A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН Т
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /дүгнэлт /

2005.6.27 Улаанбаатар

Дугаар 05

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

12.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, Ч.Дашням /илтгэгч/, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн оршин суугч, иргэн Н.Даваадорж хүрэлцэн ирээгүй, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн оролцов.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Дархан-Уул аймгийн Дархан багийн оршин суугч, иргэн Н.Даваадорж Үндсэн хуулийн цэцэд 2005 оны 2 дугаар сарын 18-нд ирүүлсэн өргөдөлдөө:

“Прокурорын байгууллагын тухай хуульд “хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж үзвэл прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулна”, мөн “Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь эрүүгийн байцаан шийтгэх хуулиар харьяалуулсан хэрэгт мөрдөн байцаалт явуулна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1-д “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах…ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасныг зөрчиж байна. Энэ нь прокурорт өөрийн үзэмж, санаачилгаараа мөрдөн шалгах эрхийг олгосон төдийгүй Улсын Ерөнхий прокурорын мэдлийн мөрдөн байцаалтын үйл ажиллагааны ажилтан буюу албаны тогтолцоог бий болгож Үндсэн хуулиар тогтоосон прокурорын чиг үүрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг эрхлэх болгон нэмэгдүүлсэн нь Үндсэн хуулийн дээрх заалт төдийгүй мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалттай нийцэхгүй байна.

Үндсэн хуулийн заалтыг ноцтойгоор зөрчиж мөрдөн байцаах ажиллагааг прокурорын хяналтад, тэр тусмаа Улсын Ерөнхий прокурорын мэдэлд шууд үйлчилж байхаар заасан нь нэгдмэл төрийн байгууламжтай Монгол Улсын хувьд тусгайлсан эрх, чиг үүрэг бүхий прокурорын байгууллагад, түүнийг төлөөлж байгаа Ерөнхий прокурорын мэдэлд хүч болгон хуульчилсан нь нэн гайхалтай байна.

Иймд Үндсэн хуулийн дээр дурдсан заалтыг зөрчиж буй Прокурорын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан Улсын Ерөнхий прокурорын дэргэд мөрдөн байцаах алба ажилуулахтай холбогдсон заалт болон уг хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж үзвэл прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулна” гэсэн заалтыг Үндсэн хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Н.Даваадорж 2005 оны 5 дугаар сарын 25-ны өдөр бичсэн нэмэлт тайлбартаа: “Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мөрдөн шалгах ажиллагаа” гэснийг өргөдөлд “мөрдөн байцаах ажиллагаа” гэж бичсэний учир нь мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1-д Улсын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба мөрдөн байцаах ажиллагаа явуулахаар хуульчилсантай холбоотой, нөгөө талаар Үндсэн хуульд Прокурорын байгууллагыг мөрдөн байцаах ч бай, мөрдөн шалгах ч бай аль аль үйл ажиллагааг явуулах эрх зүйн үндсийг тодорхойлоогүй, мөн Прокурорын байгууллагын тухай 1993 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн талаарх Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 7 дугаар дүгнэлт Үндсэн хуульд илт нийцээгүй гарсан юм” гэжээ.

Хоёр. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэнтэй холбогдуулж Улсын Их Хурлын даргын 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 45 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ 2005 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 7/1672 тоот албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“Прокурорын хяналтын нэг гол хэлбэр нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах юм. Прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулах бүрэн эрх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл, журмыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 195 дугаар зүйл, Прокурорын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д тодорхой хуульчлан өгсөн. Прокурорын мөрдөн шалгах ажиллагаа гэдэг нь нэгэнт хийгдсэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг дээр дурдсан хуулийн дагуу дахин Эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ажиллагааг явуулах замаар уг ажиллагаа нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шалган тогтоох ажиллагаа юм. Түүнээс Прокурор мөрдөн байцаалтын ажиллагаанд хутгалдан орж байгаа гэсэн үг биш.

Мөрдөн байцаалтын ажиллагаа гэдэг нь эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөх явцад гэмт хэрэг гарсан эсэхийг тогтоох зорилгоор тодорхой Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг эхнээс нь явуулж хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шинээр цуглуулж бэхжүүлдэг үйлдэл юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу мөрдөн байцаалтыг зохих харъяаллын дагуу зөвхөн мөрдөн байцаагч явуулах ба мөрдөн байцаах ажиллагааны бүх асуудлыг бие даан шийдвэрлэж хэргийг шалгаж дуусах үүрэг хүлээдэг.

Прокурорын мөрдөн шалгах ажиллагаа нь өмнө нь явагдсан тодорхой Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг /гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийг биечлэн байцаах, шинжээч дахин томилох, үзлэг, нэгжлэг, туршилтыг/ давтан явуулдгаараа мөрдөн байцаалтаас ялгаатай болно.

Прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулахын тулд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 195.1-д заасан дараахь нөхцөл зайлшгүй байх шаардлагатай:

o Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357.1.1-д заасан “гэрч, шинжээчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, дүгнэлт, орчуулагч, хэлмэрчийн санаатай худал орчуулга, түүнчлэн хуурамч эд мөрийн баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж тогтоол, магадлал гаргасан нь тогтоогдсон”, 357.1.2-т заасан “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь эрх хэмжээгээ хортойгоор урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн тогтоолоор тогтоогдсон” нөхцөл байдал илэрсэн,

o эсхүл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих явцад хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй,

o мөрдөн байцаалтын тодорхой ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж үзвэл.

Прокурор дээрх нөхцөл байдал байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар тогтооно. Прокурор нь Үндсэн хуулийн чиг үүргийнхээ дагуу эрүүгийн мөрдөн шалгах байгууллагын хүрээнд хамаардагийн хувьд эрүүгийн мөрдөн шалгах үйл ажиллагаанд ихээхэн үүрэгтэй оролцдог. Прокурор эрүүгийн хэрэг үүсгэх, мөрдөн байцаалт явуулах, шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх процессын нарийн түвэгтэй ажилд хууль хэрхэн биелүүлж байгааг анхнаас нь тасралтгүй хянаж, хууль ёсыг хамгаалах төрийн үүргийг гүйцэтгэдэг.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн Мөрдөн байцаалт явуулах байгууллага гэсэн 27 дугаар зүйлийн 27.2-д “Прокурорын байгууллагын дэргэдэх Мөрдөн байцаах алба нь цагдаа, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна” гэж заасан. Энэ албаны бүтэц, зохион байгуулалтыг нь Прокурорын байгууллагын тухай хуулиар тодорхой болгосон юм.

Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба нь:

- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27.2-д заасан харъяаллын хэрэгт мөрдөн байцаалт явуулна.

- Мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагч мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

- Мөрдөн байцаах алба нь Прокурорын байгууллагын тухай хуулийн 10.4-д зааснаар захиргааны удирдлага, аж ахуй, санхүү, боловсон хүчний хувьд бие даасан байна.

Үүнээс үзэхэд прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь захиргааны удирдлага, аж ахуй, санхүү, боловсон хүчний хувьд бие даасан, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэгч албан тушаалтан болох цагдаа, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулдаг, хараат бус, төрийн тусгай албаны байгууллага болно.

Улсын Ерөнхий прокурор нь зөвхөн Прокурорын байгууллагын тухай хуулийн 10.3-д зааснаар Мөрдөн байцаах албаны бүтэц, дүрмийг баталж, албаны дарга, дэд даргыг томилж, чөлөөлнө.

Мөрдөн байцаах алба нь үйл ажиллагаандаа Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль бусад хуулийг удирдлага болгон ажилладаг бөгөөд Прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хуулийн заалт хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж, шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцох ба байцаан шийтгэх ажиллагаанд оролцохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 193, 195 дугаар зүйлд заасан болон хуулиар олгосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

Иймд иргэн Н.Даваадоржийн өргөдөлд дурдсан Прокурорын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийг зөрчсөн гэх үндэслэлгүй болно” гэжээ.

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Эрдэнэбүрэн: “Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийн Үндсэн хуулийн цэцэд урд ирүүлсэн тайлбарыг дэмжиж байна.

Иргэн Н.Даваадорж нь “мөрдөн шалгах ажиллагаа”, “мөрдөн байцаах ажиллагааг ялгаж ойлгоогүй байна”. Мөн Улсын ерөнхий прокурорын дэргэд Мөрдөн байцаах алба ажиллуулах тухай хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй тул Прокурорын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 12.3 заалтууд Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн заалтыг зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргаж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭЛ:

1.Прокурорын байгууллагын тухай 2002 оны 7 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-ын “Хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж үзвэл прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулна” гэсэн заалт нь 1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр батлагдсан Прокурорын байгууллагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно” гэсэн заалттай агуулгын хувьд адил байна.

Улсын Их Хурлаас 1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр баталсан Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн эсэх асуудлаар иргэн Д.Бямбасүрэнгийн өргөдлөөр үүсгэсэн маргааныг Үндсэн хуулийн цэц 1994 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд “прокурор… хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь халдашгүй, чөлөөтэй байх, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг хязгаарлахыг хориглох зэрэг Үндсэн хуульд заасан иргэний эрхийг баталгаажуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд хууль ёс зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн прокурорын хяналтын арга учир Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй байна” гэж 07 дугаар дүгнэлт гаргажээ.

Прокурорын байгууллагын тухай хуучин, шинэ хуулиудын дээр дурдсан хоёр заалтын ялгаа нь Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 07 дугаар дүгнэлтийн үндэслэлийг өөрчлөх шалтгаан болохгүй байна.

2.Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь прокурорын байгууллагын бүтэц, тогтолцоонд хамаардаггүй, зохион байгуулалтын удирдлага, боловсон хүчин, санхүү, эдийн засгийн талаар тусгаар байж үйл ажиллагаагаа бие даан, хараат бусаар явуулахаар хуульчлан тогтоосон байна. Нөгөө талаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд эрх хэмжээ, цалин хангамж, баталгааны хувьд цагдаагийн байгууллагын мөрдөн байцаагчидтай адилтгагдсан мөрдөн байцаагчид ажилладаг, прокурорын байгууллага нь тэдний дотоод аливаа үйл ажиллагаанд оролцдоггүй, гагцхүү холбогдох хууль тогтоомжид заасны дагуу прокурорын хяналт тавих журмаар харилцаж хуулийн дээрх заалтуудыг зохих ёсоор хэрэгжүүлэн ажилладаг байна.

Цагдаа, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн хэрэгт мөрдөн байцаалт явуулах чиг үүрэгтэй мөрдөн байцаах албыг Улсын ерөнхий прокурорын дэргэд байгуулснаар прокурорын байгууллага мөрдөн байцаах үйл ажиллагааг эрхлэн явуулдаг гэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Прокурорын байгууллагын тухай 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-ын “Хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж үзвэл прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулна”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-ийн “Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар харъяалуулсан хэрэгт мөрдөн байцаалт явуулна” гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1, 3 дах хэсгийг зөрчөөгүй байна.

2.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү дүгнэлтийг 15 хоногийн дотор багтаан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

Ч.ДАШНЯМ

Д.НАРАНЧИМЭГ

Ц.САРАНТУЯА

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ  ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /дүгнэлт /