Хэвлэх DOC Татаж авах
Ерөнхий сайдыг огцруулах тухай

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ
Ерөнхий сайдыг огцруулах тухай

            Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

            1.Монгол Улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуягийг огцруулсугай.

            2.Шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байхыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгасугай.

            3.Шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

            4.Энэ тогтоолыг 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

            МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          З.ЭНХБОЛД