A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 352

Улаанбаатар хот

ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны санал болгосноор Завхан аймагт хөнгөн үйлдвэрийн цогцолбор байгуулах хүсэлт гаргасан "Шинэ Азиа групп" хязгаарлагдмал хариуцлагатай компанид үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 4 жилийн хугацаатай олгосугай.

2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээр паркийн техник, эдийн засгийн үндэслэлийн эцсийн хувилбар, паркийн хөгжлийн төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэж, паркад байгуулах паркийн нэгжүүд, тэдгээрийг байгуулах аж ахуйн нэгж, нийт хөрөнгө оруулалт, түүний үндэслэл тооцоо, судалгааг эцэслэн гаргуулж, "Шинэ Азиа групп" ХХК-тай хамтран Засгийн газрын хуралдаанд 2015 оны 1 дүгээр сард багтаан танилцуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндоржид даалгасугай.

3. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл авснаас хойш тодорхой хугацааны дараа техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын үндэслэл, судалгаа зэрэг хуульд заасан шаардлагыг танилцуулсны үндсэн дээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх тухай үүрэг хүлээлгэх журмыг эрх зүйн үндэслэлийн хамт боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндоржид үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.ТҮВДЭНДОРЖ