийн гаргаж өгсөн холбогдох үндэслэл, баталгааг хүлээн авах болон татгалзах үндэслэлийг тусгана.

22.6.18 дугаар зүйлийн дагуу үүрэг авахтай холбогдуулан мөрдөн шалгалтыг дуусгах, эсхүл таслан зогсоох тухай нийтэд зориулсан мэдээлэл нь үүргийн нууц биш хэсгийг тусгах, эсхүл тусгай илтгэлийн хэлбэрээр агуулах ёстой.

22.7.Энэхүү зүйлийн заалт нь 21 дүгээр зүйлийн дагуу хэрэгжүүлэх хянан үзэх ажиллагааг эхлэх болон дуусгах болон татварыг буцаан хэрэглэх тухай 20 дугаар зүйлийн дагуу гаргах шийдвэрт mutatis mutandis байдлаар хэрэглэгдэнэ.

23 дугаар зүйл

Шүүхээр хянан үзэх

Үндэсний хууль тогтоомж нь саармагжуулах арга хэмжээний тухай заалт бүхий гишүүн бүр 21 дүгээр зүйлийн агуулгаар эцсийн тодорхойлолт гаргах болон тодорхойлолтыг хянан үзэхтэй холбогдсон засаг захиргааны ажиллагааг шуурхай хянан үзэхэд чиглэсэн шүүх, арбитр, засаг захиргааны бүтэц, журамтай байх ёстой гэж заасан. Тийм бүтэц нь тухайн тодорхойлолт гаргах, эсхүл хянан үзэх үүрэгтэй мөрдөн шалгах байгууллагаас хараат бус байх бөгөөд захиргааны журмаар хэргийг хянан хэлэлцэхэд оролцож байгаа болон шууд буюу бие даасан байдлаар засаг захиргааны тухайн ажиллагаанд татагдан орсон сонирхогч бүх талд тэдгээрийг хянан үзэх боломж бүрдүүлнэ.

VI ХЭСЭГ: ТОГТОЛЦОО

24 дүгээр зүйл

Татаас болон саармагжуулах арга хэмжээний

хороо, түүний туслах байгууллага

24.1.Гишүүн бүрийн төлөөлөгчидөөс бүрдсэн Татаас болон саармагжуулах арга хэмжээний хороог үүгээр байгуулж байна. Хороо өөрийн даргыг сонгох бөгөөд хурлаа энэхүү хэлэлцээрийн холбогдох заалтад тусгагдсанаар, аливаа гишүүний хүсэлтээр жилд хоёроос доошгүй удаа хийнэ. Хороо түүнд энэхүү хэлэлцээрээр, эсхүл гишүүдээс ногдуулсан үүргийг биелүүлэх бөгөөд гишүүдэд хэлэлцээрийн үйчлэлийг хангах, эсхүл түүний зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон аливаа асуудлаар зөвлөлдөх боломж олгоно. ДХБ-ын нарийн бичгийн дарга нарын газар Хорооны нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэнэ.

24.2.Хороо холбогдох туслах байгууллага байгуулж болно.

24.3.Хороо татаас болон худалдааны харилцааны салбарын өндөр мэргэжилтэй, хараат бус таван гишүүний бүрэлдэхүүнтэй Мэргэжилтний байнгын хэсэг (МБХ)-ийг байгуулна. Мэргэжилтнийг Хороо сонгох бөгөөд ингэхдээ тэдний нэг нь жил бүр солигдож байна. 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт дурдсан хөндлөнгийн хэсгийн ажилд дэмжлэг үзүүлэхийг МБХ-ээс хүсч болно. Хороо, аливаа татаас мөрдөгдөж байгаа болон түүний шинж чанартай холбогдсон зөвлөх дүгнэлтийг шаардаж болно.

24.4.МБХ аль ч гишүүнд зөвлөгөө өгөх бөгөөд тухайн гишүүн нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа, эсхүл нэгэнт хэрэглэж байгаа аливаа татаасын шинж чанарын талаар зөвлөх дүгнэлт гарган өгч болно. Тийм зөвлөх дүгнэлт нь нууц байх бөгөөд 7 дугаар зүйлд дурдсан хянан шийдвэрлэх ажиллагаанд хамрагдах ёсгүй.

24.5.Өөрийн үүргийг биелүүлэхдээ Хороо болон түүний туслах аль ч байгууллага зөвлөлдөж байх бөгөөд боломтой гэж тэд үзсэн аливаа эх сурвалжаас мэдээлэл шаардаж болно. Гэвч Хороо болон түүний туслах байгууллага аль нэг гишүүний эрх мэдэлд байгаа эх сурвалжаас мэдээлэл шаардахын өмнө энэ тухай холбогдох гишүүний анхааралд толилуулна.

 VII ХЭСЭГ: МЭДЭГДЭЛ БОЛОН ХЯНАЛТ ШАЛГАЛТ

25 дугаар зүйл

Мэдэгдэл

25.1.Гишүүд 1994 оны ТХЕХ-ийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг хөндөхгүйгээр тэдгээр нь татаасын тухай мэдэгдлээ жил бүрийн 6 сарын 30-аас хожимдуулалгүйгээр өгөх бөгөөд 2-6 дахь хэсгийн заалтад нийцэх ёстой гэдгийг зөвшөөрнө.

25.2.Гишүүд 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан бөгөөд 2 дугаар зүйлийн ойлголтоор тусгайлсан, өөрсдийн нутаг дэвсгэр дээр олгодог, мөрдөгдөж байгаа аливаа татаасын тухай мэдэгдэнэ.

25.3.Мэдэгдлийн агуулга нь бусад гишүүн худалдааны үр дагаврыг үнэлэх болон татаасын мэдээлсэн хөтөлбөрийн үйлчлэлийг ойлгож болохоор хангалттай тодорхой байх ёстой. Үүнтэй холбогдуулан татаасын талаархи асуулгын агуулга болон хэлбэрт хохирол учруулахгүйгээр мэдэгдэлд дараахь мэдээллийг тусгах явдлыг гишүүд хангана:

(i)татаасын хэлбэр (өөрөөр хэлбэл, баталгаа, зээл, татварын буулт г.м);

(ii)бүтээгдэхүүний нэгжээр тооцсон татаас, эсхүл ийм боломжгүй нөхцөлд тухайн татааст зориулсан нийт болон жилийн төсвийн зардлын дүн (болж өгвөл өмнөх жилийн бүтээгдэхүүний нэгжийн татаасын дундаж хэмжээг заана);

(iii)бодлогын зорилго болон татаасын зорилго;

(iv)татаасын мөрдөгдөх хугацаа болон түүнтэй холбогдсон бусад хугацаа;

(v)татаасын худалдаанд үзүүлэх нөлөөллийг үнэлэх боломж олгохуйц статистикийн үзүүлэлт.

25.4.Хэрэв 3 дахь хэсэгт тусгайлсан мэдээлэл мэдэгдэлд тусгагдаагүй бол үүний тайлбарыг мэдэгдэлд өөрт нь хийнэ.

25.5.Хэрэв татаасыг тодорхой бараа, эсхүл салбараар олгож байгаа бол мэдэгдэлд тусгах мэдээллийг бараа болон салбарын ангилалтайгаар хийх ёстой.

25.6.1994 оны ТХЕХ-ийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон энэхүү хэлэлцээрийн дагуу мэдэгдэл хийвэл зохих арга хэмжээ тэдгээрийн нутаг дэвсгэр дээр байхгүй гэж үзсэн гишүүд энэ тухай нарийн бичгийн дарга нарын газарт бичгээр мэдэгдэнэ.

25.7.Гишүүд аливаа нэгэн арга хэмжээний тухай мэдэгдэл нь 1994 оны ТХЕХ болон энэхүү хэлэлцээр, түүний эрх зүйн байдал, энэхүү хэлэлцээрийн үр дагавар, арга хэмжээний өөрийнх нь шинж чанарыг урьдчилан шийдэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

25.8.Аливаа гишүүн ямар ч үед бусад гишүүний ногдуулж байгаа, эсхүл үргэлжлүүлэн хадгалж байгаа аливаа татаас (IV хэсэгт дурдсан аливаа татаасыг оролцуулан)-ын шинж чанар болон хэмжээний тухай мэдээлэл, эсхүл, мэдэгдэл шаардахгүй гэж үзсэн тодорхой арга хэмжээний тайлбарыг бичгээр хүсэж болно.

25.9.Тийм хүсэлтийг хүлээн авсан гишүүн тухайн мэдээллийг аль болох түргэн хугацаанд, бүрэн хэмжээгээр гаргаж өгөх бөгөөд хүсэлт гаргасан гишүүнд хүсэлтийх нь дагуу нэмэлт мэдээлэл гаргаж өгөхөд бэлэн байх ёстой. Тэдгээр нь ялангуяа энэхүү хэлэлцээрийн нөхцөлд нийцэж байгаа эсэхэд үнэлгээ өгөх боломжийг бусад гишүүнд олгох хангалттай, дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл зохино. Тийм мэдээлэл өгөгдөөгүй гэж үзсэн аливаа гишүүн Хорооны анхаарлыг үүнд хандуулж болно.

25.10.Татаасын нэгэн ижил тийм нөлөө үзүүлэх бусад гишүүний ямар нэг арга хэмжээний тухай 1994 оны ТХЕХ-ийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон энэхүү хэлэлцээрийн заалтын дагуу мэдэгдэл өгөөгүй гэж үзэж байгаа аливаа гишүүн бусад гишүүний анхаарлыг үүнд хандуулж болно. Хэрэв үүний дараа санал болгож буй татаасын тухай нэн даруй мэдэгдэл өгөөгүй бол санал болгож буй татаасын тухай гишүүн өөрөө Хороонд мэдээлж болно.

25.11.Гишүүд саармагжуулах татвартай холбогдуулан хэрэгжүүлсэн бүх урьдчилсан, эсхүл эцсийн үйлдлийн тухай Хороонд илтгэл оруулна. Тэдгээр илтгэл нь бусад гишүүн шалгахад зориулан нарийн бичгийн дарга нарын газрын мэдэлд байна. гишүүд, түүнчлэн өмнөх зургаан сарын саармагжуулах татвартай холбогдуулан хэрэгжүүлсэн аливаа үйлдлийн тухай илтгэлийг хагас жилд нэг удаа гарган өгч байна. Хагас жил тутмын илтгэлийг тохиролцон тогтсон хэлбэрээр гаргана.

25.12.Гишүүн бүр Хороонд (a) эрх бүхий ямар байгулуллага нь 11 дүгээр зүйлийн дагуу мөрдөн шалгалт эхлэх болон явуулах эрх эдлэх; (b) тийм мөрдөн шалгалтыг эхлүүлэх буюу явуулах үндэсний журмын тухай мэдэгдэл өгнө.

26 дугаар зүйл

Хяналт шалгалт

26.1.Хороо 1994 оны ТХЕХ-ийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, энэхүү хэлэлцээрийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн үндсэн дээр ирүүлэх шинэ болон бүрэн хэмжээний мэдэгдлийг 3 жилд нэг удаа болох тусгай хуралдаанаараа авч хэлэлцэнэ. Завсрын жилүүдэд гаргасан цаг үеийн мэдээлэлтэй мэдэгдэл (тодруулах мэдэгдэл)-ийг Хорооны ээлжит хуралдаанаар авч хэлэлцэнэ.

26.2.Хороо 25 дугаар зүйлийн 11 дэх хэсгийн дагуу гаргаж өгсөн илтгэлийг ээлжит хуралдаан бүрээрээ хэлэлцэнэ.

VIII ХЭСЭГ: ХӨГЖИЖ БУЙ ГИШҮҮН ОРОН

27 дугаар зүйл

Хөгжиж буй гишүүн оронд зориулсан тусгай

болон ялгавартай нөхцөл

27.1.Гишүүд татаас нь хөгжиж буй гишүүн орны эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрт чухал үүрэг гүйцэтгэх болно гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

27.2.3 дугаар зүйлийн 1(a) хэсэгт дурдагдсан хоригийг дараахь зүйлийн хувьд хэрэглэхгүй:

(a)7 дугаар хавсралтад дурдсан хөгжиж буй гишүүн оронд;

(b)4 дүгээр хэсгийн заалтыг биелүүлэх нөхцөлд ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 8 жилийн хугацаанд хөгжиж буй бусад гишүүн оронд.

27.3.3 дугаар зүйлийн 1 (b) хэсэгт дурдагдсан хоригийг ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр болсон цагаас хойш хөгжиж буй гишүүн орны хувьд 5 жилийн туршид, нэн буурай хөгжилтэй гишүүн орны хувьд 8 жилийн туршид хэрэглэхгүй.

27.4.2(b) хэсэгт дурдсан аливаа хөгжиж буй гишүүн орон өөрийн экспортын татаасыг найман жилийн туршид болж өгвөл шатлалтайгаар татан буулгана. Гэвч хөгжиж буй гишүүн оронд өөрийн экспортын татаасын түвшинг нэмэгдүүлэхгүй бөгөөд экспортын тийм татаас ашиглах нь түүний хөгжлийн шаардлагад нийцэхгүй бол тэдгээрийг энэхүү хэсэгт дурдсанаас илүү ч богино хугацааны туршид таслан зогсоож болно. Хэрэв хөгжиж буй гишүүн орон тийм татаасыг 8 жилийн хугацаа дууссаны дараа хэрэглэх шаардлагатай гэж үзвэл энэ хугацаа дуусахаас өмнө Хороотой зөвлөлдөж эхлэх бөгөөд тэрээр тухайн хөгжиж буй гишүүн орны эдийн засаг, санхүү болон хөгжлийн салбарын хэрэгцээг судалсны дараа энэ хугацааг сунгах нь үндэслэлтэй гэсэн тухай шийдвэр гаргана. Хэрэв Хороо сунгалт нь үндэслэлтэй гэж шийдвэрлэвэл сонирхогч хөгжиж буй гишүүн орон татаасыг үргэлжлүүлж хадгалах шаардлагыг тодотгох зорилгоор Хороотой жил бүр зөвлөлдөнө. Хэрэв Хороо тийм шийдвэр гаргахгүй бол хөгжиж буй гишүүн орон үлдсэн экспортын татаасаа түүнд олгосон сүүлийн хугацаа дууссанаас хойш 2 жилийн дотор үе шаттайгаар татан буулгана.

27.5.Ямар нэг бараагаар өрсөлдөх чадварт хүрсэн хөгжиж буй гишүүн орон тухайн бараа буюу барааны экспортын татаасыг 2 жилийн дотор татан буулгана. Гэвч 7 дугаар хавсралтад заасан хөгжиж буй гишүүн орон нэг буюу түүнээс олон төрлийн барааны экспортоор өрсөлдөх чадварт хүрсэн бол ямарч болов тухайн барааны экспортын татаасаа 8 жилийн туршид үе шаттайгаар татан буулгана.

27.6.Хэрэв хөгжиж буй гишүүн орны тухайн барааны экспортын хувь хэмжээ наад зах нь тухайн барааны хуанлийн дараалсан хоёр жилийн дэлхийн худалдааны 3.25 хувьд хүрсэн бол аливаа барааны экспортыг өрсөлдөх чадвартай гэж үзнэ. Экспортын өрсөлдөх чадварыг (a) экспортын өрсөлдөх чадварт хүрсэн хөгжиж буй гишүүн орны мэдэгдлийн үндсэн дээр; эсхүл (b) аливаа гишүүний хүсэлтээр Нарийн бичгийн дарга нарын газраас хийсэн тооцооны үндсэн дээр тодорхойлно. Энэ хэсгийн зорилгоор Барааг тодорхойлох болон кодлох уялдуулсан системийн ангиллын бүлгийн гарчигаар барааг тодорхойлно. Хороо тухайн заалтын үйлчлэлийг ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш таван жилийн дараа авч хэлэлцэнэ.

27.7.4 дүгээр зүйлийн заалтыг экспортын татаас 2-5 дахь хэсгийн заалтад нийцэж буй тохиолдолд хөгжиж буй гишүүн оронд хэрэглэхгүй. Тийм тохиолдолд 7 дугаар зүйлийн заалтыг хэрэглэнэ.

27.8.Хөгжиж буй гишүүн орноос олгож буй татаасыг 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн үзэл санаагаар энэхүү хэлэлцээрт тодорхойлсны дагуу ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан гэж урьдчилан үзэхгүй. 9 дүгээр хэсэгт тодорхойлсон нөхцөл байдлын улмаас ашиг сонирхолыг тийнхүү ноцтой хохироосон болохыг 6 дугаар зүйлийн 3-8 дахь хэсгийн заалтын дагуу эсрэг нотолгоогоор баталбал зохино.

27.9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсанаас бусад тохиолдолд хөгжиж буй гишүүн орон тогтоож, эсхүл үргэлжлүүлэн хадгалж буй арга хэмжээний үндэс болох татаасын хувьд тийм арга хэмжээ нь хэрэв тийм татаас нь 1994 оны ТХЕХ-ийн дагуу тарифын буулт болон бусад үүргийг хүчингүй болгох буюу бууруулах нь тухайн татаасын үр дүнд хэрэгжихгүй байгаа бөгөөд үүний улмаас импортлогч хөгжиж байгаа гишүүн орон зах зээлд бусад орны ижил барааны импортыг хүндрүүлж буй бол 7 дугаар зүйлийн дагуу зөвшөөрөгдөх буюу авагдах ёсгүй.

27.10.Хөгжиж буй гишүүн орноос гаралтай бараанд саармагжуулах татвар нэвтрүүлэхтэй холбогдсон мөрдөн шалгалт нь эрх бүхий холбогдох байгууллага дараахь зүйлийг тогтоосноор дуусгавар болно:

(a)тухайн бараанд ногдуулж байгаа татаасын ерөнхий түвшин бүтээгдэхүүний нэгжээр тооцсон өртгийн 2 хувиас хэтрээгүй бол;

(b)татаастай импортын хэмжээ импортлогч гишүүний ижил барааны импортын нийт өртгийн 4 хувиас бага байвал, гэхдээ энэ нь импортын нийт хэмжээнд бие даасан хувь хэмжээ нь 4 хувиас бага, нийт дүнгээрээ импортлогч гишүүний ижил барааны нийт хэмжээний 9 хувиас хэтрээгүй хөгжиж буй гишүүний импорт байх.

27.11.2(b) хэсгийн хүрээнд ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 8 жилийн хугацаа дуусахаас өмнө экспортын татаасаа татан буулгаж байгаа хөгжиж буй гишүүн орон болон 7 дугаар хавсралтад дурдсан хөгжиж буй гишүүн орны хувьд 10 (a) хэсэгт заасан тоо нь 2 бус 3 хувь байна. Энэ заалтыг экспортын татаасыг татан буулгах тухай Хороонд мэдэгдэл хийсэн хугацаанаас эхлэн тийм мэдэгдэл хийсэн ДХБ-ын хөгжиж буй гишүүн орон экспортын татаас олгохоо болих хүртэл мөрдөнө. Энэ заалтын үйлчлэлийн хугацаа ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 8 жилийн дараа дуусна.

27.12.Хамгийн бага хэмжээ (de minimis)-г 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дагуу тодорхойлоход 10 болон 11 дэх хэсгийн заалтыг хэрэглэнэ.

27.13.III хэсгийн заалтыг өр хэрэгсэхгүй болгосон,нийгмийн хэрэгцээг санхүүжүүлэхэд ямар нэг хэлбэрээр олгож буй татаас, үүний дотор засгийн газрын орлогоос татгалзах болон хөгжиж буй гишүүн орны хувьчлалын хөтөлбөрийн хүрээнд буюу түүнтэй шууд холбоотойгоор олгож байгаа санхүүгийн үүргийн тухайд хэрэглэхгүй. Тэгэхдээ, эдгээр хөтөлбөр болон татаасын аль алиныг нь хязгаарлагдмал хугацааны туршид хэрэглэх бөгөөд тэдгээрийг хэрэглэж буйг Хороонд мэдэгдэх ёстой бөгөөд хөтөлбөрийн үр дүн нь холбогдох үйлдвэрийн газрын хувьчлал байх ёстой.

27.14.Сонирхогч гишүүний хүсэлтээр Хороо хөгжиж буй гишүүн орны экспортын татаасын тодорхой практикийг энэ практик нь хөгжлийн хэрэгцээнд нийцэж буй эсэхийг судлах зорилгоор авч үзнэ.

27.15.Хөгжиж буй гишүүн орны хүсэлтээр Хороо тодорхой саармагжуулах арга хэмжээг тэрээр 10 болон 11 дүгээр зүйлийн дагуу тухайн хөгжиж буй гишүүн оронд хэрэглэх тэр түвшинд нийцэж буй эсэхийг судлах зорилгоор авч үзнэ.

IX ХЭСЭГ: ЗАВСРЫН ТОХИРОЛЦОО

28 дугаар зүйл

Мөрдөгдөж буй хөтөлбөр

28.1.Аливаа гишүүний нутаг дэвсгэр дээр тухайн гишүүн ДХБ-ын тухай хэлэлцээрт гарын үсэг зурахаас өмнө эхэлсэн татаасын хөтөлбөр энэхүү хэлэлцээрийн заалтад нийцээгүй бол:

(a)тухайн гишүүний хувьд ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногоос хоцролгүйгээр Хороонд мэдэгдэл өгөх;

(b)ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн туршид энэхүү хэлэлцээрийн заалттай нийцүүлэх буюу энэ хүртэл эдгээр нь II хэсгийн заалтын үйлчлэлд хамаарахгүй.

28.2.Үйлчлэлийн хугацаа нь дууссан ямар ч гишүүн хөтөлбөрийн үйлчлэлийн хүрээг өргөжүүлэхгүй бөгөөд нэг ч тийм хөтөлбөрийг сэргээхгүй.

29 дүгээр зүйл

Зах зээлийн эдийн засагт шилжих

29.1.Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт үйлдвэрлэлийн зах зээлийн эдийн засагт шилжих шатанд байгаа гишүүд тухайн шилжилтэд шаардлагатай хөтөлбөр буюу арга хэмжээ хэрэглэж болно.

29.2.3 дугаар зүйлийн үйлчлэлд хамаарах бөгөөд 3 дахь хэсгийн дагуу мэдэгдсэн татаасын хөтөлбөрийг холбогдох гишүүд ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 7 жилийн дотор дуусгавар болгох, эсхүл 3 дугаар зүйлтэй нийцэх ёстой. Энэ тохиолдолд 4 дүгээр зүйлийг хэрэглэхгүй. Түүнээс гадна тухайн хугацааны туршид:

(а)6 дугаар зүйлийн 1(b) хэсгийн үйлчлэлд хамаарагдах татаасын хөтөлбөр нь 7 дугаар зүйлийн дагуу арга хэмжээ авах үндэслэл болно гэж тооцогдохгүй;

(b)арга хэмжээ авах үндэслэл болох бусад татаасын хувьд 27 дугаар зүйлийн 9 дэх хэсгийг хэрэглэнэ.

29.3.3 дугаар зүйлийн үйлчлэлд хамаарах татаасын хөтөлбөрийн талаархи мэдэгдлийг Хороонд ДХБ -ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш аль болох богино хугацаанд өгнө. Тийм татаасын тухай цаашдын мэдэгдэлийг ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн туршид хийж болно.

29.4.Онцгой тохиолдолд Хороо 1 дүэх хэсэгт дурдсан гишүүдэд, хэрэв тийнхүү татгалзах нь зах зээлийн эдийн засагт шилжих үйл ажиллагааны зорилтод шаардлагатай гэж үзвэл зарласан хөтөлбөр буюу арга хэмжээ, түүнчлэн тэдгээрийн хугацаанаас татгалзахыг зөвшөөрч болно.

Х ХЭСЭГ: МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

30 дугаар зүйл

1994 оны ТХЕХ-ийн 22 болон 23 дугаар зүйлийг Маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичигт боловсруулсан болон хэрэглэсэн байдлаар нь тусгай тайлбарласнаас бусад тохиолдолд энэхүү хэлэлцээрийн хүрээн дэх зөвлөлдөөн болон маргаан шийдвэрлэхэд хэрэглэнэ.

ХI ХЭСЭГ: ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ

31 дүгээр зүйл

Түр хэрэглэх

6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 8 буюу 9 дүгээр зүйлийн заалтыг ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилийн туршид хэрэглэнэ. Энэ хугацаа дуусахаас 180 хоногоос хожимдуулалгүйгээр Хороо тухайн заалтын үйлчлэлийг тэдгээрийг байгаа байдлаар нь буюу өөрчилсөн хэлбэрээр цаашид хэрэглэх явдлыг сунгах эсэхийг тодорхойлох зорилгоор хянан үзнэ.

32 дугаар зүйл

Төгсгөлийн бусад заалт

32.1.1994 оны ТХЕХ-ийн заалтад нийцсэн энэхүү хэлэлцээрийн дагуу тайлбарласан үйл ажиллагаанаас гадна бусад гишүүний татаасын эсрэг ямар ч тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлж болохгүй.

32.2.Бусад гишүүний зөвшөөрөлгүйгээр энэхүү хэлэлцээрийн аль ч заалтад тайлбар хийж болохгүй.

32.3 4 дэх хэсгийг баримталсан тохиолдолд энэхүү хэлэлцээрийн заалтыг ДХБ-ын тухай хэлэлцээр тухайн гишүүний хувьд хүчин төгөлдөр болох үед, эсхүл түүнээс хойш өгсөн өргөдлийн дагуу эхэлсэн мөрдөгдөж буй арга хэмжээг мөрдөн шалгах болон хянан үзэхэд хэрэглэнэ.

32.4.21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн зорилгоор ямар нэг гишүүний энэ хугацаанд мөрдөгдөж байсан үндэсний хууль тогтоомжид дурдсан хэсэгт заасан тийм төрлийн тайлбар нэгэнт орсноос бусад тохиолдолд тухайн гишүүний хувьд ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болох хугацаанаас оройтуулалгүйгээр мөрдөгдөж буй саармагжуулах арга хэмжээг нэвтрүүлсэнд тооцно.

32.5.Гишүүн бүр ДХБ-ын тухай хэлэлцээр түүний хувьд хүчин төгөлдөр болох хугацаанаас оройтуулалгүйгээр өөрийн хууль, зохицуулалтын дүрэм болон захиргааны журмыг холбогдох гишүүнд хэрэглэж болох тэр хэмжээгээр нийцүүлэх явлыг хангахад чиглэсэн нийтлэг болон тусгайлсан шинж чанартай, шаардлагатай бүх арга хэмжээ авна.

32.6.Гишүүн бүр энэ хэлэлцээртэй холбоотой өөрийн хууль, зохицуулалтад оруулсан бүх өөрчлөлт, түүнчлэн тэдгээрийг хэрэглэхэд оруулсан өөрчлөлтийн талаар Хороонд мэдээлж байна.

32.7.Хороо түүний зорилгыг нь анхааралдаа авах замаар энэхүү хэлэлцээрийн биелэлт буюу үйлчлэлийг жил бүр хянан үзнэ.

32.8.Энэхүү хэлэлцээрийн хавсралт нь түүний салшгүй хэсэг болно.

ХАВСРАЛТ 1

Экспортын татаасын хялбаршуулсан жагсаалт

(a)Засгийн газар, пүүс, аж үйлдвэрт шууд татаасыг эксортын үр дүнгээр нөхцөлдүүлж олгох;

(b)Валютыг суутгахыг зөвшөөрсөн хөтөлбөр буюу экспортод урамшил төлөхөд хүргэж буй аливаа тийм практик;

(c)Дотоодын зах зээл дээрхи тээвэртэй харьцуулахад Засгийн газраас илүү тааламжтай нөхцлөөр тогтоосон, эсхүл эрх олгосон экспортын ачилтад зориулсан дотоодын тээвэр болон фрахтын тариф;

(d)Дотоодын хэрэглээний барааны үйлдвэрлэлд зориулсан, ижил, шууд өрсөлдөх бараа болон үйлчилгээнд олгодог нөхцлөөс илүү тааламжтай нөхцлөөр экспортын барааны үйлдвэрлэлд ашиглахад зориулсан импортын болон үндэсний бараа, үйлчилгээг Засгийн гарын хөтөлбөрөөр дамжуулан шууд буюу тойруу замаар Засгийн газар, эсхүл холбогдох байгууллагаас олгох, гэхдээ (барааны хувьд) тийм нөхцөл нь тэдгээрийг дэлхийн зах зээлээр экспортлогчидод олгогддог арилжааны нөхцлөөс илүү тааламжтай байх ёстой;

(e)Экспорттой холбоотой аж үйлдвэр, худалдааны үйлдвэрийн газраас төлж байгаа, төлбөл зохих нийгмийн даатгалын шууд татвар, шимтгэлийг бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлөх, багасгах буюу хойшлуулах;

(f)Шууд татвар ногдуулалтын суурь үзүүлэлтийг тооцоход хэрэглэдэг дотоодын хэрэглээнд зориулсан үйлдвэрлэлийн хувьд олгосон хасалтаас илүү гарсан экспорт, эсхүл экспортын үр дүнтэй шууд холбоотой тусгай хасалт;

(g)Экспортын барааг үйлдвэрлэх болон хуваарилахад ижил барааг дотоодын зах зээл дээр борлуулах нөхцөлд үйлдвэрлэл болон хуваарилалтаас хураах татвартай харьцуулахад илүү хэмжээгээр шууд бус татвар төлөхөөс чөлөөлөх буюу багасгах;

(h)Экспортын бараа үйлдвэрлэхэд хэрэглэдэг бараа болон үйлчилгээний хуримтлагдах шууд бус татварыг дотоодын зах зээл дээр худалдах ижил барааны үйлдвэрлэлд хэрэглэх бараа, үйлчилгээний урьдчилсан шатны ижил хуримтлагдах шууд татварыг чөлөөлөх, багасгах буюу хойшлуулахаас илүү хэмжээгээр чөлөөлөх, багасгах болон хойшлуулах, ингэхдээ хэрэв дотоодын хэрэгцээнд зориулан худалдах ижил бараанд тийм чөлөөлөлт, багасгалт, эсхүл, хойшлуулалт хэрэглэхгүй байгаа, экспортын барааны үйлдвэрлэлд хэрэглэх материал (хаягдалд хэвийн хөнгөлөлт олгоно)-аас урьдчилсан шатны хуримтлагдсан шууд татвар авч байгаа ч гэсэн экспортын барааны хувьд урьдчилсан шатны хуримтлагдсан шууд татвараас чөлөөлөх, багасгах, эсхүл хойшлуулах явдлыг хэрэглэж болно. Энэ зүйлийг тайлбарлах явдлыг 2 дугаар хавсралтад дурдсан үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд материал хэрэглэх журмын тухай удирдамжийн дагуу хэрэгжүүлнэ;

(i)Экспортын бүтээгдэхүүн (хаягдалд хэвийн хөнгөлөлт олгоно) үйлдвэрлэхэд хэрэглэх импортын түүхий эд материалаас хураадгаас илүү хэмжээгээр хураасан импортын хураамжийг багасгах, буцааж өгөх, гэхдээ хэрэв хоёр жилээс хэтрээгүй ухаалаг хугацааны туршид импорт буюу экспортын холбогдох үйл ажиллагаа хэрэгжиж байгаа бол тодорхой нөхцөлд үйлдвэрийн газар энэ заалтыг ашиглан тэдгээрийг орлуулах зорилгоор импортын түүхий эд болон материалтай ижил тоо хэмжээгээр, тийм чанар болон шинж чанартай эх орны түүхий эд буюу материалыг ашиглаж болно. Энэ зүйлийг тайлбарлах явдлыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд материал хэрэглэх журмын тухай удирдамж (2 дугаар хавсралт) болон орлуулсан тохиолдолд импортын хураамжийг буцаах системийн хувьд экспортын татаасын ижил тодорхойлолт гаргах журмын тухай удирдамж (3 дугаар хавсралт)-ийн дагуу хэрэгжүүлнэ;

(j)Засгийн газар (эсхүл засгийн газар хяналт тавьдаг тусгай байгууллага)-аас экспортын зээлийн баталгаа, даатгалын хөтөлбөр, экспортын барааны үнийн өсөлтийн даатгал, баталгааны хөтөлбөр, урт хугацааны үйл ажиллагааны зардал болон эдгээр хөтөлбөрийн алдагдлыг нөхөхөд хүрэлцэхгүй байгаа хүүгийн төлбөрийг ашиглахтай холбогдсон валютын эрсдлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

(k)Засгийн газар (эсхүл засгийн газар хяналт тавьдаг болон түүний удирдлагын дор үйл ажиллагаа явуулдаг тусгай байгууллага)-аас жинхэнэ ашигласны төлөө төлөх байснаас бага хүү төлөх экспортын зээл олгох (экспортын зээлтэй ижил хугацаатай, зээллэгийн бусад ижил нөхцөлтэй, тухайн валютаар илэрхийлсэн зээл авахаар олон улсын хөрөнгийн зах зээлд хандсан нөхцөлд төлөх байсан), экспортын зээл олгодог нөхцөлийн хүрээнд үлэмж давуу тал олгоход хэрэглэх тэр хэмжээгээр зээл авахтай холбогдон экспортлогчид болон санхүүгийн байгууллагын хүлээсэн зардлыг засгийн газрын байгууллага бүрэн буюу хэсэгчлэн төлөх;

Гэвч гишүүн нь 1979 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар наад зах нь энэхүү хэлэлцээрийн 12 анхдагч гишүүн тал нь байсан экспортын албан ёсны зээллэгийн тухай олон улсын тохиролцооны тал байх (дурдсан анхдагч гишүүд сайшаасан цаашдын тохиролцооны) буюу хэрэв гишүүн хэсэг дээрээ холбогдох тохиролцооны зээлийн заалтыг хүлээн авсан бол энэ заалтад нийцсэн экспортын зээлийн практикийг энэхүү хэлэлцээрээр хориглосон экспортын татаас гэж үзэхгүй.

(l)1994 оны ТХЕХ-ийн 16 дугаар зүйлийн агуулгаар экспортын татаас хэмээн тооцогдож байгаа төрийн аливаа бусад зардал.

ХАВСРАЛТ 2

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЯВЦАД МАТЕРИАЛ ХЭРЭГЛЭХ

ЖУРМЫН ТУХАЙ УДИРДАМЖ

I

1.Шууд бус татварын хөнгөлөлтийн тогтолцоо нь экспортын бараа (хаягдалд хэвийн хөнгөлөлт олгох)-ны үйлдвэрлэлийн явцад хэрэглэх материалаас хураах урьдчилсан шатны хуримтлагдсан шууд бус татвараас чөлөөлөх, бууруулах, хугацааг нь хойшлуулахыг зөвшөөрч болно. Мөн тийм байдлаар буцаах тогтолцоо нь экспортын бараа (хаягдалд хэвийн хөнгөлөлт олгох)-ны үйлдвэрлэлийн явцад хэрэглэж байгаа материалаас хураасан импортын хураамжийг бууруулах буюу буцаан олгохыг зөвшөөрч болно.

2.Энэхүү хэлэлцээрийн 1 дүгээр хавсралтад дурдсан экспортын татаасын хялбаршуулсан жагсаалт нь (h) болон (i) хэсэгт “экспортын барааны үйлдвэрлэлд хэрэглэж байгаа материал” гэсэн томъёололд ишлэл хийнэ. (h) хэсгийн дагуу шууд бус татвараас чөлөөлөх тогтолцоо нь “экспортын барааны үйлдвэрлэлд хэрэглэсэн материалаас жинхэнэ хураах тийм татварын хэмжээнээс илүү урьдчилсан шатны хуримтлагдсан шууд бус татварын төлбөрийг чөлөөлөх, бууруулах, хойшлуулахад хүргэх хэмжээний экспортын татаас байна. (i) хэсгийн дагуу буцаан олгох тогтолцоо нь экспортын барааны үйлдвэрлэлд хэрэглэсэн материалаас хурааж байгаагаас илүү импортын хураамжийг бууруулах, буцаан олгоход хүргэх хэмжээний экспортын татаас байна. Хоёр хэсэгт аль алинд нь экспортын барааны үйлдвэрлэлд хэрэглэх материалтай холбогдсон мөрдөн шалгалтын дүгнэлтэд хаягдлын хэвийн хөнгөлөлтийг тооцох ёстой гэж заасан. (i) хэсэг нь, түүнчлэн боломжтой үед орлуулах боломжийг тусгасан.

II

Экспортын барааны үйлдвэрлэлд материал хэрэглэх асуудлыг авч үзэхдээ саармагжуулах татварын мөрдөн шалгалтын бүрэлдэхүүн хэсэг хэмээн үзэж мөрдөн шалгах байгууллага дараахь зүйлийг үндэс болгоно:

1.Хэрэв шууд бус татвараас хөнгөлөх, эсхүл буцаан олгох тогтолцоо нь экспортын барааг үйлдвэрлэхэд хэрэглэсэн материалын шууд бус татвар, импортын хураамжийг хэмжээгүй хөнгөлөх, хугацаагүйгээр хойшлуулах тохиолдолд татаас болох бөгөөд мөрдөн шалгах байгууллага эхлээд экспортын барааны үйлдвэрлэлд ямар материал, ямар хэмжээгээр хэрэглэж байгааг шалгах боломжтой тогтолцоо, дэгийг экспортлогч гишүүний засгийн газар үнэхээр хэрэглэж байгаа эсэхийг тогтоох ёстой. Хэрэв тийм тогтолцоо, эсхүл журмыг хэрэглэж байгаа нь тогтоогдвол мөрдөн шалгах байгууллага тухайн тогтолцоо болон журмыг тухайн зорилтыг хэрэгжүүлэхэд үндэслэлтэй, үр дүнтэй эсэх болон экспортлогч орны нийтээр хүлээн зөвшөөрсөн арилжааны практикт үндэслэсэн эсэхийг тодорхойлохын тулд судлана. Мөрдөн шалгах байгууллага 12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн дагуу шаардлагатай гэж үзвэл тухайн тогтолцоо, эсхүл журмыг үнэхээр хэрэглэж байгаа тухай мэдээлэл болон нотолгоог шалгахын тулд бодит хяналт явуулж болно.

2.Хэрэв тийм тогтолцоо болон журам байхгүй, хэрэв тэр тогтолцоог үндэслэлгүй, нэвтрүүлэх үндэслэлтэй хэмээн тооцож байгаа ч гэсэн түүнийг хэрэглээгүй буюу үр дүнтэй хэрэглээгүй бол экспортлогч гишүүн хэмжээнээс илүү төлбөр хийгдсэн эсэхийг тодорхойлохын тулд материалын жинхэнэ зардлын үндсэн дээр үргэлжлүүлэн судлах ёстой. Хэрэв мөрдөн шалгах байгууллага шаардлагатай гэж үзвэл цаашдын жагсаалтыг 1 дэх хэсгийн дагуу хийнэ.

3.Мөрдөн шалгах байгууллага хэрэв материалыг үйлдвэрлэлийн ажиллагаанд ашигласан буюу экспортын бараанд бодит байдлаар байгаа бол түүнийг биет байдлаар орсон гэж үзнэ. Гишүүд материал нь эцсийн бүтээгдэхүүнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд орсон тэр хэлбэрээрээ байх зайлшгүй шаардлагагүй гэдгийг тэмдэглэж байна.

4.Экспортын барааны үйлдвэрлэлд хэрэглэсэн материалын тодорхой зардлын дүнг тодорхойлохдоо “хаягдлын хэвийн хөнгөлөлт”-ийг анхааралдаа авах ёстой бөгөөд тийм хаягдлыг экспортын барааны үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэрэглэсэн гэж үзнэ. “Хаягдал” гэдэг нэр томъёо нь экспортын барааны үйлдвэрлэлд бие даасан үүрэг гүйцэтгээгүй тухайн материалын хэсгээс хамаарах бөгөөд тухайн үйлдвэрлэгч экспортын барааны үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэрэглээгүй (түүний дотор үр ашиггүй гэсэн шалтгаанаар) болон нөхөн сэргээгдэхгүй, ашиглагдахгүй буюу худалдагдахгүй.

5.“Хаягдал”-ын хөнгөлөлт нь хэвийн гэдгийг тодорхойлоход мөрдөн шалгах байгууллага үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, экспортлогч орны аж үйлдвэрийн дундаж туршлага, холбогдох бусад техникийн хүчин зүйлсийг харгалзана. Мөрдөн шалгах байгууллагын анхаарвал зохих чухал асуудал бол экспортлогч гишүүний эрх бүхий байгууллага татвар, эсхүл хураамжийг хөнгөлөх, буцаан олгоход дүн нь орж байгаа тохиолдолд хаягдлын өртгийг зөв тооцох.

ХАВСРАЛТ 3

ИМПОРТЫН ХУРААМЖИЙГ БУЦААН ОЛГОХ

ТОГТОЛЦООГ ЭКСПОРТЫН ТАТААС ХЭМЭЭН

АНГИЛАХ УДИРДАМЖ

I

Импортын хураамжийг буцаан олгох тогтолцооны дагуу хэрэв тухайн барааны экспорт нь орлуулсан импортын материалтай ижил чанар, үзүүлэлттэй эх орны материаллыг агуулсан бол өөр барааны үйлдвэрлэлийн явцад хэрэглэсэн материалын импортын хураамжийг нөхөн төлөх, эсхүл буцаан олгох боломжтой. 1 дүгээр хавсралтад дурдсан экспортын татаасын хялбаршуулсан жагсаалтын (i) хэсгийн дагуу орлуулах үеийн импортын хураамжийг буцаан олгох тогтолцоо нь орлуулж байгаа нөхцөлд экспортын татаасын нөхөн олголт шаардагдаж импортын анхлан авах ёстой импортын хураамжийг онцгой буцаан олголт буй тэр хэмжээгээр экспортын татааст тооцно.

II

Энэхүү хэлэлцээрийн дагуу импортын хураамжийг буцаан олгох тогтолцоог авч үзэхдээ саармагжуулах татварын асуудлыг мөрдөн шалгах явцад мөрдөн шалгах байгууллага дараахь зүйл дээр үндэслэх ёстой:

1.Хялбаршуулсан жагсаалтын (i) хэсэг нь тухайн материал нь хэмжээний хувьд ижил, түүнчлэн орлож буй импортын материалтай ижил чанар болон үзүүлэлттэй нөхцөлд экспортын бараа үйлдвэрлэх импортын материалыг эх орны материалаар сольж болохоор заасан. Хяналтын тогтолцоо, журам байх нь чухал асуудал бөгөөд тэрээр экспортлогч гишүүний засгийн газарт импортын хураамжийг буцаан олгохыг хүсэлт болгож байгаа материалын тоо хэмжээ нь ямар ч хэлбэртэй байсан экспортлосон тийм барааны тоо хэмжээнээс хэтрээгүй гэдгийг батлах буюу нотлох боломж олгох бөгөөд импортын хураамжийг буцаан олгох нь тухайн импортын материалаас анхлах хураасан хураамжаас хэтрэхгүй.

2.Орлох тохиолдолд импортын хураамжийг буцаан олгох тогтолцоо нь татаас болж байна гэх сэжиг илэрвэл мөрдөн шалгах байгууллага эхний ээлжинд экспортлогч гишүүний засгийн газар хяналтын тогтолцоо, эсхүл журамтай буюу түүнийг хэрэглэж байгаа эсэхийг тогтоох ёстой. Тийм тогтолцоо, журмыг хэрэглэж байна гэж тогтоовол мөрдөн шалгах байгууллага хяналтын тухайн журмыг тавьсан зорилтын талаасаа үндэслэлтэй, үр ашигтай болон экспортлогч орны нийтээр хүлээн зөвшөөрсөн худалдааны практикт үндэслэсэн эсэхэд үнэмшихийн тулд судлах ёстой. Журам нь дурдсан шалгуурт нийцэж байгаа бөгөөд үр ашигтай хэрэглэгдэж байгаа гэж тогтоовол энэ нь ямар ч татаас байхгүй гэсэн үг юм. Мөрдөн шалгах байгууллага 12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн дагуу мэдээллийг шалгах, эсхүл хяналтын журам нь үнэхээр хэрэглэгдэж байгаа эсэхэд үнэмшихийн тулд практик шалгалт хийх шаардлагатай гэж үзэж болно.

3.Хэрэв хяналтын журам байхгүй, тэдгээр нь үндэслэлгүй буюу тийм журам байгаа болон үндэслэлтэй гэж тооцогдох боловч хэрэг дээрээ тэдгээр нь хэрэглэгдээгүй, эсхүл үр ашиггүй хэрэглэгдэж байгааг илрүүлсэн нөхцөлд татаас байж болох юм. Ийм тохиолдолд онцгой төлбөр байгааг тодруулах зорилгоор хэрэгжиж буй холбогдох хэлцэл дээр үндэслэсэн судалгааг экспортлогч гишүүн үргэлжлүүлэх шаардлагатай. Хэрэв мөрдөн шалгах байгууллагууд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд цаашид авч үзэх ажиллагаа нь 2 дахь хэсгийн дагуу хийгдэх ёстой.

4.Орлуулах тохиолдолд импортын хураамжийг буцаан олгох тухай заалт байгаа бол түүний дагуу экспортлогчид хураамжийг буцаан олгохыг хүсэлт болгож байгаа тодорхой импортын нийлүүлэлтийг сонгохыг зөвшөөрөх бөгөөд үүнийг татаас байгаагийн нотолгоо гэж үзэхгүй.

5.(i) хэсгийн агуулгаар импортын хураамжийг буцаан олгохыг онцгой гэж хэрэв засгийн газар импортын хураамжийг буцаан олгох өөрийн тогтолцооны дагуу нөхөн олгогдох мөнгөн хэрэгслэлийн хүү төлж байгаа тохиолдолд үзэх бөгөөд ингэхдээ бодит байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих хүүг онцгой гэж тооцох ёстой.

ХАВСРАЛТ 4

ТАТААСЫН НИЙТ ӨРТӨГИЙН ТООЦОО

(6 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 (a) ХЭСЭГ)

1.6 дугаар зүйлийн 1(a) дэд хэсгийн зорилгоор татаасын дүнгийн аливаа тооцоог татаас хэрэгжүүлж байгаа засгийн газрын зардлын үндсэн дээр хийнэ.

2.3-5 дахь хэсэгт дурдсанаас бусад тохиолдолд татаасын нийт түвшин барааны өртгийн 5 хувиас хэтэрч байгаа эсэхийг тодорхойлоход холбогдох барааны өртгийг татаас хүлээн авагч үйлдвэрийн газрын борлуулалтын татаас олгосон өмнөх жилийн борлуулалтын тухай баримт байгаа сүүлийн 12 сарын нийт өртөг гэж тооцно.

3.Хэрэв татаас нь тухайн барааны үйлдвэр, эсхүл борлуулалттай холбоотой бол барааны өртгийг татаас олгосон өмнөх жилийн борлуулалтын тухай баримт байгаа сүүлийн 12 сард хүлээн авагч үйлдвэрийн газрын энэ барааг борлуулсан нийт өртөг гэж тооцно.

4.Хэрэв хүлээн авагч үйлдвэрийн газар хөгжлийнхөө эхний шатанд байгаа тохиолдолд татаасын нийт түвшин хөрөнгө оруулалтын нийт дүнгийн 15 хувиас хэтэрч байвал ноцтой хохирол байна гэж тооцох ёстой. Энэ хэсгийн зорилгоор хөгжлийн эхний шат нь үйлдвэрлэлийн эхний жилээс илүү гарах ёсгүй.

5.Хэрэв хүлээн авагч үйлдвэрийн газар ханшийн уналттай оронд байрлаж байгаа бол барааны өртгийг хүлээн авагч үйлдвэрийн газрын (холбоотой татаас бол холбогдох барааны борлуулалт) хуанлийн өмнөх жилийн татаас олгогдох ёстой байсан өмнөх сарын урьдах 12 сарын ханшны бууралтын хурдацыг тооцон зохицуулалт хийсэн борлуулалтын нийт дүн гэж тооцно.

6.Тухайн жилийн татаасын нийт түвшинг тодорхойлохдоо янз бүрийн хөтөлбөрөөр, гишүүний нутаг дэвсгэр дээр эрх бүхий төрөл бүрийн байгууллагаас олгосон татаасыг нийлүүлж тооцно.

7.Ашиг нь ирээдүйн үйлдвэрлэлд хамаарах бөгөөд ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болохоос өмнө олгосон татаас нь татаас нь нийт дүнд орж тооцогдоно.

8.Энэхүү хэлэлцээрийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авах үндэслэл болохгүй татаасыг 6 дугаар зүйлийн 1(a) хэсгийн зорилгоор олгох татаасын дүнгийн тооцоонд оруулахгүй.

ХАВСАРЛТ 5

ЭРХ АШГИЙГ НОЦТОЙ ХОХИРООХТОЙ ХОЛБОГДСОН

МЭДЭЭЛЭЛ АВАХ ЖУРАМ

1.Гишүүн бүр 7 дугаар зүйлийн 4-6 дахь хэсэгт дурдсан журмын үндсэн дээр хөндлөнгийн хэсгийн судлах нотолгоог цуглуулах талаар хамтарч ажиллана. 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хандсаны дараа маргалдагч талууд болон аливаа сонирхогч гуравдагч гишүүн өөрийн нутаг дэвсгэр дээр тухайн заалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага, түүнчлэн мэдээлэл гаргах хүсэлтийг хэрэгжүүлэх журмын тухай МШБ-д мэдэгдэнэ.

2.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу маргааныг МШБ-д шилжүүлсэн тохиолдолд МШБ хүсэлтийг хүлээн авмагц татаас байгаа болон түүний хэмжээ, татаас хэрэглэж буй үйлдвэрийн газрын борлуулалтын нийт өртгийг тогтооход шаардлагатай, түүнчлэн барааны татаасын улмаас бий болсон тааламжгүй үр дагаварт дүн шинжилгээ хийгээд шаардлагатай мэдээллийг татаас олгогч гишүүний засгийн газраас авах зорилгоор журмыг хэрэгжүүлж эхлэнэ. Энэ журмыг шаардлагатай тохиолдолд асуудлыг татаас олгогч болон гомдол гаргасан гишүүний Засгийн газарт мэдээлэл авах, түүнчлэн VII хэсэгт дурдсан мэдээлэл өгөх журмын хүрээнд маргалдагч талд байгаа мэдээллийг нарийвчлан тодруулах зорилгоор хүргүүлэх явдлыг тусгасан байна.

3.Гурав дахь орны зах зээлд нөлөөлөх тохиолдолд үүний дотор тааламжгүй үр дагаварт дүн шинжилгээ хийхэд шаардлагатай бөгөөд өөрөөр гомдол гаргасан, эсхүл, татаас олгогч гишүүнээс авч болохгүй асуудлыг гурав дахь гишүүнд илгээхдээ маргалдагч тал мэдээлэл цуглуулах эрхтэй. Энэ шаардлагыг гуравдагч гишүүнд нэмэгдэл төвөг учруулахгүй байдлаар шийдвэрээ хэрэгжүүлбэл зохино. Түүний дотор зориуд энэ зорилгоор зах зээл, эсхүл, үнийн шинжилгээ хийхийг гуравдагч гишүүнээс шаардахгүй. Нэгэнт мэдэлд нь байгаа, эсхүл, энэ гишүүн амархан олж авч болох мэдээллийг гаргаж өгөх ёстой (өөрөөр хэлбэл, статистикийн албадын нэгэнт бэлдсэн хамгийн сүүлийн, гэхдээ хэвлэгдээгүй статистик, импортын өртгийн тухай гаалийн мэдээ сэлт болон тухайн барааны зарласан үнэ г.м.) Гэвч маргалдагч аль нэг тал өөрийн зардлаар зах зээлийг дэлгэрэнгүй судалж байгаа бол тийм судалгаа хийж байгаа этгээд, эсхүл үйлдвэрийн газрын зорилтыг гуравдахь гишүүн орны эрх бүхий байгууллага хөнгөвчлөх бөгөөд тийм этгээд буюу үйлдвэрийн газарт Засгийн газар гол төлөв нууц гэж үздэггүй бүх мэдээлэлд нэвтрэх боломж олгоно.

4.МШБ мэдээлэл цуглуулах явцыг хөнгөвчлөх эрх бүхий төлөөлөгчийг томилно. Энэ төлөөлөгчийн цорын ганц зорилт нь маргаантай асуудлыг олон талын түвшинд цаашид түргэн авч хэлэлцэх явдлыг хөнгөвчлөх зорилгоор шаардлагатай мэдээллийг байнга бүрдүүлэх нөхцөлийг хангахад оршино. Үүний дотор төлөөлөгч шаардлагатай мэдээллийг хүсэх илүү үр ашигтай аргыг санал болгох, түүнчлэн талуудын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх эрхтэй.

5.2-4 дэх хэсэгт тодорхойлсон мэдээлэл цуглуулах явц маргааныг 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу МШБ-д шилжүүлснээс хойш 60 хоногийн дотор дуусна. Энэ үйл ажиллагааны явцад авагдсан мэдээллийг Х хэсгийн заалтын дагуу МШБ -аас байгуулсан хөндлөнгийн хэсэгт өгнө. Энэ мэдээлэлд төрөл бүрийн мэдээллийн зэрэгцээ тухайн татаасын хэмжээтэй холбогдсон баримт сэлт (ашигтай газарт татаас авсан үйлдвэрийн газрын борлуулалтын нийт өртөг), татаастай, татаасгүй барааны үнэ, тухайн зах зээлийн бусад нийлүүлэгчдийн үнэ, тухайн зах зээлийн татаастай барааны нийлүүлэлтийн өөрчлөлт болон зах зээлийн хувь хэмжээний өөрчлөлтийг тусгавал зохино. Түүнээс гадна, түүнд сөрөг нотолгоо, түүнчлэн хөндлөнгийн хэсэг дүгнэлт бэлдэх явцдаа зохимжтой гэж үзсэн нэмэлт мэдээлэл тусгагдвал зохино.

6.Хэрэв татаас хэрэглэж буй болон гуравдагч гишүүн мэдээлэл цуглуулах явцад хамтарч ажиллаж чадахгүй бол гомдол гаргасан гишүүн өөрт байгаа нотолгоон дээр үндэслэсэн ашиг сонирхолыг ноцтой хохироосон болох өөрийн үндэслэл, түүнчлэн, татаас хэрэглэж байгаа болон гуравдагч гишүүн орны талаас хамтарч ажиллахаас татгалзсантай холбогдсон баримт болон нотолгоог гаргаж тавина. Хэрэв татаас хэрэглэж буй болон гуравдагч гишүүн орны зүгээс хамтарч ажиллахаас татгалзсаны улмаас мэдээлэл авч чадахгүй бол хөндлөнгийн хэсэг байгаа мэдээлэлд үндэслэх шаардлагад тулгуурласан баримт бүрдүүлэх ажлыг дуусгах эрхтэй.

7.Тодорхойлолт гаргахдаа хөндлөнгийн хэсэг мэдээлэл цуглуулах үйл явцад оролцсон аливаа тал хамтарч ажиллахаас татгалзсан үйлдлээс тааламжгүй дүгнэлт хийвэл зохино.

8.Байгаа мэдээлэл, эсхүл тааламжгүй дүгнэлтийг ашиглах тухай шийдвэр гаргахдаа хөндлөнгийн хэсэг 4 дэх хэсгийн дагуу томилогдсон МШБ-ын төлөөлөгчийн мэдээллийн тухай алливаа хүсэлтийн үндэслэл, түүнчлэн энэ хүсэлтийг хамтын ажиллагааны үзэл санаагаар болон цаг тухайд нь хангах талаархи талуудын хүчин чармайлтын тухай үзэл бодлыг харгалзан үзнэ.

9.Мэдээлэл цуглуулах явцад юу ч хөндлөнгийн хэсгийн маргааныг зохих ёсоор шийдвэрлэхэд шаардлагатай гэж тэрээр үзэж байгаа бөгөөд үйл явцын туршид хангалтгүй хүсэлт тавигдсан буюу ашигласан тийм нэмэлт мэдээлэл шаардах боломжийг хязгаарлахгүй. Гэвч ердийн нөхцөлд хөндлөнгийн хэсэг тодорхой талын байр суурийг дэмжихүйц бөгөөд тухайн мэдээлэл хэрэгт байхгүйгээс энэ тал мэдээлэл цуглуулах үйл явцад хамтран ажиллахаас үндэслэлгүйгээр татгалзсаны үр дүн болох нэмэлт мэдээллийг хэргийг дуусгахын тулд шаардахгүй.

ХАВСРАЛТ 6

12 ДУГААР ЗҮЙЛИЙН 6 ДАХЬ ХЭСГИЙН ДАГУУ

ГАЗАР ДЭЭР НЬ МӨРДӨН ШАЛГАХ ЖУРАМ

1.Мөрдөн шалгалтыг эхэлснээр эскпортлогч гишүүний эрх бүхий байгууллага болгон мэдэгдэж буй сонирхогч үйлдвэрийн газарт мөрдөн шалгалтыг газар дээр нь явуулах гэж байгаа тухай мэдэгдэнэ.

2.Хэрэв онцгой тохиолдолд мөрдөн шалгалт явуулах хэсэгт засгийн газрын бус мэргэжилтнүүдийг оруулахаар төлөвлөж байгаа бол энэ тухай экспортлогч гишүүний үйлдвэрийн газар болон эрх бүхий байгууллагад мэдэгдвэл зохино. Нууцлалыг хадгалах тухай шаардлагыг зөрчсөн тохиолдолд засгийн газрын тийм мэргэжилтнүүдэд хариуцлага хүлээлгэвэл зохино.

3.Экспортлогч гишүүний холбогдох үйлдвэрийн газрын ойлгомжтой илэрхийлсэн зөвшөөрлийг уулзалтын хугацааг эцэслэн тохиролцохоос өмнө авах нь хэвийн практик болох ёстой.

4.Холбогдох үйлдвэрийн газрын зөвшөөрлийг авангуутаа мөрдөн шалгах байгууллага экспортлогч гишүүний эрх бүхий байгууллагад тэд очиж үзэх гэж байгаа үйлдвэрийн газрын нэр буюу хаяг, түүнчлэн, тохиролцсон хугацааг мэдэгдэх ёстой.

5.Тухайн үйлдвэрийн газарт очих тухай хангалттай хугацааны өмнө мэдэгдвэл зохино.

6.Асуулгыг тодруулах зорилгоор очиж үзэх явдлыг зөвхөн экспортлогч үйлдвэрийн газрын хүсэлтээр гүйцэтгэвэл зохино. Тийм хүсэлт байгаа тохиолдолд мөрдөн шалгах байгууллага өөрийгөө үйлдвэрийн газрын мэдэлд байлгах эрх эдлэнэ. Тийнхүү очиж үзэх явдал зөвхөн дараахь нөхцөлд хийгдэж болно: (a) импортлогч орны эрх бүхий байгууллага тухайн гишүүний засгийн газрын төлөөлөгчид мэдэгдсэн; болон (b) сүүлчийнх нь очиж үзэхээс татгалзаагүй.  

7.Мөрдөн шалгалтыг газар дээр нь хийхийн гол зорилт нь гаргаж өгсөн мэдээлийг шалгах, эсхүл, илүү тодорхой мэдээлэл олж авахад орших тул түүнийг асуултад хариу өгсний дараа явуулах бөгөөд хэрэв сонирхогч үйлдвэрийн газар эсрэг журмыг зөвшөөрөхгүй бөгөөд экспортлогч гишүүний засгийн газарт мөрдөн шалгах байгууллага очиж үзэхээр төлөвлөж байгаа тухайгаа мэдэгдсэн бөгөөд тэрээр түүнээс татгалзаагүй бол, мөн түүнээс гадна, шалгах гэж байгаа мэдээллийн ерөнхий шинж чанар, түүнчлэн гаргуулж авахаар шаардах аливаа бусад мэдээллийн талаар тухайн үйлдвэрийн газарт очиж үзэхээс өмнө мэдэгдэх нь хэвийн практик болох ёстой боловч энэ нь газар дээр нь авсан мэдээллийн дагуу цаашдын дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж өгөх шаардах явдлыг үгүйсгэхгүй.

8.Мөрдөн шалгалтыг газар дээр нь амжилттай явуулахад чухал ач холбогдол бүхий эспортлогч гишүүний эрх бүхий байгууллага, үйлдвэрийн газраас тавьсан шаардлага, асуултын хариуг боломжийн хирээр очиж үзэхээс өмнө өгвөл зохино.

ХАВСРАЛТ 7

27 ДУГААР ЗҮЙЛИЙН 2(a) ХЭСЭГТ ДУРДСАН

ХӨГЖИЖ БУЙ ГИШҮҮН УЛС

3 дугаар зүйлийн 1 (a) хэсгийн заалтын үйлчлэлд орохгүй хөгжиж буй гишүүн орон гэдэг нь 27 дугаар зүйлийн 2 (a) хэсгийн нөхцөлийн дагуу дараахь орныг хэлнэ:

(a)Нэгдсэн Үндэстний Байгууллагаас тийнхүү тодорхойлсон бөгөөд ДХБ -ын гишүүн нэн буурай хөгжилтэй орон;

(b)ДХБ-ын гишүүн, 27 дугаар зүйлийн 2(b) хэсгийн дагуу хөгжиж буй бусад гишүүн оронд хэрэглэх заалтад хамаарах бөгөөд нэг хүнд жилд ногдох ҮНБ-ний хэмжээ 1000 долларт хүрсэн дор дурдсан хөгжиж буй орон бүр: Болив, Камерун, Конго, Коте де Ивуар, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Египет, Гана, Гватемал, Гайина, Энэтхэг, Индонез, Кени, Марокко, Никарагуа, Нигер, Пакистан, Филлипин, Сенегал, Шри-Ланк болон Зимбабве.