Хэвлэх DOC Татаж авах

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НЭГДСЭН

ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН СУУРЬ КОНВЕНЦ

 

ХЭЛЭЛЦЭН ТОХИРОГЧ ТАЛУУД,

 

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавар нь хүн төрөлхтний нийтээр сэтгэл зовох зуйл болоод байгааг ухамсарлан,

 

Хүний үйл ажиллагааны улмаас хийн мандал дахь хүлэмжийн хийн агууламж эрс нэмэгдсэн нь байгалийн өөрийнх нь хүлэмжийн үзэгдлийн нөлөөг ихэсгэж, дэлхийн хийн мандал, газрын гадаргад нэмэлт дулааралт бий болгож улмаар байгалийн экосистем, хүн төрөлхтөнд сөргөөр нөлөөлөх вий гэдэгт сэтгэл зовнин,

 

Дэлхий дахины хүлэмжийн хийн түүхэн болоод өнөө үеийн хаягдлын ихэнх хувь нь хөгжингүй орнуудад оногдож байгаа ба хөгжиж буй орны нэг хүнд оногдох хаягдпын хэмжээ одоогоор бага боловч эдгээр орны хаягдлын эзлэх хувь нийгмийн хийгээд хөгжпийн хэрэгцээгээ хангах явцад цаашид өснө гэдгийг тэмдэглэж,

Хүлэмжийн хий шингэх, хуримтлахад хуурай газар болон далайн экосистемийн үүрэг, ач холбогдлыг харгалзан,

 

Уур амьсгалын өөрчлөлтийг урьдчилан тооцоолоход орон зай, хугацаа, тэдгээрийн бүс нутгийн онцлог гэх мэт олон зүйл тодорхойгүй байгааг тэмдэглэж,

 

Уур амьсгалын өөрчлөлтийн дэлхий нийтийг хамарсан шинж чанар нь улс орнуудын хамгийн өргөн хүрээтэй хамтын ажиллагааг шаардаж байгаагийн дээр үүнд улс бүр олон улсын нийтлэг болон өөрсдийн бодит боломж, нийгэм-эдийн засгийн нөхцлөөс үүдэн гарах ялгавартай хариуцлагаа ухамсарлан үр бүтээлтэй оролцохын чухлыг хүлээн зөвшөөрч,

 

Стокгольм хотноо 1972 оны 6 дугаар сарын 16-ны өдөр баталсан НҮБ-ын Хүрээлэн буй орчны Бага хурлын Тунхаглалын үзэл санааг иш үндэс болгон,

 

НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим ёсоор улс орон бүр өөрийн нөөц баялгийг хүрээлэн буй орчны болон хөгжпийн талаарх бодлогынхоо дагуу боловсруулах бүрэн эрхтэй бөгөөд түүнчлэн өөрийн эрх мэдлийн болон хяналтын хүрээнд явуулах үйл ажиллагаандаа хилийн чанад дахь улсууд нутаг дэвсгэрийн байгаль орчинд хохирол учруулахгүй байх явдлыг хангах хариуцлага хүлээнэ гэдгийг тус тус санаж,

 

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой арга хэмжээний талаарх олон улсын хамтын ажиллагаанд улс бүр бүрэн эрхтэй байх зарчимтайг дахин нотолж,

 

Улс орон бүр хүрээлэн буй орчны салбарт үр нөлөө бүхий хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, удирдлагын салбар дахь экологийн стандарт, зорилго, дэс дараалал нь тэдгээрийг хэрэглэх байгаль орчны болон хөгжлийн асуудлыг тусгасан байх ёстойн дээр зарим орон хэрэглэж буй стандартууд нь бусад орны тухайлбал хөгжиж буй орнуудын хувьд зохимжгүй, үндэслэлгүй байж болохыг хүлээн зөвшөөрч,

 

НҮБ-ын Хүрээлэн буй орчин, хөгжлийн асуудлаарх Бага хурлын тухай Ерөнхий Ассамблейн 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 44/228 дугаар тогтоол, хүн төрөлхтний өнөөгийн ба ирээдүй үеийнхний ашиг сонирхлын үүднээс даян дэлхийн уур амьсгалыг хамгаалах тухай 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 46/169, 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 45/212, 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 44/207, 1988 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 43/53 дугаар тогтоолуудын үзэл санааг иш үндэс болгон,

 

Түүнчлэн эрэг хавийн нутаг болон арлууд, ялангуяа эрэг хавийн нам дор газарт далайн түвшин ихсэхээс болж учирч болзошгүй үр дагаврын тухай Ерөнхий Ассамблейн 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 44/206 дугаар тогтоол, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны Төлөвлөгөөг хэрэгжүүлэх тухай Ерөнхий Ассамблейн 1989 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 44/172 дугаар тогтоолын холбогдох заалтыг мөн иш үндэс болгон,

 

Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах тухай 1985 оны Венийн Конвенц, озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай 1987 оны Монреалын протокол, түүнд 1990 оны 6 дугаар сарын 29-ний өдөр оруулсан засвар, нэмэлтийг иш татан,

 

Дэлхийн уур амьсгалын II бага хурлаар 1990 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр баталсан Сайд нарын Тунхаглалыг тэмдэглэн,

 

Уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон улс орны хэрэгжүүлж буй судалгааны ажлын үнэ цэнэ, Дэлхийн цаг уурын байгууллага, НҮБ-ын Хүрээлэн буй орчны Хөтөлбөр, бусад байгууллага, НҮБ-ын системийн салбар нэгж, байгууллагын зүгээс оруулсан хувь нэмэр, ач тус, түүнчлэн судалгааны ажлыг зохицуулах, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг солилцоход бусад олон улсын болон Засгийн газар хоорондын байгууллагын оруулсан хувь нэмрийн чухлыг тус тус ухамсарлан,

 

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх, танин мэдэхэд шаардагдах арга хэмжээ нь экологи, нийгэм, эдийн засгийн талаас нь авч үзвэл, хэрвээ эдгээр нь шинжлэх ухаан, техник, эдийн засгийн зохих ойлголт дээр үндэслэсэн, эдгээр салбарт гарган авсан шинэ шинэ үр дүнгээр байнга шинэчлэгдсэн байх зөвхөн тэр нөхцөлд хамгийн үр дүнтэй болно гэдгийг хүлээн зөвшөөрч,

 

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх талаар авах арга хэмжээний эдийн засгийн үндэслэл гаргах боломж, түүнчлэн энэ нь экологийн бусад асуудлыг шийдвэрлэхэд түлхэц өгч чадахыг хүлээн зөвшөөрч,

 

Хүлэмжийн нөлөө ихсэхэд хүргэж буй бүх төрлийн хүлэмжийн хийг хамруулан, тэдгээрийн харьцангуй нөлөөллийн сайтар тооцоонд тулгуурласан, дэлхий нийтийн болон үндэсний хүрээнд харилцан зохицсон тохиолдолд бүс нутгийн түвшинд уул асуудлын бүхий л талыг тусгасан хэтийн чиглэл, бодлоготой уялдуулсан тодорхой дэс дараа бүхий уян хатан арга хэмжээг анхны алхам болгон хойшлуулалгүй авах явдал хөгжингүй орнуудын өмнө тулгарч буйг хүлээн зөвшөөрч,

 

Нам дор газрын ба арлын жижиг улсууд, эрэг хавийн нам дор газартай улсууд, гандуу, хуурайвтар эсвэл ган, цөлжилт, үер усны аюулд байнга өртдөг нутаг дэвсгэр, уулын эмзэг экосистемтэй хөгжиж буй орнууд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаварт онцгой эмзэг гэдгийг хүлээн зөвшөөрч,

 

Ашигт малтмалын төрлийн түлш, шатахууныг үйлдвэрлэх, ашиглах, экспортлохоос эдийн засаг нь онцгой хамаардаг орнууд, үүний дотор хөгжиж буй орнуудад хүлэмжийн хийн хаягдлыг хязгаарлах арга хэмжээнээс үүдэн гарах өвөрмөц хүндрэлийг хүлээн зөвшөөрч,

 

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хариу үйлдэл нь нийгэм, эдийн засгийн иж бүрэн арга хэмжээтэй зохицуулагдсан түүнд хохирол учруулахааргүй, юуны өмнө хөгжиж буй орнуудын эдийн засгийн топвортой хөгжил, ядуурлыг арилгах хууль ёсны эн тэргүүний хэрэгцээг бүрэн тусгасан байх ёстойг нотлон,

 

Бүх улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнууд нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлөө хангахын тулд байгалийн нөөцөө ашиглах шаардлагатайг нотолж, энэ үйлстээ хөгжиж буй орнуудад хүлэмжийн хийн хаягдалтай тэмцэх, өндөр үр ашигтай эрчим хүчийг хөгжүүлэхэд эдийн засаг, нийгмийн үүднээс хамгийн үр ашигтай шинэ технологи хэрэглэх хэрэгтэйг хүлээн зөвшөөрч,

 

Өнөөгийн ба ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс уур амьсгалын тогтолцоог хамгаалах зориг шийдвэр төгс байгаагаа нотлон

 

Дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов.

 

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

 

Тодорхойлолт

 

Энэхүү Конвенцид:

 

1."Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар” гэдэг нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн байгалийн болон зохицуулалттай экологийн тогтоцын бүтэц, нөхөн сэргэх чадвар буюу чанар үр өгөөж, мөн нийгэм эдийн засгийн хэвийн үйл ажиллагаа болон хүний эрүүл мэнд, ая таатай байдалд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх физик буюу биологийн орчинд гарах өөрчлөлтийг илэрхийлнэ.

 

2.“Уур амьсгалын өөрчлөлт" гэж уур амьсгал байгалийн жам ёсоороо хэлбэлзэх хугацааны туршид хүний шууд болон дам үйл ажиллагааны улмаас дэлхийн хийн мандлын бүтцэд гарч буй өөрчлөлтийн дүнд бий болсон уур амьсгалын өөрчлөлтийг хэлнэ.

 

3.”Уур амьсгалын тогтолцоо” гэж хийн мандал, усан мандал, шим мандал, сав мандлын нийлмэл цогц, тэдгээрийн харилцан үйлчлэлийг хэлнэ.

 

4.”Хаягдал” гэж тодорхой газар нутагт тодорхой хугацаанд хүлэмжийн хий, тэдгээрийн урьдач бодис хийн мандалд орохыг хэлнэ.

 

5.”Хүлэмжийн хий” гэж хэт улаан туяаг шингээн авч буцаан туяаруулах шинж чанартай байгалийн буюу хүний үйл ажиллагааны гаралтай хийн мандлын бүрэлдэхүүн хэсгийг хэлнэ.

 

6.Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага” гэдэг нь тухайн бүс нутгийн бүрэн эрхт улс орнуудын байгуулсан, энэхүү Конвенц болон түүний нэмэлт протоколуудаар зохицуулагдсан асуудлуудыг шийдвэрлэх эрх бүхий, дотоод дэг журмын дагуу холбогдох баримт бичигт гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, мөн түүнд нэгдэн орох зохих эрхээр хангагдсан байгууллагыг хэлнэ.

7.”Хураагуур” гэж хүлэмжийн хий түүний урьдач бодис хуримтлагддаг уур амьсгалын тогтолцооны нэг буюу хэд хэдэн бүрдэл хэсгийг хэлнэ.

 

8."Шингээгч” гэж хүлэмжийн хий, тоосонцор буюу хийн мандал дахь хүлэмжийн хийн урьдач бодисыг шингээх аливаа явц, үйлдлийн хэлбэр буюу механизмыг хэлнэ.

 

9."Эх үүсвэр" гэж хүлэмжийн хий, тоосонцор буюу хүлэмжийн хийн урьдач бодис агаар мандалд орж байгаа аливаа явц, үйлдлийн хэлбэрүүдийг хэлнэ.

 

ХОЁРДУГААР ЗҮЙЛ

 

Зорилт

 

Энэхүү Конвенц болон түүнд оролцогч Талуудын Бага хурлаас батлан гаргаж болох эрх зүйн баримт бичгүүдийн эцсийн зорилго нь хийн мандал дахь хүлэмжийн хийн агууламжийг уур амьсгалын тогтолцоонд хүний үйл ажиллагааны улмаас нөлөөлж болох аюултай түвшинд хүрэхээргүйгээр тогтворжуулахад чиглэсэн Конвенцийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэхэд оршино. Энэ түвшинд эдийн засгийн цаашдын тогтвортой хөгжлийг хангах, хүнс тэжээлийн үйлдвэрлэлийг аюулд учруулахгүй байх, уур амьсгалын өөрчлөлтөд экологийн тогголцоо аяндаа дасан зохицоход хангалттай тийм хугацаанд хүрэх ёстой.

 

ГУРАВДУГААР ЗҮЙЛ

 

Зарчмууд

 

Конвенцийн зорилтод хүрэх, туүний заалтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа Талуудын мөрдлөг болгох зарим зүйл гэвэл:

 

1.Талууд хүн төрөлхтний өнөөгийн ба ирээдүйн үеийнхний сайн сайхны тусын тулд өөр өөрсдийн болоод бүх нийтийн үүрэг хариуцлагадаа нийцүүлэн эрх тэгш байдлын үндсэн дээр уур амьсгалын тогтолцоог хамгаална. Түүнчлэн хөгжингүй орнууд уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагаврын эсрэг тэмцэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ.

 

2.Хөгжиж байгаа орнуудын ялангуяа уур амьсгалын сөрөг үр дагаварт онцгой эмзэг өртөх Талууд, мөн энэхүү Конвенцийн дагуу хүнд хүчир хэрэгжүүлэх боломжгүй үүрэг хүлээх болж байгаа хөгжиж байгаа орнуудын тодорхой шаардлага, онцгой нөхцөл байдлыг бүрэн хэмжээгээр харгалзан үзнэ.

 

3.Талууд уур амьсгалын өөрчлөлтийг урьдаас үнэлэх, өөрчлөлтийн шалтгааныг арилгах, түүнийг хамгийн бага болгох, түүний сөрөг үр дагаврыг нь бууруулах зорилгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Уур амьсгалын өөрчлөлт эргэлт буцалтгүй, ноцтой хохирол учруулах аюул оршиж байгаа газар нутгийн хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээ нь манай гаригийн сайн сайхны тусын тулд эдийн засгийн хувьд үр ашигтай, хамгийн бага зардал гаргасан байх ёстой бөгөөд шинжлэх ухааны тодорхой бус байдал нь гийм бодлого арга хэмжээ авахыг хойшлуулах шалтаг болох ёсгүй. Энэ бодлого, арга хэмжээнд нийгэм эдийн засгийн янз бүрийн нөхцлийг харгалзсан, хүлэмжийн хийн бүхий л эх үүсвэр, шингээгч, хураагуурыг тооцсон, дасан зохицох арга хэмжээг оруулсан, эдийн засгийн бүх салбарыг хамарсан иж бүрэн байх ёстой. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээний хүчин чармайлтыг сонирхогч Талууд хамтран ажиллах замаар хэрэгжүүлж болно.

 

4.Талууд тоггвортой хөгжих эрхтэй бөгөөд үүнд дэмжлэг үзүүлэх ёстой. Уур амьсгалын тогтолцоог хүний үйл ажиллагаанаас үүсэлтэй өөрчлөлтөөс хамгаалахад чиглэсэн бодлого арга хэмжээ нь оролцогч Тал бүрийн өвөрмөц онцлогтой тохирсон үндэсний хөгжлийн хөтөлбөртэй уялдсан байх ёстой. Учир нь эдийн засгийн хөгжил нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.

 

5.Оролцогч Талууд ялангуяа хөгжиж байгаа орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зохистой арга хэмжээ авах боломж олгох үүднээс эдийн засгийн тогтвортой өсөлт хөгжлийг хангахад хүргэх олон улсын эдийн засгийн аятай нээлттэй тогтолцоо тогтооход дэмжпэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор авсан арга хэмжээ нь нэг талын байсан ч олон улсын худалдаанд далдуур хязгаарлалт тавих, дураараа болон үндэслэлгүй ялгаварлан гадуурхах хэрэгсэл болох ёсгүй

 

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

 

Үүрэг, амлалт

 

1.Оролцогч Талууд нийтлэг болон улс орон бүрийн хүлээсэн үүрэг хариуцлага хөгжлийн зорилго, нөхцөл, өөрсдийн үндэсний болон бүс нутгийн хөгжлийн тэргүүн зорилт, нөхцөл байдлаа харгалзан,

 

а)Талуудын Бага хурлаар тохиролцсон, харилцан жишиж болох арга зүйг ашиглан хүний үйл ажиллагааны улмаас үүсэх Монреалын протоколоор зохицуулагдаагүй бүх төрлийн хүлэмжийн хийн шингээгчээс нэвчих ба эх үүсвэрүүдээс хаягдах хаягдлын үндэсний тайланг 12 дугаар зүйлийн дагуу боловсруулж, үе үе шинэчлэн нийтэлж, Талуудын Бага хуралд оруулж байх,

 

б)Уур амьсгалын өөрчлөлтөд бүрэн дасан зохицоход дэмжпэг үзүүлэх арга хэмжээ, Монреалын протоколоор зохицуулагдаагүй бүх төрлийн хүлэмжийн хийн шингээгчээс нэвчих ба эх үүсвэрүүдээс хаягдах хаягдлын асуудлыг шийдвэрлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг багасгах арга хэмжээг агуулсан үндэсний болоод зарим тохиолдолд бүс нутгийн хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, нийтлэх, байнга шинэчилж байх.

 

в)Эрчим хүч, тээвэр, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, хог хаягдлыг зохицуулах зэрэг бүх холбогдох салбарт хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй Монреалын протоколоор зохицуулагдаагүй хүлэмжийн хийн хаягдлыг хязгаарлах, бууруулах, арилгахад чиглэсэн технологи, арга зүй, үйл ажиллагааг дамжуулах явдлыг оролцуулаад эдгээрийг боловсруулах, хэрэглэх, түгээхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах.

 

г)Ногоон ургамал, биомасс, ой, далай болон хуурай газар, эрэг орчмын болон далайн экологийн тогтолцоо зэрэг Монреалын протоколоор зохицуулагдаагүй бүх төрлийн хүлэмжийн хийг шингээгч, хураагуурыг зохистой ашиглах, мөн шаардлагатай үед тэдгээрийг хамгаалах, чанарыг нь сайжруулахад дэмжпэг үзүүлэх.

 

д)Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаварт дасан зохицоход чиглэсэн бэлтгэл арга хэмжээ авахад хамтран ажиллах, хөдөө аж ахуй, усны нөөц, эрэг хавийн нутагт аж ахуй эрхлэх, ган, цөлжилт, ялангуяа Африк тивд, мөн үерт нэрвэгдэж байгаа нутгийг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг иж бүрэн цогц төлөвлөгөөг нарийвчлан боловсруулах.

 

е)Нийгэм, эдийн засаг, экологийн бодлого явуулах арга хэмжээг хэрэгжүүлэх мөн байгаль орчны чанар, хүн амын эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх сөрөг үр дагаврыг хамгийн бага болгох зорилгоор үндэсний хэмжээнд тодорхойлогдсон үр дагаврыг үнэлэх гэх мэт арга зүй боловсруулж хэрэглэх, уур амьсгалын өөрчлөлтийн үйлчлэлийг зөөлрүүлэх, түүнд дасан зохицох зорилготой, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхдээ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үнэлэлт дүгнэлтийг аль болох тооцох.

 

ё)Уур амьсгалын тогтолцоо болон уур амьсгалын өөрчлөлтийн тухай мэдлэгийг гүнзгийрүүлэх, мөн түүний шалтгаан, үр дагавар, хэмжээ хязгаар, хугацааны талаар болон түүний эсрэг хариу арга хэмжээний янз бүрийн стратегийн бодлогыг нийгэм эдийн засгийн үр дүнтэй холбогдсон тодорхойгүй байгаа асуудлуудыг багасгах, арилгахад чиглэсэн шинжпэх ухаан, техник, технологи, нийгэм-эдийн засгийн болон бусад судалгаа шинжилгээний ажил, байнгын ажиглалт явуулах, мэдээллийн сан бүрдүүлэх талаар хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх.

 

ж)Уур амьсгалын тогтолцоо болон уур амьсгалын өөрчлөлт, тэрчлэн хариу арга хэмжээний янз бүрийн стратегийн бодлогын нийгэм- эдийн засгийн үр дагавартай холбоотой шинжпэх ухаан, техник, технологи, нийгэм-эдийн засгийн болоод хууль эрх зүйн мэдээллийг бүрэн хэмжээгээр, ил шуурхай солилцох талаар хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх.

 

з)Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар мэргэжилтэн бэлтгэх, хүн амын дунд суртал нэвтрүүлгийн ажил явуулах зэргээр боловсролын салбарт хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх, үүнд төрийн бус байгууллагуудыг аль болох өргөнөөр оролцуулах явдлыг хөхиүлэн дэмжих.

 

и)12 дугаар зүйлийн дагуу Талуудын Бага хуралд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай мэдээлэл илгээх зэрэг болно.

 

2.Хөгжингүй орнууд ба Конвенцийн I хавсралтанд дурьдсан оролцогч Талууд дараахь тодорхой үүрэг, амлалтыг хүлээнэ. Үүнд:

 

а)Эдгээр оролцогч Талууд хүний үйл ажиллагааны улмаас гарах хүлэмжийн хийн өөрсдийн хаягдлыг багасгах, хүлэмжийн хийн шингээгч, хураагуурын чанарыг дээшлүүлэх, тэдгээрийг хамгаалах талаар уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг сулруулах үндэсний бодлог явуулж холбогдох арга хэмжээг авна.

Хүний үйл ажиллагааны улмаас гарах нүүрсхүчлийн хий болон Монреалын протоколоор зохицуулагдахгүй бусад хүлэмжийн хийн хаягдлыг энэ арван жилийн сүүлчээр хуучин түвшинд нь хүртэл бууруулах нь хүлэмжийн хийн удаан хугацааны хандлагад өөрчлөлт оруулахад тус дөхөм үзүүлнэ гэдгийг хүлээн зөвшөөрч, эдгээр Талуудын өнөөгийн эдийн засгийн бүтэц, байгалийн нөөцийн харилцан адилгүй байдал, эдийн засгийн тогтвортой, өндөр хөгжлийг хангах шаардлага, нэгэнт буй болсон технологи болон бусад тодорхой нөхцөл байдал, түүнчлэн тавьсан зорилтыг хэрэгжүүлэх дэлхий дахины хучин чармайлтад Талуудын эрх тэгш, зохистой хувь нэмэр оруулах шаардлагатай уялдуулан дээрх бодлого, арга хэмжээ нь Конвенцийн зорилтод нийцүүлэн хүний үйл ажиллагааны улмаас гарах /хүлэмжийн хий/ хаягдлын удаан хугацааны хандлагын өөрчлөлтөд хөгжингүй орнууд тэргүүлэх үүрэгтэйг нотлон харуулах болно.

 

Энэхүү бодлого арга хэмжээг эдгээр оролцогч Талууд бусад Талуудтай хамтран хэрэгжүүлж болох бөгөөд Конвенцийн болон энд ярьж байгаа зүйлийн зорилтыг хангахад бусад Талуудад тусламж дэмжлэг үзүүлж болно.

 

б)Энэ чиглэлийн ажилд ахиц гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор эдгээр Талууд 12 дугаар зүйлд заасны дагуу тухайн орны хувьд энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор, цаашид байнга энэ зүйлийн а-д дурьдсан бодлого, арга хэмжээний тухай болон мөн Монреалын протоколоор зохицуулагдаагүй хүлэмжийн хийн эх үүсвэр ба шингээгчийн нэвчилтээс үүсэх хүний үйл ажиллагаатай холбоотой хаягдлын цаашдын тоо хэмжээг урьдчилан тооцоолж ингэснээр эдгээр хүлэмжийн хийн хаягдлын хэмжээг дангаар буюу хамтаараа 1990 оны түвшинд хүртэл бууруулах тухай дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж байх бөгөөд дээрх мэдээллийг Талуудын Бага хурлын анхдугаар чуулганаар болон цаашид 7 дугаар зүйлийн дагуу байнга хэлэлцэж байна.

 

в)Энэ зүйлийн “б" заалтын дагуу хүлэмжийн хийн эх үүсвэр ба шингээгчээс нэвчих хаягдлын түвшний тооцоог хийхдээ шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололтыг ашиглан шингээгчдийн бодит багтаамж ба хүлэмжийн хий тус бүрийн уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөг харгалзан үзнэ. Талуудын Бага хурал энэхүү тооцооны арга зүйг анхдугаар чуулганаараа хэлэлцэн тохирох ба цаашид байнга хэлэлцэж байна.

 

г)Талуудын Бага хурал анхныхаа чуулганаар энэ зүйлийн "а”, "б” заалт тохиромжтой эсэхийг хэлэлцэнэ. Энэхүү хэлэлцүүлгийг шинжлэх ухааны сүүлийн үеийн мэдээллээс гадна уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагаврын тухай нэмэлт дүгнэлт болон холбогдох техник, нийгэм, эдийн засгийн мэдээллийн үндсэн дээр явуулна. Энэхүү хэлэлцүүлэгт үндэслэн Талуудын Бага хурал энэ зүйлийн “а”, “б”-д заасан үүрэг амлалтад нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг тохиромжтой арга хэмжээ авах бөгөөд Талуудын Бага хурлын анхдугаар чуулганаар мөн а-д заасны дагуу хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны шалгуурын талаар шийдвэр гаргана. “а”, “б" заалтын 2 дугаар хэлэлцүүлэг 1998 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө явагдах бөгөөд цаашид энэхүү Конвенциор тавьсан зорилго хэрэгжтэл Талуудын Бага хурлаас тогтоох тогтмол хугацаанд байнга хэлэлцэж байна.

 

д) Эдгээр Талууд,

 

i)Конвенцийн зорилгыг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан эдийн засгийн болон захиргааны холбогдох баримт бичгүүдийг шаардлагатай үед бусад Талуудтай зохицуулна.

 

ii)Монреалын протоколоор зохицуулагдаагүй хүний үйл ажиллагааны улмаас гаралтай хүлэмжийн хийн хаягдлыг байж болох хэмжээнээс харьцангуйгаар илүү өндөр түвшинд хүрэх нөхцөл бүрдүүлж байгаа өөрийн улсын хэрэгжүүлж байгаа бодлого болон лрактик арга хэмжээг олж тогтоон, үе үе хэлэлцэж байна.

 

е)Холбогдох Талууд дэмжсэний үндсэн дээр 1,11 хавсралтаар өгсөн жагсаалтанд өөрчлөлт оруулах зорилгоор бэлэн байгаа мэдээллийг Талуудын Бага хурлаар 1998 оны 12 дугаар сарын 31-ний дотор хэлэлцэнэ.

 

ё)Энэ заалтын а, б хэсэгт заасан үүрэг амлалтыг биелүүлэхэд бэлэн байгаагаа I хавсралтад ороогүй аль ч Тал соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах болон нэгдэн орох тухай батламж бичиггээ болон мөн ямар ч үед Эх хадгалагчид мэдэгдэж болно. Эх хадгалагч гарын үсэг зурсан болон бусад Талуудад энэ тухай мэдэгдэнэ.

 

3.Оролцогч хөгжиж буй орнуудаас 12 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан үүрэг амлалтыг биелүүлэхэд шаардагдах тохиролцсон бүх зардлыг гаргах зорилгоор хөгжингүй орнууд болон II хавсралтад орсон хөгжингүй орнууд санхүүгийн нэмэлт шинэ эх үүсвэр гаргана. Түүнчлэн эдгээр орнууд нь энэхүү зүйлийн 1 дүгээр заалтад хамрагдах хөгжиж байгаа орнууд, олон улсын байгууллагууд, мөн 11 дүгээр зүйлд заасан байгууллагууд болон Талууд хоорондоо зохицсон арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцан тохиролЦсон бүх нэмэлт зардлыг даах, мөн хөгжиж байгаа орон болох Талуудад шаардлагатай технологи шилжүүлэхтэй холбогдсон хөрөнгийг оролцуулаад санхүүгийн нөөцийг энэхүү зүйлийн дагуу гаргана. Энэ үүрэг, амлалтыг хэрэгжүүлэхдээ хөрөнгийн урсгалыг урьдчилан төлөвлөсөн байдал, түүний хүрэлцээтэй эсэхийг тодорхойлох, хөгжингүй орнууд тус бүртээ учрах дарамтыг зөв хуваарилах зэрэг асуудлыг тооцно.

 

4.Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаварт ихээхэн эмзэг хөгжиж буй орнуудад энэхүү сөрөг үр дагаварт дасан зохицоход шаардагдах зардлыг нөхөхөд хөгжингүй орнууд болон II хавсралтад орсон хөгжингүй бусад орнууд тусламж үзүүлнэ.

 

5.Хөгжингүй орнууд болон II хавсралтад орсон хөгжингүй бусад орнууд нь бусад Талуудад ялангуяа хөгжиж буй орнуудад энэхүү Конвенцийн заалтыг хэрэгжүүлэх боломж олгохын тулд тздэнд зарим тохиолдолд экологийн хувьд аюулгүй технологи болон ноу-хау шилжүүлэх буюу түүнд хүрэх боломж олгох явдлыг дэмжих, хөнгөлөлт үзүүлэх, санхүүжүүлэх зэргээр тодорхой практик арга хэмжээ авах болно. Үүнийг хэрэгжүүлэх явцад хөгжингүй орнууд нь хөгжиж буй орнуудын үндэсний чадавхи болон технологийг хөгжүүлж бэхжүүлэхэд дэмжлэг узүүлнэ. Боломжтой бусад Талууд болон байгууллагууд ийм технологи шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тусламж мөн үзүүлж болно.

 

6.Зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа I хавсралтад орсон Талуудад уур амьсгалын өөрчлөлттэй холбогдсон асуудлуудыг авч хэрэгжүүлэх боломжийг бэхжүүлэх, түүнчлэн харьцуулах суурь жишиг болгож авсан Монреалын протоколоор зохицуулагдахгүй хүлэмжийн хийн хүний үйл ажиллагааны улмаас үүсэх хаягдлын бодит түвшинг харгалзан үзэж, Талуудын Бага хурлаас тэдгээр орнуудын хувьд 2 дахь заалтад заасан үүрэг амлалтыг биелүүлэхэд нь тодорхой хэмжээний уян хатан бодлого баримтлах болно.

 

7.Хөгжиж буй орнууд Конвенцид заасан үүрэг амлалтаа биелүүлэх нь Конвенцид оролцогч хөгжингүй орнууд санхүүгийн эх үүсвэр, технологи шилжүүлэхтэй холбогдсон Конвенцийн дагуу хүлээх үүрэг амлалтаа хэр үр дүнтэй биелүүлэхээс шалтгаалах бөгөөд хөгжиж буй орны хувьд эдийн засгийн болон нийгмийн хөгжлөө хангах, ядуурлыг бууруулах явдал тэдний үндсэн, тэргүүн зэргийн зорилт гэдгийг бүрэн тооцсон байх ёстой.

 

8.Энэ зүйлд заасан үүрэг амлалтыг биелүүлэхэд энэхүү Конвенцийн дагуу ямар үйл ажиллагаа явуулах түүний дотор уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар /буюу/ хөгжиж буй орнуудад ялангуяа дор дурьдсан орнууд, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх явцад гарсан тодорхой хэрэгцээ, үйл ажиллагааг санхүүжүүлэх, даатгах болон технологи шилжүүлэх асуудлыг Талууд бүрэн хэмжээгээр авч хэлэлцэнэ. Үүнд:

 

а)Арлын жижиг улсууд

 

б)Эрэг хавийн нам дор газартай улсууд

в)Гандуу болон хуурайвтар бүсүүдтэй, ойгоор бүрхэгдсэн бүсүүдтэй, мөн сийрэгжиж байгаа ойтой орнууд

 

г)Байгалийн гамшигт өртөмхий бүсүүдтэй орнууд

 

д)Ган, цөлжилтөнд нэрвэгдэж байгаа бүсүүдтэй орнууд

 

е)Агаар нь их хэмжээгээр бохирдсон хотуудтай орнууд

 

ё)Экологийн эмзэг тогтолцоотой түүний дотор уулын экологийн тогтолцоотой орнууд

 

ж)Эдийн засаг нь байгалийн түлш шатахуун үйлдвэрлэл, боловсруулалт, экспортоос, түүнчлэн эрчим хүч их шаарддаг бүтээгдэхүүнээс онц их хамаардаг улс орнууд

 

з) Далайд гарцгүй болон дамждаг орнууд

 

Цаашид Талуудын Бага хурал шаардлагатай үед энэ заалттай холбоотой арга хэмжээ авч болно.

 

9.Талууд нь санхүүжилт хийх, технологи шилжүүлэх үйл ажиллагаандаа буурай хөгжилтэй орнуудын онцгой нөхцөл, тухайн нөхцөл хэрэгцээг бүрэн хэмжээгээр харгалзан үзнэ.

 

10.Конвенциор хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхдээ Талууд 10 дугаар зүйлийн дагуу Талуудын ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэх явцад гарч болох сөрөг үр дагаварт эдийн засаг нь эмзэг өртөж болох хөгжиж буй орнуудын нөхцөл байдлыг харгалзан үзнэ. Эдийн засаг нь түлш шатахуун үйлдвэрлэх, боловсруулах, экспортлох буюу түүнтэй холбоотой эрчим хүч их шаарддаг бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс олох орлогоос ихээхэн хэмжээгээр хамаардаг буюу өөр төрлийн технологид шилжихэд онцгой бэрхшээл учирч болох Талуудад энэ нь юуны өмнө хамаарах болно.

 

ТАВДУГААР ЗҮЙЛ

 

Судалгаа шинжилгээ болон байнгын ажиглалт

 

Талууд 4 дүгээр зүйлийн з, е дэх заалтад заасан үүрэг амлалтыг биелүүлэхдээ:

 

а)Шинжилгээ судалгаа явуулах, мэдээлэл цуглуулах болон байнгын ажиглалт явуулах ажлыг тодорхойлох, үнэлж дүгнэх болон санхүүжүүлэхэд чиглэгдсэн олон улсын болоод Засгийн газар хоорондын хөтөлбөр, нэгдсэн сүлжээ, байгууллагын үйл ажиллагааг зохих шаардлагын дагуу ажлыг аль болохоор давхардуулахгүй байх зарчмыг баримтлан дэмжиж бэхжүүлнэ.

 

б)Нэн ялангуяа хөгжиж буй орны хувьд шинжпэх ухаан техникийн салбар дахь үндэсний чадавхи боломж, байнгын ажиглалтын системийг бэхжүүлэх болон дотоодын хууль, эрх зүйн хүрээнээс гадна орших бусад нутаг дэвсгэрээс авах мэдээлэл, түүний дүн шинжилгээний үр дүнг ашиглах, тэдгээрийг солилцоход дэмжпэг үзүүлэхэд чиглэсэн олон улсын болон Засгийн газар хоорондын хүчин чармайлтыг дэмжинэ;

 

в)Хөгжиж буй орны онцгой хэрэгцээ, шаардлагыг харгалзан тэдгээрийн үндэсний чадавхи, боломжийг бэхжүүлэх, а, б заалтад заасан хүчин чармайлтад оролцох боломжийг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллана.

 

ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

 

Боловсрол, боловсон хүчин бэлтгэх болон олон

нийтийн мэдээллийн асуудал

 

Талууд 4 дүгээр зүйлийн ж, з дэх заалтад заасан үүрэг амлалтаа биелүүлэхдээ:

 

а)Үндэсний хүрээнд хэрэгцээтэй үед бүсийн болон дэд бүсийн хэмжээнд дотоодын хууль, тогтоомжийн дагуу өөрийн боломжийн хэрээр доорх зүйлийг хөхиүлэн дэмжинэ. Үүнд:

 

i)Уур амьсгалын өөрчлөлт түүний үр дагаврын талаар олон нийтийн мэдээллийн болон боловсролын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;

 

ii)Уур амьсгалын өөрчлөлт түүний үр дагаврын тухай мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй болгох;

 

iii)Уур амьсгалын өөрчлөлт түүний үр дагаврын асуудлыг авч хэлэлцэх, зохих хариу арга хэмжээ боловсруулахад олон нийтийг оролцуулах;

 

iv)Шинжлэх ухаан, техникийн болон удирдах бүрэлдэхүүнийг бэлтгэх;

 

б)Олон улсын хэмжээнд, мөн тухайн үед ажиллаж байгаа байгууллагыг түшиглэн доорх зүйлээр дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах. Үүнд:

 

i)Уур амьсгалын өөрчлөлт түүний үр дагаврын асуудлаар олон нийтийн мэдээллийн болон сургалтын материал бэлтгэх, түүнийг солилцох;

 

ii)Үндэсний байгууллагуудыг бэхжүүлэх, боловсон хүчин солилцох буюу мэргэжилтэн бэлтгэх зорилгоор ялангуяа хөгжиж буй орнуудад зориулан энэ салбарт боловсрол болон боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.

 

ДОЛДУГААР ЗҮЙЛ

 

Талуудын Бага хурал

 

1.Үүгээр Талуудын Бага хурал үүсгэн байгуулагдана.

 

2.Талуудын Бага хурал нь энэхүү Конвенцийн дээд байгууллага бөгөөд энэхүү Конвенц болоод үүнтэй холбогдуулан Талуудын Бага хурлаас батлан гаргах эрх зүйн баримт бичгүүдийг байнга авч хэлэлцэх ба Конвенцийг үр ашигтай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай шийдвэрүүдийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргана. Үүний тулд тэрээр:

 

а)Конвенцийн зорилго, түүнийг хэрэгжүүлэх үйл явцад хуримтлагдсан туршлага, шинжлэх ухаан, техникийн хөгжилтэй уялдуулан Конвенцид заасан зохион байгуулалтын хөшүүрэг болон Талуудын хүлээх үүргийн талаар тогтмол хяналт тавих;

 

б)Талуудын өөр өөр нөхцөл байдал, үүрэг хариуцлага, бололцоо болон тэдгээрийн Конвенциос хүлээсэн холбогдох үүрэг амлалтыг харгалзан уур амьсгалын өөрчлөлт түүний үр дагаварын талаар Талуудаас авч байгаа хариу арга хэмжээний тухай мэдээлэл солилцоог дэмжих, хөнгөвчлөх;

 

в)Хоёр ба туүнээс дээш Талуудын хүсэлтийн дагуу Талуудын өөр өөр нөхцөл байдал, үүрэг хариуцлага, бололцоо болон тэдгээрийн Конвенциос хүлээсэн холбогдох үүрэг амлалтыг харгалзан тэдгээрийн уур амьсгалын өөрчлөлт түүний үр дагаврын талаарх хариу арга хэмжээг зохицуулах;

 

г)Талуудын Бага хурлаар тохиролцох харилцан жишиж болохуйц арга зүйг боловсруулах тогтмол нарийвчлан шинэчлэх, тухайлбал, хүлэмжийн хийн шингээгчийн нэвчих ба эх үүсвэрээс гарах хаягдлын үндэсний тайлан бэлтгэх, хүлэмжийн хийн хаягдлыг багасгах, түүний шингээх чадварыг дээшлүүлэх ажлыг Конвенцийн зорилго, заалтуудын дагуу чиглүүлэх, дэмжлэг үзүүлэх;

 

д)Конвенцийн заалтын дагуу Бага хуралд оруулсан мэдээллийг түшиглэж, Конвенцийн дагуу авсан арга хэмжээний ерөнхий үр дүн болон экологи, эдийн засаг, нийгмийн үр дагаврыг, мөн тэдгээрийн нийтлэг үр нөлөөлөл болон Конвенцийн зорилго хэрэгжих явцад гарсан ахицыг дүгнэх;

 

е)Конвенцийн хэрэгжилтийн тухай илтгэлийг тогтмол авч хэлэлцэн баталж, түүнийг нийтлэхийг хариуцах;

 

ё)Конвенцийг хэрэгжүүлэх бүхий л асуудлаар зөвлөмж гаргах;

 

ж)4 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь заалт болон 11 дүгээр зүйлийн дагуу санхүүгийн нөөцийг дайчлах;

 

з)Конвенцийг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн туслах байгууллага байгуулах;

 

и)Туслах байгууллагуудаас ирсэн илтгэлийг хэлэлцэх, тэдгээрийн үйл ажиллагааг чиглүүлэн удирдах;

 

к)Өөрийн болон бусад бүхий л туслах байгууллагуудын дотоод дэг журам, санхүүгийн дүрмийг тохиролцох, батлах шийдвэр гаргахдаа зөвшилцөх зарчмыг баримтлах;

 

л)Шаардлага гарсан үед Олон улсын эрх бүхий байгууллага болон Засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагуудын тусламж дэмжлэг авах, хамтран ажиллах тэдгээрээс мэдээлэл хүсэх, ашиглах;

м) Конвенцийн зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай болон Конвенциор олгосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх.

 

3.Талуудын Бага хурал нь анхдугаар чуулганаараа Конвенцид тусгагдсан шийдвэр гаргах журмаар зохицуулагдаагүй асуудлаар шийдвэр гаргах журам болон өөрийн болон Конвенцийн дагуу байгуулагдсан туслах байгууллагуудын дотоод дэг журмыг батална. Уг журамд аливаа нэгэн тодорхой шийдвэрийг батлахад ямархуу дийлэнх олонх шаардагдахыг тодорхой заасан байна.

 

4.Талуудын Бага хурлын анхдугаар чуулганыг 21 дүгээр зүйлийн дагуу Түр нарийн бичгийн дарга нарын газраас Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор зарлан хуралдуулна. Цаашид ээлжит чуулганыг Талуудын Бага хурлаас өөрөөр шийдээгүй бол жил бүр хийж байна.

 

5.Талуудын Бага хурлын ээлжит бус чуулганыг Бага хурал шаардлагатай гэж үзэх юмуу аль нэг Тал бичгээр хүсэлт ирүүлсэн тохиолдолд Нарийн бичгийн дарга нарын газраас энэ хүсэлтийг Талуудад мэдээлснээс хойш 6 сарын дотор уг хүсэлт нийт оролцогч Талуудын гуравны нэгээс доошгүй дэмжлэг авбал зарлан хуралдуулна.

 

6.НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд мөн Олон улсын цөмийн энергийн агентлаг болон энэ Конвенцид оролцогч биш боловч эдгээр байгууллагын гишүүн буюу ажиглагч ямарваа нэгэн орон Талуудын Бага хурлын чуулганд ажиглагчаар оролцож болно. Бага хурлын чуулганд ажиглагчаар оролцох хүсэлтээ Нарийн бичгийн дарга нарын газарт илэрхийлсэн Конвенцийн үйл ажиллагааны хүрээнд хамрагдах асуудлаар үйл ажиллагаа явуулдаг дотоодын, олон улсын, Засгийн газрын болон төрийн бус аливаа байгууллагыг уг чуулганд оролцож байгаа Талуудын доод тал нь гуравны нэг нь татгалзаагүй нөхцөлд түүнийг чуулганд оролцуулж болно. Ажиглагчдыг хүлээн авах, оролцуулах явдлыг Талуудын Бага хурлаас гаргасан дэг журмаар зохицуулна.

 

НАЙМДУГААР ЗҮЙЛ

 

Нарийн бичгийн дарга нарын газар

 

1.Үүгээр Нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулна.

 

2.Нарийн бичгийн дарга нарын газар дараахь үүрэг гүйцэтгэнэ:

 

а)Талуудын Бага хурлын чуулган болон Конвенцийн дор байгуулагдсан туслах байгууллагуудын чуулганыг зохион байгуулах, зохих туслалцаа үзүүлэх;

 

б)Тус газарт ирсэн илтгэлүүдийг эмхтгэх, дамжуулахыг хариуцах;

 

в)Конвенцийн заалтуудын дагуу шаардлагатай мэдээлэл цуглуулах, дамжуулах хүсэлт Талуудаас, ялангуяа хөгжиж буй орны зүгээс гарсан үед тэдэнд дэмжлэг үзүүлэх;

 

г)Өөрийн үйл ажиллагааны тухай илтгэл бэлтгэж, Талуудын Бага хуралд танилцуулах;

 

д) Олон улсын бусад байгууллагын нарийн бичгийн дарга нарын газруудтай шаардлагатай уялдаа холбоо тогтоох;

 

е)Талуудын Бага хурлын ерөнхий чиг удирдлагын дор түүний үүргээ үр дүнтэй биелүүлэхэд нь шаардлагатай захиргааны болон гэрээ, хэлэлцээний зохицуулалтад орох;

 

ё)Конвенц, түүний протоколд заагдсан болон Бага хурлаас тогтоосон нарийн бичгийн дарга нарын газрын бусад үүргийг гүйцэтгэнэ.

 

3.Талуудын Бага хурал анхныхаа чуулганаар байнгын бүрэлдэхүүнтэй нарийн бичгийн дарга нарын газрыг томилж, түүний үйл ажиллагааг зохион байгуулна.

 

ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

 

Шинжлэх ухаан, техникийн асуудлаар зөвлөгөө

өгөх туслах байгууллага

 

1.Талуудын Бага хурал, хэрэгцээтэй үед түүний туслах байгууллагуудыг Конвенцитой холбоотой шинжлэх ухаан, техникийн тухайн цаг үеийн мэдээлэл, зөвлөмжөөр хангах зорилгоор шинжлэх ухаан, техникийн асуудлаар зөвлөгөө өгөх туслах байгууллагыг байгуулна. Тус байгууллага нь бүх Талууд оролцоход нээлттэй бөгөөд салбар дундын шинжтэй байх ба тухайн салбарын өндөр мэдлэгтэй, Засгийн газрын төлөөлөгчдөөс бүрдэнэ. Тус байгууллага Талуудын Бага хуралд өөрийн ажлын бүх чиглэлээр тогтмол хугацаанд илтгэл бэлтгэж тайлагнана.

 

2.Талуудын Бага хурлын чиг удирдлаган дор одоо ажиллаж байгаа эрх бүхий олон улсын байгууллагуудыг түшиглэн уг байгууллага дараахь уүрэг гүйцэтгэнэ. Үүнд:

 

а)Уур амьсгалын өөрчлөлт болон түүний үр дагаврын талаарх шинжпэх ухааны мэдлэгийн байдалд үнэлэлт хийх;

 

б)Конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдсон арга хэмжээний талаар шинжлэх ухааны үндэстэй дүгнэлт гаргах;

 

в)Хамгийн шинэ, үр ашигтай орчин үеийн технологи болон ноу-хау олж илрүүлэх, тийм технологийг боловсруулах буюу дамжуулахад чиглэсэн арга замын талаар зөвлөмж гаргах;

 

г)Уур амьсгалын өөрчлөлттэй холбогдсон шинжилгээ судалгааны боловсруулалтын салбар дахь олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухааны хөтөлбөр болон хөгжиж байгаа орнуудын үндэсний чадавхийг бий болгоход дэмжпэг үзүүлэх арга замын талаар зөвлөмж гаргах;

 

д)Талуудын Бага хурал түүний туслах байгууллагаас тавьсан шинжлэх ухаан, техникийн ба арга зүйн асуултад хариу өгөх.

 

3.Энэхүү байгууллагын бүрэн эрхийн хүрээ, түүний үйл ажиллагааг Талуудын Бага хурлаар нарийвчлан тодорхойлж байна.

 

АРАВДУГААР ЗҮЙЛ

 

Хэрэгжилтийн туслах байгууллага

 

1.Энэ зүйлээр Конвенцийг үр ашигтай хэрэгжүүлэх явдалд үнэлэлт өгөх, тойм гаргахад Талуудын Бага хуралд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй Хэрэгжилтийн туслах байгууллагыг байгуулна. Тус байгууллага нь бүх Талууд оролцоход нээлттэй бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар өндөр мэдлэгтэй Засгийн газрын төлөөлөгч, шинжээчдээс бүрдэнэ. Тус байгууллага Талуудын Бага хуралд өөрийн ажпын бүх чиглэлээр тогтмол хугацаанд илтгэл бэлтгэж тайлагнана.

 

2.Талуудын Бага хурлын чиг удирдлаган дор энэхүү байгууллага дараахь үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:

 

а)Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтын үндсэн дээр Талуудаас авч явуулж буй арга хэмжээний тухай мэдээллийг нэгтгэн нийтлэг үнэлгээ өгөх зорилгоор 12 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу ирүүлсэн мэдээллийг авч үзэх;

 

б)4 дүгээр зүйлийн 2 г/ дэх заалтын дагуу Талуудын Бага хурлаас хэлэлцүүлэг явуулахад туслалцаа үзүүлэх зорилгоор 12 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу ирүүлж байгаа мэдээллийг авч үзэх;

 

в)Шаардлагатай үед гаргах шийдвэрийг бэлтгэх, хэрэгжүүлэхэд Талуудын Бага хуралд дэмжлэг үзүүлнэ.

 

АРВАН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

 

Санхүүгийн механизм

 

1.Энэ зүйлээр үнэ төлбөргүй буюу хөнгөвчилсөн болзолтойгоор санхүүгийн нөөц олгох, үүний дотор технологи шилжүүлэх механизмыг тогтооно. Энэхүү механизм нь Талуудын Бага хуралд захирагдаж, түүнд тайлагнаж байх бөгөөд Бага хурал нь Конвенцитой холбоотой үйл ажиллагааны бодлого чиглэл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх эрэмбэ, сонгон авах шалгуурыг тогтооно. Тухайн үед ажиллаж байгаа нэг буюу хэд хэдэн олон улсын байгууллагад энэхүү механизмын үйл ажиллагааг хариуцуулна.

 

2.Бүх Талуудад уг механизмын удирдлагын ил тод тогтолцоонд шударга тэнцүүгээр оролцох боломж олгоно.

 

3.Талуудын Бага хурал болон санхүүгийн механизмыг удирдах үүрэг бүхий байгууллага буюу байгууллагууд нь дээрх заалтуудыг хэрэгжүүлэх зохицуулалтуудыг дараахь байдлаар тохиролцоно. Үүнд:

 

а)Уур амьсгалын өөрчлөлттэй холбогдсон санхүүжүүлэх төслүүд, Талуудын Бага хурлаас тогтоосон бодлого чиглэл, хөтөлбөрийн дэс дараа болон сонголтын шалгуурт нийцсэн нөхцөл;

 

б)Энэхүү бодлого чиглэл, хөтөлбөрийн дэс дараа, сонголтын шалгуураас шалтгаалан санхүүжүүлэх тухай аливаа тодорхой шийдвэрийг дахин хянагдах нөхцөл;

 

в)Байгууллага буюу байгууллагуудаас өөрийн санхүүжүүлэх үйл ажиллагааны тухай Талуудын Бага хуралд тогтмол оруулж байгаа илтгэл нь дээрх 1 дүгээр зүйлд заасан тайлагнах журамд нийцэж байгаа эсэх;

 

г)Энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах тухайн үед бэлэн байгаа санхүүгийн нөөцийг урьдчилан төсөөлж, тооцоолж болохуйц байдлаар тодорхойлохын зэрэгцээ мөн тухайн нөөцийн хэмжээ, түүнийг үе үе эргэн авч үзэж байх нөхцөл зэргийг тодорхойлох,

 

4.Талуудын Бага хурал анхдугаар чуулганаараа дээр дурдсан зүйлүүдийг хэрэгжүүлэх зохицуулалтыг тогтоох бөгөөд ингэхдээ 21 дүгээр зүйлийн 3-т заасан түр зохицуулалтыг хянаж үзсэний үндсэн дээр энэ түр зохицуулалтыг цаашид хадгалах эсэх талаар шийдвэр гаргана.

 

5.Конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдох санхүүгийн нөөцийг Оролцогч хөгжингүй болон хөгжиж буй орнууд хоёр талын, бүсийн болон бусад олон талын сувгуудаар дамжуулан шилжүүлж, хүлээн авч болно.

 

АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ

 

Хэрэгжүүлэхтэй холбогдсон мэдээллээр хангах

 

1.Оролцогч Талууд 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтын дагуу Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан Талуудын Бага хуралд дараахь төрлийн мэдээллээр хангана. Үүнд:

 

а)Талуудын Бага хурлаар дэмжигдэж, тохиролцсон харилцан жишиж болох арга зүйг ашиглан өөр өөрийн бололцооны хэрээр Монреалын протоколоор зохицуулагдаагүй бүх төрлийн хүлэмжийн хийн шингээгчээс нэвчих болон эх үүсвэрүүдээс гарч буй хүний үйл ажиллагаатай холбоотой хаягдлын талаарх үндэсний тайлан;

 

б)Конвенцийг хэрэгжүүлэхээр уг Талаас авч байгаа буюу авахаар төлөвлөж байгаа арга хэмжээний ерөнхий тайлбар;

 

в)Өөрийн мэдээлэлд тусгах нь зүйтэй гэж үзсэн буюу Конвенцийн зорилтыг хэрэгжүүлэхтэй холбоотой гэж үзсэн ямарваа нэгэн мэдээлэл, үүнд бололцоотой бол хийн хаягдлын дэлхий дахины төлөвийг тооцоолсон материал.

 

2.Хөгжингүй орнууд болон I хавсралтад орсон Талууд өөрийн мэдээлэлдээ дараахь мэдээллийг оруулна. Үүнд:

 

а)4 дүгээр зүйлийн 2а, 26 дэх заалтын дагуу өөртөө авсан үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх зорилгоор авч буй арга хэмжээ, бодлогын дэлгэрэнгүй тайлбар;

 

б)4 дүгээр зүйлийн 2а дахь заалтад орсон хугацааны дотор хүний үйл ажиллагааны улмаас гарах хүлэмжийн хийн хаягдал нэвчих ба эх үүсвэрээс гарах хаягдлын хэмжээний тухай дээрх "а" заалтад дурдсан арга хэмжээ, бодлогын дүнд өгсөн нарийвчилсан тооцоо.

 

3.Үүнээс гадна оролцогч хөгжингүй орнууд болон II хавсралтад орсон бусад хөгжингүй орнууд 4 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь заалтын дагуу авсан арга хэмжээнийхээ тухай дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлнэ.

 

4.Хөгжиж буй орнууд сайн дурын үндсэн дээр санхүүжүүлэх төсөл дэвшүүлж, түүний дотор хэрэгжүүлэх шаардлагатай тодорхой технологи, материал, тоног төхөөрөмж, практик арга замууд, мөн түүнчлэн боломжтой бол бүхий л нэмэлт зардлын төсөв, хаягдлын хэмжээг хорогдуулах болон хүлэмжийн хийн шингээгчийн нэвчүүлэлт дээшилсэн эсэх болон зохих үр ашгийн талаар үнэлгээ тооцоог оруулж болно.

 

5.Оролцогч хөгжингүй орнууд болон I хавсралтад орсон Талуудын хувьд энэ Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор анхныхаа мэдээллийг оруулна. Энэхүү жагсаалтад ороогүй Талууд уг Конвенц нь тэр улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш гурван жилийн дотор буюу 4 дүгээр зүйлийн 3 дахь заалтын дагуу санхүүгийн эх үүсвэр бий болсноос хойш анхныхаа мэдээллийг оруулах ба оролцогч буурай хөгжилтэй орнуудын хүвьд анхныхаа мэдээллийг өөрийн боломжтой гэж үзсэн үедээ оруулж болно. Цаашид бүх Талууд мэдээллээ энэ заалтаар тогтоосон ялгавартай журмын дагуу Талуудын Бага хурлаас тогтоосноор ирүүлж байна.

 

6.Нарийн бичгийн дарга нарын газар Талуудын энэ зүйлийн дагуу ирүүлсэн мэдээллийг аль болох богино хугацаанд Талуудын Бага хурал болон бусад туслах байгууллагад дамжуулна. Шаардлагатай бол мэдээлэл ирүүлэх журмыг Талуудын Бага хурлаас нарийвчлан тодорхойлж болно.

 

7.Талуудын Бага хурал анхдугаар чуулганаасаа эхлэн хөгжиж байгаа орнуудад, тэдний хүсэлтээр энэ зүйлийн дагуу мэдээлэл ирүүлэх, тайлагнахад нь болон 4 дүгээр зүйлийн дагуу хариу арга хэмжээ авах, төсөл хэрэгжүүлэхэд нь зориулсан техникийн болон санхүүгийн хэрэгцээгнь тодорхойлох арга хэмжээ авна. Ийм дэмжлэгийг хэрэгцээтэй үед бусад Талууд болон олон улсын эрх бүхий байгууллагууд мөн нарийн бичгийн дарга нарын газраас үзүүлж болно.

 

8.Талууд хэсэг бүлгээрээ Талуудын Бага хуралд урьдчилан мэдэгдэж, Бага хурлаас батлагдсан удирдамжийг баримтлан энэхүү зүйлд заасан үүргээ биелүүлэх үүднээс Конвенцийн дагуу Талууд тус бүрийн хүлээсэн үүргийн биелэлтийн тухай мэдээг багтаасан хамтарсан мэдээлэл гаргаж болн

 

9.Аль нэгэн Тал Нарийн бичгийн дарга нарын газарт ирүүлсэн мэдээллээ Талуудын Бага хурлаар тогтоосон шалгуурын дагуу нууцлалтай гэж тодорхойлсон бол тус газар ийм мэдээллийг нэгтгэж, дамжуулж хэлэлцэх ямар нэгэн байгууллагад оруултал нууцлалыг хадгална.

 

10.Дээрхи 9 дэх заалт болон аливаа нэгэн Тал мэдээллээ хэдийд ч нийтлэх эрхийг нь хөндөхгүйгээр Талуудын мэдээллийг Нарийн бичгийн дарга нарын газар Талуудын Бага хуралд оруулах үедээ энэхүү зүйлд нийцүүлэн нийтлэх болно.

 

АРВАН ГУРАВДУГААР ЗҮЙЛ

 

Хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг шийдвэрлэх

 

Талуудын Бага хурал Конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Талуудын хүсэлтээр олон талт зөвлөлдех үйл ажиллагааг зохион байгуулах асуудлыг анхныхаа чуулганаар хэлэлцэнэ.

 

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

 

Маргаан шийдвэрлэх

 

1.Хоёр буюу түүнээс дээш Талуудын хооронд энэ Конвенцийн заалтыг тайлбарлах буюу хэрэглэхээс үүдсэн маргаан гарвал уг Талууд хэлэлцээний буюу тэдгээрийн сонгосон бусад найрсаг аргаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

 

2.Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага биш оролцогч Тал, Конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу түүнд нэгдэн орох үед буюу үүнээс хойш ямар ч үед Конвенцийг хэрэглэх, тайлбарлахтай холбогдон гарсан аливаа маргааны тухай |рзо-{эс1о-ийн заавал мөрдөх нөхцөл, өөртөө тийм үүрэг хүлээсэн аль нэг Талын тусгай зөвшөөрөлгүйгээр:

 

а)Маргааныг Олон улсын шүүхэд шилжүүлэх;

 

б)Бага хурлаас тогтоосон журмын дагуу аль болох богино хугацаанд арбитраар шийдвэрлүүлэхийг хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа Конвенцийн эх хадгалагчид хадгалуулахаар хүргүүлж буй батламж бичигтээ мэдэгдэж болно. Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага болох оролцогч Тал дээрх (б) заалтын дагуу мөн адил мэдэгдэл хийж болно.

 

3.Дээрх 2 дахь заалтын дагуу хийсэн мэдэгдэл нь уг мэдэгдэлд заасан хугацаа дуустал буюу түүнийг хүчингүй болгох тухай бичгээр үйлдсэн мэдэгдлээ Эх хадгалагчид хадгалуулснаас хойш 3 сарын дотор хүчинтэй байна.

 

4.Шинэ мэдэгдэл, хүчингүй болгох тухай мэдэгдэл буюу мэдэгдлийн хүчинтэй хугацаа дуусах явдал нь Талууд хоорондоо өерөөр тохиролцоогүй бол Олон улсын шүүх буюу арбитрын шүүхээр орж байгаа хэрэгт үл хамаарна.

 

5.Дээрх 2 дахь заалтад нийцэж байгаа үед нэг Талаас нөгөө Талд тэдгээрийн хооронд маргаан байгаа тухай мэдэгдсэнээс хойш арван хоёр сарын дотор уг маргаан дээрх 1 дэх заалтад заасан аль нэг арга замаар шийдвэрлэгдэж чадаагүй бол маргааныг аль нэг Талын хүсэлтээр эвлэрүүлэх журмаар шийдвэрлэнэ.

 

6.Уг маргаанд оролцогч аль нэг Талын хүсэлтээр Тал тус бүрээс томилсон тэнцүү тооны гишүүд болон уг гишүүдээс сонгогдсон даргаас бүрдэх эвлэрүүлэх комиссыг байгуулна. Уг Комисс зөвлөмж хэлбэрийн шийдвэр гаргах бөгөөд Талууд түүнийг анхааралтай авч үзнэ.

 

7.Эвлэрүүлэхтэй холбогдсон нэмэлт журмыг эвлэрүүлэх тухай хавсралтаар аль болох богино хугацаанд Талуудын Бага хурлаас батална.

 

8.Энэ зүйлийн заалтууд нь Бага хурлаас гарах аливаа нэгэн эрх зүйн баримт бичигт, уг баримт бичигт өөрөөр заагаагүй бол хэрэглэгдэнэ.

 

АРВАН ТАВДУГААР ЗҮЙЛ

 

Конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах

 

1.Аль ч Тал Конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргаж болно.

 

2.Конвенцид оруулах нэмэлт, өөрчлөлтийг Талуудын Бага хурлын ээлжит чуулганаар батална. Уг нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх хуралдаанаас доод тал нь зургаан сарын өмнө Нарийн бичгийн дарга нарын газар энэхүү нэмэлт, өөрчлөлтийн бичвэрийг Талуудад хүргүүлнэ. Мөн энэ талаар Конвенцид гарын үсэг зурсан талуудад хүргүүлж, Эх хадгалагчид мэдээлнэ.

 

3.Талууд Конвенцид оруулах ямар нэгэн нэмэлт, өөрчлөлтийг зөвшилцөх журмаар шийдвэрлэхийн тулд бололцоотой бүхнийг хийнэ. Хэрэв зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд эцсийн арга хэмжээ болгон уг хуралдаанд оролцож санал өгсөн Талуудын дөрөвний гурваас дээш саналаар нэмэлт, өөрчлөлтийг батална. Нарийн бичгийн дарга нарын газар батлагдсан нэмэлт, өөрчлөлтийг бүх Талуудад тарааж хүлээн зөвшөөрүүлэхээр Эх хадгалагчид мэдэгдэнэ.

 

4.Уг нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн батламж бичгийг Эх хадгалагчид хадгалуулна. Конвенцид оролцогч Талуудын дөрөвний гурав нь дээрх 3 дахь заалтын дагуу батлагдсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрснөө мэдэгдсэн батламж бичгээ Эх хадгалагчид хадгалуулсан өдрөөс хойш ер дэх хоногоос эхлэн хүлээн зөвшөөрсөн Талуудад хүчин төгөлдөр болно.

 

5.Бусад Талуудын хувьд уг нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн батламж бичгээ Эх хадгалагчид хадгалуулснаас хойш ер дэх хоногоос эхлэн хүчин төгөлдөр болно.

 

6.Энэ зүйлд гарсан "санал хураалтад оролцож, санал өгсөн Талууд" гэсэн ойлголт нь хуралдаанд оролцож, дэмжих буюу дэмжихгүй гэсэн саналаа өгсөн Талуудыг илэрхийлнэ.

 

АРВАН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

 

Конвенцийн хавсралтыг батлах болон түүнд

нэмэлт, өөрчлөлт оруулах

 

1.Конвенцийн хавсралтууд нь түүний салшгүй хэсэг болох бөгөөд өөрөөр ойлгомжтойгоор заагаагүй бол Конвенци болон түүний аль ч хавсралтаас иш татах нь адил юм. 14 дүгээр зүйлийн 2 б ба 7 дахь заалтыг зөрчихгүйгээр уг хавсралтууд нь жагсаалт, маягт болон шинжпэх ухаан, техник, журмын буюу захиргааны асуудалтай холбоотой тодорхойлолтын шинжтэй бусад материал болно.

 

2.Конвенцийн хавсралтыг 15 дугаар зүйлийн 2, 3, 4-т заасан журмын дагуу батална.

 

3.Эх хадгалагч Хавсралтыг баталсан тухай Талуудад мэдэгдсэнээс хойш зургаан сарын дотор уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ Эх хадгалагчид бичгээр мэдэгдсэн Талуудаас бусад Талуудын хувьд дээрх 2 дахь заалтын дагуу батлагдсан уг хавсралт дээрх хугацаа өнгөрсний дараа хүчин төгөлдөр болно. Хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлснээ хүчингүй болгосон Талуудын хувьд Эх хадгалагч уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш ер дэх хоногоос эхлэн хүчин төгөлдөр болно.

 

4.Конвенцийн хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргах, түүнийг батлах, хүчин төгөлдөр болох асуудлыг дээрх 2, 3 дахь заалтад заасан хавсралт оруулах журамтай адилаар зохицуулна.

 

5.Хэрэв хавсралт буюу хавсралтад оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах нь Конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гаргавал Конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох хүртэл энэхүү хавсралт буюу хавсралтад оруулах нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болохгүй.

 

АРВАН ДОЛДУГААР ЗҮЙЛ

 

Протоколууд

 

1.Талуудын Бага хурал ээлжит аль ч чуулганаараа Конвенцийн протоколыг баталж болно.

 

2.Нарийн бичгийн дарга нарын газар нь батлуулахаар төлөвлөсөн протоколын бичвэрийг уг протоколыг батлах чуулганаас доод тал нь зургаан сарын өмнө Талуудад мэдэгдэнэ.

 

3.Аливаа нэгэн протоколын хэрхэн хүчин төгөлдөр болох тухай шаардлагыг тухайн батламж бичигтээ тодорхойлно.

 

4.3өвхөн Конвенцид оролцогч Талууд протоколд оролцогч Тал болно.

 

5.Аливаа нэгэн протоколын дагуух шийдвэрийг зөвхөн тухайн протоколд оролцогч Талууд гаргана.

 

АРВАН НАЙМДУГААР ЗҮЙЛ

 

Санал өгөх эрх

 

1.Доорх 2 дахь заалтад зааснаас бусад тохиолдолд Конвенцийн оролцогч Тал тус бүр нэг санал өгөх эрхтэй.

 

2.Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд тэдгээрийн эрх мэдлийн хүрээний асуудлаархи санал хураалтад оролцохдоо уг Конвенцийн оролцогч түүний гишүүн орнуудын тоотой тэнцэх санал өгөх эрх эдэлнэ. Хэрэв уг байгууллагын аль нэг гишүүн орон нь өөрийнхөө санал өгөх эрхийг дангаараа эдлэх юм бол уг байгууллага төлөөлөн санал өгөх эрхгүй бөгөөд мөн байгууллагаар төлөөлөгдөж санал хураалтад оролцсон орон дангаараа санал өгөх эрхгүй.

 

АРВАН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

 

Эх хадгалагч

 

17 дугаар зүйлийн дагуу батлагдсан Конвенцийн болон протоколын Эх хадгалагчийн үүргийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга гүйцэтгэнэ.

 

ХОРЬДУГААР ЗҮЙЛ

 

Гарын үсэг зурах

 

НҮБ буюу түүний төрөлжсөн байгууллагын гишүүн орон буюу Олон улсын шүүхийн Дүрмийн гишүүн орон болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд Рио Де Жанейро хотноо НҮБ-ын Хүрээлэн буй орчин, хөгжлийн талаарх Бага хурлын үеэр энэ Конвенцид гарын үсэг зурж болох бөгөөд цаашид Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд 1992 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд гарын үсэг зурж болно.

 

ХОРИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

 

Түр зохицуулалт

 

1.8 дугаар зүйлд дурдсан Нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг Талуудын Бага хурлын анхны чуулган дуустал НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1990 оны 12 дугаар сарын 21-ний 45/212 тоот тогтоолоор батлагдсан түр нарийн бичгийн дарга нарын газар гүйцэтгэнэ.

 

2.Дээрх 1 дэх заалтад дурдсан түр нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн нь уур амьсгалын өөрчлөлтийг судлах Засгийн газар хоорондын ажлын хэсгийн шинжпэх ухаан, техникийн талаар бодит зөвлөгөө өгөх хэрэгцээ шаардлагыг хангахын тулд түүнтэй нягт хамтран ажиллана. Шинжлэх ухааны бусад байгууллагатай зөвлөлдөж болно.

 

3.НҮБ-ын Хөгжпийн хөтөлбөрийн Дэлхийн байгаль орчны сан, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк нь 11 дүгээр зүйлд заасан санхүүгийн механизмын үйл ажиллагааг түр хугацаагаар зохицуулах үүргийг хүлээсэн олон улсын байгууллага болно. Үүнтэй холбогдуулан 11 дүгээр зүйлд заасан шаардлагуудыг биелүүлэхийн тулд Дэлхийн байгаль орчны сангийн бүтэц, зохион байгуулалтыг зохих ёсоор өөрчилж, түүний гишүүнчлэлийг бүхнийг хамарсан шинжтэй болгоно.

 

ХОРИН ХОЁРДУГААР ЗҮЙЛ

 

Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх,

батлах буюу нэгдэн орох

 

1.Улс орон болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд энэ Конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу уг Конвенцид нэгдэн орж болно. Конвенцид нэгдэн орох нь түүнд гарын үсэг зурахад нээлттэй хугацаа дууссаны дараагийн өдрөөс эхлэх бөгөөд соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон тухай батламж бичгээ Эх хадгалагчид хадгалуулна.

 

2.Гишүүн орнууд нь Конвенцийн оролцогч Тал болоогүй Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны ямар нэг байгууллага Конвенцийн оролцогч Тал болоход уг Конвенцид заасан бүхий л үүргийг биелүүлнэ. Мөн ийм байгууллагын хувьд түүний нэг буюу хэд хэдэн гишүүн улс энэ Конвенцийн Тал болсон тохиолдолд уг байгууллага болон тэдгээр гишүүд Конвенциор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд тус тусын хүлээх хариуцлагын талаар шийдвэр гаргана. Ийм тохиолдолд уг байгууллага болон түүний гишүүн орнууд Конвенциос урган гарч байгаа эрхийг давхардуулан эдэлж болохгүй.

 

3.Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд нь соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон тухай батламж бичигтээ Конвенциор зохицуулагдах асуудлуудаар өөрийн эдлэх эрхийн хэр хэмжээг мэдэгдэнэ. Мөн эдгээр байгууллагууд нь өөрийн эдлэх эрхийн хэр хэмжээг өөрчилсөн бол энэ тухай Эх хадгалагчид мэдээлэх бөгөөд тэр нь бусад Талуудад мэдээлнэ.

 

ХОРИН ГУРАВДУГААР ЗҮЙЛ

 

Хүчин төгөлдөр болох

 

1.Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу нэгдэн орсон тухай тавь дахь батламж бичгийг хадгалуулахаар хүлээн авснаас хойш ер дэх хоногт энэ Конвенц хүчин төгөлдөр болно.

 

2.Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу нэгдэн орсон тухай тавь дахь баримт бичгийг хадгалуулснаас хойш уг Конвенцийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон улс орон буюу бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хувьд дээрх баримт бичгээ хадгалуулсан өдрөөс хойш ер дэх хоногт хүчин төгөлдөр болно.

 

3.Дээрх 1, 2 дахь заалтын хувьд бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас хадгалуулсан баримт бичиг уг байгууллагын гишүүн орны хадгалуулсан баримт бичгийн нэмэлт гэж тооцогдохгүй.

 

ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

 

Тайлбар

 

Энэ Конвенцид ямар нэгэн тайлбар хийж болохгүй.

 

ХОРИН ТАВДУГААР ЗҮЙЛ

 

Конвенциос гарах

 

1.Энэхүү Конвенц тухайн оролцогч Талын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн дараа ямар ч үед Эх хадгалагчид бичгээр мэдэгдсэнээр Конвенциос гарч болно.

 

2.Конвенциос гарах нь Эх хадгалагч уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш нэг жилийн дараа буюу уг мэдэгдэлд тусгайлан заасан хугацаа өнгөрсний дараа хүчинтэй болно.

 

3.Энэхүү Конвенциос гарч байгаа Талыг түүний оролцогч Тал болсон Конвенцийн протоколуудаас мөн гарч байгаа гэж үзнэ.

 

ХОРИН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

 

Адил хүчинтэй эх бичвэрүүд

 

Энэ Конвенцийн эх хувийг англи, араб, испани, хятад, орос болон франц хэлээр адил хүчинтэй үйлдэх бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

 

ДЭЭРХИЙГ НОТОЛЖ доор дурдсан нэр бүхий төлөөлөгчид бүрэн эрхийнхээ дагуу энэ Конвенцид гарын үсэг зурав.

 

Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо мянга есөн зуун ерэн хоёр оны тавдугаар сарын есний өдөр үйлдэв.