A

A

A

Бүлэг: 1979

ХАЛИМ АГНУУРЫГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ

ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ

Зохих ёсоор эрх олгогдсон төлөөлөгчөөр дамжуулан гарын үсэг зурсан Засгийн газрууд,

Байгалийн баялаг болох халимны сүргийг хойч үеийнхэндээ хамгаалан үлдээх, дэлхийн улс орнуудын ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрч,

Халим агнаж ирсэн байдлаас үзэхэд халимны далай тэнгисийн нэг хэсгээс нөгөө хэсэг, халимны нэг төрөл зүйлээс нөгөө төрөл зүйлийг хамруулан тоо хэмжээг нь хэтрүүлэн агнахаас хамгаалах явдал тулгамдсан асуудал болсныг харгалзан,

Халим агнуурыг зөв зохицуулбал халимны сүрэг аяндаа өсч үржих боломжтой бөгөөд ингэснээр уг байгалийн баялагт аюул учруулалгүйгээр барих халимны тоо толгой нэмэгдэхийг хүлээн зөвшөөрч,

Эдийн засгийн болон хүнс тэжээлийн өргөн хүрээтэй бэрхшээл хүндрэл бий болголгүйгээр аль болох хурдан хугацаанд халимны нөөцийг зохистой түвшинд хүргэх нь нийтийн эрх ашигт нийцэхийг хүлээн зөвшөөрч,

Дээрх зорилтуудад хүрэх явцад өнөөгийн байдлаар тоо толгой нь цөөрсөн зарим төрөл зүйлийн халимны сүрэгт нөхөн төлжих хугацаа олгохын тулд халим агнуурын үйл ажиллагааг тогтвортой ашиглах боломж бүхий зарим төрөл зүйлээр хязгаарлах шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч,

1937 оны 6 дугаар сарын 8-нд Лондон хотноо гарын үсэг зурсан Халим агнуурыг зохицуулах тухай Олон улсын хэлэлцээр, 1938 оны 6 дугаар сарын 24-нд болон 1945 оны 11 дүгээр сарын 26-нд Лондон хотноо гарын үсэг зурсан дээрх Хэлэлцээрийн протоколуудын заалтуудад тодорхойлсон зарчмуудыг үндэслэн, халимны сүргийг зүй зохистой, үр дүнтэй хамгаалах, түүний өсөлтийг хангах үүднээс халим агнуурын олон улсын зохицуулалтын тогтолцоог байгуулахыг зорьж,

Халимны сүргийг зүй зохистой хамгаалах, улмаар халим агнуурын цэгцтэй хөгжлийг хангах зорилго бүхий конвенц байгуулахаар,

Дараахь зүйлүүдийг хэлэлцэн тохиролцов:

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

1.Энэхүү Конвенц нь өөрийн салшгүй хэсэг болох хавсралт Хуваарьтай байна. “Конвенц”-иос иш татсан тохиолдол бүрт дээр дурдсан Хуваарийг одоогийн утгаар нь буюу Тавдугаар зүйлд заасны дагуу нэмэлт өөрчлөлт оруулсан байдлаар нь иш татсан хэмээн хамтатган ойлгоно.

2.Энэхүү Конвенц нь Хэлэлцэн тохирогч Засгийн газруудын хууль, эрх мэдлийн хүрээнд байгаа боловсруулах онгоц, хуурай газар дээрх байгууламж, халим агнуурын онгоцыг ашиглан халим агнуур явуулж буй бүх далай тэнгис, гол мөрөнд үйлчилнэ.

ХОЁРДУГААР ЗҮЙЛ

Энэхүү Конвенцид хэрэглэгдэх нэр томьёог дараахь байдлаар ойлгоно. Үүнд:

1.“Боловсруулах онгоц” гэж онгоцон дотор эсвэл тавцан дээр нь халимыг бүтнээр нь буюу хэсгээр нь боловсруулах усан онгоцыг хэлнэ.

2.“Хуурай газар дээрх байгууламж” гэж халимыг бүтнээр нь буюу хэсгээр нь боловсруулах хуурай газар дээрх үйлдвэрийг хэлнэ.

3.“Халим агнуурын онгоц” гэж халим агнах, барих, чирэх, тээвэрлэх буюу хайгуулын зорилгоор ашиглаж буй усан онгоцыг хэлнэ.

4.“Хэлэлцэн тохирогч Засгийн газар” гэж энэхүү Конвенцийг соёрхон баталсан тухай батламж бичгээ хадгалуулсан буюу энэхүү Конвенцийг дагаж мөрдөхөө мэдэгдсэн Засгийн газрыг хэлнэ.

ГУРАВДУГААР ЗҮЙЛ

1.Хэлэлцэн тохирогч Засгийн газрууд Засгийн газар тус бүрээс томилогдсон нэг нэг төлөөлөгчөөс бүрдэх Халим агнуурын Олон улсын Комисс /цаашид Комисс гэх/ байгуулахаар тохиролцов. Төлөөлөгч тус бүр санал өгөх нэг эрхтэй бөгөөд нэг буюу түүнээс дээш тооны мэргэжилтэн болон зөвлөхтэй байж болно.

2.Комисс нь гишүүдийн дундаасаа дарга болон дэд даргаа сонгон, Комиссын үйл ажиллагааны дотоод журмыг тогтооно. Тавдугаар зүйлд заасан арга хэмжээг авахад санал хураалтад оролцож буй гишүүдийн дийлэнх олонхи буюу дөрөвний гурвын санал шаардлагатай бөгөөд бусад тохиолдолд Комисс нь шийдвэрээ гишүүдийн ердийн олонхийн саналаар батална. Комиссын хуралдааны шийдвэрээс өөрөөр шийдвэр гаргах тухай Үйл ажиллагааны дотоод журамд заасан байж болно.

3.Комисс нь Нарийн бичгийн дарга болон бусад ажилтнуудаа томилно.

4.Комисс нь шаардлагатай гэж үзвэл түүнээс зөвшөөрөл олгосон үйл ажиллагааг явуулах хороог өөрийн гишүүн болон мэргэжилтэн, зөвлөхүүдийн дотроос томилсон бүрэлдэхүүнтэйгээр байгуулж болно.

5.Комиссын гишүүн болон түүнийг дагалдах мэргэжилтэн, зөвлөхүүдийн зардлын асуудлыг тухайн Засгийн газар шийдвэрлэнэ.

6.НҮБ-тай холбоотой төрөлжсөн байгууллагууд нь халимны сүргийг хамгаалах, үржүүлэх асуудал болон халим агнуурын үйлдвэрлэлээс гарах бүтээгдэхүүний талаар тодорхой үүрэг хүлээсэн байж болохыг хүлээн зөвшөөрч, үүрэг, үйл ажиллагаа давхардахгүй байх үүднээс, Хэлэлцэн тохирогч Засгийн газрууд тус Комиссыг НҮБ-ын төрөлжсөн аль нэг байгууллагын хүрээнд ажиллуулах эсэх талаар энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсноос хойшхи 2 жилийн дотор харилцан зөвлөлдөнө.

7.Энэ хооронд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн газар Хэлэлцэн тохирогч бусад Засгийн газартай зөвшилцсөний үндсэн дээр Комиссын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах асуудлыг зохицуулж, дээрх Гуравдугаар зүйлийн 6 дахь заалтад дурдсан зөвлөлдөөнийг санаачлан эхлүүлнэ.

8.Комиссын дараагийн хуралдаануудыг Комиссоос тогтоосноор зохион байгуулна.

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

1.Комисс нь Хэлэлцэн тохирогч Засгийн газруудын бие даасан байгууллагууд, эсвэл төрийн болон хувийн бусад байгууллагатай хамтран буюу тэдгээрээр дамжуулан, мөн дангаараа дараахь үйл ажиллагааг явуулж болно. Үүнд:

/а/Халим болон халим агнуурын судалгаа, шинжилгээний ажлыг хөхиүлэн дэмжих, зөвлөгөө өгөх, шаардлагатай бол зохион байгуулах,

/б/Халимны сүргийн нөөцийн өнөөгийн байдал, хандлага, тэдгээрт халим агнуурын үйл ажиллагааны үзүүлэх нөлөөллийн талаар статистикийн мэдээ, материал цуглуулж, дүн шинжилгээ хийх,

/в/Халимны сүргийн нөөцийг хадгалах, нэмэгдүүлэх арга хэмжээний тухай мэдээллийг судлах, үнэлгээ өгөх, түгээх

2.Комисс нь үйл ажиллагааныхаа тухай илтгэл тайланг хэвлүүлнэ. Мөн шаардлагатай гэж үзсэн илтгэл тайлан, халим болон халим агнуурын тухай статистик, шинжлэх ухааны болон холбогдох бусад мэдээллийг дангаараа болон Норвегийн Сандефёорд дахь Олон улсын халим агнуурын статистикийн товчоо болон бусад байгууллага, агентлагуудтай хамтран хэвлүүлж болно.

 ТАВДУГААР ЗҮЙЛ

1.Комисс нь халимны сүргийн нөөцийг хамгаалах, ашиглахтай холбогдсон журам гаргах замаар Хуваарьт заасан зүйлүүдэд,

/а/хамгаалалтад хамрагдсан болон хамрагдаагүй төрөл зүйлүүд,

/б/агнуурын нээлттэй ба хаалттай улирлууд,

/в/агнуурын нээлттэй ба хаалттай тэнгисийн бүс нутаг, түүний дотор дархан цаазат бүс нутгийн тодорхойлолт,

/г/төрөл зүйл тус бүрт агнуурыг халимны биеийн хэмжээгээр хязгаарлах

/д/агнуурын хугацаа, арга хэлбэр болон хэмжээ /агнуурын нэг улиралд агнаж болох халимны тооны дээд хязгаарыг оролцуулан/

/е/агнуурт хэрэглэж болох багаж хэрэгсэл, техникийн загвар, үзүүлэлтүүд,

/ё/хэмжүүрийн аргачлал

/ж/агнуурын үр дүн, бусад статистик болон биологийн тайлан зэрэг асуудлуудыг зохицуулсан нэмэлт өөрчлөлтүүдийг үе үе хийж болно.

2.Хуваарьт оруулах нэмэлт өөрчлөлт нь,

/а/энэхүү Конвенцийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд болон халимны сүргийн нөөцийг хамгаалах, өсгөх, зүй зохистой ашиглах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн,

/б/шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэгдсэн,

/в/боловсруулах онгоц, хуурай газрын байгууламжийн тоонд буюу тэдгээрийн харъяалалд, эсвэл тэдгээрийн бүлэгт агнуурын хязгаарлалт хийж, тусгай квот олгоогүй

/г/халимны бүтээгдэхүүн хэрэглэгчид, халим агнуурын үйлдвэрлэлийн эрх ашгийг бодолцсон байх ёстой.

3.Комиссын зүгээс нэмэлт өөрчлөлтийн талаар Хэлэлцэн тохирогч Засгийн газруудад мэдэгдсэнээс хойш 90 хоногийн дараа уг нэмэлт өөрчлөлт нь тухайн Засгийн газрын хувьд хүчин төгөлдөр болох бөгөөд,

/а/аль нэг Засгийн газар нь энэхүү 90 хоногийн хугацаа дуусахаас өмнө оруулсан нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж буйгаа Комисст хандан мэдэгдсэн тохиолдолд дараагийн 90 хоногийн хугацаанд энэхүү нэмэлт өөрчлөлт нь аль ч Засгийн газрын хувьд хүчинтэй болохгүй.

/б/ийм тохиолдолд Хэлэлцэн тохирогч бусад Засгийн газар энэхүү нэмэлт 90 хоногийн хугацаа дуусахаас өмнө буюу энэ 90 хоногийн нэмэлт хугацаанд гарсан сүүлийн эсэргүүцлийг хүлээн авсан өдрөөс хойшхи 30 хоногийн хугацааны аль сүүлчийнхээр нь тооцож, хугацаа дуусах өдөр хүртэл энэхүү нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж болно.

/в/Дээрх хугацаа дууссаны дараа энэхүү нэмэлт өөрчлөлт нь эсэргүүцэл илэрхийлээгүй бүх Засгийн газрын хувьд хүчинтэй болох бөгөөд эсэргүүцлээ илэрхийлсэн Засгийн газрын хувьд тухайн эсэргүүцлээ татаж авах хүртэл хүчинтэй болохгүй. Комисс нь эсэргүүцэл болон эсэргүүцлээ татан авах тухай мэдэгдэл хүлээн авсан бол нэн даруй Хэлэлцэн тохирогч Засгийн газруудад мэдэгдэх ба Засгийн газрууд нь нэмэлт өөрчлөлт, эсэргүүцэл, эсэргүүцлээ татан авсан тухай бүх мэдээллийг хүлээн авснаа нотолж байх үүрэгтэй.

4.Бүх төрлийн нэмэлт өөрчлөлт нь 1949 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө хүчинтэй болохгүй.

ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

Комисс нь халим, халим агнуур болон энэхүү Конвенцийн зорилго, зорилтуудтай холбогдсон асуудлаар Хэлэлцэн тохирогч аль нэг буюу нийт Засгийн газарт хандсан зөвлөмжүүдийг үе үе гаргаж болно.

ДОЛДУГААР ЗҮЙЛ

Хэлэлцэн тохирогч Засгийн газар нь энэхүү Конвецийн дагуу шаардагдах мэдэгдэл, статистикийн болон бусад мэдээллийг Комиссоос тогтоосон маягт, аргачлалаар бүрдүүлж, Норвегийн Сандефёорд дахь Олон улсын халим агнуурын статстикийн товчоонд буюу Комиссоос томилсон аль нэг өөр байгууллагад шуурхай хүргүүлж байна.

НАЙМДУГААР ЗҮЙЛ

1.Энэхүү Конвенцийн заалтаас үл хамааран, Хэлэлцэн тохирогч Засгийн газар тухайн Засгийн газраас тохиромжтой гэж үзэж буй тоо толгойн хязгаарлалт, бусад нөхцлийн адгуу өөрийн улсын иргэдийг шинжлэх ухааны судалгаа шинжилгээний зорилгоор халим барих, нядлах, боловсруулах тусгай зөвшөөрөл олгож болно. Энэхүү заалтад заасан халим барих, нядлах, болосвруулах ажиллагаанд тус Конвенц үйлчлэхгүй. Хэлэлцэн тохирогч Засгийн газар нь тийм тусгай зөвшөөрөл олгосон тухайгаа Комисст даруй илтгэж байх ёстой. Хэлэлцэн тохирогч Засгийн газар нь өөрийн олгосон тусгай зөвшөөрлийг хэдийд ч хүчингүй болгож болно.

2.Дээр дурдсан тусгай зөвшөөрлийг үндэслэн агнасан халимыг аль болох боловсруулж, олсон орлогыг зөвшөөрөл олгосон Засгийн газраас гаргасан чиглэлийн дагуу зохицуулна.

3.Хэлэлцэн тохирогч Засгийн газар нь өөрт байгаа халим болон халим агнуурын талаарх шинжлэх ухааны мэдээлэл, түүний дотор энэ зүйлийн 1 дэх заалт болон 4 дүгээр зүйлд заасан судалгаа шинжилгээний үр дүнгийн тухай мэдээллийг Комиссоос тодорхойлсон байгууллагад аль болох боломжтой үедээ, 1 жилээс хэтрэхгүй хугацааны зайтай хүргүүлж байна.

4.Боловсруулах онгоц болон хуурай газрын байгууламжийн үйл ажиллагаатай холбоотой биологийн үзүүлэлт, мэдээллийг тогтмол цуглуулах, задлан шинжлэх нь халим агнуурын чанартай бөгөөд үр дүнтэй менежментийг бүрдүүлэхэд салшгүй ач холбогдолтой гэдгийг хүлээн зөвшөөрч, Хэлэлцэн тохирогч Засгийн газар нь энэхүү үзүүлэлт, мэдээллийг цуглуулах талаар бололцоотой бүх арга хэмжээг авна.

ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

1.Хэлэлцэн тохирогч Засгийн газар нь энэхүү Конвенцийн заалтуудыг хэрэгжүүлэх, тухайн Засгийн газрын хууль, эрх мэдлийн хүрээнд хамаарах хүмүүс буюу хөлөг онгоцны үйл ажиллагаа нь энэхүү Конвенцийн заалтыг зөрчсөн тохиолдолд тухайн буруутай үйлдэлд шийтгэл оноох зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор холбогдох арга хэмжээг авах үүрэгтэй.

2.Энэхүү Конвенциор хориглосон төрөл зүйлийн халимыг агнасан халим агнуурын онгоцны буучин, хөлгийн гишүүдэд тухайн ажлын үр дүнтэй уялдуулан ямар нэгэн хөлс, шан олгож болохгүй.

3.Конвенцийг зөрчсөн буруутай үйлдлийн талаархи хэргийг харъяалах Засгийн газар нь шүүхэд өгнө.

4.Хэлэлцэн тохирогч Засгийн газар нь байцаагчдын мэдүүлснээр тухайн Засгийн газрын хууль, эрх мэдлийн хүрээнд хамаарах хүмүүс болон хөлөг онгоцны зүгээс энэхүү Конвенцийн заалтыг зөрчсөн зөрчил бүрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг Комисст хүргүүлнэ. Энэ мэдээлэлдээ авсан арга хэмжээ болон ногдуулсан эрүүгийн шийтгэлийг дурдсан мэдээллийг оруулна.

АРАВДУГААР ЗҮЙЛ

1.Энэхүү Конвенцийг соёрхон батлах бөгөөд соёрхон баталсан тухай батламж бичгийг Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газарт хадгалуулна.

2.Энэхүү Конвенцид гарын үсэг зураагүй Засгийн газар нь Конвенцийг хүчин төгөлдөр болсноос хойш Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газарт бичгээр мэдэгдэл ирүүлснээр тус Конвенцид нэгдэн орж болно.

3.Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар нь хадгалуулахаар ирүүлсэн соёрхон баталсан тухай батламж бичиг болон нэгдэн орохоо илэрхийлсэн мэдэгдлийг гарын үсэг зурагч болон нэгдэн орж буй бусад бүх Засгийн газарт мэдэгдэнэ.

4.Энэхүү Конвенц нь Нидерланд, Норвеги, ЗСБНХУ, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрыг оруулсан доод тал нь 6 гарын үсэг зурагч Засгийн газраас соёрхон баталсан тухай батламж бичгийг хадгалуулсан тохиолдолд эдгээр орны хувьд хүчин төгөлдөр болох бөгөөд түүнээс хойш соёрхон баталсан болон нэгдэн орсон Засгийн газруудын хувьд соёрхон баталсан батламж бичиг болон нэгдэн орсон тухай мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

5.Хуваарийн заалтууд нь 1948 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө үйлчлэхгүй. Тавдугаар зүйлд заасны дагуу баталсан Хуваарьт оруулсан Нэмэлт өөрчлөлт нь 1949 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө үйлчлэхгүй.

АРВАН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Хэлэлцэн тохирогч Засгийн газар нь тухайн жилийн 1 дүгээр сарын 1-нээс өмнө Эх хадгалагч Засгийн газарт мэдэгдлээ хүргүүлснээр тухайн жилийнхээ 6 дугаар сарын 30-нд энэхүү Конвенциос гарч болно. Эх хадгалагч Засгийн газар нь энэхүү мэдэгдлийг хүлээн авсан даруй Хэлэлцэн тохирогч бусад Засгийн газарт мэдэгдэнэ. Хэлэлцэн тохирогч бусад Засгийн газар нь Эх хадгалагч Засгийн газраас дээрх мэдэгдлийн хуулбарыг хүлээн авсны дараа 1 сарын дотор мөн адил гарах тухайгаа мэдэгдэж болно. Энэ тохиолдолд Конвенциос гарах тухай мэдэгдсэн Засгийн газрын хувьд энэхүү Конвенц нь тухайн жилийнхээ 6 дугаар сарын 30-нд хүчин төгөлдөр бус болно.

Энэхүү Конвенц нь гарын үсэг зурахад нээлттэй болсон огноотой байх ба тэр өдрөөс эхлэн 14 хоногийн турш гарын үсэг зурахад нээлттэй байна.

ДЭЭРХИЙГ НОТОЛЖ доор дурдсан нэр бүхий төлөөлөгчид бүрэн эрхийнхээ дагуу энэхүү Конвенцид гарын үсэг зурав.

1946 оны 12 дугаар сарын 2-нд Вашингтон хотноо англи хэлээр үйлдэв. Энэхүү Конвенцийн эх хувийг Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын архивт хадгална. Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар нь баталгаажуулсан хувийг гарын үсэг зурагч болон нэгдэн орсон бусад Засгийн газруудад хүргүүлнэ.