A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мал эмнэлгийн фармакопейн хорооны ажиллах/ /ХХААХҮС-ын 2020 оны А-345 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ХХААХҮС-ын 2020 оны А-345 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/85

Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1."Мал эмнэлгийн фармакопейн хорооны ажиллах журам"-ыг нэгдүгээр, "Мал эмнэлгийн фармакопейн өгүүлэл боловсруулах, батлах, дугаар өгөх, хүчингүй болгох журам" -ыг хоёрдугаар, фармакопейн хорооны бүрэлдэхүүнийг /1, 3-р хавсралтыг ХЗДХС-ын 2019 оны 1-1/464 тоот албан бичгээр УНБ-с хассан/ гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Фармакопейн хорооны үйл ажиллагаанд шаардагдах зардлыг төсөвт тусган санхүүжүүлж ажиллахыг Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори /Г.Түвшинбаяр-т/, хорооны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлэг, үржлийн газар /М.Галбадрах/-т тус тус даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын "Фармакопейн хорооны бүрэлдэхүүнийг байгуулах тухай" 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/110 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.