A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

 2014 оны  12  сарын  25  өдөр   

Дугаар  83

Төрийн ордон, Улаанбаатар хот

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох тухай

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Загдхүүгийн Нарантуяаг, орон тооны гишүүнээр Харьюугийн Бум-Эрдэнэ, Эрдэнэбилэгийн Батболд, орон тооны бус гишүүнээр Данжилаагийн Ганбат, Жалцангийн Цэдэнрагчаа нарыг тус тус томилсугай.

2.Энэ тогтоолыг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД