A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6.1.2 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6.1.2 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

2006 оны 12 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар 10

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

15.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, Ж.Болдбаатар, Ч.Дашням, Д.Наранчимэг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Ламжав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Пүрэвдорж, Ж.Батхуяг нар оролцов.

Нэг. Иргэн Д.Ламжав, П.Батсайхан нараас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээлэлд :

“Онцгой албан татварын тухай хууль /2006 оны 6 дугаар сарын 29-ний шинэчилсэн найруулга/-ийн 6.1 заалт дахь хүснэгтийн 2-т эх орны үйлдвэрийн 40 хүртэл хатуулгатай, бүх төрлийн архины 1 литр тутамд, тухайн үйлдвэр нь аймагт эсвэл нийслэлд харъяалагдаж байгаагаас нь хамааран, эхнийхэд нь 1,6 ам долларын, хоёрдахид нь 2,0 ам долларын хэмжээний онцгой албан татвар /20 хувь зөрүүтэй/ ногдуулжээ.

Энэ нь Үндсэн хуулийн болон Олон улсын гэрээний холбогдох заалтууд, Үүнд:

Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс... тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”; Тавдугаар зүйлийн 2-т заасан “Төр нь . . . өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”; Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль...-ийн өмнө эрх тэгш байна”; Аравдугаар зүйлийн 3-т “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”;

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйл. Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчилалаас болон тийнхүү алагчилахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй; Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 17 дугаар зүйл. Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй;

Хэвлэх

Эдийн засаг, Нийгэм, Соёлын Эрхийн тухай Олон улсын Пактын 2 дугаар зүйл:

1. Энэхүү Пактад оролцогч улс бүр дангаараа болон олон улсын тусламж, хамтын ажиллагаагаар, тухайлбал эдийн засаг, техникийн салбарт, энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг бүрэн хэрэгжүүлэхийг дэвшилттэйгээр хангахын тулд хууль тогтоомжийн арга хэмжээг оролцуулан, зохистой арга хэмжээг байгаа бүх боломжийнхоо хэрээр авах үүрэгтэй.

2. Энэхүү Пактад оролцогч улсууд арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний болон нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, төрсөн болон бусад нөхцөл байдлаар алагчлахгүйгээр энэхүү Пактад тунхагласан эрхийг хэрэгжүүлэх баталгааг бий болгох үүрэгтэй.

Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын 4 дүгээр зүйл. Аливаа улсаас энэхүү Пактын дагуу хангах ёстой эрхийг эдлүүлэхдээ эдгээр эрхэд зөвхөн хуульд тодорхойлсон ёсоор хязгаарлалт тогтоож болох бөгөөд энэ нь тэдгээр эрхийн уг чанарт нийцсэн, ардчилсан нийгэмд гагцхүү нийтийн сайн сайхан байдалд туслах зорилготой байх ёстой гэдгийг энэхүү Пактад оролцогч улсууд хүлээн зөвшөөрнө... гэж заасныг тус тус зөрчиж байна. Онцгой албан татварын тухай хуулийн 6.1.2 заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байна гэж үзэж байгаа тул Цэцийн хуралдаанаар хянан шийдвэрлэж өгөхийг гүнээ итгэн, та бүхнээс хүсэж байна...” гэжээ.

Хэвлэх

Хоёр. Иргэн Д.Ламжав мэдээлэл гаргагчдыг төлөөлөн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа :

“...2006 оны 10 дугаар сарын 23-ны өргөдөлдөө иш татсан Онцгой албан татварын тухай хуулийн 6.1 дахь хүснэгтийн 2-т “эх орны үйлдвэрийн 40 хүртэл хатуулгатай, бүх төрлийн архины 1 литр тутамд, тухайн үйлдвэр нь аймагт эсвэл Улаанбаатарт харъяалагдаж байгаагаас нь хамааран, ам долларт шилжүүлснээр эхнийхэд нь 1,6 ам долларын, хоёрдахид нь 2,0 ам долларын онцгой албан татвар ногдуулсан” заалт нь Үндсэн хуулийн заалтуудыг зөрчиж байна гэсэн хууль зүйн үндэслэлээ тайлбарлая... гээд,

1. Засгийн газар санаачилсан Онцгой албан татварын хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаар хэлэлцэх явцад бидний өргөдлийн объект болоод байгаа, 6.1.2 гэж товчилсон энэхүү тоон зохицуулалтыг Улсын Их Хурлын гишүүн Р.Раш санал болгожээ. Төсвийн Байнгын Хорооны анхны хэлэлцүүлэг дээр Р.Раш гишүүн саналынхаа үндэслэлийг “хөдөө орон нутаг дахь архины үйлдвэрийг хүнсний үйлдвэр гэдэг утгаар нь дэмжих нь зүйтэй. Энэ бол орон нутгийн үйлдвэрлэгчдийн, бас энд тэндээс яриад байгаа санал, орон нутгийн төсвийг бүрдүүлэх санааны үүднээс тавигдаж байгаа зүйл. Манай Дундговьд Онги архийг АПУ цохиод байна” гэх байдлаар илэрхийлжээ.

2.Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэг дээр гишүүн Ц.Баярсайхан “Р.Раш гишүүний 6.1-ийн хүснэгтийн 2 дээр гаргасан саналыг би дэмжиж л байна л даа, гэхдээ манайх чинь татварын босоо тогтолцоотой, орон нутаг гэж ялгах юм байхгүй, нэгдсэн байдлаар явж байгаа. Тийм учраас би юу гэж ойлгож байна вэ гэвэл, энэ 40 хүртэл градустай архийг Улаанбаатарт үйлдвэрлэсэн, орон нутагт үйлдвэрлэсэн гэж ялгахгүйгээр Р.Раш гишүүний саналаар1.6 ам доллар боллоо гэж ойлгож байна. Энэ зөв үү?” гэж асуусанд хурал даргалагч Д.Лүндээжанцан “Энэ ер нь Цэцэд очиж мэдэхээр л юм байна. Тэндээ очоод ярина биз. Хот, хөдөөгөөр нь ялгаварласан, илүү чанартай юм хийж болохгүй юу? Дархан, Зүүнхарааг ямар учраас хотоос дор гэж үзсэн бэ? гэх мэтчилэнгээр яривал ярих юм байна” хэмээн хариулжээ. Цаашид энэ талаар маргаан, мэтгэлцээн гарсангүй явсаар хууль батлагдсан байна.

3. 2004 оны байдлаар согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрөл авсан 179 аж ахуйн нэгжийн онцгой албан татвар төлсөн ерөнхий байдлыг албан ёсны танилцуулгад тулгуурлан 3 хүснэгтээр харуулсан байна. Хүснэгтэд үзүүлснээр “АПУ” /Улаанбаатар/, “Спирт ба бурам” ХК /Зүүн хараа/, “Боршоон буянт” /САПУ/ ХХК /Улаанбаатар/ гэсэн 3 аж ахуйн нэгж хамгийн их онцгой албан татвар төлсөн ба архины онцгой албан татварт эзлэх хувь нь 77 хувь бөгөөд архи үйлдвэрлэгч 50 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон байна. Хамгийн их онцгой албан татвар төлсөн 9 аж ахуйн нэгжид нийт татварын 83.7 хувь нь ногдож байна.

2005 онд тэргүүлэх 8 аж ахуйн нэгжээс согтууруулах ундааны онцгой албан татвар төлсөн байдлыг дурдвал: “АПУ” ХК /Улаанбаатар/ 4406 сая төгрөг буюу 32.1 хувь, “Спирт бал бурам” ХК /Зүүн хараа/ 7274 сая төгрөг буюу 53.0 хувь, “САПУ” /Улаанбаатар/ 1006 сая төгрөг буюу 7.3 хувь, “ЖЕМ” /Улаанбаатар/ 832 сая төгрөг буюу 6.0 хувь, “Тэргүүн” /Улаанбаатар/ 85 сая төгрөг буюу 0.6 хувь, “БЕНЕДАКТ” /Улаанбаатар/ 12 сая төгрөг буюу 0.1 хувь, “Хүрд трейд” /Улаанбаатар/ 106 сая төгрөг буюу 0.7 хувь, “УБ Спирт” /Улаанбаатар/ 106 сая төгрөг буюу 0.7 хувь тус тус төлсөн байна.

Дээрх 8 аж ахуйн нэгж архины онцгой албан татварын 77 хувийг төлсөн гэвэл 2005 онд архины онцгой албан татварт нийтдээ 13638 сая төгрөг төлөгдсөн байна. Үүн дээр үндэслэн дээрх 8 аж ахуйн нэгжийн архины онцгой албан татвар төлсөн хувийг дурдвал: “АПУ” ХК /Улаанбаатар/ 3195 сая төгрөг буюу 23.4 хувь, “Спирт бал бурам” ХК /Зүүн хараа/ 5711 сая төгрөг буюу 41.9 хувь, “САПУ” /Улаанбаатар/ 776 сая төгрөг буюу 5.7 хувь, “ЖЕМ” /Улаанбаатар/ 639 сая төгрөг буюу 4.7 хувь, “Тэргүүн” /Улаанбаатар/ 70 сая төгрөг буюу 0.5 хувь, “БЕНЕДАКТ” /Улаанбаатар/ 5 сая төгрөг буюу 0.0 хувь, “УБ Спирт” /Улаанбаатар/ 106 сая төгрөг буюу 0.7 хувь тус тус төлсөн байна.

Яг бодит байдал дээрээ эдгээр хувь нь энд байгаагаас арай их байж таарна. Учир нь эдгээр 8 аж ахуйн нэгжийн архины онцгой албан татвар төлсөн хувь нь 2004 оны байдлаас харахад 77-гоос их байгаа нь илт. Архины хувьд даган мөрдөж буй онцгой албан татвар ногдуулалтыг бодолцон хүснэгт 4-өөс “Спирт бал бурам” ХК /Зүүн хараа/ нь зах зээлд архины борлуулалтын 41.9-өөс багагүй хувийг дагнан хийж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй. “Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай” хуульд зааснаар “5.2 Зах зээлд тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын гуравны нэгээс дээш хувийг дагнан буюу бусад этгээдтэй хамтран хийж байвал давамгайлах байдалтай гэж үзнэ”.

4.Өргөдлийн объект болоод байгаа 6.1.2-ын тоон зохицуулалт нь архи борлуулалтын зах зээлд давамгайлах байдалтай болоод байгаа “Спирт бал бурам” ХК-д бусад өрсөлдөгчөөс нь бага онцгой албан татвар ногдуулсан нь Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн үзэл санаа, улмаар Үндсэн хуулийн шударга ёсны болон тэгш байдлын тухай зарчмуудыг илт зөрчиж байна гээд дээрхээс дүгнэн:

5.Өргөдлийн объект болоод байгаа 6.1.2 дахь тоон зохицуулалт нь Улаанбаатарын харъяалалгүй дотоодын архины үйлдвэрт Улаанбаатарынхаас илүү хамгаалалтыг бий болгосон байна.

Ингэснээрээ, төр өмчлөгчийн эрхийг Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан зарчмыг удирдлага болгон хуулиар хамгаалах тухай Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж байна. 6.1.2 дахь тоон зохицуулалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж байна.

6.Хүн Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын 17 дугаар зүйлд заасан өмчлөх эрхээ хэрэгжүүлж буй аргуудын нэг нь аж ахуйн нэгж мөн бөгөөд тэдгээр нь хуулийн этгээд болохын хувьд хуулийн өмнө эрх тэгш байх тухай Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалт аж ахуйн нэгжүүдэд үйлчлэх ёстой. 6.1.2 дахь тоон зохицуулалт нь Үндсэн хуулийн өргөдөлд иш татсан Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байна.

7.Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 17 дугаар зүйлд заасан хүний өмчлөх эрхийг энэхүү тунхаглалын долдугаар зүйлд болон Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын 2 дугаар зүйлийн 2-т заасан эд хөрөнгийн байдал зэрэг, ямар нэг алагчилалгүйгээр хангах үүргийг Монгол Улс энэхүү Пактын 2 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу хүлээдэг. Гэтэл бүтээгдэхүүний стандартын шалгуурт ямар ч холбогдолгүй эд хөрөнгийн байдлыг, тухайлбал, архины үйлдвэр нь аймагт эсвэл Улаанбаатарт харъяалагдаж байгааг шалгуур болгон онцгой албан татварыг 20 хувийн зөрүүтэй тогтоосон байна. Ийнхүү 6.1.2 дахь тоон зохицуулалт нь Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын 2 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж байна. Олон улсын Гэрээний эрх зүйн тухай венийн Конвенцийн хорин зургадугаар зүйл (Pacta sunt servanda) “Аливаа хүчин төгөлдөр гэрээг түүнд оролцогчид заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд түүнийг үнэнч шударгаар хэрэгжүүлнэ”, хорин долдугаар зүйл. “Оролцогч улс гэрээг биелүүлэхгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтыг баримтлан зааж үл болно” гэсэн заалтуудын дагуу, мөн Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэсэн заалтын дагуу Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын 2 дугаар зүйлийн 2 дахь заалт нь Онцгой албан татварын хуулийн 6.1.2 дахь тоон зохицуулалтыг давж үйлчлэх хуультай. Хэрэв энэхүү тоон зохицуулалтыг дагаж мөрдвөл Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчих болно. Ийнхүү 6.1.2 дахь тоон зохицуулалт нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчиж байна... гэжээ.

Хэвлэх

Гурав. Улсын Их Хурлын даргын 2006 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 178 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Пүрэвдорж, Ж.Батхуяг нар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа :

“...Улсын Их Хурлаас 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр баталсан Онцгой албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6.1 дэх хэсгийн хүснэгтийн 2-т эх орны үйлдвэрийн 40 хүртэл хатуулгатай архины 1 литр тутамд, тухайн үйлдвэр нь аймагт эсвэл Улаанбаатарт харъяалагдаж байгаагаас нь хамааран, ам долларт шилжүүлснээр эхнийхэд нь 1,6 ам долларын, хоёрдахид нь 2,0 ам долларын онцгой албан татвар ногдуулсан” заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Тавдугаар зүйлийн 2-т заасан “Төр нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль...-ийн өмнө эрх тэгш байна”, Аравдугаар зүйлийн 3-т “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн иргэн Д.Ламжав, П.Батсайхан нар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргажээ.

Онцгой албан татварын тухай хуулийн 6.1.2 дахь заалт Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй талаар дараах дэлгэрэнгүй тайлбар өгч байна :

1.Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”; Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль... -ийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг зөрчсөн гэсэн тухайд,

Маргааны сэдэв болж байгаа тэгш байдал, тэгш эрхийн зарчим нь Үндсэн хуулийн оршилд заасан шударга ёсны зарчмаас эх үүсвэртэй бөгөөд мөн тэнд заасан эх орондоо хүмүүнлэг... нийгэм хөгжүүлэх эрхэм зорилгыг үндэс болгосон төрийн үйл ажиллагааны гол тулгуур юм.

Татварын бодлогын хувьд тэгш шударга байх зарчим нь гэдэг нь төлж буй татварын хэмжээг татвар төлөгчийн татвар төлөх чадвартай уялдуулахыг ойлгодог билээ. Тийм учраас зах зээл, ардчиллын орнуудад татвар төлөх чадвар, орлого нь нэмэгдэх тутам төлөх татварын хувь хэмжээг өсгөн нэмэгдүүлдэг нийтлэг жишиг нэгэнт тогтсон байна.

Онцгой албан татвар бол үйлдвэрлэлд гаргасан зардал олсон орлого хоёрын харьцаа хэт өндөр байгаа үед оногдуулдаг татварын нэгэн онцгой төрөл бөгөөд орон нутагт архи үйлдвэрлэх, борлуулах зардал нь нийслэлийнхээс ихээхэн өндөр байгаа тэгш бус байдлыг зөөлрүүлэх зорилгоор татварыг нь харьцангуй багаар тогтоосон юм. Мөн алслагдсан нутгийн хэрэглэгчид өндөр үнэтэй архи хэрэглэж буй тэгш бус явдлыг засаж залруулахад чиглэгдэж байгааг онцгойлон тэмдэглэх нь зүйтэй.

2.Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2-т заасан “Төр нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасныг зөрчсөн гэсэн тухайд,

Энэхүү заалтыг дараагийн заалт буюу Тавдугаар зүйлийн 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заасантай ч нягт уялдаатай авч үзэх шаардлагатай.

Татвар авч байгаа нь өмчлөгчийн эрхэнд халдаж байгаа асуудал биш, Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1.3-т “Монгол улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх үндсэн үүрэгтэй” гэж заасан заалтыг хэрэгжүүлж байгаа хэрэг билээ.

3.Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3-т “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасныг зөрчсөн гэсэн тухайд,

Өргөдөлд дурдсан Хүний эрхийн түгээмэл Тунхаглал, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактуудад Монгол Улс нэгдэн орсон бөгөөд дотоодын хуулийн нэгэн адил үйлчилж байгаагийн дээр Тунхаглал, Пактыг зөрчсөн гэх асуудал гараагүй болно.

Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын 7 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчилалаас болон тийнхүү алагчилахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй” гэж заасантай зөрчилдөж байна гэсний тухайд,

Мөн Тунхаглалын 29 дүгээр зүйлийн 2-т “Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, нийгмийн хэв журам, ерөнхий сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөх ёсгүй” гэж заасан бөгөөд энэ нь тодорхой шалгуурын хүрээнд хязгаарлалтыг хуулиар тогтоож болохыг зөвшөөрсөн заалт байна.

Мөн Тунхаглалын арван долдугаар зүйлийн “Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй” гэсэн заалтыг өргөдөлд иш татжээ.

Энэ хуульд тусгагдсан татварын хувь хэмжээ нь төрийн татварын бодлого, үзэл баримтлал, үндсэн зарчимд нийцсэн бөгөөд харин өргөдлийн тайлбарт дурдсан зарим компанийн татвар өөр өөр тогтоогдсон асуудал нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрлэх асуудал биш хууль амьдралд хэрэгжиж засаж залруулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд л Улсын Их Хурлын зүгээс анхаарч авч үзэж болох талтай асуудал гэж ойлгогдож байна.

Өргөдөлд дурдсан Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын 2 дугаар зүйлийн 1-д “Энэхүү Пактад оролцогч улс бүр дангаараа болон олон улсын тусламж, хамтын ажиллагаагаар, тухайлбал эдийн засаг, техникийн салбарт, энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг бүрэн хэрэгжүүлэхийг дэвшилттэйгээр хангахын тулд хууль тогтоомжийн арга хэмжээг оролцуулан, зохистой арга хэмжээг байгаа бүх боломжийнхоо хэрээр авах үүрэгтэй”; 2 дугаар зүйлийн 2-т “Энэхүү Пактад оролцогч улсууд арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний болон нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, төрсөн болон бусад нөхцөл байдлаар алагчлахгүйгээр энэхүү Пактад тунхагласан эрхийг хэрэгжүүлэх баталгааг бий болгох үүрэгтэй”; 4 дүгээр зүйлд: “Аливаа улсаас энэхүү Пактын дагуу хангах ёстой эрхийг эдлүүлэхдээ эдгээр эрхэд зөвхөн хуульд тодорхойлсон ёсоор хязгаарлалт тогтоож болох бөгөөд энэ нь тэдгээр эрхийн уг чанарт нийцсэн, ардчилсан нийгэмд гагцхүү нийтийн сайн сайхан байдалд туслах зорилготой байх ёстой гэдгийг энэхүү Пактад оролцогч улсууд хүлээн зөвшөөрнө” гэж заасныг өргөдөлд дурджээ.

Эдгээр зарчмуудыг Онцгой албан татварын тухай хууль хангаж байгаа бөгөөд Пактын дээр дурдсан 4 дүгээр зүйлд дурдсанчлан нийтийн сайн сайхан байдалд туслах зорилгоор татварын хэмжээг өөрөөр тогтоосон нь уг Пактаар хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын дагуу хийгдсэн байна.

Эцэст нь тэмдэглэхэд Монгол Улсын татварын практик олон улсынхаас огт гажаагүй бөгөөд харин ч хувь хэмжээний хувьд бага байгааг бүгд мэдэж байгаа. Энэ нь төрөөс татварын талаар баримталж буй нэг гол бодлого болох татвар бууруулах үзэл баримтлалтай нягт уялдаж байна.

4.Нийслэлийн үйлдвэрийн архинд оногдуулж байгаа 2.0 ам долларын татвараас 0.40 ам доллараар бага татварыг орон нутгийн үйлдвэрийн архинд ногдуулсан нь хөдөө орон нутгийн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийг төвөөс алслагдсан эсэхээс үл хамааран тогтвортой жигд хөгжүүлэх төрийн бодлого бөгөөд дараах хууль, Улсын Их Хурлын тогтоолоор тодорхойлогдож байна. Үүнд:

4.1. Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн 4.1.2, 4.1.3-т: “бүс нутгийн нийгэм, соёлын харьцангуй жигд хөгжлийг хангахад чиглэсэн эдийн засгийн нэгдмэл орчныг бүрдүүлэх, хүн амын нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, соёл, боловсролын үйлчилгээг тухайн бүс дотор нь аймаг, орон нутгийн чадавхад түшиглэн цогцолбороор шийдвэрлэх” зарчмыг тусгасан байна.

4.2. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай Улсын Их Хурлын 2001 оны 57 дугаар тогтоолд: “3.4. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд улсын хэмжээнд, эдийн засгийн бүс, бүс нутаг, хот хөдөөгийн хөгжлийн харилцан уялдсан нэгдмэл тогтолцоо, эдийн засгийн бүсүүдийн хэмжээнд, бүс нутаг, хот-хөдөөгийн хөгжлийн харьцангуй бие даасан тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай бөгөөд энэ үйл явцыг төрөөс нэгдсэн болон нутаг дэвсгэрийн ялгавартай бодлогоор дэмжин зохицуулна” гэж заасан.

4.3. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын 2003 оны 29 дүгээр тогтоолд: “4. Бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмж, чадавхыг нэмэгдүүлэхэд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:

1/ байгаль, уур амьсгал, эдийн засаг, гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдалдаа нийцсэн татвар, зээл, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны уян хатан бодлогоор хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих” гэж заасан.

5. Орон нутгийн эдийн засгийг дэмжин хөгжүүлэх зорилгоор малаас авах татварыг газар нутгийн байршил, төвөөс алслагдсан байдлыг харгалзан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3-т малд ногдуулах албан татварыг баруун 5 аймагт хонин толгой тутамд 50 төгрөг, төвийн 4 аймагт 100 төгрөг, бусад аймагт 75 төгрөгөөр тус тус ялгавартай тогтоосон байгааг дурдах нь зүйтэй. Түүнчилэн өмнө мөрдөгдөж байсан Онцгой албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Эх орны үйлдвэрийн хүнсний спирт, бүх төрлийн архи, дарсанд ногдуулах онцгой албан татварын хувь хэмжээг уг бүтээгдэхүүний ашигт ажиллагааны түвшин, зах зээлийн эрэлт нийлүүлэлт, хэрэглээний байдлыг харгалзан Засгийн газар 20 хүртэл нэгжээр хорогдуулж болно” гэж зааж байсан жишээ ч байгаа билээ.

Ийнхүү архины онцгой албан татварыг 1.6 ба 2.0 ам доллар байхаар шийдвэрлэсэн нь эдийн засгийн бодлогын хувь орон нутгийн хэмжээнд үйлдвэрлэлийг дэмжих, зах зээлийн тэгш, шударга байдлыг хангах, үйлдвэрлэгчдийн тэгш эрхийг хангах зорилготой тул Онцгой албан татварын тухай хуулийн 6.1.2 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байгаагаа үүгээр тайлбарлаж байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1.Татварыг ялгавартай тогтоох нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудал тул Онцгой албан татварын тухай хуулийн 6.1 дэх заалтын хүснэгтийн 2-т “эх орны үйлдвэрийн 40 хүртэл хатуулгатай архины 1 литр тутамд тухайн үйлдвэр нь хаана харъяалагдаж байгаагаас хамааран аймагт 1.6 ам доллар, нийслэлд 2.0 ам долларын онцгой албан татвар ногдуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалт хэдийгээр Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй боловч шударга бус өрсөлдөөн бий болохоос урьдчилан сэргийлэх үүднээс уг заалтыг боловсронгуй болгох нь чухал гэж үзлээ.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Улсын Их Хурлаас 2006 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтын хүснэгтийн 2-т эх орны үйлдвэрийн 40 хүртэл хатуулгатай бүх төрлийн архины 1 литр тутамд аймагт 1.6 ам доллар, нийслэлд 2.0 ам долларын онцгой албан татвар ногдуулахаар заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс, …тэгш байдал, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”; Тавдугаар зүйлийн 2-т заасан “Төр нь… өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”; Аравдугаар зүйлийн 3-т заасан “Монгол Улсын Олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”; Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль…-ийн өмнө эрх тэгш байна” гэснийг тус тус зөрчөөгүй байна.

2.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү дүгнэлтийг 15 хоногийн дотор хэлэлцэж хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Ж.БОЛДБААТАР

Н.ЖАНЦАН

Ч.ДАШНЯМ

Д.НАРАНЧИМЭГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 6.1.2 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

2006 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар