A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

 

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны/

 

 

2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр                                                                              Дугаар 101                                                                                          Улаанбаатар хот

                                                                                   

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

 

1.“Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

3.“Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм” батлагдсантай холбогдуулан Дэд бүтцийн сайдын 2003 оны 257 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ц.Баярбаатар/-т даалгасугай.

 

 

 

 

                                                                                            САЙД                                                    М.СОНОМПИЛ