Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /СС-ын 2016 оны 286-р тушаалаар хүчингүй болсон/

/СС-ын 2016 оны 286-р тушаалаар хүчингүй болсон/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр                                   Дугаар 201                            Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3, 15.2.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг.“Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, мэдээллийг ашиглах журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

Хоёр. Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Х.Пүрэвсүрэн/-т үүрэг болгосугай.

Гурав. Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2012 оны 83, 2012 оны  125 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

             САЙД                                       Ч.УЛААН

Сангийн сайдын 2014.12.17-ны 242 дугаар тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав.