A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2018 оны А/187 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2018 оны А/187 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/187

ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэх, харьяалалгүй хүний зорчих үнэмлэхийн загвар, тэдгээрийг олгох, эзэмших, ашиглах, хадгалах журам"-ыг нэгдүгээр, "Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух үнэмлэхийн загвар"-ыг хоёрдугаар, "Харьяалалгүй хүн Монгол Улсад зорчих үнэмлэхийн загвар"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү журмын биелэлтийг хангуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга /Б.Пүрэвдорж/-д үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 197 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.