A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дугаар 225 Улаанбаатар хот

Монгол Улсын Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 15 дугаар зүйлийн 15.1.16 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Төмөр замын байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" улсын төсөвт үйлдвэрийн газар /Т.Баясгалан/-т, журын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газар /Б.Жаргал/-т, журмыг мөрдөж ажиллахыг суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад тус тус үүрэг болгосугай.

САЙД А.ГАНСҮХ