A

A

A

Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар А/216/422

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гэмтлийн зэрэг тогтоох, Цогцост шинжилгээ хийх/

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ыг нэг, "Цогцост шинжилгээ хийх журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал /Х.Өлзийбаяр/-д үүрэг болгосугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Н.Амарзаяа/-т даалгасугай

4. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаар тушаалаар хамтран баталсан "Гэмтлийн зэрэг тогтоох, Цогцост шинжилгээ хийх журам"-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Х.ТЭМҮҮЖИН

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Н.УДВАЛ