Хэвлэх DOC Татаж авах
АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ҮНДСЭН ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2009 оны 7 дугаар сарын 7-ны өдөр                                                                                                                                                                                                       Улаанбаатар хот

Дугаар 68

 

                                        АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ҮНДСЭН ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ


Архивын тухай хуулийн 11.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 189 дүгээр тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Зааврыг хэвлүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг Захиргааны удирдлагын хэлтэс /Д.Батхуяг/, хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулж, гарын авлага, зөвлөмжөөр хангаж, ажиллахыг Мэргэжлийн удирдлагын хэлтэс /Л.Мэндсайхан/-т тус тус даалгасугай.

Гурав. Зааврыг 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төр, захиргааны болон төсөвт байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байууллагын үйл ажиллагаанд мөрдүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын хэлтэс /А.Болд/-т даалгасугай.

Дөрөв. Заавар хэвлэх, сурталчлах үйл ажиллагаатай холбогдох зардлыг төсвөөс гаргахыг Ерөнхий ня-бо /Ц.Чинбат/-д зөвшөөрсүгэй.

                              

 

ДАРГА                                                      Д. ӨЛЗИЙБААТАР

Улсын бүртгэлд 2009 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 3067 дугаарт бүртгэв.