A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

 2014 оны  12  сарын  19  өдөр   

 Дугаар  80      

 Төрийн ордон, Улаанбаатар хот

Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

1.Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД