A

A

A

Бүлэг: 1979

ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР

Гишүүд,

1994 оны ТХЕХ-т үндэслэсэн олон улсын худалдааны тогтолцоог боловсронгуй болгох, бэхжүүлэх гишүүдийн ерөнхий зорилгыг анхааралдаа авч,

1994 оны ТХЕХ-ийн, ялангуяа түүний 19 дүгээр зүйлд заасан (зарим тодорхой барааны импортын онцгой арга хэмжээ) дэг журмыг тодруулах болон хүчтэй болгох, хамгаалалтын олон талт арга хэмжээнд тавих хяналтыг сэргээх болон эдгээр хяналтаас зайлсхийх явдлыг арилгах шаардлагыг хүлээн зөвшөөрч,

бүтцийн зохицуулалт хийхийн ач холбогдол, олон улсын зах зээл дэх өрсөлдөөнийг хязгаарлах биш түүнийг өрнүүлэхийн шаардлагыг хүлээн зөвшөөрч,

улмаар, эдгээр зорилгын үүднээс 1994 оны ТХЕХ-ийн үндсэн зарчимд тулгуурласан, бүх гишүүн хэрэглэж болохуйц цогц хэлэлцээр шаардагдаж буйг хүлээн зөвшөөрч,

үүгээр дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

1 дүгээр зүйл

Ерөнхий заалт

Энэхүү хэлэлцээр нь 1994 оны ТХЕХ-ийн 19 дүгээр зүйлд заасан тэдгээр арга хэмжээ хэмээн ойлгож болох хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх дүрмийг тогтооно.

2 дугаар зүйл

Нөхцөл

1.Аль нэг гишүүн аливаа барааны тухайд хамгаалалтын арга хэмжээ хэрэглэж болно. Тэгэхдээ тухайн бүтээгдэхүүн дотоодын үйлдвэрлэлтэй нь харьцуулахад үнэмлэхүй буюу харьцангуй үзүүлэлтийн хувьд өсөн нэмэгдсэн хэмжээгээр нутаг дэвсгэрт нь импортлогдож байгаа бөгөөд чингэхдээ ижил бараа, эсхүл шууд өрсөлдөх чадавхи бүхий барааны дотоодын үйлдвэрлэлд хохирол учруулж буй, эсхүл учруулахаар заналхийлсэн нөхцөл бүрэлдсэн байна гэж доорхи заалтын дагуу тухайн гишүүн тогтоосон байвал зохино.

2.Хамгаалалтын арга хэмжээг импортлосон барааны гарал үүслээс үл хамааран хэрэглэнэ.

З дугаар зүйл

Мөрдөн шалгалт

1.Аль нэг гишүүн 1994 оны ТХЕХ-ийн 10 дугаар зүйлд заасны дагуу өмнө нь тогтоож, нийтэд мэдээлсэн журмын дагуу тухайн гишүүний эрх бүхий байгууллагаас мөрдөн шалгалт явуулсны дараа хамгаалалтын арга хэмжээг хэрэглэж болно. Энэхүү мөрдөн шалшалгт нь сонирхогч бүх талд зориулан зохих мэдэгдэл, экспортлогчид, импортлогчид болон сонирхогч бусад талууд нотолгоо болон байрь сууриа илрэхийлсэн нээлттэй мэдээлэл болон зохистой бусад илтгэл үүний дотор бусад талуудын ирүүлсэн материалтай холбогдуулж өгсөн хариу, ялангуяа хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх нь нийгмийн сонирхолд нийцэх эсэх талаархи байрь суурь зэргийг хамаарна. Эрх бүхий байгууллагууд нь олж тогтоосон үзүүлэлтүүд болон уг асуудалтай холбогдох бусад баримт сэлт, хуулийг үндэслэн гаргасан дүгнэлтийг тусгасан илтгэлийг нийтэлнэ.

2.Шинж чанараараа нууц, эсхүл нууцлах үндсэн дээр шилжүүлж өгсөн аливаа мэдээллийг эрх бүхий байгууллага үндэслэлийн дагуу нууц гэж үзэх ёстой. Уг мэдээллийг шилжүүлж өгсөн талын зөвшөөрөлгүйгээр задруулж болохгүй. Нууц мэдээллийг олгосон талаас нууц бус товч хураангуйг гарган өгөхийг хүсч болох буюу хэрэв тухайн тал хураангуй гаргах боломжгүй гэж үзвэл яагаад хураангуйг өгч болохгүй байгаа шалтгааныг мэдэгдэнэ. Гэхдээ эрх бүхий байгууллагын хувьд уг мэдээллийн нууц болох нь тогтоогдоогүй болон холбогдох тал нь мэдээллийг нийтэд зарлах, ерөнхий буюу хураангуй байдлаар задруулах зөвшөөрөл олгох хүсэлгүй нь тогтоогдвол, тухайн мэдээлэл үнэн зөв эсэхийг зохих эх сурвалж нотлох хүртэл эрх бүхий байгууллагууд хайхран үзэхгүй байж болно.

4 дүгээр зүйл

Ноцтой хохирол, эсхүл түүний аюулыг тодорхойлох

1.Энэхүү хэлэлцээрийн зорилгоор:

(а)“ноцтой хохирол” гэдэгт дотоодын үйлдвэрлэлийн нөхцөл байдал доройтохыг ойлгоно;

(b)“ноцтой хохирол учруулах аюул” гэдэгт 2 дахь хэсгийн заалтын дагуу ноцтой хохирол учруулах нь зайлшгүй гэдэг нь тодорхой байхыг ойлгоно. Ноцтой хохирол учруулах аюул байгааг зөвхөн мэдэгдэл, таамаглал, цаашдын боломжоор бус, харин бодит баримтад үндэслэн тогтооно;

(с)хохирол, түүний аюулыг тодорхойлоход “дотоодын үйлдвэрлэл” гэдэгт тухайн бараатай ижил, эсхүл шууд өрсөлдөхүйц барааны үйлдвэрлэлийн нутаг дэвсгэрийн хүрээнд эрхэлдэг нийт үйлвэрлэгчдийг бүхэлд нь, эсхүл уг бараатай ижил буюу шууд өрсөлдөхүйц барааны үйлдвэрлэлийн үндэсний нийт үйлдвэрлэлийн дийлэнх хэсгийг хангадаг үйлдвэрлэгчдийг ойлгоно.

2.(а) Тухайн барааны импортын өсөлт нь дотоодын үйлдвэрлэлд хохирол учруулсан буюу учруулахаар заналхийлж буй эсэхийг энэхүү хэлэлцээрийн дагуу мөрдөн шалгахдаа эрх бүхий байгууллагууд нь тухайн салбарт нөлөө бүхий бодит болон тоон хэмжүүр бүхий л хүчин зүйл, үүний дотор, ялангуяа үнэмлэхүй болон харьцангуй тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн импортын өсөлтийн хувь хэмжээ, импортын өсөлтийн дотоодын зах зээлд эзлэх болсон хувь хэмжээ, борлуулалт, үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн бүтээмж, хүчин чадлын ашиглалт, ашиг болон алдагдал, ажил эрхлэлт зэрэгт үнэлгээ өгнө.

(b)Тухайн барааны импортын өсөлт болон ноцтой хохирол буюу түүний аюулын шууд холбоог мөрдөн шалгалт бодит холбооны үндсэн дээр үзүүлэх хүртэл (а) дэд хэсэгт дурдсан тодорхойлолтыг үл гаргана. Тухайн цаг мөчид импортын өсөлтөөс өөр хүчин зүйл үндэсний аж үйлдвэрт хохирол учруулж байвал тэрхүү хохиролыг импортын өсөлтөд нялзаахгүй.

(с)Эрх бүхий байгууллага нь З дугаар зүйлийн заалтын дагуу мөрдөн шалгалт хийгдэж буй хэргийн нарийвчилсан дүгнэлт болон шалгагдсан хүчин зүйлсийн хамаарлыг тогтоох нотолгоог нэн даруй нийтэлнэ.

5 дугаар зүйл

Хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх

1. Аль нэг гишүүн хамгаалалтын арга хэмжээг гагцхүү ноцтой хохирлоос урьдчилан сэргийлэх буюу хохиролыг арилгах, түүнчилэн зохицолтыг хангахад шаардагдах хэмжээгээр л хэрэглэнэ. Тооны хязгаарлалт хэрэглэх нөхцөлд тийм арга хэмжээ нь импортын тоо хэмжээг сүүлийн үеийн түвшингээс буулгахгүй байх ёстойн дээр энэхүү түвшин нь ноцтой хохиролоос сэргийлэх буюу арилгахад өөр үзүүлэлт шаардлагатай гэж гарцаагүй нотлохоос бусад тохиолдолд статистикийн үзүүлэлт мэдэгдэж байгаа төлөөлөл болж чадахуйц сүүлийн 3 жилийн үзүүлэлтийн дундажаар тодорхойлогдно. Гишүүд энэхүү зорилтод илүү нийцсэн арга хэмжээг сонгон авч хэрэглэнэ.

2.(а) Тоо хэмжээний хязгаарлалтыг нийлүүлэгч орнуудад хувиарлаж буй нөхцөлд хязгаарлалтыг хэрэглэж буй гишүүн нь тухайн бараа нийлүүлэх сонирхол бүхий бусад бүх гишүүнтэй хязгаарлалтын хувь хэмжээний хуваарилалтын талаар тохиролцохыг эрмэлзэж болно. Ийм арга нь практикийн хувьд боломжгүй тохиолдолд тухайн гишүүн нь уг барааг нийлүүлэх дорвитой сонирхол бүхий бүх гишүүнд хувь хэмжээг хуваарилахдаа эдгээр гишүүдийн төлөөлүүлж авсан өмнөх хугацаанд нийлүүлсэн уг барааны импортын тоо хэмжээ буюу үнийн дүнд хувь тэнцүүлэх зарчмыг баримтална. Ингэхдээ уг барааг худалдаалахад нөлөөлсөн буюу нөлөөлж болох аливаа онцлог хүчин зүйлсийг харгалзана.

(b)Гишүүн нь 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хамгаалалтын арга хэмжээний хорооны ивээл дор 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу зөвлөлдөөн хийж дараахь нотолгоог гаргаж өгсөн нөхцөлд өөрөө (а) дэд хэсгийн заалтыг хэрэгжүүлэхгүй байж болно. Үүнд: (i) тухайн төлөөллийн хугацаанд тодорхой гишүүдийн тухайн барааны импортын өсөлт тухайн барааны импортын нийт өсөлттэй харьцуулахад тэнцвэргүй их хувь хэмжээнд хүрсэн; (ii) (а) дэд хэсгийн заалтыг хэрэгжүүлэхгүй болсон шалтгаан нь үндэслэлтэй; (iii) ийнхүү хэрэгжүүлэхгүй байх нөхцөл нь тухайн барааны бүх нийлүүлэгчийн хувьд адил тэгш байх зэрэг нөхцөл багтана. Аливаа ийм арга хэмжээний үргэлжлэх хугацаа нь 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхны хугацаанаас хэтрэхгүй байх ёстой. Дээр дурдсан нөхцлийг ноцтой хохирол заналхийлж буй тохиолдолд мөрдөхийг зөвшөөрөхгүй.

6 дугаар зүйл

Хамгаалалтын түр арга хэмжээ

Хойшлуулах явдал нь засаж залруулахад бэрхшээлтэй нөхцөл байдал үүсгэхүйц тохиолдолд тийм ноцтой хохирол учруулсан буюу учруулах заналхийлэлийн гарцаагүй нотолгоог урьдчилсан байдлаар тодорхойлсоны үндсэн дээр аль нэг гишүүн ийнхүү хамгаалалтын түр арга хэмжээг хэрэглэж болно. Хамгаалалтын түр арга хэмжээний үргэлжлэх хугацаа нь 200 өдрөөс хэтрэхгүй байх бөгөөд энэ хугацаанд 2-7 болон 12 дугаар зүйлийн шаардлагууд мөрдөгдөнө. Ийм арга хэмжээ нь тарифын өсөлтийн хэлбэртэй байх бөгөөд хэрэв 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан холбогдох мөрдөн шалгалт нь импортын өсөлтийн дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учруулсан буюу учруулахаар заналхийлээгүй гэдгийг тогтоовол түүнийг нэн даруй нөхөн олгоно. Аливаа хамгаалалтын түр хугацааны арга хэмжээний үргэлжлэх хугацаа нь дурдсан анхны хугацааны болон 7 дугаар зүйлийн 1, 2 болон 3 дахь хэсэгт заасан сунгалтын хэсэг гэж тооцогдоно.

7 дугаар зүйл

Хамгаалалтын арга хэмжээний үргэлжлэх

хугацаа, түүнийг хянан үзэх

1.Аль нэг гишүүн нь ноцтой хохирлоос урьдчилан сэргийлэх буюу хохиролыг нөхөх, түүнчлэн зохицолтыг хангахад шаардагдах хугацаанд л хамгаалалтын арга хэмжээг хэрэглэнэ. Хэрэв 2 дахь хэсгийн дагуу хугацааг сунгаагүй бол хугацаа нь 4 жилээс хэтрэх ёсгүй.

2.Ноцтой хохирлоос урьдчилан сэргийлэх буюу хохиролыг нөхөхөд хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх хугацааг 2, 3, 4 болон 5 дугаар зүйлд заасан журмын дагуу зайлшгүй үргэлжлүүлэх шаардлагатай бөгөөд үйлдвэрлэл зохицож байгаагийн нотолгоо илэрхий байгааг импортлогч гишүүний эрх бүхий байгууллагаас тогтоовол, 8 болон 12 дугаар зүйлийн холбогдох заалтыг мөрдөх нөхцөлтэйгээр 1 дэх хэсэгт заасан хугацааг сунгаж болно.

3.Хамгаалалтын арга хэмжээний үргэлжлэх нийт хугацаа нь аливаа түр арга хэмжээг хэрэглэх хугацаа, анхлан хэрэглэх, сунгасан хугацаа зэргийг оролцуулаад 8 жилээс хэтрэх ёсгүй.

4.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдсэн хамгаалалтын арга хэмжээний үргэлжлэх хугацаа 1 жилээс хэтрэхээр бол зохицолтыг хангахын тулд энэхүү арга хэмжээг хэрэглэж байгаа гишүүн нь түүнийг хэрэглэх нийт хугацаанд түүнийг тодорхой шатлалтайгаар өсөн нэмэгдэж буй хэмжээгээр цуцлах ёстой. Хэрэв арга хэмжээний үргэлжлэх хугацаа 3 жилээс дээш байвал уг арга хэмжээг хэрэглэж буй гишүүн хугацааны дунд хэсэгт нөхцөл байдлыг хянан үзэж, бололцоотой гэж үзвэл уг арга хэмжээг цуцлах буюу чөлөөлөлтийн хурдцыг нэмэгдүүлнэ. 2 дахь хэсэгт зааснаар хугацаа нь сунгагдсан арга хэмжээ нь анхны хугацааны төгсгөлд хэрэглэж байснаас илүү хязгаарласан шинжтэй байх ёсгүй бөгөөд цаашид түүнийг үргэлжлүүлэн сулруулна.

5.ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсны дараа хамгаалалтын арга хэмжээнд хамрагдаж байсан импортын бараанд уг арга хэмжээг урьд нь хэрэглэж байсан хугацаатай тэнцүү хэмжээний хугацааны туршид дахин хэрэглэж болохгүй бөгөөд тэгэхдээ үл хэрэглэх хугацаа нь 2 жилээс доошгүй байна.

6.5 дахь хэсгийн заалтыг үл харгалзан дараахь тохиолдолд хамгаалалтын арга хэмжээг аль нэг барааны импортод 180 өдөр буюу түүнээс доош хугацаагаар дахин хэрэглэж болно:

(а)тухайн барааны импортод хамгаалалтын арга хэмжээ хэрэглэж эхэлснээс хойш наад зах нь 1-ээс илүү жилийн хугацаа өнгөрсөн бол;

(b)хамгаалалтын тухайн арга хэмжээг хэрэглэж эхэлсэн өдрөөс өмнөх 5 жилийн хугацаанд ижил бараанд хамгаалалтын арга хэмжээг хоёроос дээш удаа хэрэглэж байгаагүй бол.

8 дугаар зүйл

Буултын түвшин болон бусад үүрэг

1.Хамгаалалтын арга хэмжээг хэрэглэхээр санал болгож буй буюу хамгаалалтын арга хэмжээний хугацааг сунгахыг хүсч буй гишүүн нь 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн гишүүн болон ийм арга хэмжээнд өртөх экспортлогч гишүүнээс 1994 оны ТХЕХ-ийн дагуу олгох ижил тэнцүү буултын түвшин болон тэдний хүлээсэн бусад үүргийн тэнцвэртэй байдлыг хангахыг эрмэлзэнэ. Эл зорилгодоо хүрэхийн тулд холбогдох гишүүд нь тэдгээрийн худалдаанд гарсан сөрөг нөлөөллийг нөхөх хэмжээний худалдааны аливаа зохистой нөхөн олговорын талаар тохиролцож болно.

2.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хийсэн зөвлөлдөөний үр дүнд 30 өдрийн дотор зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд хамгаалалтын арга хэмжээнд өртөж буй экспортлогч гишүүд тухайн арга хэмжээг хэрэглэж эхэлснээс хойш 90 хоногоос илүүгүй хугацааны дараа хамгаалалтын арга хэмжээ хэрэглэж буй гишүүний худалдааны хувьд 1994 оны ТХЕХ-ийн дагуу олгодог ижил тэнцүү буулт буюу бусад үүргээ хэрэгжүүлэхийг түр зогсоож болно. Ингэхдээ ийнхүү түр зогсоох явдлыг Барааны худалдааны зөвлөл хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор түүнийг зөвшөөрөөгүй шийдвэр гаргаагүй нөхцөлд хэрэглэнэ.

3.Хамгаалалтын арга хэмжээг импортын үнэмлэхүй өсөлтөөс шалтгаалан хэрэглэж байгаа бөгөөд эдгээр арга хэмжээ энэхүү хэлэлцээрийн заалтуудад нийцэж байгаа тохиолдолд түүнийг хэрэглэж буй эхний 3 жилийн хугацаанд 2 дахь хэсэгт заасан түр зогсоох эрхийг эдлэхгүй.

9 дүгээр зүйл

Хөгжиж буй гишүүн орон

1.Импортлогч гишүүний тухайн барааны нийт импортод аль нэг хөгжиж буй гишүүн орны импорт 3-аас дээшгүй хувь эзэлдэг, ингэхдээ тухайн барааны нийт импортод импорт нь 3-аас дээшгүй хувь эзэлдэг хөгжиж буй гишүүн орнууд нь нийлбэр дүнгээрээ 9-өөс дээшгүй хувийг эзэлж байвал, хөгжиж буй гишүүн орноос гаралтай тухайн барааны хувьд хамгаалалтын арга хэмжээ үл хэрэглэнэ.

2.Аль нэг хөгжиж буй гишүүн орон нь хамгаалалтын аливаа арга хэмжээг 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хамгийн дээд хугацааг 2 хүртэл жилээр сунган хэрэглэх эрхийг эдлэнэ. 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үл харгалзан, хөгжиж буй гишүүн орон нь ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хамгаалалтын арга хэмжээг хэрэглэсэн барааны импортын хувьд ийм арга хэмжээг дахин хэрэглэх эрхтэй. Гэхдээ уг арга хэмжээг урьд нь хэрэглэсэн хугацааны хагастай тэнцэх хугацаа өнгөрсний дараа, түүнийг 2-оос доошгүй жилийн хугацаанд хэрэглээгүй нөхцөлд дээрхи хамгаалалтын арга хэмжээг дахин хэрэглэж болно.

10 дугаар зүйл

19 дүгээр зүйлийн дагуу урьд нь хэрэглэж байсан арга хэмжээ

Гишүүд нь ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдөр хэрэглэж байсан 1947 оны ТХЕХ-ийн 19 дүгээр зүйлд заасан хамгаалалтын бүх арга хэмжээг түүнийг анх хэрэглэж эхэлснээс хойш 8 жилээс илүүгүй, эсхүл ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 жилээс илүүгүй хугацааны дотор, тэгэхдээ аль сүүлд тохиох хугацааны дотор хэрэглэхийг бүрмөсөн эцэс болгоно.

11 дүгээр зүйл

Тодорхой арга хэмжээг хориглох, арилгах

1.(а) Гишүүн нь тодорхой барааны импортын хувьд 1994 оны ТХЕХ-ийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хэрэглэх онцгой арга хэмжээг тэрхүү зүйлийг энэхүү хэлэлцээрт нийцүүлэн хэрэглэснээс бусад тохиолдолд авч хэрэгжүүлэх буюу хэрэгжүүлэхийг эрмэлзэхгүй болно.

(b)Улмаар гишүүд нь экспортыг сайн дураараа хязгаарлах, зах зээлийг зохицуулах талаар тохиролцох, эсхүл экспорт, импорттой холбоотой тийм хэлбэрийн аливаа арга хэмжээ авахыг эрмэлзэх, хэрэглэх, эсхүл, хэрэгжүүлэх ёсгүй. Үүнд аливаа гишүүнээс ганцаарчилсан байдлаар, түүнчилэн хоёр буюу түүнээс дээш тооны гишүүнээс хэлэлцээр, тохиролцоо болон ойлголцлын хүрээнд хэрэгжүүлсэн аливаа арга хэмжээ хамаарна. ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрийн байдлаар хэрэгжүүлж байсан аливаа ийм арга хэмжээг энэхүү хэлэлцээрт нийцүүлэх буюу 2 дахь хэсэгт заасны дагуу аажмаар татан буулгана.

(с)Энэхүү хэлэлцээрийг аливаа гишүүний 19 дүгээр зүйлд зааснаас ялгаатай ТХЕХ-ийн бусад заалт, түүнчлэн энэхүү хэлэлцээрт зааснаас ялгаатай хавсралт 1А-д хамаарах Худалдааны олон талт хэлэлцээрийн заалт, эсхүл 1994 оны ТХЕХ-ийн хүрээнд байгуулсан протокол, хэлэлцээр буюу тохиролцооны дагуу эрмэлзсэн, хэрэглэсэн буюу хэрэгжүүлсэн арга хэмжээний хувьд хэрэглэхгүй.

2.1(b) хэсэгт заасан арга хэмжээг холбогдох гишүүд нь ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 180 хоногийн дотор хамгаалалтын арга хэмжээний хороонд хүргүүлсэн хуваарийн дагуу үе шаттайгаар татан буулгана. Энэхүү хэлэлцээрт нийцүүлэх буюу аажмаар дуусгавар болгох энэхүү хуваарь нь 1 дэх хэсэгт заасан бүхий л арга хэмжээг хамрах бөгөөд тэдгээрийг ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 жилээс хэтрэхгүй хугацаанд үе шаттайгаар татан буулгах буюу энэхүү хэлэлцээртэй нийцүүлэх ёстой, чингэхдээ нэг импортлогч гишүүнд, үргэлжлэх хугацаа нь 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хэтрэхгүй байх нэгээс илүүгүй тодорхой арга хэмжээг хадгалан үлдэхийг зөвшөөрнө. Тэдгээр эс хэрэглэгдэх тохиолдолын талаар сонирхогч гишүүд нь харилцан тохиролцож болох бөгөөд ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор Хамгаалалтын арга хэмжээний хороонд хянуулж батлуулахаар мэдэгдэнэ. Энэхүү хэлэлцээрийн хавсралтад эс хэрэглэх тохиолдолд хамаарах арга хэмжээг зааж өгсөн болно.

3.Гишүүд нь улсын болон хувийн байгууллагаас 1 дэх хэсэгт заасантай ижилтгэх засгийн газрын бус арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг нь урамшуулах буюу дэмжихгүй.

12 дугаар зүйл

Мэдэгдэл, зөвлөлдөөн

1.Гишүүн дараахь тохиолдолд Хамгаалалтын арга хэмжээний хороонд нэн даруй мэдэгдэнэ:

(а)ноцтой хохирол учирсан буюу учрах заналхийлэл, түүний шалтгаантай холбоотойгоор үүсгэсэн мөрдөн шалгах ажиллагааг судлаж эхлэх;

(b)импортын өсөлтийн улмаас учирсан буюу учрахаар заналхийлж буй ноцтой хохирлыг тогтоох;

(с) Хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх буюу хугацааг сунгах шийдвэр гаргах.

2.Хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх буюу хугацааг нь сунгах санал гаргаж буй гишүүн нь 1 (b) болон 1 (с) хэсэгт заасан мэдэгдлийг гаргахдаа учирсан буюу ноцтой хохирол, түүний заналхийлэл нь импортын өсөлтөөс үүссэний нотолгоо барааны тодорхойлолт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээ, түүний эхлэх болон үргэлжлэх хугацаа, аажмаар чөлөөлөх хуваарийн талаар шаардлагатай бүхий л мэдээллийг Хамгаалалтын арга хэмжээний хороонд өгсөн байна. Арга хэмжээг хэрэглэх хугацааг сунгах тохиолдолд үйлдвэрлэлийн зохицолт хийгдэж буй нотолгоог гаргаж өгөх шаардлагатай. Барааны худалдааны зөвлөл, эсхүл Хамгаалалтын арга хэмжээний хороо нь шаардлагатай гэж үзвэл хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх буюу хугацааг нь сунгах санал тавьсан гишүүнээс холбогдох нэмэлт мэдээлэл гаргуулан авч болно.

3.Хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх буюу хугацааг сунгахыг санал болгож буй гишүүн нь тухайн барааг экспортлох дорвитой сонирхол бүхий гишүүдтэй урьдчилан зөвлөлдөх зохистой боломжийг хангах бөгөөд, чингэхдээ юуны өмнө 2 дахь хэсэгт заасан мэдээллийг авч үзэж, уг арга хэмжээний талаар 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилгод хүрэх арга замын талаар харилцан саналаа солилцож ойлголцолд хүрэхийг эрмэлзэнэ.

4.Гишүүн нь 6 дугаар зүйлд заасан хамгаалалтын түр хугацааны арга хэмжээг хэрэглэхээс өмнө Хамгаалалтын арга хэмжээний хороонд мэдэгдэл өгнө. Арга хэмжээг хэрэглэж эхэлснээс хойш зөвлөлдөөнийг нэн даруй эхэлнэ.

5.Холбогдох гишүүн нь энэ зүйлд заасан зөвлөлдөөний үр дүн, 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан дунд хугацаанд хийх хяналтын үр дүн, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгасан нөхөн төлбөрийн аливаа хэлбэр болон 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгасан буулт болон бусад үүргийг түр зогсоох талаархи саналын тухай мэдэгдлийг Барааны худалдааны зөвлөлд нэн даруй гаргаж өгнө.

6.Гишүүд нь хамгаалалтын арга хэмжээ болон түүнд аливаа өөрчлөлт оруулахтай холбогдсон хууль, зохицуулалтын дүрэм болон захиргааны арга хэмжээний талаар Хамгаалалтын арга хэмжээний хороонд нэн даруй мэдэгдэж байх ёстой.

7.ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдрийн байдлаар 10 дугаар зүйл болон 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгаалалтын арга хэмжээ хэрэглэж байгаа гишүүд уг арга хэмжээний талаар ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 60 хоногоос хэтрэхгүй хугацаанд Хамгаалалтын арга хэмжээний хороонд мэдэгдэнэ.

8.Энэхүү хэлэлцээрийн дагуу гишүүдээс мэдэгдэх ёстой боловч мэдэгдээгүй бүх хууль, зохицуулалтын дүрэм, захиргааны журам болон энэхүү хэлэлцээрт хамаарал бүхий аливаа арга хэмжээ болон үйлдлийн талаар аливаа гишүүн Хамгаалалтын арга хэмжээний хороонд мэдэгдэж болно.

9.Аливаа гишүүн нь 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан засгийн газрын бус аливаа арга хэмжээний талаар мэдэгдэл өгч болно.

10.Энэхүү хэлэлцээрийн дагуу Барааны худалдааны зөвлөлд өгвөл зохих бүх мэдэгдэлийг гол төлөв Хамгаалалтын арга хэмжээний хороогоор дамжуулан хүргүүлнэ.

11.Энэхүү хэлэлцээрийн мэдэгдэл өгөх талаархи заалтууд нь аливаа гишүүний нууцын зэрэглэлтэй мэдээллийг задруулах, мэдээллийг задруулах нь хууль хэрэгжүүлэхэд саад болох буюу нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх, эсхүл улсын болон хувийн тодорхой үйлдвэрийн газрын арилжааны хууль ёсны ашиг сонирхолд харшлахаар бол, тийм мэдээллийн нууц задруулахыг шаардах ёсгүй.

13 дугаар зүйл

Хяналт шалгалт

1.Хамгаалалтын арга хэмжээний хороог үүгээр Барааны худалдааны зөвлөлийн удирдлагын дор байгуулж байна. Хороо нь түүнд ажиллах хүсэлтэй аливаа гишүүний хувьд нээлттэй байна. Хороо нь дараахь үүргийг гүйцэтгэнэ:

(а)энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд хяналт тавьж жил бүр Барааны худалдааны зөвлөлд тайлагнах, энэ ажлыг улам боловсронгуй болгох талаар зөвлөмж бэлтгэх;

(b)Хамгаалалтын арга хэмжээнд өртсөн гишүүний хүсэлтээр хамгаалалтын арга хэмжээг энэхүү хэлэлцээрийн журмын шаардлагад хэрэгжүүлж байгаа эсэхийг тогтоож үнэлгээ, дүгнэлтээ Барааны худалдааны зөвлөлд тайлагнах;

(с)гишүүдийн хүсэлтээр энэхүү хэлэлцээрийн заалтын дагуу зөвлөлдөөн хийхэд нь туслалцаа үзүүлэх;

(d)10 дугаар зүйл болон 11 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсэгт тусгасан арга хэмжээг нягтлан шалгах, тэдгээрийг үе шаттайгаар татан буулгахад хяналт тавьж, шаардлагатай нөхцөлд Барааны худалдааны зөвлөлд илтгэж байх;

(е)Хамгаалалтын арга хэмжээ хэрэглэж буй гишүүний хүсэлтийн дагуу буулт хийх буюу хүлээсэн бусад үүргийг түр зогсоох санал нь “бодит байдлаараа тэнцүү” болох эсэхийг хянан үзэж Барааны худалдааны зөвлөлд илтгэх;

(f)Энэхүү хэлэлцээрийн дагуу өгөгдөх бүхий л мэдэгдлийг хүлээн авах, хянаж үзэх, Барааны худалдааны зөвлөлийн тодорхойлсон аливаа бусад үүргийг гүйцэтгэх;

(g)Энэхүү хэлэлцээрийн дагуу өгөгдөх бүхий л мэдэгдлийг хүлээн авах, хянаж үзэх, Барааны худалдааны зөвлөлийн тодорхойлсон аливаа бусад үүргийг гүйцэтгэх.

2.Хорооноос хяналт шалгалтын ажиллагаа явуулахад нь туслах зорилгоор нарийн бичгийн дарга нарын газар энэхүү хэлэлцээрийн явцтай холбоотой мэдэгдэл болон холбогдох бусад баттай мэдээллийг үндэслэн жил бүр тайлан гаргаж өгнө.

14 дүгээр зүйл

Маргаан шийдвэрлэх

1994 оны ТХЕХ -ийн 22, 23 дугаар зүйлийн заалтыг Маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичгийн дагуу тайлбарлаж, хэрэглэсний дагуу энэхүү хэлэлцээрийн хүрээнд зөвлөлдөөн хийх болон маргааныг шийдвэрлэхэд хэрэглэнэ.

ХАВСРАЛТ

11 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГТ ТУСГАГДСАН ЧӨЛӨӨЛӨЛТ

Хамаарах гишүүд

Бараа

Дуусах хугацаа

Европын Холбоо/ Япон

Суудлын тэрэг, газар уснаа явагч хэрэгсэл, фургон, ачааны тэрэг (5 тн хүртэл даацтай), тэдгээртэй төстэй, бүрэн задал-сан автомашин (иж бүрдэл СКД)

1999 оны 12 дугаар сарын 31