- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Зуухны тоног төхөөрөмж” /БНбД 41-03-13/
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 136
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, "Барилгын тухай хууль"-ийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтууд, мөн Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр хуралдааны тэмдэглэл зэргийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг. Барилгын зураг төсөл боловсруулах барилгын норм ба дүрэм "Зуухны тоног төхөөрөмж" /БНбД 41-03-13/-ыг 1 дүгээр хавсралтаар; "Дулааны сүлжээ" /БНбД 41-02-13/-ийг 2 дугаар хавсралтаар; "Тоног төхөөрөмж, дамжуулах хоолойн дулаан тусгаарлалт" /БНбД 41-04-13/-ийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
Хоёр. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны 101 дүгээр тушаал "Гадна дулаан хангамж" /41-02-05/; мөн 2007 оны 160 дугаар тушаал "Зуухны тоног төхөөрөмж" /БНбД 41-03-07/-ийг; 1999 оны 82 дугаар тушаал "Тоног төхөөрөмж ба дамжуулах хоолойн дулаан тусгаарлалт" /БНбД 41-03-99/-ийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Гурав. Шинээр батлагдсан барилгын норматив баримт бичгийг хэвлэн олшруулж, зураг төсөл болон барилга угсралтын байгууллага, аж ахуйн нэгжид хүргүүлэн сурталчлан ажиллахыг Барилгын хөгжлийн төв /Б.Баярсайхан/-д "Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төсөл МОН/09/301" /Б.Мөнхбаяр/-д нарт даалгасугай.
Дөрөв. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Цэдэнсамба/-д үүрэг болгосугай.
САЙД Ц.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A