Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Гарааны компани байгуулах)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 374

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Инновацийн тухай хуулийн 6.1.5, 27.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Гантөмөрт үүрэг болгосугай. 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                Ч.САЙХАНБИЛЭГ

Боловсрол, шинжлэх ухааны    

сайдын үүрэг гүйцэтгэгч                                                        Л.ГАНТӨМӨРТ