


2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр |
Улаанбаатар хот |
Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”-ийг 1 дүгээр, "Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм”-ийг 2 дугаар, “Нийгмийн даатгалын байцаагчийн мэргэшлийн зэргийг тогтоох, зэргийн нэмэгдэл олгох журам”-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хүн амын хөгжил, нийгмийн
хамгааллын сайд С.ЭРДЭНЭ
